Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 4640

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Боржигин овогт Цэцгээгийн Ганзориг, хариуцагч Арцт овогт Доржсэмбийн Алтантуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу охин Г.Үүрийнтуяаг эх Д.Алтантуяагийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин Г.Үүрийнтуяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Ганзоригоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй ба нэхэмжлэгч Ц.Ганзориг нь 2016 оны 07 дугаар сард охин Г.Үүрийнтуяадаа 5 ханатай гэр болон 2016 оны 12 дугаар сард 2,000,000.00 төгрөг өгөх болсныг үүгээр дурьдсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Ганзоригоос урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алтантуяагаас 70,200.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ганзоригт олгож, мөн тэжээн тэтгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг үндэслэн тэмдэгтийн хураамж болох 31,248.00 төгрөгийг Ц.Ганзоригоос гаргуулж, улсын орлогод төлүүлсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-ийн дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг Шүүгчийн туслах А.Баялагмаад даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР