Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00055

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03896 дугаар шийдвэртэй

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн, хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй болон Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь ******* ХХК-д үндсэн зээл 1,400,000,000 төгрөгт ногдох хүү 594,186,849.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,314,150.83 төгрөг, нийт 597,501,000 төгрөгийн өр төлбөртэй гэсэн Төлбөр барагдуулах гэрээг 2022 оны 04 сарын 13-ны өдөр байгуулж, тухайн төлбөрийг гэрээг байгуулснаас хойш 2 сарын дотор төлж барагдуулах баталгаа болгож ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******/*******/ орон сууцны хотхоны ******* тоот, зоорийн давхар бүхий ******* давхар, ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК нь өөрийн нэр дээр шилжүүлүүлж авсан.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг анз, дэнчин, баталгаа, барьцаа, батлан даалт, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ гэх зэрэг аргаар хангуулдаг. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүйтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг түүнд шилжүүлнэ гэх тохиролцоог хийсэн нь Иргэний хуулийг зөрчсөн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх нь хуулиар хориотой байдаг бөгөөд Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар заасан.

Иймд талуудын хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгчийг улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* орон сууцны хотхоны ******* тоот хаягт байрлах зоорийн давхар бүхий ******* давхар, ******* м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь ******* ХХК, ******* ХХК, *******, *******, *******, ******* нартай 2020 оны 09 сарын 10-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 1,400,000,000 төгрөгийг, сарын 3.2 хувийн хүүтэй, 181 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон хугацаа, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж, үүргээ гүйцэтгээгүй. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ биелүүлэх хугацааг удаа дараа олгосон ч үр дүн гараагүй.

Зээлийн гэрээний 8.4-т гэрээтэй холбоотой аливаа маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэсний дагуу зээлдэгч нараас гаргасан саналыг үндэслэн ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2021 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан ******* тоот Захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 04 сарын 13-ны өдөр захиалагч буюу ******* ХХК-ийн эрх, үүргийг ******* ХХК нь шилжүүлэн авч, шаардах эрх шилжүүлэх тухай гурван талт гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нарын 2022 оны 04 сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүү 594,186,849.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,314,150.83 төгрөг, нийт 597,501,000 төгрөгт захиалагчийн эрхийг шилжүүлэн авсан.

Дээрх гэрээг үндэслэн ******* ХХК нь зээлдэгч ******* ХХК-тай 2022 оны 04 сарын 13-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, ******* дүүрэг, ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* амралт, аялал жуулчлалын хотхон нэртэй орон сууцны цогцолбор хотхоны ******* тоот, зоорийн давхар бүхий ******* давхар, ******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, нэмэгдүүлсэн хүү, хүүний төлбөрийг төлөх 2 сарын хугацааг зээлдэгч нарт олгосон. ******* ХХК-аас зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөртөө ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний шаардах эрхээ шилжүүлэн өгсөн нь, уг гэрээнд үндэслэн хийгдсэн төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг заасан ч талууд хуульд зааснаар өөр аргыг гэрээгээр тохиролцох эрх нь нээлттэй. Талууд үүссэн байгаа нөхцөл байдал, өөрсдийн хөрөнгөдөө нийцүүлэн хуульд заасан гэрээг байгуулсан болно.

Тус төлбөр барагдуулах гэрээний 3.3-т Төлбөр төлөгч нь энэхүү гэрээгээр төлж барагдуулахаар тохиролцсон зээлийн өр төлбөрийг хугацаандаа бүрэн барагдуулаагүй тохиолдолд ББСБ нь зээлдэгчийн шилжүүлэн өгсөн хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх хэлбэрээр гэрээний 2.1-д төлбөрийг барагдуулах зорилгоор захиран зарцуулна гэж заасан бөгөөд зээлдэгч нь уг гэрээгээр тохиролцсон хугацаанд хөрөнгийг худалдан борлуулж хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөө төлж барагдуулаагүй нь зээлдэгч нар хөрөнгийн захиран зарцуулах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна.

Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай байгууллагаас зээлдэгч нарт үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах эрхийг 2 сарын хугацаанд олгосон боловч тухайн хугацаанд худалдан борлуулаагүй тул зээлдүүлэгч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувиар худалдан борлуулах тухай албан тоотуудыг хүргүүлсэн. Бид өөрийн хөрөнгөө захиран зарцуулахаар очиход үл хөдлөх хөрөнгийн хашаанд оруулахгүй байх, амины орон сууцны түлхүүр өгөхгүй мөн голыг солих зэргээр удаа дараа саад учруулж өмчлөгчийн эрхийг хязгаарласан үйлдлийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал болон ажилчид гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн, ******* дүгээр хороо, *******, нүхтийн зам гудамж, *******тоот хаягт байх *******м.кв талбайтай, аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлж авсан. Тухайн хөрөнгийн эзэмшил, ашиглалт "*******" ХХК-д байгаагүй, одоо ч гэсэн байхгүй. Анхнаасаа *******" ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа. Иймд ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 04 сарын 13-ны өдрийн гэрээгээр ******* дүүргийн ******* хороо, ******* амралт, аялал жуулчлалын хотхонд орон сууц захиалгаар бариулах 2021 оны 04 сарын 04-ний өдрийн ******* тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан ба энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн ******* дүүргийн ******* хороо, *******, *******гудамж ******* тоот ******* м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөх эрхийг ******* ХХК-д буцаан шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан талуудын хооронд Орон сууц захиалгаар бариулах тухай 2021 оны 04 сарын 04-ний өдрийн ******* тоот гэрээн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрсөн. Ингээд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, захирамж хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа. "*******" ХХК-ийн зүгээс орон сууцны төлбөр тооцоо төлөөгүй, уг орон сууцыг захиалсан хүсэл зориг байгаагүй. Харин орон сууцыг нь 2 сарын дараа буцааж өгнө гэсэн тохиролцоогоор орон сууцыг захиалан бариулсан тухай хэлцэл хийсэн байсан гэжээ.

7. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариуцагч тайлбар гаргаагүй байна.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 04 сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан мөн өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, аялал жуулчлал, АОС зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гуравдагч этгээд ******* ХХК-д шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэсэг болон хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,145,500 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 3,145,455 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын орлогоос 45 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 1,572,727.5 төгрөг, хариуцагчаас 1,572,727.5 төгрөгийг тус тус гаргуулан гуравдагч этгээдэд олгож шийдвэрлэжээ.

9. Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

Нэг. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй тухай:

1.1. Зээлдэгч "*******" ХХК, *******, *******, *******, "*******" ХХК, ******* нар нь зээлдүүлэгч ******* ХХК-тай 2020 оны 09 сарын 10-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,400,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүү, 181 хоногийн хугацаа, бизнесийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 03 сарын 10-ны өдөр дууссан ч зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм. Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч нарын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, бизнесийн орлогогүй болж зээл, хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй тул үндсэн хүү 594,186,849.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,314,150.83 төгрөг, нийт 597,501,000 төгрөгийн өр төлбөрт тооцож гуравдагч этгээд "*******" ХХК- тай байгуулсан 2021 оны 04 сарын 04-ний өдрийн ******* дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр захиалан бариулсан ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамжны ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх саналыг удаа дараа гаргасан.

1.2. "******* ХХК, "*******" ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 04 сарын 04-ний өдрийн ******* дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.1-д "гэрээний үнэ 597,501,000 төгрөг байна", 2.2-д "Гэрээний үнийг захиалагч нь орон сууц захиалах үед 100% төлсөн байна" гэж заасан. Улмаар нэхэмжлэгч "******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 04 сарын 08-ны өдрийн шийдвэрээр ******* дүүрэг, ******* хороо *******, ******* гудамжны *******тоот хаягтай ******* м.кв талбайтай, аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиалгын гэрээ байгуулан худалдан борлуулах, бүрэн захиран зарцуулах эрхийг Гүйцэтгэх захирал *******-д олгосон байсан тул бид тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 597,501,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Энэ нь 1-р хх-ийн 34-р тал, 85-р талд хуулбар хувь авагдсан ба нэхэмжлэгч тухайн өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй гэж тухайн шийдвэрийг шүүхэд гаргаж өгөөгүй ч энэ шийдвэр нь улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан байсан.

