Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: П.Ганбаатар;

шүүгдэгч: Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт;

шүүгдэгч-хохирогч: О, түүний өмгөөлөгч Г.Даваахүү;

шүүгдэгч-хохирогч:Ө, шүүгдэгч: Б.о, тэдгээрийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Б.Отгончимэг;

гэрч: Р.Энхтайван, О.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвжавын Ө, Лувсаншаравын Ц, Лувсаншаравын О, БатЦийн Б.о нарт холбогдох эрүүгийн 1809034861216 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ........ регистерийн дугаартай, Юншийбуу овогт Пүрэвжавын Ө,

 

2. Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 35 дугаар ........... оршин суух, ял шийтгэлгүй, ............... регистерийн дугаартай, Авсай овогт Лувсаншаравын Ц,

 

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, татварын нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн банкинд хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол 69 дүгээр байр 86 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 424 дүгээр байрны ..............тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ............ регистерийн дугаартай, Авсай овогт Лувсаншаравын О,

 

4. Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Мөнх Мацу” ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 11-442 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ............. регистерийн дугаартай, Ичхэн овогт БатЦийн Б.о.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

            Яллагдагч Ө, Б.о нар нь 2018 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-407 тоотод иргэн Оийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь дагзны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи дБ.от, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч О, Ц нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-407 тоотод иргэн Өыг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, доод зовхи, шанаа, баруун хацар, хамар, цээж, баруун шуу, гуя, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 1-ний орой 22 цагийн үед манай дүү О 3 хүүхдийн хамт манай гэрт ирсэн. Бид хоёр гэрт нэг, нэг шар айраг уусан.Тэгээд би тамхи татахаар гадаа гарсан. Манай дүү О миний араас гарч ирээд гадаа сууж байхад Ган-Очир, Тайван хоёр хүрч ирээд “манай найзын төрсөн өдөр болж байгаа, та хоёр манайд ор” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр “үгүй” гэж хэлсэн. 10 минутын дараа Тайван гарч ирээд “та хоёр орчих л доо цуг жоохон сууя” гэж хэлсэн. Бид хоёр барьж явсан шар айргаа бариад гэрт нь орсон. Тэгээд гитар тоглоод, дууг нь дагаж дуулаад хэсэг суусан. Ган-Очир гэх манай дүү архи уугаад тасраад уначихаар нь би хойш нь ор руу хэвтүүлээд байж байсан чинь эхнэр нь хажуугаар нь ороод хэвтсэн. Б.о О бид хоёрын хажууд суусан байсан. Б.о “та хоёр яг эгч дүү хоёр мөн үү? том жижиг нүдтэй юм байна” гэж хоёр ч удаа давтаж асуусан юм. Би “мөн шүү дээ, юу гээд балайраад байгаа юм бэ” гээд мөрөн дээр нь гараараа цохьсон юм. Тэгсэн хажуу талаас Долгорсүрэн гэдэг эмэгтэй “чи яагаад Монгол эр хүний мөрөнд хүрч байгаа юм, эр хүнийг чинь хүндэлж, дээдэлж амьдрах ёстой биз дээ” гээд нилээд согтолттой дайраад байсан. Би “уучлаарай, алдаа гаргасан байна” гэж хэлсэн. Удалгүй манай дүүгийн хүүхэд нь уйлаад О гараад явсан. Долгорсүрэн улам агсараад дуу нь чангараад нөгөө яриагаа давтаж хэлээд байсан. Тэгэхээр нь “чи тэгээд яах гээд байгаа юм бэ, болчихооч дээ” гэж хэлэхэд шууд миний шанаан тус газар цохьсон. Бид хоёрыг гэрт байсан хүмүүс салгаад гэрээс гарцгаасан. Долгорсүрэн хашааны гадаа хашгираад бөөн юм болоод байсан. Би Хангай, Хулан хоёртой юм ярьж байгаад хойноос нь гараад ирэхэд хашаан дотор Ө, Долгорсүрэн, Б.о нар зогсож байсан. Намайг гараад ирэхэд Ө шууд дайраад эхэлсэн. “Миний найз бол бөө, танай гэр бүлийг удмаар чинь сүйрүүлнэ” гэсэн зүйл яриад орилоод над руу дайрахад манай дүү О хараад босож ирээд “болиоч ээ” гэхэд Б.о шууд хавсарч унагаасан. Ө Оийг үсдэж дараад өшиглөж эхэлсэн. Би наанаас нь салгах гэсэн чинь зүүн талын гарнаас Тайван барьчихсан. Баруун талын гарнаас Б.о барьчихсан очиж чадаагүй. Би дэмий л “манай дүүг салгаач ээ” гээд орилсон. Би орилохоос өөр зүйл хийж чадаагүй. Ямар ч байсан О босоод ирсэн. Тэгэхэд шууд  Б.о Оийг барьж авсан. Эхнэр Ө нь шууд манай дүү Оийн нүүр рүү цохьсон. Би дүүгээ урдаа хийгээд гэр рүүгээ явж байх хооронд Ө миний хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Би дүү Оийг гэртээ оруулаад гэрийнхээ хаалгыг хаагаад өөрөө зогссон. Б.о над руу “би танай гэрийг чинь унтаж байхад чинь шатаана. Чамайг энэ Хангайн 10 гудамжаар алхуулахгүй” гээд нүүрэн дээр орилоод байсан. Тэр үед эхнэр Ө нь миний цээжин тус газар 6 удаа цохьсон. Би “чи намайг цохиод байна. Одоо болихгүй юм уу” гэж хэлсэн. Удалгүй манай эрэгтэй дүү эхнэртэйгээ ирсэн. Манай эрэгтэй дүү “манай эгч нарыг яагаад зодож байгаа юм бэ” гэхэд хашааны хажууд байсан өвсний ишгүй тармуур  аваад Б.о манай эрэгтэй дүү рүү дайрхад Тайван Б.оыг салгасан. Б.о хашаагаар нэг орилоод байсан. Хашаанаас чулуу аваад хашааны гадаа байсан машин руу шидсэн. Тайван “болиоч ээ, наана чинь машин байгаа” гэхэд “яадаг юм пизда минь” гэж хэлээд шидсэн. Тэгээд удалгүй цагдаа дуудсан байсан учраас цагдаа нар ирсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.о мэдүүлэхдээ: Би болсон зүйлийн талаар харсан үзсэнээрээ үнэнээр нь мэдүүлье. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай найз Энхбаярын төрсөн өдөр болсон. Ган-Очир, Хангай, Хулан, Туяа, Ө, Тайван, Хонгороо, Халиунаа, Долгорсүрэн гэсэн хүмүүс цугларсан байсан. Тэгэхэд манай найз Энхбаяр “бие өвдөөд байна. Өнөөдөр ууж идэж чадахгүй байна. Бүгдээрээ маргааш болцгооё” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Бид нар нэгэнт цугласан юм чинь ганц хоёр шар айраг ууцгаая гээд суусан. Тухайн өдөр нэгний өдөр байсан. Ган-Очирынд оръё гэхэд Ган-Очир “манай эгчийнд хүн ирж байгаа машиндаа ууя” гэсэн. Машинд уухаар цагдаа хүрээд ирвэл дэмий гээд хоорондоо ярилцсаны эцэст Ган-Очирын гэрт орсон. Би гэрт орчихоод буцаад дэлгүүр орчихоод ирсэн. Намайг ирэхэд Ц, О хоёр ороод ирсэн байсан. Тухайн үед юунаас болж маргалдаад байгааг ойлгоогүй. Ер нь бол хардалтын сэдэлтэй зүйл харагдаад байсан. Тэгээд сууж байхад гэнэт Ц босоод ирсэн. Би ер нь та нартай ууж идэж чадахгүй юм байна.