| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 184/2023/03179/И |
| Дугаар | 210/МА2025/00057 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00057
|
|
|
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/05064 дугаар шийдвэртэй
******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХК, *******, ******* нарт холбогдох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч ******* ХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХК нь ******* ХХК-тай 2016 оны 04 сарын 25-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ, ******* тоот барьцааны гэрээ, мөн 2020 оны 12 сарын 28-ны өдөр ******* тоот зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 06 сарын 30-ны өдөр *******тоот зээлийн нэмэлт гэрээ, ******* тоот зээлийн барьцааны нэмэлт гэрээнүүдийг байгуулан 11,100,000,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 76 сарын хугацаатай, зээл нь банкны эх үүсвэрт шилжсэн нөхцөлд жилийн 18 хувийн хүүтэй байхаар зээлсэн.
Зээлийн барьцаанд ******* ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороонд байх, ******* м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, ******* ХК-ийн эзэмшлийн ******* гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороонд байх, ******* м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ийн гудамж, ******* тоот хаягт орших, ******* м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн эзэмшлийн ******* нэгж талбарын дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо хаягтай, ******* м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ******* ХХК болон ******* ХК дахь ******* ХК-ийн харилцах дансны бүх орлого болон бусад арилжааны банкин дахь харилцах дансны бүх орлогыг барьцаалсан.
Хариуцагч ******* ХК нь 2020 оноос хойш зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зөрчил гаргаж эхэлсэн бөгөөд ******* ХХК байхдаа эскроу данс нээж 2,000,000,000 төгрөгийн хэлцлийг хийсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч нар нэг ч зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 7,279,891,784.88 төгрөг, үндсэн хүү 4,104,725,780.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 217,907,803,13 төгрөг, нийт 11,602,525,368.19 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани сүүлийн хэдэн жил маш их өр, зээлд орсон бөгөөд Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын газарт ч өртэй байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үлдсэн төлбөрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: *******ны нэхэмжлэлийг хууль бус гэж үзэж байна. "*******" ХК нь дамжуулан зээлдэж ******* руу мөнгө шилжүүлээд байгаа. Би үндсэн зээл, гэрээ, барьцаа хөрөнгөд маргахгүй бөгөөд ******* ХК-ийн саналыг дэмжиж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: Би ******* ХК болон ******* ХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний асуудалд зөвхөн туслах зорилгоор оролцсон тул өөрийгөө ямар нэг буруугүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би тус банкнаас 1 ч төгрөг авч ашиглаагүй бөгөөд зөвхөн өөрийн газрын эрхээ барьцаалуулж сайн санааны тус хүргэсэн. Гэтэл буруутан болж шүүхэд дуудагдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК, *******, ******* нараас 10,322,830,582.01 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,279,694,786.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох ******* ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүрэг, ******* дугаар хороонд байрлах ******* м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, ******* ХК-ийн өмчлөлийн ******* гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбарын дугаартай ******* дүүрэг, ******* дугаар хороонд байрлах ******* м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ийн гудамж, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******гийн өмчлөлийн ******* нэгж талбарын дугаартай, ******* гэрчилгээний дугаартай ******* дүүрэг, ******* дугаар хороо хаягт байрлах ******* м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,626,876 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХК, *******, ******* нараас 51,842,303 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд *******наас гаргаж өгсөн 2 зээлийн дансны хуулга буюу ******* тоот *******ны эх үүсвэртэй 9.00%-ийн хүүтэй данс, ******* тоот *******ны эх үүсвэртэй 20.40%-18.00%-ийн хүүтэй дансны хуулга бүрийг нэг бүрчлэн шалгаагүйгээс болж *******ны нэхэмжлэлийн шаардлагаас 1,279,694,786.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
Тодруулбал, шийдвэрт дурьдсан 2020 оны 12 сарын 28-ны өдрийн ЗГ/СС201225035-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээний 3.1.1-д зааснаар мөн өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,050,000,000.00 төгрөг байсан ба 2691001316 тоот *******-ны эх үүсвэртэй дансны хуулгын 2020.12.28-ны өдрийн огноогоор үндсэн зээлийн үлдэгдэл 6,900,000,000.00 төгрөг байна. 2020.12.28-ны өдрийн гэрээ байгуулагдах үед 7,050,000,000.00 төгрөг байсан ч гэрээ байгуулагдсаны дараа 150,000,000.00 төгрөгийг *******ны эх үүсвэрт шилжүүлснээр ******* тоот *******ны эх үүсвэртэй дансны хуулга 2020.12.28-ны өдрийн байдлаар 6,900,000,000.00 төгрөг болсон нь тодорхой харагддаг. Мөн ******* тоот *******ны эх үүсвэртэй зээлийн дансны 2020.12.28-ны өдрийн дансны хуулгыг харахад 2020.12.28-ны өдөр ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээний 3.1.1-д заасан *******ны эх үүсвэрт шилжсэн 1,229,891,784.88 төгрөг нь 1,379,891,784.88 төгрөг болсон.
2020.12.28-ны өдрийн ******* тоот зээлийн нэмэлт гэрээний 1.2.1-т "Жилийн 9.00 хувь буюу *******ны эх үүсвэртэй зээлийн хувьд тооцно", 3.2.2-т Жилийн 18.00 хувь буюу Энэхүү нэмэлт гэрээ баталгаажсанаар *******ны эх үүсвэртэй зээл нь *******-ны эх үүсвэртэй зээлд шилжсэн тохиолдолд тооцно" гэж тохиролцсон. Энэхүү гэрээний гол агуулга нь ******* тоот зээлийн нэмэлт гэрээ баталгаажсанаар ******* ХК-ийн *******ны эх үүсвэртэй зээл *******ны үүсвэр рүү шилжих бүрт 18.00 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсоныг баталж байна. Гэвч шүүхээс 2017 оны 05 сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 1,173 хоногийн хүүг 7,050,000,000.00 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлээс 9 хувиар, 2020 оны 12 сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны 1,260 хоногийн хүүг 1,229,891,784.00 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдлээс 18 хувиар тус тус тооцсон нь илт үндэслэлгүй буюу нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
Учир нь, 2020.12.28-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр *******ны эх үүсвэртэй зээл нь *******ны эх үүсвэртэй зээлд шилжсэн тохиолдолд шууд 18.00 хувийн хүү бодохоор тохиролцсон. Дэлгэрүүлбэл, 2020.12.28-ны өдрийн 150,000,000.00 төгрөг, 2021.01.29-ний өдрийн 150,000,000.00 төгрөг, 2021.02.26-ны өдрийн 150,000,000.00 төгрөг, 2021.03.29-ний өдрийн 150,000,000.00 төгрөг, 2021.04.23-ны өдрийн 6,450,000,000.00 төгрөг, нийт 7,050,000,000.00 төгрөг ******* тоот *******ны эх үүсвэртэй 9.00 хувийн хүүтэй данснаас ******* тоот *******ны эх үүсвэртэй 18.00 хувийн хүүтэй данс руу шилжсэн үйл баримтыг тогтоогоогүй буюу 2020.12.28- ны өдрөөс 2024.06.12-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* ХК-ийн зээл *******ны эх үүсвэрээс *******ны эх үүсвэр рүү огт шилжээгүй гэж дүгнэн 2,825,030,994.00 төгрөгийн үндсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн 1,279,694,786.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ******* ХК-ийн давж заалдах гомдлын агуулга:
7.1. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухай: Нэхэмжлэгчээс 2023 оны 05 сарын 24-ний өдөр бичгээр гаргасан нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд гаргасан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
1. "*******" ХХК болон "*******" ХК нарын хооронд 2016 оны 04 сарын 25-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн гэрээ, Хавсралт №1-д зааснаар тохиролцсоноор, 1.1. тус гэрээний 3.1-т зааснаар 11,100,000,000 төгрөгийг, 1.2. тус гэрээний 3.3.1-т зааснаар жилийн 9 хувь, нэг сарын 0,75 хувийн хүүтэйгээр, 1.3. тус гэрээний 3.3.2-т зааснаар *******ны эх үүсвэрт шилжсэн тохиолдолд энэхүү гэрээний 3.3.1-т заасан хүүгийн хэмжээ жилийн 20.4 хувь байхаар, 1.4. тус гэрээний 3.4-т зааснаар зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүтэйгээр, 1.5. тус гэрээний 4.1.1-т зааснаар зээлийг 60 сарын хугацаатай буюу 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байхаар, 1.6. тус гэрээний 4.1.2-т зааснаар *******ны эх үүсвэрт шилжсэн тохиолдолд энэхүү гэрээний 4.1.1-т заасан хугацаа 6 сар байхаар, 1.7. тус гэрээний Хавсралт №1-ийн "төлөх огноо" гэх хэсгийн жагсаалтын 60-д зааснаар 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл.
2. "*******" ХХК болон "*******" ХК нарын хооронд 2020 оны 12 сарын 28-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээнд зааснаар тохиролцсоноор, 2.1. тус гэрээний 3.1-т зааснаар 11,100,000,000 төгрөгийн зээлийг... олгосон. Гэрээ байгуулагдах өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 7,050,000,000 төгрөг байна. 2.2. тус гэрээний 3.1-т зааснаар 1,229,891,784.88 төгрөгийн зээл гэрээ байгуулах өдрийн байдлаар Худалда *******ны эх үүсвэрт шилжсэн, 2.3. тус гэрээний 3.2.1-т зааснаар жилийн 9 хувь, (*******ны эх үүсвэртэй зээлийн хүүг тооцно), 2.4. тус гэрээний 3.2.2-т зааснаар жилийн 18 хувь (энэхүү нэмэлт гэрээ баталгаажснаар *******ны эх үүсвэртэй зээл нь *******ны эх үүсвэртэй зээлд шилжсэн тохиолдолд тооцно), 2.5. тус гэрээний 3.4-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцүү байхаар, 2.6. тус гэрээний 4.1.1-т зааснаар *******ны эх үүсвэртэй зээлийн хугацаа 60 сар, 2.7. тус гэрээний 4.1.2-т зааснаар *******ны эх үүсвэртэй зээл *******ны эх үүсвэртэй зээлд шилжсэн өдрөөс эхлэн 30 сар байхаар. "*******" ХХК болон "*******" ХК нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээ, Хавсралт №1-д зааснаар тохиролцсоноор, 3.1. тус гэрээний 4.1.1-т зааснаар *******ны эх үүсвэртэй зээлийн хөрөнгийг Зээлдэгчийн дансанд шилжүүлэх гүйлгээ хийгдсэнээс хойш 76 сар буюу 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байхaap, 3.2. тус гэрээний 4.1.2-т зааснаар *******ны эх үүсвэртэй зээл *******ны эх үүсвэртэй зээлд шилжсэн өдрөөс эхлэн 42 сар байхаар буюу 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдөр байхаар.
Дээрх нотлох баримтаас дүгнэвэл "*******" ХХК болон "*******" ХК-ийн хооронд 2016 оны 4 сарын 25-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн гэрээнд зааснаар 60 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд *******ны эх үүсвэр хэсэгчлэн болон бүхэлдээ өөрчлөгдөж, эх үүсвэр шилжих нөхцөлийн талаар гэрээнд зохицуулаагүй тул 2021 оны 04 сарын 23-ны өдрийн зээлийн эх үүсвэр өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ хугацаанд зээлийн үндсэн хүү жилийн 9 хувиар, нэмэгдүүлсэн хүү жилийн 1,8 хувиар тооцогдох бөгөөд 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс хойш *******ны эх үүсвэр өөрчлөгдөж, "*******" ХХК-д шилжсэн тохиолдолд зээлийн үндсэн хүү жилийн 20.4 хувиар, нэмэгдүүлсэн хүү жилийн 4,8 хувиар тооцогдоно.
"*******" ХХК-ийг "*******" ХХК-д нэгтгэсний улмаас 319101/160425 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан "*******" ХХК болон "*******" ХК-ийн хооронд 2020 оны 12 сарын 28-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээнд зааснаар *******ны эх үүсвэрээр олгосон зээлийн 60 сарын хугацааг өөрчлөөгүй бөгөөд энэ хугацаанд *******ны эх үүсвэр хэсэгчлэн болон бүхэлдээ өөрчлөгдөж, эх үүсвэр шилжих нөхцөлийн талаар гэрээнд зохицуулаагүй тул 2021 оны 4 сарын 23-ны өдрийг хүртэл зээлийн эх үүсвэр өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ хугацаанд зээлийн үндсэн хүү 9 хувиар, нэмэгдүүлсэн хүү 1,8 хувиар тооцогдох бөгөөд 2021 оны 4 сарын 23-ны өдрөөс хойш *******ны эх үүсвэр өөрчлөгдөж, "*******" ХХК-д шилжсэн тохиолдолд зээлийн үндсэн хүү жилийн 18 ҳувиар, нэмэгдүүлсэн хүү жилийн 3,6 хувиар тооцогдоно.
Ингэхдээ ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулагдах үеийн 2020 оны 12 сарын 28-ны өдрийн байдлаар тус гэрээний 3.1-т зааснаар 11,100,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 7,050,000,000 төгрөг нь *******ны эх үүсвэртэй байсан тул тухайн үлдэгдлийг *******ны эх үүсвэртэй зээлд шилжүүлсэн тохиолдолд тус гэрээний 3.2.2-т зааснаар жилийн 18 хувийн хүү, 3.4-т зааснаар 3,6 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах үндэслэлтэй.
Харин ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулагдах үеийн 2020 оны 12 сарын 28-ны өдрийн байдлаар тус гэрээний 3.1-т заасан *******ны эх үүсвэрт шилжсэн гэх 1,229,891,784.88 төгрөг тус нэмэлт гэрээ баталгаажсанаар *******ны эх үүсвэрээс *******ны эх үүсвэрт шилжсэн гэх үндэслэлгүй тул тус гэрээний 3.2.2-т зааснаар жилийн 18 хувийн хүү, 3.4-т зааснаар 3,6 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан ******* дугаартай зээлийн гэрээ болон ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээнд зааснаар 1,229,891,784.88 төгрөгийн зээлийг *******ны эх үүсвэрээс шилжүүлэх талаар зохицуулаагүй.
"*******" ХХК-ийг "*******" ХХК-д нэгтгэсний улмаас ******* дугаартай зээлийн гэрээ болон "*******" ХХК болон "*******" ХК-ийн хооронд 2020 оны 12 сарын 28-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээнд өөрчлөлт оруулсан 2021 оны 6 сарын 30-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээнд зааснаар *******ны эх үүсвэрээр олгосон зээлийн 60 сарын хугацааг 76 сар болгон өөрчилж энэ хугацаанд *******ны эх үүсвэр хэсэгчлэн болон бүхэлдээ өөрчлөгдөж, эх үүсвэр шилжих нөхцөлийн талаар гэрээнд зохицуулаагүй тул 2022 оны 8 сарын 23-ны өдрийн зээлийн эх үүсвэр өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ хугацаанд зээлийн үндсэн хүү 9 хувь, нэмэгдүүлсэн хүү 1,8 хувиар тооцогдох бөгөөд 2022 оны 8 сарын 23-ны өдрөөс хойш *******ны эх үүсвэр өөрчлөгдөж "*******" ХК-д шилжсэн нөхцөлд зээлийн үндсэн хүү жилийн 18 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 3,6 хувиар тооцогдоно.
Улмаар 2021 оны 6 сарын 30-ны өдөр байгуулагдсан ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээнд зааснаар *******ны эх үүсвэртэй зээл *******ны эх үүсвэртэй зээлд 2022 оны 8 сарын 23-ны өдөр шилжсэнээс хойш 42 сар байхаар буюу 2026 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл хугацаатай бөгөөд энэ хугацаанд зээлийн үндсэн хүү 18 хувиар, нэмэгдүүлсэн хүү 3,6 хувиар тооцогдоно. Гэтэл хэрэгт нотлох баримтаар цугларч, талуудын хооронд байгуулсан гэрээг шүүх буруугаар үнэлж, дүгнээгүй.
7.2. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг буруу тооцож тогтоосон тухай:
******* дугаартай зээлийн нэмэлт гэрээний 3.1-т *******ны эх үүсвэрт шилжсэн 1,229,891,784.88 төгрөгийн 2020 оны 03 сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл 4 сар, 7 хоногийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 93,041,689.71 төгрөг төлөх үндэслэлгүй байхад төлөхөөр шийдвэрлэсэн.
Улмаар ******* дугаартай зээлийн нэмэлт гэрээний 3.1-т заасан *******ны эх үүсвэрт шилжсэн гэх 1,229,891,784.88 төгрөгт 2020 оны 12 сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл 37 сар, 19 хоногийн хугацааны үндсэн 56,45 хувийн хүүнд 694,273,912.56 төгрөг, нэмэгдүүлсэн 11,29 хувийн хүүнд 138,855,459.91 төгрөг буюу нийт 833,129,372.47 төгрөгийг төлөх үндэслэлгүй байтал төлөхөөр шийдвэрлэсэн. Нийт 926,171,062.18 төгрөгийг төлөх үндэслэлгүй байхад төлүүлэхээр шийдвэрлэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 926,171,062.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч ******* ХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг буруу тайлбарлаж байна. Анх гэрээ байгуулах үед зээлийн гэрээний оролцогч хэн хэн байснаас шалтгаалж, уг асуудлыг шийдвэрлэх боломжтой. 2016 оны 04 сараас 2021 оны 04 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаатай 11,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь ******* ХХК, ******* ХК-ийн хооронд байгуулагдаж эрх зүйн харилцаа үүссэн. Зээлийн гэрээний үүргийг ******* ХК-ийн зүгээс зөрчсөн бол тухайн зээлийг ******* ХХК-д төлөх зохицуулалттай. ******* ХК нь гэрээний оролцогч биш. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлийн гэрээний үүрэг доголдсон тохиолдолд тухайн доголдлын хэмжээг хэсэгчлэн төлж, гэрээг эх үүсвэрт шилжүүлж авах зохицуулалт байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний эх үүсвэр нь 2021 оны 04 сарын 23-ны өдөр *******ны эх үүсвэр дууссаны дараа шилжих ёстой. ******* ХК-ийн зүгээс санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 05 сарын 31-ний өдрөөс хойш хэд хэдэн удаа зээлийн гэрээний үүргийг зөрчсөн зөрчлийг хариуцагчийн өмнөөс төлж, эх үүсвэрийг нь шилжүүлж авсан тул нэмэгдүүлсэн хүү тооцож байна. Гэвч ******* ХК, ******* ХХК-уудын зүгээс өөрийн эх үүсвэрээр зээлийн гэрээний төлбөрийг төлсөн зүйл байхгүй. Хэргийн байдлаас харахад нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй. Аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй этгээдээс гаргаж буй стандарт нөхцөлийг хүлээн авагч этгээдэд ашигтай байдлаар тайлбарлах хууль зүйн зохицуулалттай. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хэсэгчлэн зээлийн гэрээний доголдол гарсан тохиолдолд хэсэгчлэн үүргийг шилжүүлнэ гэж заагаагүй. Мөн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 04 сарын 23-ны өдөр шилжүүлэхээр тохиролцсон. Тухайн зээлийн гэрээг хууль зүйн талаас нь тайлбарласан тохиолдолд хүлээн авагчид ашигтай байдлаар тайлбарлах ёстой. Талуудын хооронд тооцооллын хувьд маргаантай байгаа бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй нөхцөл үүссэн учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулах шаардлагыг гаргасан. Уг шаардлагыг нотлох зорилгоор тухайн хугацаанд үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх нотлох баримтуудыг гаргаж, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бууруулах саналыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээс тухайн саналыг шийдвэрлэсэн хэсгийг үндэслэлтэй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
9. Хариуцагч ******* ХК-ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Эх үүсвэрт шилжсэн болохыг 2016 оны 04 сарын 25-ны өдрийн анхны зээлийн гэрээний 10.1-д зохицуулсан. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний 10.1-д хүүгийн эх үүсвэр шилжсэн зохицуулалтыг бүхэлд нь тусгасан гэж үзэж байна. Мөн хариуцагч ******* ХК-ийн өмгөөлөгчийн зүгээс 1,229,891,784.88 төгрөгийг Монгол Улсын *******ны үүсвэрээс шилжүүлэх талаар зээлийн нэмэлт гэрээнд зохицуулаагүй гэж тайлбарладаг ч 2020 оны 12 сарын 28-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний 3.1-д Монгол Улсын *******ны эх үүсвэртэй зээл, ******* ХК-ийн эх үүсвэртэй зээл рүү ямар тохиолдолд шилжихийг зохицуулсан. Маргаан бүхий 926,000,000 төгрөгийн тооцоололтой холбоотой баримтыг хэргийн материалд нотлох баримтаар хавсаргаж өгөөгүй. Мөн ямар үндэслэлээр 926,000,000 төгрөгийг төлөхгүй гэдгээ нотолж чадаагүй. 2017 оны 05 сарын 31-ний өдөр 37,494,262.32 төгрөгийн тооцооллыг 18 хувиар бодож гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа 2021 оны 04 сарын 23-ны өдөр ******* ХК-ийн эх үүсвэрт шилжих байсан гэж тайлбарладаг. Зээлийн гэрээнд 2021 оны 04 сарын 23-ны өдөр эх үүсвэрийг шилжүүлэх зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,279,694,786 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2020 оны 12 сарын 28-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний 3.1-д 1,229,891,784.88 төгрөгийг 18 хувиар тооцсон. Гэвч зээлийн нэмэлт гэрээний 3.1-д заасан 1,229,891,784.88 төгрөгөөс тооцож, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 10.1, зээлийн нэмэлт гэрээний 3.1-д зээлийн тооцооллыг тусгасан. Хариуцагчийн зүгээс 926,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа баримтаар нотолж чадаагүй. Иймд хариуцагч ******* ХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй гэжээ.
10. Нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХК-ийн давж заалдах гомдолд хариуцагч *******, ******* нар тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХК, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,279,891,784.88 төгрөг, үндсэн хүүнд 4,104,725,780.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 217,907,803.13 төгрөг, нотариатын зардалд 90,500 төгрөг, нийт 11,602,525,368.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нар 7,279,891,784.88 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх 4,322,633,583.31 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХХК, ******* ХК нарын хооронд 2016 оны 04 сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ9101/160425 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 11,100,000,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сар буюу 2021 оны 04 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаагаар олгох, зээлдэгч нь зээлийг эко тоосгоны төслийн зориулалтаар ашиглаж, гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон.