1.3. Дээрх тохиролцоогоор барилгын гүйцэтгэгч "*******" ХХК, эрх шилжүүлэгч "*******" ХХК, эрх хүлээн авагч "*******" ХХК нарын хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ" бичгээр байгуулагдаж, захиалагч "*******" ХХК болон гүйцэтгэгч "*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 04 сарын 04-ний өдрийн ******* дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний захиалагчийн эрх, үүргийг "*******" ХХК-аас "*******" ХХК-д бүрэн шилжүүлсэн. "*******" ХХК гэрээний үнэ 597,501,000 төгрөгийг "*******" ХХК-д 2022 оны 04 сарын 13-ны өдөр төлсөн. Энэ тухай "*******" ХХК-ийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 22/14 дугаартай албан бичигт ******* тоот ******* м.кв талбайтай 6 өрөө байрны гэрээний нийт үнэ 597,501,000 төгрөгийг бүрэн толж тооцоо дууссан" гэж /1-р хх-ийн 33-р тал/, 2022 оны 04 сарын 13-ны өдрийн "Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 3-т "Төлбөрийн баталгаа: Үндсэн гэрээний 2.1-т заасан орон сууцны захиалгын нийт үнийг үндсэн гэрээний 2.2 заалтын дагуу Эрх шилжүүлэгч нь бүрэн толсон болно" гэж, 4-т "Энэхүү нэмэлт гэрээ байгуулах өдрийн байдлаар гүйцэтгэгч болон эрх шилжүүлэгчийн хооронд үндсэн гэрээтэй холбоотой аливаа эрхийн зорчил, маргаан байхгүй. Үндсэн гэрээнд хамаарах эд хөрөнгөтэй холбоотой өөр бусад гуравдагч этгээдтэй захиалгын гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдаагүй болно" гэж заасан.

1.4. Улмаар нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулагдаж, "*******" ХХК нь 597,501,000 төгрөгөөр "*******" ХХК-д худалдсан эд хөрөнгөө 2 сарын дотор анх худалдсан үнээр буцаан худалдаж авахаар харилцан тохиролцсон. Ингээд барилгын гүйцэтгэгч "*******" ХХК-ийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр" ******* тоот болох ******* м.кв талбайтай ******* өрөө байрыг "******* ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан. Үүний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх "*******" ХХК-д шилжиж, ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.

1.5. Энэ байдлаас дүгнэхэд (1) нэхэмжлэгч "*******" ХХК нь дээрх хөдлөх эд хөрөнгийг 597,501,000 төгрөгөөр "*******" ХХК-д худалдсан, (2) "*******" ХХК нь гэрээний үнэ болох 597,501,000 төгрөгийг "*******" ХХК-д бүрэн төлж барагдуулсан, улмаар (3) "*******" ХХК 597,501,000 төгрөгөөр "*******" ХХК-д худалдсан эд хөрөнгөө 2 сарын дотор анх худалдсан үнээр буцаан худалдаж авахаар харилцан тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан "Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ"-ний харилцаа үүссэн байна. Гэтэл шүүх зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зээлийн үүрэгт баталгаа болгох зорилготой, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний өр төлбөрийг толоод амчлах эрхийг буцаахаар тохирсон гэж буруу тодорхойлсонд гомдолтой байна. Түүнчлэн "*******" ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2022 оны 04 сарын 13-ны өдрийн "Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ"-ний дагуу шилжүүлж авсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 5/11603 тоот албан бичиг, хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Гэвч шүүх зохигчийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг "төлбөр барагдуулах гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан" гэж буруу тодорхойлсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёр. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд байгуулагдсан 2022 оны 04 сарын 13-ны өдрийн "төлбөр барагдуулах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон. Шийдвэрт "төлбөр барагдуулах гэрээний нөхцөлөөс үзвэл үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх түүнд шилжихээр тохирсон нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна" гэж төлбөр барагдуулах гэрээний тохиролцоог буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Энэ нь үндэслэлгүй бөгөөд хууль бус юм. Учир нь шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсон зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасныг Улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 20-ны өдрийн "Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 17 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1-д "Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зорчсон боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй" гэж тайлбарлажээ.

2.2. Дээр дурдсан хууль болон тайлбарын зохицуулалтаас үхэхэд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн хэлцэл"-д тооцдог юм байна. Гэтэл бидний хооронд байгуулагдсан "Төлбөр барагдуулах гэрээ" нь ямар нэгэн хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй. Бид гэрээ байгуулагдах үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн бүх шаардлагыг бүрэн хангуулсан гэж үзэж байна. Учир нь зээлдүүлэгч "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* болон зээлдэгч "*******" ХХК-ийн Гүйцэтгэх захирал ******* нар (1) төлбөр барагдуулах гэрээг бичгээр байгуулсан, (2) талуудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан / "*******" ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* болон "*******" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 04 сарын 08-ны өдрийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирал ******* гарын үсэг зурсан/, (3) Улмаар тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болсон.

2.3. Харин шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх урьдчилсан нөхцөл нь: (1) үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд үүрэг үүссэн байх (2) үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлээгүй байх (3) үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хоронго өмчлөх эрх үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ гэж тохирсон байх гэсэн 3 нөхцөл нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Тодруулбал, "******* ХХК нь 597,501,000 төгрөгийг 2 сарын дотор "*******" ХХК-д бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгөө үүрэг гүйцэтгэгч "*******" ХХК-аас үүрэг гүйцэтгүүлэгч "*******" ХХК-д шилжинэ гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

2.4. Гэтэл бид дээр дурдсан агуулгаар харилцан тохиролцож хэлцэл хийгээгүй. Бидний хооронд бичгээр байгуулагдсан "Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ", "Төлбөр барагдуулах гэрээ"-гээр харилцан тохиролцсон тохиролцооноос үзэхэд

-(1) нэхэмжлэгч "******* ХХК Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамжны ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 597,501,000 төгрөгоор "*******" ХХК-д худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн,

-(2) "*******" ХХК нь гэрээний үнэ 597,501,000 төгрөгийг "*******" ХХК-д бүрэн төлж барагдуулсан,

-(3) "*******" ХХК 597,501,000 төгрөгөөр "*******" ХХК-д худалдсан эд хөрөнгөө 2 сарын дотор анх худалдсан үнээр буцаан худалдаж авахаар харилцан тохиролцсон болох нь тодорхой харагдана.

2.5. Шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд хэрэв "*******" ХХК гэрээ байгуулсан 2022 оны 04 сарын 13-ны өдрөөс хойш 2 сарын дотор 597,501,000 төгрөгийг төлөөгүй бол маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх "*******" ХХК-д шилжинэ гэж тохиролцсон тохиролцоо хүчин төгөлдөр бус байхаар байна. Гэтэл бодит байдалд талууд 2022 оны 04 сарын 13-ны өдөр бичгээр байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2022 оны 04 сарын 15-ны одор хариуцагч "*******" ХХК-д шилжүүлсэн. Хариуцагч "******* ХХК гэрээний үнэ 597,501,000 төгрөгийг "*******" ХХК-д гэрээ байгуулсан 2022 оны 04 сарын 13-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Улмаар "*******" XXK 597,501,000 төгрөгөөр "*******" ХХК-д худалдсан эд хөрөнгөө гэрээ байгуулсан 2022 оны 04 сарын 13-ны өдрөөс хойш 2 сарын дотор анх худалдсан үнээр буцаан худалдаж авахаар тохиролцсон ч "******* ХХК эд хөрөнгийг анх худалдсан үнээр буцаан худалдаж авах эрхээ эдлээгүйг анхааран үзэхийг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 171 дугаар зүйлийн 171.3, 56 дугаар зүйлигон 56.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, ногамоюлагч "*******" ХХК-ийн хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гурав. Анхан шатны шүүх Иргэний хүүлийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай

3.1. Энэ талаар шийдвэрт "... гэрээний талууд болох "*******" ХХК, "*******" ХХК-иудын хэн аль нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй..." гэсэн дүгнэлтийг хийжээ. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь (1) "*******" ХХК, "*******" ХХК нар хамгийн анх 2021 оны 04 сарын 04-ний өдөр ******* дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г бичгээр байгуулж ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамжны ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай, аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ын үнэ 1,773,000 төгрөг, нийт 597,501,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон (2) Дараа нь "*******"ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 04 сарын 08-ны өдрийн шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиалгын гэрээ байгуулан худалдан борлуулах, бүрэн захиран зарцуулах эрхийг гүйцэтгэх захиралд олгосон. (2) Улмаар "*******" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК нар 2022 оны 04 сарын 13-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг бичгээр гэрээ байгуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 597,501,000 төгрөгөөр "*******" ХХК-д худалдсан (3) "*******" ХХК гэрээний үнэ болох 597,501,000 төгрөгийг "*******" ХХК-д 2022 оны 04 сарын 13- ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул "*******" ХХК нь 2022 оны 04 сарын 13-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр " ******* тоот болох ******* м.кв талбайтай ******* өрөө байрны гэрээний нийт үнэ 597,501,000 төгрөгийг бүрэн төлж тооцоо дууссан тул "...үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан. (4) Үүний дагуу ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2022 оны 04 сарын 15-ны өдөр ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон зэрэг бичгийн нотлох баримтыг няцаасан, үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж, дан ганц иэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар дээрх шийдвэрийг гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.2. Мөн шийдвэр "...төлбөр төлөгдөөгүй..." гэсэн хууль бус дүгнэлтийг хийжээ. Шүүх энэхүү хууль бус дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгч "******* ХХК болон гуравдагч этгээд "*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 04 сарын 04-ний өдрийн ******* дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний 2.1-д "гэрээний үнэ: 597,501,000 төгрөг байна", 2.2-д "Гэрээний үнийг захиалагч нь орон сууц захиалах үед 100% төлсөн байна" гэж, 2022 оны 04 сарын 13-ны өдрийн "Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 3-т "төлбөрийн баталгаа: Үндсэн гэрээний 2.1-т заасан орон сууцны захиалгын нийт үнийг үндсэн гэрээний 2.2 заалтын дагуу Эрх шилжүүлэгч нь бүрэн төлсөн болно" гэж, 4-т "Энэхүү нэмэлт гэрээ байгуулах өдрийн байдлар гүйцэтгэгч болон Эрх шилжүүлэгчийн хооронд Үндсэн гэрээтэй холбоотой аливаа эрхийн зөрчил, маргаан байхгүй. Үндсэн гэрээнд хамаарах эд хөрөнгөтэй холбоотой өөр бусад гуравдагч этгээдтэй Захиалгын гэрээ болон Барьцааны гэрээ байгуулагдаагүй болно" гэж тус тус заасныг хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар үгүйсгэж, няцаасныг ойлгохгүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай бичгээр байгуулагдсан гэрээг үгүйсгэж, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх дээр дурдсан байж боломгүй шийдвэрийг гаргасанд туйлын их гомдолтой байна.

3.3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгээс шүүх ямар гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" гэж үзсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тодруулбал, "******* ХХК болон гуравдагч этгээд "*******" ХХК- ийн хооронд байгуулагдсан 2021 оны 04 сарын 04-ний өдрийн ЗБГ-22/03 дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзээд байгаа юмуу, "*******" ХХК, эрх шилжүүлэгч "*******" ХХК, эрх хүлээн авагч "*******" ХХК нарын хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ"-г дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзээд байгаа юмуу гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ямар нэгэн хэлцлийг дүр үзүүлж хийсэн тухай хууль бус богоод үндэслэлгүй дүгнэлт"-ийг хагас, дутуу хийсэн атлаа тогтоох хэсэгт "Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсгийг баримтлан "төлбөр барагдуулах гэрээ" болон "Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцсон" байна. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56.1.2 дах заалтыг баримтлаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг хоорондоо илт зөрүүтэй, шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэснээс өөрөөр шийдвэр гаргасан гэж үзэх үндлэл юм.

Дөрөв. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн тухай:

4.1. Шүүх дээрх хууль бус шийдвэрийг гаргахдаа ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн ******* дугаартай хууль бус захирамжийг үндэслэл болгожээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн явдал билээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "шүүхийн хүчин тоголдор шийдвэрээр нэгэнт тогтоогдсон" гэснийг Улсын дээд шүүхийн 2006 оны 04 сарын 24-ний өдрийн "Шүүхийн шийдвэрийн тухай" 21 дугаартай тогтоолын 2.2.3 дах заалтын Б-д болон 2008 оны 10 сарын 10-ны өдрийн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагааны тухай" зөвлөмжийн 4.1-т "Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэг маргах эрх нь нээлттэй ба шүүх тухайн хэрэгт цугларсан баримтыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана" гэж тайлбарлажээ.

4.2. Үүнээс үзэхэд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн ******* дугаартай захирамжаар нэхэмжлэгч "*******" ХХК-ийн Орон сууц захиалгаар бариулах 2021 оны 04 сарын 04- ний өдрийн ******* дугаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч "*******" ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тухайн хэргийн оролцогч бус этгээд болох "*******" ХХК хариуцагчаар оролцож буй маргааныг хянан шийдвэрлэхэд огт хамаагүй.

Тодруулбал, хариуцагч "*******" ХХК нь 2021 оны 04 сарын 04-ний өдрийн ******* дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний хүчин төгөлдөр байдалд маргах эрхтэй байх тул анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан хэлэлцэж дүгнэсний үндсэн шийдвэр гаргах ёстой байжээ.

4.3. Гэтэл анхан шатны шүүх "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд 2021 оны 04 сарын 04-ний өдөр байгуулагдсан ******* дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний хүчин төгөлдөр байдалд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй атлаа "*******" ХХК, эрх шилжүүлэгч "*******" ХХК, эрх хүлээн авагч "*******" ХХК нарын хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан "дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцсон нь хууль бус болжээ. Учир нь Улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 20-ны өдрийн "Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 17 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.7-д "Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй" гэж тайлбарласан. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Тав. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн ******* дугаартай захирамж хууль бус болох тухай:

5.1. Тухайн хэргийн нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч "*******" ХХК-тай нэгдмэл сонирхолтой, харилцан хамаарал бүхий хуулийн этгээд юм./1-р хх-ийн 148-150- р тал/ мөн түүнчлэн "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь энэ хэргийн нэхэмжлэгч "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 04 сарын 08-ны өдрийн шийдвэрээс тодорхой харагдана. Хоорондоо харилцан хамааралтай, нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нар хоорондоо хуйвалдаж хууль бус шийдвэр гаргуулах үед 2021 оны 04 сарын 04-ний өдөр байгуулагдсан ******* дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний захиалагч "*******" ХХК-ийн эрх, үүргийг 2022 оны 04 сарын 13-ны өдрийн "Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ"-гээр "*******" ХХК-д бүрэн шилжүүлж, улмаар "*******" ХХК-ийн гэрээгээр хүлээсэн захиалагчийн эрх, үүрэг дуусгавар болсон байсан.

Тодруулбал, "*******" ХХК нь 2021 оны 04 сарын 04-ний өдөр байгуулагдсан ******* дугаартай "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний тал буюу хариуцагч этгээд биш болсон байсан. Энэ байдлыг нэхэмжлэгч "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болон хариуцагч "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нар маш сайн мэдсээр байж шүүхийг хууран мэхлэх замаар төөрөгдөлд оруулж, хууль бус захирамж гаргуулсан байна.

5.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн ******* дугаартай захирамж гарах үед "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй "*******" ХХК-д холбогдох иргэний маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан.

5.3. Энэ байдлаас дүгнэж үзэхэд "*******" ХХК болон "*******" ХХК- ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нар өөрсддөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд хоорондоо санаатайгаар хуйвалдаж, шүүхэд худал мэдүүлэг өгөх замаар хууль бус захирамж гаргуулсан нь илт байна. Бид энэ асуудлаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэхээ албан ёсоор илэрхийлж байна. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хууль бус үйл ажиллагаа, захирамжийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэтэрхий нэг талыг барьж, хууль бус шийдвэр гаргасанд туйлын их гомдолтой байна.

Зургаа. Анхан шатны шүүх хариуцагч "*******" ХХК-ийн нэхэмжлэгч "*******" ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй оригдуулсан тухай:

6.1. Хариуцагч "*******" ХХК нь нэхэмжлэгч "*******" ХХК-д холбогдуулан 2023 оны 01 сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хууль ёсны өмч болох Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамжны ******* тоот хаягт байршилтай *******м.кв талбайтай, аялал жуулчлал, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хянаад 2023 оны 02 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т гардуулсан.

6.2. Нэхэмжлэгч тал 2023 оны 02 сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай тайлбар гаргасан. Гэтэл анхан шатны шүүх бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай үндэслэлээ шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дүгнэж бичээгүй байна. Энэ нь тухайн хөрөнгийн шударга өмчлөгч "*******" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн явдал юм.

Долоо. Анхан шатны шүүх хариуцагч "*******" ХХК-ийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн тухай:

7.1. Анхан шатны шүүх 2024 оны 10 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр 181/2024/03896 дугаартай хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Монголын Хуульчдын холбооноос 2024 оны 10 сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд зохион байгуулсан хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцож байсаны улмаас 2024 оны 10 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй. Тэрээр энэ тухай баримтаа шүүхэд хүргүүлсэн ч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өмгөөлөгч *******, ******* нар "*******" ХХК-ийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцохоос үндэслэлгүй татгалзсан. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, ******* нар бидэнд урьдчилан мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй болно.

7.2. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хураадааныг хойшлуулж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхээр хангах ёстой байсан гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлийг бүхэлд нь хянан үзэж бидний гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

10. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал шүүхийг хууль бус шийдвэр гаргасан гэсэн нь үндэслэлгүй. ******* ХХК, ******* ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй биш гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлэхээс өмнө эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн оролцогчдын эрхээр нь хангасан. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо бие даасан шаардлагад хариу тайлбар гаргуулаагүй гэж тайлбарладаг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой хариу тайлбар гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас 2 өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан ч ******* өмгөөлөгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний хугацаа дууссан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан. Би анхан шатны шүүх хуралдааны явцад өмгөөлөгч, үйлчлүүлэгчээсээ татгалзаж байгааг анх удаа харсан. Шүүх хуралдаан болох үед хуульчийн сонгон шалгаруулалтын бодлогын шалгалт явагдаж байсан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульчийн сонгон шалгаруулалтын тестийн шатанд тэнцсэн эсэхийг нотлох баримтыг ирүүлээгүй учраас хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээл авсан талаарх маргаан байгаагүй ба уг асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэн ажиллагаа явагдаж байна.

Талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн. Хэргийн баримтаар анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын хооронд харьяаллын асуудлыг шийдвэрлээгүй гэх боловч маргаан үүсээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, дэнчин, баталгаа, барьцаа, фидуци зэрэг тодорхой төрлийн арга барилтай байх ёстой. Гэвч Иргэний хуульд заасан зорилго, зарчимд нийцээгүй байдлаар барьцааны гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Мөн ******* ХХК-ийн зээлийн өр төлбөрийг 2 сарын хугацаанд буцаан төлөх буюу хаан банкнаас авсан зээлээр хаах зорилготой байсан учраас талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Төлбөр барагдуулах гэрээ нь уг хэрэгт ач холбогдолгүй бөгөөд тухайн хэрэг маргаанд хамааралгүй гэж тайлбарласныг ойлгохгүй байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

11. Хариуцагчийн давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн. Мөн анхан шатны шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах замаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас хэргийн онцгой харъяалал зөрчсөн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлыг үндэслэн хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ******* дүүргийн ******* дүгээр хороо, /*******/, *******гудамж, ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай, аялал жуулчлал, АОС зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс тус үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Гуравдагч этгээд ******* ХХК-аас хариуцагчид холбогдуулан талуудын хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч хэрэгт авагдсан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж, мөн ******* ХХК, ******* ХХК нарын хооронд тухайн өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ нь өмчлөгчийн эрхийг хязгаарласан хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна.

Шүүх ийнхүү хэргийн үйл баримтыг буруу тогтоосноор хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд байгуулсан дээрх хоёр хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс дүгнэлтийг залруулж, харин анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

4. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК болон ******* ХХК, *******, *******, *******, ******* нартай 2020 оны 09 сарын 10-ны өдөр байгуулсан ******* дугаартай Зээлийн гэрээний дагуу 1,400,000,000 төгрөгийг, жилийн 38.4 хувь, 181 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 597,501,000 төгрөгт хүрч хуримтлагдсаныг талууд шийдвэрлэх зорилгоор нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй 2021 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан ******* тоот Орон сууц захиалгын гэрээгээр тохирсон ******* дүүргийн ******* дүгээр хороо, /*******/, ******* гудамж, *******тоот хаягтай ******* м.кв талбайтай, аялал жуулчлал, АОС зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дээрх төлбөрт тооцон өгөхөөр тохиролцжээ.

Ийнхүү нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК, гуравдагч этгээд ******* ХХК нарын хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* амралт, аялал жуулчлалын хотхонд орон сууц захиалгаар бариулах 2021 оны 04 сарын 04-ний өдрийн №ЗБГ-22/03******* тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдсанаар ******* ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээний захиалагчийн эрх, үүргээ ******* ХХК-д бүрэн шилжүүлэхээр талууд тохиролцжээ.

Энэ хэлцлээс гадна зохигчид мөн өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, гэрээний 3-р зүйлд ******* ХХК нь дээр дурдсан 597,501,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 сарын дотор төлөх баталгаа болгон дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ХХК-д 2022 оны 04 сарын 14-ний дотор шилжүүлэх, ******* ХХК дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлд ******* ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх, төлж чадаагүй бол захиран зарцуулахаар харилцан тохиролцсон байна.

Эдгээр хэлцлүүдийг үндэслэн уг орон сууцыг өмчлөх эрх ******* ХХК-ийн нэр дээр 2022 оны 04 сарын 15-ны өдөр шилжсэн нь хэрэгт авагдсан ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

5. ******* ХХК нь ******* ХХК-д холбогдуулан тэдгээрийн хооронд 2021 оны 04 сарын 04-ний өдөр байгуулагдсан ******* тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж, уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг хэрэгт хариуцагчаар оролцсон ******* ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс дээрх шүүгчийн ******* дугаартай захирамжийг үндэслэл болгож, нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК, гуравдагч этгээд ******* ХХК нарын хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр байгуулагдсан ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* амралт, аялал жуулчлалын хотхонд орон сууц захиалгаар бариулах 2021 оны 04 сарын 04-ний өдрийн *******тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул ун хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй байхаар заасан. Энэхүү үйл баримт нь нэхэмжлэгч ******* ХХК, гуравдагч этгээд ******* ХХК нарын хооронд үүссэн өөр иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцогдоно. Харин дээрх ******* дугаартай шүүгчийн захирамжид заасан хэрэгт хариуцагч ******* ХХК хэргийн оролцогчоор оролцоогүй байх тул түүний хувьд 2021 оны 04 сарын 04-ний өдрийн ******* тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр гэж маргах улмаар дээрх ******* дугаартай шүүгчийн захирамж нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй.

Иймээс анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь тухайн давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан нь мөн хуулийн 153, 165 дугаар зүйлд зааснаар бий болсон ипотекийн үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчийн хооронд үүссэн шаардлага бүхий харилцаанд хамаарна. Харин зохигчийн хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний харилцаа нь дээрх зохицуулалтад хамаарахгүй байна.

Иймээс анхан шатны шүүх эдгээр үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан хоёр хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон нь оновчгүй болжээ.

6. Зохигч, гуравдагч этгээдийн хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний тохиролцоог үндэслэн өмнө дурдсан этгээдүүдийн хооронд 2020 оны 09 сарын 10-ны өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, улмаар зээлийн хүүгийн төлбөрөө тохиролцсон хугацаанд төлсөн нөхцөлд хариуцагч уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээр тохиролцсон байна.

Хариуцагч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах эрхтэй боловч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэх буюу фидуцийн гэрээний агуулга бүхий гэрээг байгуулсан нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Зохигч ******* дугаартай зээлийн гэрээний хуримтлагдсан хүү 597,501,000 төгрөгийг төлөх үүргийн баталгаа болгож, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэхдээ хуулиар зөвшөөрөгдөөгүй эд хөрөнгийг өмчлөлдөө авах хэлбэрээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Зохигч, гуравдагч этгээдийн хооронд 2022 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай ******* тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ нь ******* дугаартай зээлийн гэрээний хуримтлагдсан хүүгийн төлбөр 597,501,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгөөр тооцон төлүүлэх зорилгын хүрээнд байгуулагдсан учир зохигчийн хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлээс үүсэх үр дагаврыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шийдвэрлэх учиртай буюу талууд харилцан өгсөн авсан зүйлээ буцаах ёстой. Гэвч энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэгч ******* ХХК-аас маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлд шилжээгүй, харин гуравдагч этгээд ******* ХХК-аас шилжсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Харин дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гуравдагч этгээд ******* ХХК-ийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу ******* дүүргийн ******* дүгээр хороо, /*******/, ******* гудамж, *******тоот хаягтай ******* м.кв талбайтай, аялал жуулчлал, АОС зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гуравдагч этгээд ******* ХХК-д шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

7. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан талаар давж заалдах гомдол гаргасан. Шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагуудыг ханган шийдвэрлэж, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлөөс гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

 

Энэ тохиолдолд зохигч, гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан хэлцлүүд хүчин төгөлдөр бөгөөд эдгээр хэлцлийн дагуу өмчлөх эрхийг олж авсан гэсэн үндэслэлээр ******* дүүргийн ******* дүгээр хороо, /*******/, ******* гудамж, *******тоот хаягтай ******* м.кв талбайтай, аялал жуулчлал, АОС зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг шаардлага үгүйсгэгдэнэ.

Иймээс анхан шатны шүүх энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн гомдол үндэслэлгүй байна. Хэргийн баримтаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь шүүх хуралдааныг зайлшгүй хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тодорхойгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нөгөө төлөөлөгч ******* хариуцагчийг төлөөлөх эрхээс, өмгөөлөгч ******* хариуцагчид хууль зүйн туслалцаа үзүүлэхээс сайн дураар татгалзсан байна.

Шүүх хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаж байсан, эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаа олгогдсон зэргийг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна. Иймд шүүхийн зүгээс хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/03896 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,215,655 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