| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2022/0400/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2022-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.4., 13.6.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 178
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-ийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 84 хоног зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн тооцож, 84 хоног хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 20 жил хорих ялтай нэгтгэн, шүүгдэгч Д.Э-ийн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.”,
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үргэлжилсэн үйлдлээр”, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэснийг хассан өөрчлөлт тус тус оруулсугай.
3.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН