Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Төмөрхүү, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч: Ш.Хосбаяр;

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

иргэдийн төлөөлөгч: Ж.Пүрэвдорж;

хохирогч: Ё.Мөнхнаран;

            шүүгдэгч П, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрбуугийн Пэд холбогдох эрүүгийн 1809036421250 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  

  Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, 1 эгч, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, .................. оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ............ регистерийн дугаартай, Салдангууд овогт Төмөрбуугийн П.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

 

Яллагдагч П нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 8 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хуурай мухарын аманд байрлах иргэн Г.Ганчимэгийн гэрт нэвтэрч телевизор, мөнгө аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 839.394 төгрөгийн,

           2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-38Б тоотод оршин суух иргэн О.Отгончимэгийн гэрт нэвтэрч “TCL” маркийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 192.000 төгрөгийн,

 

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 17-422 тоотод оршин суух  иргэн Ё.Мөнхнарангийн гэрт нэвтэрч телевизор, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 322.940 төгрөгийн,  

2018 оны 8 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьтын задгай тоотод оршин суух  иргэн И.Хашсайханы гэрт нэвтэрч телевизорийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 362.934 төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан Толгойн зуслангийн задгайд оршин суух иргэн Б.Жавхлангийн гэрт нэвтэрч тень, гудас, маск зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 282.000 төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их тамир зуслангийн задгай тоотод оршин суух  иргэн У.Баярсайханы гэрт нэвтэрч архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15.500 төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын зуслангийн задгай тоотод оршин уух иргэн П.Эрдэнэбаярын гэрт нэвтэрч телевизор, хөнжил, гудас, таваг, тагш, битүү чанагч, шорлогны аппарад зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 994.000 төгрөгийн буюу 7 удаагийн үйлдлээр нийт 3.008.768 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Хандгайтад Баярсайханы гэр эзгүй байх шиг байхаар нь орсон. Би Баярсайханыд засвар хийдэг байсан. Би тэдний тагтны цонх онгойдог болсныг мэддэг байсан. Би цонхыг нь онгойлгоод ороход дохиолол нь дуугараад байхаар нь салгаад гэрт байсан архийг нь уусан. Намайг гараад ирэхэд Лхамаа гэх хүн гадаа нь “юу болж байна” гээд зогсож байсан. Тэгээд цагдаа дуудаж намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Дараа нь мөрдөгч намайг дагуулж явсан. Би тухайн үед архи ууснаасаа  болоод бүх хэргийг хүлээн зөвшөөрсөн байсан. Надад архи уулгаж байгаад хэрэг хүлээлгэсэн. Би нэлээд хэдэн айл зааж өгсөн байсан. Маргааш нь намайг Гансүх мөрдөгч дагуулж яваад бас Сөжү, 100 граммын архи авч өгсөн. Тэгээд надад “маргаашнаас хоригдоно. Хэргийнхээ талаар хүнд хэлж болохгүй шүү” гэж хэлсэн. Би тухайн үедээ “ганц нэг жилийн ял авсан ч яахав” гэж бодож байсан. Би согтуудаа энэ 6 үйлдлийг хилсээр хүлээсэн. Би шүүх дээр ирээд бүх үнэнгээ хэлэх бодолтой байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ё.Мөнхнаран мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 29-нд манай цагаан байранд байдаг гэрт хулгай орсон байсан. Телевизор авсан байсан. Мөн түрийвчин дотор байсан 50.000 төгрөг, гар утас зэргийг авсан байсан. Эд зүйлийн үнэлгээгээр 300.000 гаран төгрөгийн хохирол гарсан. Би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ганчимэг /1хх-ийн 15/, О.Отгончимэг /1хх-ийн 50-51/, Ё.Мөнхнаран /1хх-ийн 84/, Ш.Хашсайхан /1хх-ийн 120/, Б.Жавхлан /1хх-ийн 147-148/, У.Баярсайхан /1хх-ийн 179, 181/, П.Эрдэнэбаяр /1хх-ийн 209/ нарын мэдүүлгүүд, Пийн  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх-ийн 19, 36, 53, 63, 87, 96, 121, 152, 183, 2хх-ийн 3, 210/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-13, 48-52, 77-80, 103-111, 170-175, 199-204/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 26-27, 60-61, 89-90, 124-125, 155-156, 186-187, 214-215/, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 248-250/, Пийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 233/, Пийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 234/, Пийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 236-245/, гэрч Б.Төмөрбуугийн мэдүүлэг /2хх-ийн 8, 17-19/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П нь 2018 оны 8 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хуурай мухарын аманд байрлах иргэн Г.Ганчимэгийн гэрт нэвтэрч телевизор, мөнгө аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 839.394 төгрөгийн,

           2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-38Б тоотод оршин суух иргэн О.Отгончимэгийн гэрт нэвтэрч “TCL” маркийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 192.000 төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 17-422 тоотод оршин суух  иргэн Ё.Мөнхнарангийн гэрт нэвтэрч телевизор, гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 322.940 төгрөгийн,

2018 оны 8 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьтын задгай тоотод оршин суух  иргэн И.Хашсайханы гэрт нэвтэрч телевизорийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 362.934 төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан Толгойн зуслангийн задгайд оршин суух иргэн Б.Жавхлангийн гэрт нэвтэрч тень, гудас, маск зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 282.000 төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их тамир зуслангийн задгай тоотод оршин суух  иргэн У.Баярсайханы гэрт нэвтэрч архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15.500 төгрөгийн,

2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын зуслангийн задгай тоотод оршин уух иргэн П.Эрдэнэбаярын гэрт нэвтэрч телевизор, хөнжил, гудас, таваг, тагш, битүү чанагч, шорлогны аппарад зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 994.000 төгрөгийн буюу 7 удаагийн үйлдлээр нийт 3.008.768 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Ганчимэгийн /1хх-ийн 15-16/: “... Манайх зуслангийн байшингаасаа 2018 оны 08 дугаар сарын 02-нд яваад өнөөдөр 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед ирэхэд байшингийн хаалга цоожтой, хашаа цоожтой, 1 давхрын цонх хагас онгорхой байсан. Байшиндаа ороход 2 давхарт байсан 42 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 2 давхар руу гарахад 32 инчийн зурагт мөн алга байсан…” гэх мэдүүлгээр,

 

            Пийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 36/: “...Миний өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр үнэн зөв өгсөн. Би 2018 оны 08 дугаар сарын үед байхаа өдөр хоногийг нь сайн мэдэхгүй байна. Би архи согтууруулах ундаа нилээн хэрэглэж, Хуурай мухрын зуслангийн орчимд 2 давхар улаан өнгийн тоосгон байшингийн зүүн тийш харсан 1 давхарын вакум цонхыг түлхэн орж 32 инчийн зурагт, 42 инчийн зурагтыг нийлүүлээд адъяаланд боож гараад такси бариад Нарантуул зах орж явуулын хүнд 240.000 төгрөгөөр зарсан. Хөдөөнөөс орж ирээд мөнгөгүй болоод хулгай хийсэн. Тухайн газрыг зааж өгч чадна...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-12/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр: “Sharp” маркийн 32 инчийн пласма зурагт 1 ширхэг, “Hitachi” маркийн 42 инчийн пласма зурагт 1ширхэг, мөнгөн аяга 1ширхэг, нийт 839.394 төгрөгөөр үнэлэгдсэн /1хх-ийн 26-27/,

 

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 247-249/,

 

хохирогч О.Отгончимэгийн  /1хх-ийн 50-51/: “... 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай охин 15 цагийн үед гэрээсээ гараад 18 цаг өнгөрөөд гэртээ иртэл манай гэрийн хаалгыг эвдэж хулгай орсон байсан. Манай гэрийн хаалганы цоожийг эвдээд 32 инчийн “Ти Си Эл” маркийн зурагт алдагдсан...” гэх мэдүүлгээр,

 

Пийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 67-68/: “... Би 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дэлгүүрээс нэг шил архи аваад Алтайн гудамжинд ганцаараа архиа уугаад сууж байсан чинь нэг охин гэрээ түгжээд гараад явж байсан. Тэгээд хэсэг хугацаанд ажиглаж байтал хүн орж гарахгүй байхаар нь наад талд байсан Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод хойморт нь байсан зурагтыг авч гараад Нарантуул зах орж цахилгаан бараа зардаг хүмүүс дээр очоод тэнд явж байсан хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-12/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр: “TCL” маркийн зурагт 1 ширхэг нийт 192.000 төгрөгөөр үнэлэгдсэн /1хх-ийн 60-61/,

 

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 247-249/,

 

хохирогч Ё.Мөнхнарангийн /1хх-ийн 83-84/: “... 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 30 минутанд гэр бүлээрээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 17 дугаар гудамжны 422 тоот гэрээсээ гараад 17 цаг 20 минутанд нөхөр, хоёр хүүхдийн хамт ирж хашаа руугаа орсон чинь манай гэрийн хаалга онгорхой, цоож нь хаалганд зүүгдсэн байдалтай хулгай орсон байсан. ... гэрээс зурагт, миний жижиг хар цүнхэнд байсан 50.000 төгрөг, жижиг хар гар утас хулгайд алдагдсан байна...” гэх мэдүүлгээр,

 

Пийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 95-96/: “... Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг дээр үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хулгайлсан зурагтаа 140.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед ажилгүй, мөнгө байхгүй болоод хулгай хийсэн. Тухайн газрыг зааж өгч чадна...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 77-80/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр: Samsung брэндийн 32 инчийн зурагт 1 ширхэг, “Sky vega” маркийн гар утас (дэлгэц нь хагарсан) 1 ширхэг, бэлэн 50.000 төгрөг, нийт 322.940 төгрөгөөр үнэлэгдсэн /1хх-ийн 89-90/,

 

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 247-249/,

 

хохирогч Ш.Хашсайханы /1хх-ийн 120/: “... 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шөнийн 21 цаг 20 минутанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын задгай тоотод байрлах зуслангийн байшиндаа эхнэр болон охиныхоо хамт ирсэн. Гэртээ орсон чинь нэг давхрын том зочны өрөөнд зурагт байхгүй байсан. ... Манай байшин 2018 оны 7 дугаар сарын 31-нээс хойш өнөөдрийг хүртэл эзэнгүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 103-111/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр: “Samsung” маркийн 32 инчийн LED зурагт 1 ширхэг, нийт 362.934 төгрөгөөр үнэлэгдсэн /1хх-ийн 125/,

 

хохирогч Б.Жавхлангийн /1хх-ийн 147-148/: “... 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой задгай тоот зуслангийн хашаа байшиндаа 15 цагийн үед ирсэн. ... хулгай орсон гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. ... Байшингаас Орос тень, хоёр давхарт байсан хийлдэг гудас хулгайд алдагдсан байна. Мөн нэг удаагийн ЗМ маркийн хайрцгандаа 25 ширхэг, маск гурван хайрцаг хулгайд алдагдсан байна...”  гэх мэдүүлгээр,

 

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр: Тень (халаагуур) 1 ширхэг, хийлдэг гудас 1 ширхэг, ЗМ загварын цагаан өнгийн хайрцагтай дотроо 25 ширхэг, нийт 282.000 төгрөгөөр үнэлэгдсэн /1хх-ийн 156/,

 

хохирогч У.Баярсайханы /1хх-ийн 179, 181/: “... Би 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажил дээрээ байж байтал зуслангийн дохиолол хамгаалалтаас 10 цаг 20 минутад миний утас руу залгаад “танай зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэж хэлсэн. Би өөрийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их тамир зуслангийн байшиндаа очиход урд талын салхивчаар хулгайч орсон байдалтай, байшингийн зочны өрөөний шүүгээнд байсан 0.75 литрийн соёрхол нэртэй архи алга болсон байсан..., Би 2015 онд тухайн байшинг худалдан авахад П гэх хүн тэр байшинг барьж дуусгаад 1 сар гаран манаачаар ажиллаж байсан гэж сонссон. Тэрнээс өөр зүйлээр танихгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэх мэдүүлгээр,

 

Пийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 4/: “... Миний бие 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 32-ын тойргийн ойролцоо архи ууж байгаад мөнгөгүй болоод өмнө байшингийн заслын ажлыг нь хийж өгч байсан Лхагвын гэр рүү явсан. Автобуснаас би буудлаа хэтрээд буусан учраас зам дагуу уруудаад алхаж байгаад мөнгөгүй байсан учраас өмнө байшингийн дотор заслын ажил хийж байсан нэг айлын байшингийн тагтны вакум цонхыг түлхэж ороход гэрийн дохиолол дуугараад байхаар нь би шууд дохиоллыг нь салгачихсан. Байшин дотор нь ороход ханын шүүгээн дээр нь нэг шил архи байсан. Би тэр архийг задлаад уугаад сууж байтал хойд айлын Лхамаа гэх хүн орж ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 170-175/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр: 0,75 граммын “Соёрхол” архи 1 ширхэг, түгжээ (вакут цонхны) 1 ширхэг, дохиоллын төхөөрөмжний систем 1 ширхэг, нийт 156.500 төгрөгөөр үнэлэгдсэн /1хх-ийн 186-187/,

 

хохирогч П.Эрдэнэбаярын /1хх-ийн 209/:  “...Өчигдөр орой 2018 оны 11 дүгээр сарын 03-нд Зуслангийн байшингийн хөрш Циеэбаатар над руу залгаад “байшингийн цонх чинь онгойчихсон байна, ирж үзэж шалгаарай” гэсэн мессеж бичсэн. Би өнөөдөр өдрийн 12 цагт очиж үзэхэд манай байшингийн урд талын вакум цонх онгойчихсон байсан. Дотор нь ороод үзэхэд том өрөөний хананд өлгөөстэй байсан 32 инчийн “Панасоник” маркийн зурагт алдагдсан байсан..." гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 199-204/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр: “Samsung” маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, хөнжил 3 ширхэг, гудас 2 ширхэг, болор таваг 2 ширхэг, 15 литрийн шаазан тагш 1 ширхэг, шорлогны аппарат 1 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, нийт 994.000 төгрөгөөр үнэлэгдсэн /1хх-ийн 214-215/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар гэрээсээ эд зүйлсээ хулгайд алдсаныг мэдүүлсэн, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл бармитуудыг агуулж байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Олон удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн өмчлөлд авч, иргэдэд 3.008.768 төгрөгийн хохирол учруулж буй Пийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин прокуророос шүүгдэгч Пийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа хэрэгт авагдсан үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзээгүйгээс “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдсэн нь хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэхээр байна.

 

Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Пийн үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх боловч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэхэд учир дутагдалтай.

 

Тухайн этгээд тодорхой төрлийн гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх ёстой.

 

Гэмт хэрэг үйлдэх замаар амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх нь мэргэшсэн гэмт хэрэгтний хувьд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршгийг байнга өсгөн нэмэгдүүлэх бодитой шалтгаан нөхцөл болдог тул хууль тогтоогч ийм замаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг хүндрүүлэн үзэж байхаар хуульчилжээ.

 

Пийн үйлдсэн гэмт хэргүүдийг судлан үзэхэд 2018 оны 08 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 4 сар хүрэхгүй хугацаанд нийт 3.008.768 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд амьдралынхаа багагүй цаг хугацааг гэмт хэрэг үйлдэж өнгөрөөсөн, хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болохгүй байна.

 

Иймд гэмт хэргийн хувьд амьдралын эх үүсвэр болгосон гэх шалгуурыг хангаагүй тул прокуророос шүүгдэгч Пэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахв хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П “иргэн У.Баярсайханы гэрээс эд зүйл авснаас бусад 6 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх  гэмт хэргийг мөрдөгч эрүүдэн шүүж хилсээр хүлээлгэсэн” гэх боловч энэ талаар эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй, мөн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлж улмаар мэдүүлгийг газар дээр нь шалгах үед хохирогч нарын гэрийг тодорхой зааж хэрхэн хулгай хийсэн талаар болон хулгайлсан эд зүйлсээ тодорхой тоочиж өмнө өгсөн мэдүүлгээ эргэлзээгүй баталсан нь хэрэгт авагдсан болохыг дурьдаж байна.

 

Ийм учраас шүүгдэгчийн “хэргийг проукурорт буцаалгаж, дахин шалгуулах” гэсэн санал нь хэргийн шийдвэрлэлтийг удаашруулах, шүүн таслах ажиллагаанд саад болох зорилготой гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Пийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 3.149.768 төгрөгийг шүүгдэгч Пээс гаргуулж,  үүнээс хохирогч Г.Ганчимэгт 839.394 төгрөгийг, хохирогч О.Отгончимэгт 192.000 төгрөгийг, хохирогч Ё.Мөнхнаранд 322.940 төгрөгийг, хохирогч И.Хашсайханд 362.934 төгрөгийг, хохирогч Б.Жавхланд 282.000 төгрөгийг, хохирогч У.Баярсайханд 156.500 төгрөгийг (дохиолол эвдсэн 141.000 төгрөг нэмэгдсэн болно), хохирогч П.Эрдэнэбаярт 994.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Пэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Пэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Пэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахв хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.           

 

2. Шүүгдэгч Салдангууд овогт Төмөрбуугийн Пийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Пийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пэд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П энэ хэрэгтээ 175 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Пээс нийт 3.149.768 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Г.Ганчимэгт 839.394 төгрөгийг, хохирогч О.Отгончимэгт 192.000 төгрөгийг, хохирогч Ё.Мөнхнаранд 322.940 төгрөгийг, хохирогч И.Хашсайханд 362.934 төгрөгийг, хохирогч Б.Жавхланд 282.000 төгрөгийг, хохирогч У.Баярсайханд 156.500 төгрөгийг (дохиолол эвдсэн 141.000 төгрөг нэмэгдсэн болно), хохирогч П.Эрдэнэбаярт 994.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Пэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Пэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                  ШҮҮГЧИД                                                  З.ТӨМӨРХҮҮ

                                                                                  

   Л.ОДОНЧИМЭГ