Би явлаа гээд ширээн дээр байсан архийг шүүрч аваад эрэгтэй хүн бүртэй тулгаж уучихаад гарсан. Удалгүй 1 минут ч болоогүй буцаад орж ирсэн. Буцаж орж ирээд Долгорсүрэн, Ө нартай хэрэлдсэн. “Муу хужаагийн дэвсгэр минь” гээд хараагаад хэрүүл нэхээд ороод ирсэн. “Манай гал голомтон дээр ирчихээд юу яриад байгаа юм зайлцгаа” гэж хэлсэн. Би Ц, О нартай хэрүүл үүсгээгүй. Намайг бол энд хараасан зодсон юм ярьж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нар гарцгаасан. Долгорсүрэн гадаа  орилоод байсан. Долгорсүрэнг машинд суулгасан. Долгорсүрэн буцаж машинаасаа бууж ирэх гээд байсан. Долгорсүрэнг машинд суулгаад иртэл ард хашгираан болсон. Би хашааны үүдэн дээр гүйгээд орчсон. Жижиг хаалгаараа энэ гурав зууралцаад орсон. Ө, О хоёр газар хэвтсэн. Бие биенийгээ үстсэн. Ц нь Өы араас үстсэн байдалтай байсан. Би харахад О, Ө хоёр бие биенийгээ үстэлцээд орилж чарлаад бие биенийгээ цохиж байгаа харагдаагүй. Хамгийн аюултай нь Ц Өы араас нь үсдээд өшиглөөд байж байсан. Тэгээд би цаанаас нь “та болиочээ” гээд Цийг салгасан. Тайван О, Ө хоёрыг салгасан. Би дүүгийнх нь царайг нь хараагүй гэр лүүгээ яваад орсон. Гэрт ороод харахад Өы нүүр нь аймар болсон байсан. Тэгэхээр нь би гараад “яаж байгаа юм бэ Ц эгчээ? хүний эгч байж салгахын оронд нийлж байгаад хүнийг зоддог нь ямар учиртай юм бэ, зодолдох гээд байгаа юм бол нэг нэгээрээ зодолд” гэж хэлсэн. Тэрнээс биш би “гаргаад ир зодолдуул” гэсэн зүйл огт яриагүй. Ингээд маргалдаад байж байсан чинь “би та нарыг зайл гэж хэлээ биз дээ” гээд тармуур барьчихаад цээж рүү чичээд байсан. “Та яаж байгаа юм бэ Ц эгчээ наадах чинь орчихвол яах юм бэ” гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь шивээстэй өндөр, дээгүүрээ нүцгэн, надаас дүү байрын хүн орж ирээд намайг үгийн зөрүүгүй цохиод авсан. Би унатлаа цохиулсан. Би босож ирээд “юу болж байна” гэхэд Энхтайван салгаад  нөгөө залуутай юм ярьсан. Нөгөө залуу ч хоёр эгчтэйгээ юм ярьсан.Тэгээд  нөгөө залуу “ахаа уучлаарай дүү нь буруу ойлгосон байна. Миний буруу, ах юм бодоогүй биз дээ” гэхээр “за за чи юмны учрыг олоогүй байж шууд орж ирээд цохиж байдаг. Зодоон намжаад байж байхад ахиад зодоон эхлүүлэх гэж байна” гээд хоёулаа гар бариад салсан. Хэрвээ энд байсан бол би асуумаар байна. Тэрнээс хойш ахиад маргаан болоогүй. Бид нар хашаанаас 40-50 метрийн зайтай байсан. Цагдаа нар ирээд “Ө гэж хэн бэ” гээд Өыг машиндаа суулгаад аваад явсан. Уучлалт гуйсан гэж О ярьж байна. Би  Ц, Ө хоёрыг адилхан хөхөр ч улайсан байдалтай байсан болохоор “уучлаарай, цагдаа гэж яваад яах вэ, эмнэлэг яваад эмчилгээгээ хийлгэе” гэж хэлсэн. Одоо ингээд эвлэр гэж хэлсэн. Тэгэхэд “чи үүнд ямар ч хамаагүй. Танай эхнэр чинь надаас уучлалт гуйхгүй байгаа биз дээ” гэж Ц, О хоёр хэлсэн. Би ингэж гүтгүүлж байгаадаа гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Ө мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 407 тоотод төрсөн өдөр тэмдэглээд байж байсан. Бүгдээрээ гэр бүлийн хамтаар байсан. Гаднаас Ц, О хоёр орж ирсэн. Ц эгч зохисгүй ааш гаргаад байсан. Ган-Очир уг нь хадам дүү нь байхад гарнаас нь бариад хүзүүн дээр нь үнсээд байсан чинь Ган-Очирын эхнэр Туяа уурлаад “явлаа” гээд байсан. Бид нар Туяаг аргадаад сууж байсан. Тэгэхэд Ц эгч Хангайгийн өвөр дээр очиж суугаад гитар тоглоод, тэврүүлээд байсан. Тэрүүгээр жоохон зохисгүй ааш гаргаад байсан болохоор эхнэрүүд нь жоохон ууртай байсан. Долгорсүрэн тэрийг анзаарчихаад “Ц эгчээ та болиоч ээ, таныг намбатай тохьтой эгч гэж боддог байсан чинь та яагаад ийм зохисгүй ааш гаргаад байгаа юм бэ” гэж хэлээд хэрүүл маргаан үүссэн. Ц эгч Долгорсүрэнг “чамд ямар хамаатай юм янхан минь чи өөрийгөө хичээ муу хужаагийн дэвсгэр минь” гээд эхэлсэн. Ц эгч нилээд согтуу байсан. Би бол архинаас нь нэг их уугаагүй байсан. Долгорсүрэнг  хужаагийн дэвсгэр янхан гээд байхаар нь би “Ц эгчээ та болио” гэхэд Ц эгч буцаад гараад явсан. Гарч яваад буцаж орж ирээд “муу хужаагийн дэвсгэрүүд янханууд минь зайлцгаа” гэж хэлсэн. Тэгээд “за за явцгаая” гээд гэрээс гарсан. Долгорсүрэн жоохон ууртай байсан. Долгорсүрэнг машинд суулгаж өгөх гээд явсан. Тэгэхэд Ц, О хоёр хашааныхаа үүдэн дээр гарч ирээд зогссон байсан. Долгорсүрэн машинаас бууж ирэх гээд байсан. Би Б.оыг “очоод Долгорсүрэнг машинд нь суулгаад явуулчих” гэж хэлээд Ц эгч дээр очоод “та яаж байгаа юм бэ? хятад хүнтэй суусан л юм байгаа биз, та яах гэж ингэж байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхэд “чи битгий хуц адилхан янхан минь” гээд “зайл” гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн чинь О нь миний хажуунаас орж ирээд миний үснээс зулгаахаар нь Оийн үснээс зулгаасан. Ц  эгч татсан чинь О бид хоёр газар унасан. О нь газар унасан байхдаа миний гэдэс рүү жийгээд нүүр амыг самардаад байхаар нь салгах гээд нэг удаа цохьсон. Ц эгч миний араас үсдээд байсан.Тэгээд Б.о, Тайван нар салгасан. Ц эгч Б.оын цээж рүү нь тармуураар цохиод орилоод нилээд юм болсон. Манай нөхөр Б.оыг зүгээр байхад цохьсон гэж худлаа ярьж байгаад гомдолтой байна. Би Оийн нүүр рүү өшиглөх боломж байгаагүй. Удаан үргэлжилсэн зодоон болоогүй. Гадаа Оийн машин байсныг бид нар олж хараагүй. Манай найз Хангай гаднаас орж ирэхдээ машин нь хажуудаа хонхойсон байсныг харсан гэж хэлсэн. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч О мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 407 тоотод 3 хүүхдийн хамт би эгч Цийнд очсон. Гэрт нь очоод манай эгч юм ярьж сууж байгаад хөргөгчинд “Сэнгүр” нэртэй шар айраг байгаа ууя гээд гаргаж ирсэн. Би төрөөд удаагүй байсан тул 2, 3 балгасан. Тэгээд эгч Ц тамхи татна гээд гарсан. Би араас нь гарсан. Хаалганы хажуу талын боржур шиг цементэн дээр сууж байсан. Хажуу талын айлын манай хүргэний дүү Ган-Очирынд 7-8 эрэгтэй, эмэгтэй хүмүүс гаднаас тортой юм барьчихсан орж ирсэн. Хүргэний дүү Ган-Очирыг би таньдаг болохоор над дээр ирээд мэндлээд юм ярьсан. Ган-Очир “энд төрсөн өдөр болж байгаа орооч” гэж хэлсэн. Би Ган-Очироос бусдыг нь танихгүй болохоор “би танихгүй хүмүүс дээр орохгүй” гэж хэлсэн. Тэгээд Ган-Очир гэрт орсон. Дараа нь Тайван гарч ирээд Ган-Очирын найз гэж өөрийгөө танилцуулаад танилцсан. “Төрсөн өдөр болж байна орооч” гээд байн байн хэлсэн. Эгч бид хоёр орох уу яах уу гэж асууж байгаад эгч зүс таньдаг болохоор би дагаад орсон. Бид хоёр задалсан байсан “Сэнгүр” шар айргаа бариад орсон. Бид хоёрыг ороход төрсөн өдрийн эзэн байгаагүй.  Баахан эрэгтэй, эмэгтэй хүмүүс 2,3 шил архи тавьчихсан байсан. Нэг шил архи нь дууссан харагдаж байсан. Бүгдээрээ дуулах нь дуулаад нилээд согтсон сууж байсан. Би бусдыг нь танихгүй учраас Ган-Очирын хажууд очоод юм яриад сууж байсан. Бид нар хэсэг юм яриад гитар тоглоод суусан. Б.о “нүд нь өөр байна, эгч дүү хоёр өөр юм уу” гэж хэлсэн. Манай эгч “юу гэж өөр байдаг юм бэ бид хоёр чинь эгч дүү хоёр юм чинь” гэж хэлээд мөрөнд нь хүрсэн. Тэгэхэд Долгорсүрэн “чи эрэгтэй хүний мөрөнд хүрдэг хэн бэ” гээд орилоод эхэлсэн. Манай эгч “одоо та нар гарцгаа. Манай гал голомтонд орж ирчихээд агсам согтуу тавиад байна” гэж хэлсэн. Тэгээд зарим нь гарцгаасан. Манай хүү орж ирээд “дүү уйлаад байна” гэж хэлсэн. Би тэгээд гарсан учраас дараа нь дотор юу болсныг мэдэхгүй байна. Гэртээ ороод хүүхдээ хөхүүлчихээд гараад ирсэн чинь Ө манай эгч рүү дайраад байсан. Би “чи юу болсон бэ” гээд очсон чинь Ө “би багын найз Долгорсүрэнгээ өмөөрнө. Би хаана ч өмөөрнө. Миний найз бол бөө удган учраас та нарыг хараалгана” гээд дайраад байсан. Тэгээд би согтсон зүйл байхгүй байсан учраас бүх болсон зүйлийг санаж байна. Нялх хүүхэдтэй учраас уугаагүй. Би тайвшируулах гэж 2, 3 удаа очсон. Намайг түлхээд байсан. “Үгүй чи тэгж болохгүй шүү дээ” гэсэн чинь Б.о намайг хавсараад газар унагаахад миний толгой хүчтэй доргисон. Би толгой өвдөөд толгойгоо бариад байж байхад эхнэр Ө нь ирээд миний  дагз руу буюу нүд рүү өшиглөсөн. Би нүдээ дараад доошоо хараад байж байхад үснээс зулгаагаад татаад чирээд цохиод байсан. Үснээс зулгаасан учраас би дээшээ боссон. Б.о миний хоёр гарыг ард өчөөд тэвэрч байгаад хөдөлгөөнгүй болгосон. Тэгэхэд Ө миний нүүр рүү цохьсон. Би оёдолтой төрсөн. Миний оёдол руу өшиглөөд цохиод байсан. Манай эгчийг Тайван барьчихсан байсан учраас намайг авах боломж байгаагүй. “Наад хүүхэд тавиач, болиоч” гээд орилоод байсан. Тэгээд би босоод манай эгч намайг урдаа бариад гэрт орсон. Би гэрт ороод хаалгыг нь хаачихаад цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би 2 удаа утасдсан. 10 минутын дараа ахиад залгаад “хурдлаачээ” гэж хэлсэн. Эд нар гадаа орилоод манай эгчийг Б.о “гараад ир манай эхнэртэй нэг мөсөн алалцаад дуус, гарч ирээд зодолд” гээд орилоод байсан. Би дараа нь дүү рүүгээ залгасан. “Хаана явж байна. Бид хоёрыг хүн зодчихлоо хурдан хүрээд ир” гэж залгасан. Тэгээд цагдаа ирсэн. Бид нар цагдаагийн хэлтэс рүү явахад машин дотор Ц эгч, Ө бид 3 явсан. Машин дотор агсам согтуу тавиад цагдаагийн албан хаагч нарыг цохиод байсан. Би энэ хүмүүсийг танихгүй ч гэсэн хэргийн материалтай танилцаж байхдаа энэ хүмүүсийн бүтэн нэрийг мэдсэн. Газар суугаад хэвтсэн гэхэд бол Ө ямар ч газар хэвтэх боломж байгаагүй. Би Өыг үсдэх ямар ч боломж байгаагүй. Би нүүрээ өшиглүүлсэн учраас би нүүрээ хамгаалж байсан. Маргааш өглөө нь энэ хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглээд үлдсэн. Надаас уучлалт гуйсан. Би уучлахгүй гэсэн. Би энэ хүмүүсийг танихгүй. Зүгээр эгч дээрээ уулзах гэж ирээд хэрүүл болгоод салгах гэсний төлөө эд нарт зодуулсан. Тухайн өдрөө цагдаагийн хэлтэс дээр очоод мэдүүлэг өгсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр очиж шинжилгээ хийлгэсэн. Намайг Ө, Б.о хоёр зодсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.Энхтайван мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 2-нд шилжих шөнө Ган-Очирынд очсон. Бид нарыг очиход Ц, О хоёр гэрийнхээ үүдэнд сууж байсан. Би очоод “бид нар сууж байна. Та хоёр орохгүй юм уу” гэж асуусан. Удалгүй Ц, О хоёр 20-30 минутын дараа орж ирсэн. Тухайн маргаан хардалтаас үүссэн гэж бодож байна. Ган-Очирын найз хүүхэн Туяа уурлаад гарах гэж байхад би болиулаад буцааж орж ирсэн. Тухайн үед Ц, Долгорсүрэн хоёр маргалдаж эхэлсэн. Маргаан нь юунаас болсон гэхээр эрэгтэй хүний мөрөн дээр гараа тавьлаа гээд маргалдсан. Бид нар болиулаад хэсэг байж байгаад Ц, О хоёр гараад явсан. Хэсэг байж байгаад бид нарыг бүгдийг нь хөөгөөд зайл гэж хэлсэн. Тэгээд бид нар гарсан. Маргаан бол тэгж эхэлсэн. Ө, О нар үсдэлцээд газарт унасан байдалтай, Ц нь Өыг үсдээд өшиглөөд байсан. Би салгасан юм гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Долгорсүрэн мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2-нд шилжих шөнө бид нар гэр бүлийн найз нараараа төрсөн өдөр дээр очсон. О, Ц хоёр нь нилээд согтолттой байсан. Бид нар шар айраг уусан. Ц эгч орж ирээд Ган-Очирын гарнаас нь бариад ардуур нь тэврээд байгаад байсан. Дараа нь Б.оын мөрөөр тэврээд байсан. Хангайгийн өвөр дээр нь суугаад гитар заалгаад суусан байсан. Би “Ц эгчээ та зохисгүй авир гаргаад байгаа юм уу таныг би намбатай, даруухан гэж боддог байсан чинь ямар сонин зан гаргаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би “уур амьсгал сонин болгоод байна” гэж нилээд хэлсэн. Тэгэхэд Ц эгч “чамд ямар хамаатай юм муу хужаагийн дэвсгэр янхан минь” гэж хэлсэн. Ц эгч бид хоёр муудалцаж байсан чинь Хангай гээд манай нөхөр уудаггүй болохоор явъя гээд тэгээд явахаар болсон. Намайг Ө, Б.о хоёр гаргаж өгсөн. Тэгэхэд цаана нь орилоод байхаар нь би буух гэсэн чинь Б.о хэрүүл маргаан хийгээд яах юм бэ ингээд явчих гээд би явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө /хх-ийн 35-36/, хохирогч О /хх-ийн 28-31, 155-156/, Б.оын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-46/, гэрч Р.Энхтайван /хх-ийн 47-48/, Цийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49-51/, гэрч Б.Халиун /хх-ийн 52-54/, гэрч О.Долгорсүрэн /хх-ийн 55-57/, гэрч Л.Баяржаргал /хх-ийн 58-59/, гэрч Б.Цэндсүрэн /хх-ийн 60-61/, гэрч Э.Зоригт /хх-ийн 62-63/ нарын мэдүүлэг, Өы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/, Б.оын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/, Оийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, Цийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9538 дугаартай дүгнэлт /хх-ийн 65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9471 дугаартай дүгнэлт /хх-ийн 70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10652 дугаартай дүгнэлт /хх-ийн 75/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 251 дугаартай дүгнэлт /хх-ийн 160-162/, Өы хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 80-81, 95-97/, Цийн хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 84-85, 102-109/, Оийн хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 88-89, 111-113/, Б.оын хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 92-93, 129-131/, гэрэл зургууд /хх-ийн 99-100, 126-127, 137-140/, хохирлын баримт /хх-ийн 115-124/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө нь 2018 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-407 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Отэй харилцан зодолдож түүнийг хөнгөн гэмтээсэн,

шүүгдэгч О, Ц нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10-407 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Өыг зодож хөнгөн гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Өы /хх-ийн 35-36, 41-42/: “... О намайг “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд намайг түлхэхээр нь би буцаагаад түлхсэн. Тэгэхэд Ц болон О хоёр миний үснээс зулгаасан. Би Оийн үснээс нь зулгаасан. Тэгэхэд Б.о, Тайван, Хонгороо нар бид гурвыг салгахад О бид хоёр хамт газар унасан. Тэгээд О үснээс гараа салгахгүй тавихгүй болохоор нь би Оийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд О миний нүүрийг самардсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,

           

“...Өы биед “зүүн хөмсөг, доод зовхи, шанаа, баруун хацар, хамар, цээж, баруун шуу, гуя, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №9538 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 65/,

           

Б.оын гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 43-46/: “... Ө, О хоёр үсдэлцээд газар унасан. Ц босоогоороо Өыг үсдчихсэн нуруу, хавирга хавьд нь өшиглөөд байж байхаар нь би Цийг гарнаас нь бариад салгах гэтэл Ц нь ерөөсөө тавихгүй Өы нуруу хавьд нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлгээр,

           

гэрч Р.Энхтайваны /хх-ийн 47-48/: “... Ө, О хоёр үсдэлцээд газар хэвтэж байсан. Өы араас Ц гэгч нь үснээс зулгаагаад нуруу руу нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөөд байсан..." гэх мэдүүлгээр,

           

хохирогч Оийн /хх-ийн 28-31, 155-156/: “...Ө гэх эмэгтэйг тайвшруулаад хорьж байхад гэнэт Ө нь намайг цохиж эхэлсэн. Манай эгч Ц намайг салгах гэхэд Өы нөхөр Б.о гэгч нь хориод Ө нь намайг зодож эхэлсэн. Дээр гараад дэвсээд, үснээс зулгаагаад нүүр хэсэг рүү цохисон, зүүн хацар хэсэгт маажсан юм. Тэгээд арай гэж салаад би Ц эгчийн гэр рүү орсон юм...Өы нөхөр Б.о гэгч нь ирээд намайг барьж аваад хөлөөрөө хавсарч газар унагаасан. Намайг газар унаад хэвтэж байхад Ө миний баруун нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд авахаар нь нүүрээ дарсан чинь толгойны ар дагз руу өшиглөж, үснээс зулгаагаад газар чирээд байсан. Мөн гэдэс рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Би  босоод ирсэн чинь Б.о миний гарыг барьж Ө ирээд дахин миний нүүр болон гэдэс давсаг хэсэг рүү өшиглөөд байсан. ...Б.о гэгч нь миний биед учирсан тархи дБ.от гэмтлийг учруулсан. Намайг хөлөөрөө хавсарч газарт унагаасан. Тэр үед би толгойгоороо газар цохиж гэмтсэн. Ө миний үснээс зулгаагаад нүүр рүү гараараа цохиод, газарт унасан байхад миний баруун нүд рүү хөлөөрөө өшиглөж хөлөөрөө толгой дээрээс дэвсэж зодсон. Б.о гэгч нь намайг хөлөөрөө хавсарч газарт унагаахыг Тайван нь хараад зогсож байсан. Манай эгч Цийн хоёр гарыг бариад тэврээд Б.о, Тайван хоёр хөдөлгөөнд оруулахгүй хориод Ө нь намайг зодоод байсан...” гэх мэдүүлгээр,

 

Оийн биед “дагзны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи дБ.от, зүүн шанаанд зулгаралт” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №9471 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 70/,

 

мөн хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэмэлтээр гаргасан “... Оийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи дБ.от, зүүн шанаанд зулгаралт” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 251 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 160-162/,

           

гэрч Л.Баяржаргалын /хх-ийн 58-59/: “... эгч О гар утсаараа залгаад “эгч нь хүнд зодуулчихлаа” гэсэн. Тэгэхээр нь Ц эгчийн гэрт очсон чинь хашаагаар ороход Ц эгч байшингийнхаа хаалгаа дарсан байдалтай зогссон бүдүүн махлаг залуу эгчийг барьчихсан цаана нь Ө, түүний нөхөр хоёр хашаанд агсан согтуу тавьчихсан “дүүгээ гаргаад ир” гэж хэлээд орилоод байсан. Өы нөхөр гэх хүн хүрз барьчихсан намайг цохих гээд байхад бүдүүн залуу нь болиулсан. Тэгээд Өы нөхөр нь манай эгч Оийг гэрээс нь “гараад ир, манай эхнэртэй зодолдуул” гээд орилоод байсан. О эгчийн хоёр нүд нь хавдаж хөхөрсөн, нүүр амаа маажуулсан цус гараад байсан...” гэх мэдүүлгээр,

           

гэрч Б.Цэндсүрэнгийн /хх-ийн 60-61/: “... хашааны үүдээр ороход Ц эгч өөрийнхөө байшингийн үүдийг хаагаад зогссон байсан. Ц эгчийн хашаанд Ө, түүний нөхөр, эмэгтэй хүн, бас нэг махлаг эрэгтэй хүмүүс байсан. Ө нь нөхрийн хамтаар Ц эгч рүү “гаргаад ир, алаад өгмөөр байна” гээд орилоод байсан. О эгчийн хоёр нүд нь хавдаж, хөхөрсөн, нүүр амаа маажуулсан, үсээ зулгаалгуулсан байсан...” гэх мэдүүлгээр,

           

Өы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-5/: “... О, Ц хоёртой үсдэлцэж дээр, доороо ороход Оийн биед гэмтэл учирсан байх магадлалтай...” гэх мэдүүлгэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өөрийг нь зодсон хүнийг хохирогч шууд заасан, хохирогч, шүүгдэгч нар өөр хоорондоо маргалдан тэмцэлдсэн байдалтай байсныг болон зодолдож байсныг гэрч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогч нар зодооны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Харин прокуророос шүүгдэгч Б.оыг Өы хамтаар Оийг бүлэглэн зодож түүнийг хөнгөн гэмтээсэн (эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан) хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

            О нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ: “...Ө гэх эмэгтэйг тайвшруулаад хорьж байхад гэнэт Ө нь намайг цохиж эхэлсэн. Манай эгч Ц намайг салгах гэхэд Өы нөхөр Б.о гэгч нь хориод Ө нь намайг зодож эхэлсэн. Дээр гараад дэвсээд, үснээс зулгаагаад нүүр хэсэг рүү цохисон, зүүн хацар хэсэгт маажсан юм. Тэгээд арай гэж салаад би Ц эгчийн гэр рүү орсон юм...” гэж мэдүүлсэн атлаа 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ “...Б.о гэгч нь миний урдаас барьж аваад хөлөөрөө хавсаргаж газар унагаасан юм. Намайг газарт унаад хэвтэж байхад Ө нь миний баруун нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд авахаар нь нүүрээ дарсан чинь толгойны дагз хэсэг рүү  өшиглөөд байсан. Үснээс зулгаагаад газраар чирээд байсан...” зэргээр Б.оын хэргийн оролцооны талаар өсгөж анхны мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлсэн, гэрч Р.Энхтайван, шүүгдэгч (хохирогч) Ө нар нь Б.о зодооныг зөвхөн салгаж байсан гэж мэдүүлсэн нь хэргийн бодит байдалтай тохирч буй зэргээс Б.о гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй бөгөөд О, Ц нар нь Өд холбогдох хэргийг хүндрүүлэн зүйлчлүүлэх зорилгоор “Б.о зодоонд оролцсон” гэх агуулгатай мэдүүлгийг өгсөн гэж дүгнэхээр байна.

 

            Мөн хэргийн шууд гэрч Р.Энхтайван нь анх хэрүүл маргаан үүссэн болон гадаа Ө, О, Ц нарын хооронд болсон маргаан тэмцлийг дуустал нь нүдээр харсан учир зодоон гарсан шалтгаан, Ө, Б.о, О, Ц нар хэрхэн ямар байдалтай, хэн нь ямар үйлдэл хийж байсныг дэлгэрэнгүй ярьж гэрчилсэн нь Ө, Б.о нарын болсон үйл явдлын талаар мэдүүлсэнтэй тохирч байна. Тэгэхээр О, Ц нарын “Б.о, Ө нар бүлэглэж Оийг зодсон; Өд гэмтэл учруулан зодсон хэрэгт О, Ц нар хэн аль нь оролцоогүй” гэсэн нь дээрх байдлаар няцаагдаж О, Ц нар энэ асуудлаар бодитой биш мэдүүлэг өгч байна гэж шүүх дүгнэх үндэслэл болов.

           

Түүнчлэн хэрэгт авагдсан “Өы биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор” хийсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, мөрдөгчөөс тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, худал дүгнэлт гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч О, Ц нарын өмгөөлөгчдийн санал, хүсэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдаж байна.

 

Ийм учраас нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Б.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэгэнт Б.о, Ө нар бүлэглэж Оийг зодсон болох нь тогтоогдохгүй байх тул Өд холбогдох прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялласан гэмт хэргийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Өы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ц, О нарын  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ө нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч  Ц, О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон, хохирогч Оээс хавтаст хэрэгт тусгуулсан нийт 191.200  төгрөгийн зардлыг (хх-ийн 116-117) шүүгдэгч Өаас гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц, О нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө, Ц, О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Б.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Прокуророос шүүгдэгч Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Юншийбуу овогт Пүрэвжавын Өыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Авсай овогт Лувсаншаравын Ц, Авсай овогт Лувсаншаравын О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ө, Ц, О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ө, Б.о, Ц, О нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өаас нийт 191.200 төгрөгийг гаргуулж хохирогч Од олгосугай.

 

8. Шүүгдэгч Б.о, Ц, О нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Б.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө, Б.о, Ц, О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