3.1. ******* ХХК нь 2020 оны 07 сард ******* ХК-д нэгдсэнээр зээлдүүлэгчийн эрх, үүргийг нэхэмжлэгч ******* ХК хэрэгжүүлсэн байна.
Улмаар талууд зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор гэрээний хүү, хугацаанд зохих өөрчлөлтийг оруулсан зээлийн нэмэлт гэрээг 2020 оны 12 сарын 28-ны өдөр байгуулсан. Гэрээ байгуулсан өдрийн байдлаар зээлийн гэрээний нийт үлдэгдэл 7,050,000,000 төгрөг байгааг, мөн өдрийн байдлаар *******ны эх үүсвэр буюу жилийн 18 хувийн хүү тооцогдсон зээлийн хэмжээ 1,229,891,784.88 төгрөг болсныг, мөн *******ны эх үүсвэртэй зээлийн гэрээний хугацаа 60 сар, *******ны эх үүсвэрт шилжсэн зээлийн гэрээний хугацаа 30 сараар тооцохоор тусгасан байна.
3.2. Мөн талууд 2021 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хамтран зээлдэгчээр*******г нэмж оролцуулж, 2020 оны 12 сарын 28-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг өөрчлөн *******ны эх үүсвэртэй зээлийн гэрээний нийт хугацаа 76 сар, *******ны эх үүсвэрт шилжсэн зээлийн гэрээний хугацаа 42 сар байхаар тус тус тохиролцож, зээлдэгч нар нь *******ны эх үүсвэртэй зээлийн хуримтлагдсан хүүнд 715,968,493.15 төгрөгийг 2022 оны 08 сарын 25-ны өдрийн дотор, *******ны эх үүсвэрт шилжсэн зээл, хүүнд 8,279,891,784.88 төгрөгийг 2023 оны 08 сарын 25-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ. Талууд гэрээ байгуулагдсан, түүний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгч зээл олгосонд маргаагүй байна.
5. Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 7,279,891,784.88 төгрөг, зээлийн хүү 4,104,725,780.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 217,907,803,13 төгрөг, нийт 11,602,525,368.19 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
5.1. 2016 оны 04 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 3.3.2-т *******ны эх үүсвэрт шилжсэн тохиолдолд хүүг жилийн 20.4 хувиар тооцох, 2020 оны 12 сарын 28-ны өдрийн нэмэлт гэрээний 3.2.2-т *******ны эх үүсвэртэй зээл нь *******ны эх үүсвэртэй зээлд шилжсэн тохиолдолд жилийн 18 хувийн хүү тооцох нэмэлт нөхцөлийг тус тус тусгажээ.
Мөн 2016 оны 04 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт 2017 оны 05 сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 50,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл сар бүр 100,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 25-ны өдрөөс 2021 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 150,000,000 төгрөг, 2021 оны 04 сарын 23-ны өдөр 6,450,000,000 төгрөг төлөхөөр тусгагдсан. Мөн 2020 оны 12 сарын 28-ны өдрийн болон 2021 оны 06 сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр төлбөрийн хуваарийг өөрчилж төлбөрийг 2023 оны 08 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохирчээ.
5.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2691001316, 2691212089 тоот дансуудын зээл, зээлийн хүүгийн тооцооллоос үзэхэд зээлдэгч зээлээс 2,332,604,080.14 төгрөгийг хугацаанд нь төлсөн байх боловч 8,767,395,919.86 төгрөгийг хугацаанд нь төлөөгүйгээс 18 хувийн хүүний нөхцөлд шилжсэн ба ийнхүү шилжсэнээс хойш 1,487,504,134.98 төгрөгийг төлж, зээлийн үлдэгдэл 7,279,891,784.88 төгрөг болжээ.
5.3. Мөн зээлийн хүүнд 9 хувийн нөхцөлөөр 4,308,034,923 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 519,039.49 төгрөг төлсөн, энэ тооцооллын хувьд үлдэгдэл төлбөргүй байна. Гэтэл анхан шатны шүүх 9 хувийн хүүг 2017 оны 05 сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 сарын 28-ны өдрийн хугацаагаар 7,050,000,000 төгрөгийн зээлийн дүнгээс тооцсон нь буруу. Талууд 9 хувийн хүүний үлдэгдэл 715,968,493.15 төгрөгийг 2021 оны 06 сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр төлөх хуваарь баталж, үүний дагуу 2021 оны 11 сарын 03-ны өдөр 715,968,493.15 төгрөг төлөгдөж тооцоогүй болсныг шүүх анхаараагүй байна.
Түүнчлэн 2016 оны 04 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ болон 2020 оны 12 сарын 28-ны өдрийн нэмэлт гэрээнд тус тус зааснаар 2020 оны 12 сарын 25, 2021 оны 01 сарын 25, 02 сарын 25, 03 сарын 25-ны өдөр тус бүр төлөх 150,000,000 төгрөг буюу 600,000,000 төгрөг, 2021 оны 04 сарын 25-ны өдөр төлөх 6,450,000,000 төгрөг, нийт 7,050,000,000 төгрөг хугацаандаа төлөгдөөгүй тул эдгээр хугацаанаас 18 хувийн хүүний нөхцөлд шилжсэн байхад шүүх холбогдох хүүг тооцоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.
5.4. Зээлдэгч нь 18 хувийн нөхцөлөөр 315,784,876.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 367,662.14 төгрөг төлсөн байх ба зээлдүүлэгч банк нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож зээлийн хүүний үлдэгдэл 4,104,725,780.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 217,907,803.13 төгрөг тооцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.
Иймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 7,279,891,784.88 төгрөг, зээлийн хүү 4,104,725,780.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 217,907,803.13 төгрөг, нийт 11,602,525,368.19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсныг мөн хуулийн 452.2 дахь хэсэг болгож залруулна. Учир нь талууд зээлийн гэрээний хугацаанд зээл хэсэгчлэн төлөх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна.
5.5. Дээр дурдсанаар 2016 оны 04 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 3.3.2-т *******ны эх үүсвэрт шилжсэн тохиолдолд хүүг жилийн 20.4 хувиар тооцохоор заасан, мөн талууд гэрээний хавсралт №2-т зээлийн хүүг 20.4 хувиар тооцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарь баталсан байх тул эх үүсвэр шилжих нөхцөлийн талаар гэрээнд зохицуулаагүй, гэрээний хугацаанд эх үүсвэр өөрчлөгдөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Мөн 1,229,891,784.88 төгрөгт 2020 оны 03 сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 93,041,689.71 төгрөг, 2020 оны 12 сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 833,129,372.47 төгрөг, нийт 926,171,062.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй.
6. Зохигчийн хооронд байгуулсан 2016 оны 04 сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдахыг барьцаалуулагчаас шаардах эрхтэй байна.
Шүүх ******* ХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороонд байрлах, ******* м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, ******* гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороонд байрлах, ******* м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* нэгж талбарын дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо хаягт байрлах, ******* м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар зохигч гомдол гаргаагүй болно.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.
7. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагч ******* ХК, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 58,240,777 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосон өөрчлөлтийг оруулна.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* ХК-ийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/05064 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1,153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХК, *******, ******* нараас 11,602,525,368.19 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ******* ХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороонд байрлах, ******* м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга, ******* ХК-ийн эзэмшлийн, ******* гэрчилгээний дугаартай, ******* ******* нэгж талбарын дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороонд байрлах, ******* м.кв талбай бүхий газар эзэмших эрх, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн эзэмшлийн, ******* гэрчилгээний дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо хаягт байрлах, ******* м.кв талбайтай газар эзэмших эрхийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...51,842,303 төгрөг... гэснийг 58,240,777 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХК-аас төлсөн 5,023,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХК-ийн төлсөн 6,556,423.93 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЭНЭБИШ