Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1313

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 дугаар сарын 06                 Дугаар 1313                                     Улаанбаатар хот

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03408 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

156 743 ам.доллар буюу 288 303 669 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

129 819 325 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ, ХХХХ,

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ, ХХХХ, ХХХХХ,

Нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХХХХ” ХХК нь Солонгос Улсын лифт, урсдаг шатыг Монгол Улсад нийлүүлж, тэдгээрийн угсралт суурилуулалт, техникийн автомат тохиргоо, засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мөн БНХАУ-ын Шанхай хот дахь цахилгаан болон угсардаг шатны суурь үйлдвэр болох "Сanny elevator" co.ltd-ийн албан ёсны дистрибютрээр ажиллаж байгаа гэсэн үндэслэлээр манай компанийн барьж буй худалдаа үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгын лифт, урсдаг шатыг хонгилын хэмжээний дагуу 6 зогсоол, 6 хаалгатай 1.0 м/с хурдтай зорчигчийн 1150 кг даацтай 2 ш лифт, 1000 мм өргөн 6750 хүн/цаг даацтай 35° налуу бүхий 0,5 м/с хурдтай, дотор суурилагдах 6 ш урсдаг шатыг түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй хийж гүйцэтгэх боломжтой гэж 2012 оны 9 сарын 03-ны өдрийн 01/50 дугаартай албан бичиг, 2012 оны 9 сарын 05-ны өдрийн 01/53 дугаартай албан бичгээр тус тус үнийн санал ирүүлсэн. "ХХХХ" ХХК-иас ирсэн үнийн саналын дагуу манай компани нь KL-K 021 маркийн 5 давхар барилгад зориулагдсан 1150 кг даацтай 1.0 м/с хурдтай 6 зогсоол, 6 хаалгатай, ISO-9001, 2000, KSA-14001, 2004 чанар стандартын шаардлага хангасан нийт 2ш цахилгаан шатыг нийлүүлэн угсарч, суурилуулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр 2012 оны 9 сарын 19-ний өдөр 24 дугаартай цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах захиалагчид хүлээлгэн өгөх гэрээг байгуулсан. Мөн "ХХХХ" ХХК-тай KL-F 100к маркийн худалдаа үйлчилгээний зааланд, дотор суурилахаар зориулагдсан 9000 хүн/цаг даацтай 0,5 м/с хурдтай 35 налуу бүхий ISO-9001, 2000, KSA- 14001, 2004 чанарын стандартыг хангасан нийт 6 ш урсдаг шатыг нийлүүлэн угсарч, суурилуулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр 2012 оны 9 сарын 28-ны өдөр 2012/29 дугаартай гэрээг байгуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу манай компаниас цахилгаан шатны үнэ 80930 ам.доллар, урсдаг шатны үнэ 232556 ам.доллар нийт 313486 ам.долларыг гэрээнд зааснаар төлсөн юм. Гэтэл гүйцэтгэгч тал болох "ХХХХ" ХХК нь гэрээнд заасан чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлээгүйгээс болж өнөөдрийг хүртэл цахилгаан шат, урсдаг шатыг ашиглаж чадахгүй үйлчлүүлэгч иргэдийн аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц байдлыг бий болгоод байна.

Бидний байгуулсан 2012 оны 9 сарын 19-ний өдөр 24 дугаартай цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах гэрээ болон 2012 оны 9 сарын 28-ны өдрийн 2012/29 дугаартай урсдаг шатыг нийлүүлэн угсарч суурилуулах гэрээний 8-р зүйлийн 8.2 дахь хэсэгт гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй  тал нь өдрийн 0.3 хувийн алдангийг нөгөө талдаа төлөхөөр тохиролцсон юм.             "ХХХХ" ХХК нь дээр дурдсан гэрээнүүдэд зааснаар нийт 313486 ам.долларын үүргээ гэрээгээр тохиролцсон нөхцөлөөр, хугацаандаа биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд манай компанид төлөх ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анз нь нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул 156743 ам.долларыг "ХХХХ" ХХК-иас манай компани нэхэмжлэх эрхтэй юм. Иймд "ХХХХ" ХХК-иас цахилгаан шат нийлүүлж, угсарч, суурилуулах гэрээний 8-р зүйлийн 8.2 дахь хэсэг, урсдаг шат нийлүүлж, угсарч, суурилуулах гэрээний 8-р зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар алданги болох нийт 156 743 ам.доллар /Монгол банкны 2014 оны 09-р сарын     25-ны өдрийн албан ёсны ханш 1 ам.доллар 1 839,34 төгрөг /буюу 288 303 669 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэмэгдүүлсэн шаардлага болох 2012 оны 09-р сарын 05-ны өдрийн 01/53 тоот дугаартай албан тоотоор "ХХХХ" ХХК нь "БНХАУ-ын Шанхай хот дахь "Canny elevator" үйлдвэрийн албан ёсны дистрибютерээр ажилладаг, Лифт, Урсдаг шатыг, МУ-д нийлүүлж, тэдгээрийн угсралт суурилуулалт, засвар Үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мөн танай барьж байгаа Баянзүрх Их Дэлгүүрийн худалдаа үйлчилгээний 6 давхар барилгын лифт, урсдаг шатыг түлхүүр гардуулах нөхцөлтэй улсын комисст хүлээлгэн өгөхөөр хийж гүйцэтгэх талаар албан тоотыг ирүүүлсэн. Дээрхи албан тоотод дурдсан үнийн санал, техникийн нөхцөлийг үндэслэн 'ХХХХ" ХХК болон "ХХХХ" ХХК нь 2012 оны 09-p сарын 19-ны өдөр, "Цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай" 24 тоот гэрээ 2012 оны 09-р сарын 28-ны өдөр Урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай 2012/29 тоот гэрээнүүдийг тус тус байгуулсан билээ. "ХХХХ" ХХК нь 2012 оны 09-р сарын 19-ны өдөр, "Цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай" 24 тоот гэрээний 2.1-т: KL-K 021 маркийн 5 давхар барилгад зориулагдсан 1150 кг даацтай, 1,0м/с хурдтай, 6 зогсоол, 6 хаалгатай, ISO-9001, 2000, KSA-14001, 2004 чанарын стандартыг хангасан 2 ширхэг цахилгаан шатыг нийлүүлэн угсарч суурилуулж зорчигчдын аюулгүй зорчих, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэн хүлээлгэн өгөх тоот гэрээний хавсралтад хаалганы өндөр 2100 мм, онгойх хэсэг (хаалганы өргөн) 1000 мм 3.1-т Гэрээний дагуу цахилгаан шатыг нийлүүлэн мэргэжлийн өндөр түвшинд чанартай угсарч, суурилуулан захиалагчид хүлээлгэн өгнө. 3.5-т Угсралтын ажил дуусч тохиргоо туршилт хийсний дараа засвар техникийн үйлчилгээний гэрээг эзэмшигч байгууллагатай хийж Улсын бүртгэлд улсын комисст хүлээлгэн өгөх оруулж ашиглах зөвшөөрлийг авч өгнө. 6.1-т Цахилгаан шатны үнэ, гадаад дотоод тээврийн зардал, гааль, НӨАТ, угсралтын ажлын төлбөр нийт 80930.00 ам.доллар байна. 6.2-д Цахилгаан шатны үнийн 30%-ийн урьдчилгаа 19200.00 ам.долларыг гэрээнд гарын үсэг зурсан өдөр захиалагч нь гүйцэтгэгчид төлнө. 6.3-т Үйлдвэрлэл дууссан тээвэрлэлт бэлэн болсон үед гэрээний үлдэгдэл төлбөр 70%-ийг тээвэр, гааль, НӨАТ-ын төлбөрийн хамт 55130.00 ам.долларыг гүйцэтгэгчид төлнө. 6.4-т Захиалагч нь угсралт эхлэхэд суурилуулах ажлын төлбөрийн 50%-ийн урьдчилгааг гүйцэтгэгч тал төлнө. 7.2-1 Гэрээний 6.2-т заагдсан төлбөр төлөгдсөнөөс хойш 45 хоногт үйлдвэрлэж дуусна. 7.3-т Бүтээгдэхүүнийг 14-20 хоногт тээвэрлэж, ажлын 3 өдрийн дотор барилгын талбайд буулгасан байна. 7.4-т Гэрээний 6.4-т заагдсан төлбөр төлөгдсөнөөс хойш 18-25 хоногт лифтийг угсарч, суурилуулж дуусгана. 8.2-т Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь өдрийн 0,3 %-ийн алдангийг нөгөө талдаа төлнө. 8.4-т Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс бусад тохиолдолд энэхүү "гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. 3.5-т Угсралтын ажил дуусч тохиргоо туршилт хийсний дараа засвар үйлчилгээний гэрээг эзэмшигч байгууллагатай хийж Улсын бүртгэлд улсын комисст хүлээлгэн өгөх оруулж ашиглах зөвшөөрлийг авч өгнө. 6.1-т Урсдаг шатны үнэ, гадаад дотоод тээврийн зардал гааль, НӨАТ, угсралтын ажлын төлбөр нийт 232556.00 ам.доллар байна. 6.2-т Урсдаг шатны үнийн 30%-ийн урьдчилгаа 35190.00 ам.долларыг гэрээнд гарын үсэг зурсан өдөр захиалагч нь гүйцэтгэгчид төлнө. 6.3-т Үйлдвэрлэл дууссан тээвэрлэл бэлэн болсон үед гэрээний үлдэгдэл төлбөр 70 хувийг тээвэр, гааль, НӨАТ-ын төлбөрийн хамт 170966.00 ам.долларыг 7.2-т Гэрээний 6.2-т заагдсан төлбөр төлөгдсөнөөс хойш 30 хоногт үйлдвэрлэж дуусна. 7.3-т Бүтээгдэхүүнийг 14-20 хоногт тээвэрлэж, ажлын 3 өдрийн дотор барилгын талбайд буулгасан байна. 7.4-т Гэрээний 6.4-т заагдсан төлбөр төлөгдсөнөөс хойш 20-30 хоногт лифтийг угсарч, суурилуулж дуусгана. 7.5-т Гэрээний хавсралт болох нийлүүлэлтийн ажлын график нь энэ гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно. 8.2-т Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ, биелүүлээгүй тал нь өдрийн 0,3 %-ийн алдангийг нөгөө талдаа төлнө. 8.4-т Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс бусад тохиолдолд энэхүү гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

Дээрхи гэрээнүүдийн дагуу "ХХХХ" ХХК нь 2 ширхэг лифтний үнэ, гадаад дотоод тээврийн зардал, гааль, НӨАТ, угсралтын ажлын төлбөр болох нийт 77 810.00 ам.долларыг, 6 ширхэг урсдаг шатны гадаад дотоод тээврийн зардал, гааль, НӨАТ, угсралтын ажлын төлбөр болох нийт 206156.00 ам.долларыг бүгд 283966.00 ам.долларыг цаг хугацаанд нь барагдуулж ирсэн. Гэтэл гүйцэтгэгч тал 1 болох "ХХХХ" ХХК нь гэрээнд заасан техникийн үзүүлэлт чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлээгүйгээс болж өнөөдрийг хүртэл цахилгаан шат, урсдаг шатыг бүрэн хэмжээнд ашиглаж чадахгүй Улсын комисст хүлээлгэн өгөлгүй үйлчлүүлэгч иргэдийн аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц байдлыг бий болгоод байна. "ХХХХ" ХХК нь 2012 оны 9-р сарын 19-ны өдрийн 24 дугаартай гэрээний 2-р зүйлийн 2.1-т, мөн 24 тоот гэрээний хавсралтанд дурдсанчлан "Сanny elevator group''-д үйлдвэрлэсэн, KL-K 021 маркийн 1150 кг даацтай, ISO-9001, 2000, KSA- 4001, 2004 чанар стандартын шаардлага хангасан, хаалганы өндөр 2100 метр, онгойх хэсэг 1000 мм цахилгаан угсран гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул тухайн лифтыг хүлээн авах боломжгүй байдлыг үүсгэсэн. Ялангуяа 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн "Урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай" 2012/29 тоот гэрээний үүрэг, МХЕГ, БХБЯамны дүрэм, журамыг ноцтой зөрчиж Захиалагч болон мэргэжлийн төрийн байгууллагад мэдэгдэлгүй, зөвшөөрөл ч авалгүй дур мэдэн 6 ширхэг урсдаг шатны 4 ширхэг урсдаг шатыг тайрч, аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд энэ нь УМЕГ, БХБЯамны албан тоотуудаар тодорхой тусгагдсан байгаа. МУ-ын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т "...Худалдагч нь худалдаж авч байгаа эд хөрөнгийн зориулапт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй..." заалт бусад салбарын хууль, дүрэм журамуудыг зөрчин урсдаг шатны эд ангиудын гарал үүсэлийн талаархи мэдээлэл, эх сурвалж баримтуудыг манай компанид өгөхөөсөө үндэслэлгүйгээр татгалзаж өдийг хүргэлээ. Иймд 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр ДИХАШ-ны 1-р шүүхэд нэхэмжпэгч "ХХХХ" ХХК-иас хариуцагч "ХХХХ" ХХК-д гаргасан гэрээний алданги болох                    288 303 669 00 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг дараах байдлаар өөрчилж, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Дээрхи гэрээнүүдийн 8-р зүйлийн 8.2-р хэсэгт заасны дагуу гэрээгээр тохиролцсон нөхцөлөөр, хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй (24 болон 2012/29 тоот гэрээгээр 2013 оны 01-р сарын 30-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2012 оны 06-р сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртлэх хугацааг хамруулав)-н алданги 141983.00 ам.долларыг буюу Монгол банкны 2015 оны 04-р сарын 28-ны өдрийн ам.долларын ханшаар 1963.84 төгрөгөөр тооцон 278 831 894 00 төгрөгийг нэхэмжилж байна. МУ-ын Иргэний Хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт гэрээний үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэсэн заалтыг баримталлаа.

"ХХХХ" ХХК гэрээнд заасан урсдаг шатыг нийлүүлж, угсрахдаа эскалаторуудын /урсдаг шат/ хашлаганд 60 ширхэг шилэн хаалт суурилуулсан байдаг. Энэхүү шилэн хаалтуудын 57 ширхэг нь шилнийхээ дотор хэсэг (хамгийн үнэтэй сайн чанарын бодисуудаар угаасан ч арилаагүй)-т маш их гэмтэл, толбо бохирдол, зураастай чанарын шаардлага хангахгүйн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж байсан тайлбар, хэрэгт авагдсан урсдаг шатны шаардлага хангаагүй шилэн хаалтны фото зургаар нотлогдож байгаа. "ХХХХ" ХХК-ийг ашиглалтын шаардлага хангахгүй 60 ширхэг шилэн хаалт нийлүулсэн болохыг мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 02-р сарын 28-ны өдрийн 02-07/689 дугаартай шалгалт хийсэн тухай албан бичиг (5 ширхэгийг нь хагалж, түүнийгээ "ХХХХХ" ХХК-иас авч солисон, 16 ширхэг шилэн хаалтууд нь тунгалаг биш гэмтэлтэй, бусад шилнүүд нь зурагдсан, толботой чанарын болон ашиглалтын шаардлага хангахгүй шилэн хаалтуудыг нийлүүлсэн байна)-ээр тогтоосон нь нотлогдож байгаа. Иймд бидний байгуулсан урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах гэрээгээр "Сanny elevator group''-д үйлдвэрлэсэн, ISO-Э001, 2000, KSA-14001, 2004 чанар стандартын хангасан шилэн хашлага нийлүүлэхээр тохирсон байх тул "ХХХХ" ХХК-ийг өөрийн зардлаар /урсдаг шатны 60 ширхэг хашлагыг "Сanny elevator group''-д үйлдвэрлэсэн шилэн хашлагааар сольж өгөхийг даалгах.

Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК нь 2012 оны 24 болон 2012/29 тоот гэрээний дагуу "ХХХХ" ХХК-аас 6 ширхэг урсдаг шатыг болон лифтыг импортлоход тээвэр, гаалийн болон бусад холбогдох зардлуудын нийт өртөгийг шингээсэн төлбөр болох 283.966 ам.долларыг гэрээний үүргийн дагуу цаг хугацаанд нь төлүүлж ирсэн нь баримтаар нотлогддог. "ХХХХ" ХХК нь 2012 оны 09-р сарын 14-ны өдөр нэхэмжлэгч талын валютын данснаас 19,200 ам.долларыг бэлнээр авсан байдаг. Гэтэл энэхүү 19200.00 ам долларт 2012 оноос хойш өнөөг хүртэл НӨАТ-ын баримт өгөөгүй шаардуулсаар өдийг хүрлээ. Иймээс энэхүү 19200.00 ам.долларын төлбөрт оногдох 1920.00 ам.доллар буюу Монгол банкны 2D15 оны D4-p сарыи 28-ны өдрийн ам.долларын ханшаар 1963.84 төгрөгөөр тооцон 3.770.573.00 төгрөгийн НӨАТ-ын үнийн дүнг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь "ХХХХ" ХХК-иас НӨАТ-ын болон гэрээний алданги 143903.00 ам.доллар буюу 282 602 467 00 төгрөг, үүний тэмдэгтийн хураамж болох 1570423.00 төгрөг, мөн чанарын шаардлага хангасан шилэн хаалтыг солиулахаар даалгасан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөг нийт 284243090.00 төгрөгийг нэхэмжилж байна. 2012 оны 09-р сарын 28-ны өдрийн 2012/29 тоот урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах гэрээгээр "canny elevator group''-д үйлдвэрлэсэн, ISO-9001, 2000, KSA-14001, 2004 чанар стандартын хангасан шилэн хашлага нийлүүлэхээр тохирсон байх тул хариуцагч "ХХХХ" ХХК-ийг өөрийнх нь зардлаар урсдаг шатны 60 ширхэг хашлагыг "Сanny elevator group''-д үйлдвэрлэсэн шилэн хашлагаар сольж өгөхийг даалгаж өгнө үү.

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 9-р сарын 13-ний өдөр 24 давхартай Цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай энэхүү гэрээнд холбогдох төлбөр төлөгдсөн 77810 ам/долларт оногдох алданги буюу МУ-ын Иргэний хуулийн хүрээнд 76 403 195.00 (38905$ * 1963,84 төг) төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа болно. Талуудын хооронд байгуулсан урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай 2012 оны 09-р сарын 28-ны өдрийн 2012/29 тоот гэрээнд холбогдох төлбөр төлөгдсөн нийт үнийн дүнгийн 206156 ам/долларт оногдох алданги буюу МУ-ын Иргэний Хуулийн хүрээнд 207,511,476.00 ( 206156 $ : 2 * 1963.84төг) төгрөгийн алдангийг нэхэмжилсэн болно. “ХХХХ” ХХК нь 2012 оны 09-р сарын 15-ны өдөр лифтний урьдчилгаа төлбөрт 19200 $-т оногдох НӨАТ-ын падааныг өнөөдрийг хүртэл олгоогүй тул энэхүү НӨАТ-ын 10 хувьтай тэнцэх 1920 ам доллар буюу 3770573 төгрөг нийт 143903 ам/доллар буюу 282 602 467 төгрөгийг нэхэмжилж байгаа болохыг үүгээр тодруулж байна. 5 701 202 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гэрээ байгуулсан асуудлаар 1.1 Лифтийн талаар "ХХХХ" ХХК-ийн захирал ХХХХ "ХХХХ" ХХК-тай 2012 оны 09 сарын 13-нд 6 зогсоолтой 1150 кг даацтай 2 ш лифт нийлүүлж угсарч, суурилуулах тухай 80 930$ үнийн дүнтэй гэрээ байгуулсан тухайн өдрөө урьдчилгаа төлбөр 19 200$-аас авах ёстой байхад хууль болон гэрээнд заагаагүй байхад 1,5%-ийн суутгал хийж 18 912$ бэлнээр төлж гэрээгээ анхны өдрөөсөө зөрчиж эхэлсэн юм. Түүгээр барахгүй энэхүү санхүүгийн бичиг баримтыг шүүхэд өөр байдлаар гаргаж өгсөн байна.

1.2-т Урсдаг шатны талаар Мөн 2012 оны 09 дүгээр сарын 28-нд 6 ш урсдаг шат нийлүүлж угсарч суурилуулах тухай 232 556$ үнийн дүнтэй гэрээг байгуулсан урсдаг шатны сүүлийн төлбөр 10-30-нд "ХХХХ" ХХК- иас "ХХХХ" ХХК-д шилжүүлсэн Хоёр. Гэрээг хэрэгжүүлэх талаар "ХХХХ" ХХК-ийн хийсэн ажил 2.1 Лифтийн ажлын зураг үйлдвэрээс 2012 оны 9 сарын 19-нд ирсэн ба гэрээнд зааснаар захиалагч Ксения компанийн захирал ХХХХар ажлын зураг батлуулах гэсэн боловч бид батлахгүй гээд манай компанийн ажилтан ХХХ, ХХХ нарыг 4 удаа нааш цааш явуулж хүндрэл учруулсны дараа зургийн байгууллагаар батлуул гэсэн шаардлага тавьж гэрээний хугацаа зөрчихөд шууд хүргэсэн юм. Жишээ нь: 2012-09-21-нд Баасан гарагт ажлын зургийг Захиалагчийн зургийн байгууллага болох "ХХХХХ" ХХК-ийн инженерээр батлуулсан нь амралтын өдрүүд таарч 5 хоногийн хугацаа алдаж лифтний үйлдвэрлэл 2012-09-24-нд эхэлж байв. Лифт Монгол улсын гаалиар 2012-12-19-нд орж ирж барилгын талбайд буусан. 2.1 Урсдаг шатны ажлын зураг 10-р сарын 09-нд "ХХХХХ" ХХК-ийн инженерээр батлуулж үйлдвэрлэл 3 хоногийн дараа эхлүүлсэн. Монголд цас орсон хүйтэрсэн урсдаг шат оруулахын тулд барилга битүүлээгүй, дулаанаа авч чадахгүй байсан тул монгол хүний тусч сэтгэлээр гэрээнд зааснаас богино хугацаанд түргэвчилсэн байдлаар Шанхайн цаанаас Жансу мужийн үйлдвэрээс 7 хоногийн дотор татаж ирсэн. 11 сарын 22-нд , үйлдвэрээс ачигдсан ба 11-р сарын 30-нд Монгол улсын гаалиар орж ирсэн болно. Хүнд дааҮ;ын машин оройн 22 цагаас хойш хотруу орохыг зөвшөөрдөг, Барилгын талбайд 1 шөнийн дотор 6 урсдаг шат буулгах боломжгүй байсан учир сүүлийн урсдаг шат 12-р сарын 3-4-нд шилжих шөнө барилгын талбайд буусан. Гэвч барилгын талбай чөлөөлөгдөөгүй шалтгааны улмаас 5 хоногийн хугацаа алдаж барилгад оруулсан болно.

2.3. Урсдаг шат суурилуулах явцад 4ш урсдаг шатанд технологийн арлын засвар хийгдсэн бөгөөд холбогдох бичиг баримт, мэргэжлийн байгууллагын дүгнэлт бүрэн гарч шийдвэрлэгдсэн юм.

Гэрээг хэрэгжүүлэхэд учирсан бэрхшээл, Сунадаг сумтай буюу 20 тн даацын кран хөлсөлж урсдаг шатыг барилга руу оруулдаг. Гэвч барилгын дүүжин кран буугаагүй, гадна талбай чөлөөлөгдөөгүй учир кран байрлах боломжгүй байсан.

3.3  Урсдаг шатны дэгээнүүд хийгдээгүй 1 ш шат нь 8 тн даацтай учир урсдаг"-шатнуудыг барилгад оруулахад хүндрэлтэй байдаг боловч дэгээ хийхийг 3.5 Барилгад лифт, урсдаг шатны үндсэн тэжээл ороогүй, талбайн гэрэлтүүлэг хангалтгүй, лифт болон урсдаг шатны дэгээнүүд хийгдээгүй, хонгилын гэрэлтүүлэгүүд хийгдээгүй, хамгаалалт хашлага байхгүй, барилгын доторхи дулаан шаардлага хангахгүй, Өвлийн улиралд (уг барилгад дулаан аваагүй) барилгад ажилчдыг ажиллуулах боломжгүй /ХХХХХ ХХК-ийн дотоод журмын заалт/, лифт, урсдаг шатны онцгой тоног төхөөрөмж болон угсралтын нарийн мэргэжлийн багаж хэрэгслүүд хадгалах хаалга цоожтой өрөө байхгүй учраас угсралтын ажил эхлүүлэх нөхцөл бүрдээгүйгээс хугацаа алдаж байсан. Иймд угсралтын ажил эхлэх боломжгүй учраас манай компанийн ажилчид ажлыг түр завсарлахаас өөр аргагүй байдалд хүрсэн, тэгээд барилгын ажил өвлийн турш хийгдээгүй билээ. Эдгээр шалтгаануудын улмаас 2012 оны 12-р сарын 21-нээс 2013 оны 2-р сарын 19 хүртэл завсарласан. Баримт 2013 оны 3-р сарын 11-ний тоот албан бичгээр мэдэгдэж байсан болно.

Угсралтын ажил дууссан тухай 4.1. Лифт, урсдаг шатны угсралт, суурилуулалт, тохиргооны ажлууд бүрэн дууссан учир 2013 оны 5-р сарын 22-ны өдөр лифт болон урсдаг шатанд техникийн бүрэн магадлал хийлгэх тухай албан бичгийг МХЕ газарт өгсөн. 4.2. 2013 оны 6 дугаар сарын 21-нээс 6-р сарын 24-ний өдөр хүртэл урсдаг шатыг тасралтгүй 72 цаг ажиллуулж зүгшрүүлэлт хийн түүний үр дүнд ХХХХХХ ХХК, ХХХХХ ХХК-ийн хооронд цаашид ашиглаж болох тухай акт дүгнэлт гаргаж тамга дарж гарын үсэг зурсан байгаа болно. 4.3.МХЕГ-аас 2013 оны 6-р сарын 24-нд, 7-р сарын 03-ны өдрүүдэд тус тус 2 удаа техникийн бүрэн магадлалыг хийснээр МХЕГ-ын дүгнэлт 7-р сарын 04-н дүгнэлт гаргасан юм.

Барилга хүлээж авах улсын комисс ажилласан тухай, Улсын комисс 2013 оны 6-р сарын 28-ны 15 цагт ажилласан ба ХХХХХ ХХК-ийн менежер ХХХХХХ, ХХХХ, ахлах механик ХХХХХХ нар байлцсан. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас улсын комиссын гишүүн нь ХХХХХХ-ийн саналын хуудсыг уншиж танилцуулсан юм. Үүнд: ХХХХХ ХХК нь МХЕГ-ын дүгнэлт гаргуулах, Барилгын зүгээс Лифтийн техникийн өрөөнд халаалт оруулах, Барилгын зүгээс Газардуулга хийж түүний талаар акт гаргаж өгөх, Захиалагч ХХХХХХ ХХК болон гүйцэтгэгч ХХХХХ ХХК хамтарч лифт, урсдаг шатыг ажиллуулахад техникийн аюулгүй ажиллагаа, дүрмийн шаардлагыг хангаж буй эсэх талаар ашиглалтын акт хамтарч хийх, Захиалагч Гүйцэтгэгч компанийн хооронд засвар техникийн үйлчилгээний гэрээг байгуулах тухай саналын хуудсанд бичсэн байна. Зургаа. Урсдаг шат ажиллаж буй талаар 6.1 Барилга байгууламжийг улсын комисс хүлээж аваагүй байхад 2013 оны 8-р сарын 16-ны өдөр тухайн барилга үйл ажиллагаагаа явуулж нээлтээ хийсэн ХХХХХХ ХХК-ийн захирал ХХХХХХХ-ын өөрийнх нь хүсэлтээр ХХХХХ ХХК "Лифт, урсдаг шатнуудыг бүрэн ажиллуулж үзүүлсэн ба ХХХХ нь ХХХХХ ХХК-ийн ахлах механик ХХХХХХыг зүй бусаар аашилж урсдаг шатны бүх түлхүүрүүдийг булааж авсан. 6.2. Урсдаг шатны үйл ажиллагааг зогсоох тухай Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2014 оны 2-р сарын 14-ний өдрийн 02-07-93/35 тоот акт тогтоогдсон.

6.3.      ХХХХХ ХХК-аас ашиглах зөвшөөрөлгүй урсдаг шатнуудыг ажиллуулж буй талаар заавар, зөвлөгөөг хүссэн албан бичиг 2014 оны 6-р сарын 16, 2014 оны 12-р сарын 05-ны өдрүүдэд тус тус МХЕГ, Нийслэлийн МХГазарт хүргүүлж байсан. 2013 оны 7-р сарын 09-нд ХХХХХ ХХК-аас ХХХХХХ ХХК-д /ашиглах зөвшөөрөл авахад юу саад болж буй талаар/ өгсөн боловч хариу өгөөгүй. 2013 оны 8-р сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл урсдаг шатнууд ажиллаж ирсэн. Найм. Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй шалтгаан: 8.1. Захиалагч ХХХХХХ ХХК болон барилгын ерөнхий гүйцэтгэгч ХХХ ХХК-д ХХХХХ ХХК-аас техникийн шаардлагыг биелүүлэхийг удаа дараа уламжилж, мэргэжлийн зөвлөгөө өгч байсан боловч МХЕГ-ын техникийн магадлалын актаар илэрсэн зөрчлүүд, Улсын байцаагчийн дүгнэлтэнд дурдагдсан зөрчлүүдийг арилгаагүй, Улсын комиссын гишүүний саналын хуудсанд бичигдсэн үүрэг даалгаваруудыг захиалагч байгууллага нь биелүүлэхээс татгалзсан, санаатайгаар саад учруулсан үүнд: урсдаг шатны дэгээ хийгээгүй. Лифтийн үндсэн тэжээлээс барилгын бусад төхөөрөмжид салаалсан зөрчлийг арилгаагүй. Лифтэнд газардуулга холбоогүй. Техникийн өрөөнд халаалт оруулаагүй. Техникийн өрөөгөөр дамжиж барилгын бусад хэсэгрүү нэвтэрдэг хэсгийг тусгаарлаагүй. Гүйцэтгэгч байгууллагатай засвар, техникийн үйлчилгээний гэрээ байгуулаагүй. 8.2. ХХХХХ ХХК-ийн ажлын хөлсний урьдчилгаа болон ажлын хөлсний үлдэгдэл болох нийт 29700 ам долларын төлбөрийг шилжүүлээгүй Гэрээний үүргээ зөрчсөн 8.3. 2014 оны 4 дүгээр сарын 24-нд Барилгын ерөнхий гүйцэтгэгч ХХХХХХ ХХК-иас ажлын гүйцэтгэлийн тухай албан бичиг ирсэн боловч манай компанийн инженер техникийн ажилчдад үзүүлээгүй хангалтгүй гэж үзэхээр байгаа. Акт үйлдэгдээгүй. Захиалагч ХХХХХХ ХХК дээрх зөрчлүүдийг арилгаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй учир өнөөдрийг хүртэл улсын комисст хүлээлгэж өгөх улмаар ашиглах зөвшөөрлийг авах боломжгүй байгаад манай ХХХХХ ХХК буруугүй болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: "ХХХХ" ХХК нь CANNY ELEVATOR GROUP-т үйлдвэрлэсэн KL-K 021 маркийн ISO-9001, 2000, KSA-14001; 2004 чанарын стандартыг хангасан нийт 2 ш цахилгаан шат, KL-F 100 К маркийн ISO-9001; 2000, KSA-14001; 2004 чанарын стандартыг хангасан нийт-6ш урсдаг шат тус бүрийг "ХХХХ" ХХК-ийн барилгын талбайд 2012 оны 12 дугаар сарын 01-04-ны өдөр буулгаж, суурилуулах ажлыг эхлүүлсэн. Гэтэл манай компани гэрээнд зааснаар "ХХХХ" ХХК-ийн барилҮын талбай дээр 2ш цахилгаан шат болон 6ш урсдаг шатыг буулгаж, угсралтын ажлыг технологийн дагуу гүйцэтгэж эхлэхэд захиалагч "ХХХ" ХХК-ийн буруугаас Тэрээ"-ний 4 дүгээр зүйл нөхцлүүдийг бүхэлд нь зөрчиж байснаас болж үндсэн тэжээл (380 вольтын хүчдэл)-ээр цахилгаан хангаагүй, хонгилуудын гэрэлтүүлэг хийгдээгүй, цахилгаан шатны хонгилын цутгалт жигд бус (стандартын шаардлага зөрчсөн), урсдаг шатыг өргөх суурилуулах хүнд даацын зориулалтын дэгээнүүдийг хийж өгөөгүй, дулаан /халаалт/ аваагүй, лифтийн тоног төхөөрөмж, багаж хадгалах хаалга цоожтой өрөө байхгүй, техникийн аюулгүй байдал, орчны хөдөлмөр хамгааллын шаардлагыг хангаагүй байсан тул үргэлжлүүлэн ажил гүйцэтгэх хугацааг захиалагчийн зүгээс санаатайгаар тасалдуулсан боловч бид үүргээ зохих ёсоор хангалттай гүйцэтгэсэн болно. "ХХХХ" ХХК-ийн захирал ХХХХХХХХ нь 2012 оны 09-р сарын 13-ны 24 тоот "Цахилгаан шат нийлүүлж, угсарч , суурилуулах тухай гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.5 дах "Захиалагч нь энэхүү гэрээний 6-р зүйлд заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй ", мөн 6 дугаар зүйл "Төлбөрийн нөхцөл"-ийн 6.5 дах "Захиалагч нь угсралтын ажил дууссаны дараа угсарч суурилуулах ажлын төлбөрийн үлдэгдэл 50% болох 3.300 ам долларыг гүйцэтгэгчид төлнө", гэрээний J 8 дугаар зүйлийн 8.2 дах Тэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь өдрийн 0,3% -ийн алдангийг нөгөө талдаа төлнө" гэсэн заалтаар 2013 оны 05 сарын 22-ны өдрөөс 2015 оны 03 сарын 16-ны өдөр хүртэлх 662 хоногоор бодож 6.553.80 ам доллар буюу нэг ам долларыг Монгол банкны 2015 оны 03 сарын 16-ны өдрийн албан ханш (1 987.43 төгрөг)-өөр тооцож 13 025 219 төгрөгийг "ХХХХ" ХХК-иас гаргуулах. Мөн 2012 оны 09 сарын 28-ны өдрийн 2012/29 тоот "Урсдаг шат нийлүүлж угсарч суурилуулах тухай гэрээ"-ний зүйлийн 4.5 дах "Захиалагч нь энэхүү гэрээний 6-р зүйлд заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэггэй", 6 дугаар зүйл төлбөрийн нөхцөл"-ийн 6.5 дэх "Захиалагч нь угсралт эхлэхэд суурилуулах ажлын төлбөрийн 50% болох 13.200 ам.долларыг гүйцэтгэгчид төлнө", 8-р зүйлийн 8.2 дах гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь өдрийн 0.3%-ийн алдангийг нөгөө талдаа төлнө" гэсэн заалтаар 2012 оны 12 | сарын 15-ны өдрөөс 2015 оны 03 сарын 16-ны өдөр хүртэлх 822 хоногоор бодож * 32.551.2 ам.доллар буюу нэг ам долларыг Монгол банкны 2015 оны 03 сарын 16-ны өдрийн албан ханш (1 987.43 төгрөг)-өөр тооцож 64.696.231 төгрөгийг "ХХХХ" ХХК-иас гаргуулах. Мөн 2012 оны 09-р сарын 28-ны өдрийн 2012/29 тоот "Урсдаг шат нийлүүлж угсарч суурилуулах тухай гэрээ"-ний зүйлийн 4.5 дах "Захиалагч нь энэхүү гэрээний 6-р зүйлд заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй", 6 дугаар зүйл Төлбөрийн нөхцөл"-ийн 6.4 дах "Захиалагч нь угсралт эхэлэхэд суурилуулах ажлын төлбөрийн 50% болох 13 200 ам долларыг гүйцэтгэгчид төлнө" гэрээний 8-р зүйлийн 8.2 дахь гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь өдрийн 0.3%-ийн алдангийг нөгөө талдаа төлнө" гэсэн заалтаар 2013 оны 05 сарын 22-ны өдрөөс 2015 оны 03 сарын 16-ны өдөр хүртэлх 622 хоногоор бодож 26.215.2 ам.доллар буюу нэг ам.долларыг Монгол банкны 2015 оны 03 сарын 16-ны өдрийн албан ханш 1987.43)-өөр тооцож 52.100.875 төгрөгийг "ХХХ" ХХК-иас гаргуулах. ХХХХХХ ХХК-иас нийт 129 819 325 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч "ХХХХ" ХХК нь талуудын хооронд байгуулсан 2012 оны 9-р сарын 19-ний өдөр 24 дугаартай Цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 3300 ам долларын алдангид 6553.80 ам.доллар буюу 13.025.219 төгрөг, 2012 оны 9-р сарын 28-ны өдрийн 2012/29 дугаартай урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах гэрээний ажлын хөлсний төлбөрийн алдангинд нийт 58766.4 ам доллар буюу 116794106 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-аас ДИХАШ-ны 1-р Шүүхэд гаргаж өгч байсан УМХЕГ, БХБЯамны болон нэхэмжлэгч талаас "ХХХХ" ХХК-д хүргүүлж байсан албан тоотуудыг үндэслэн Хариуцагч "ХХХХ" ХХК -ны сөрөг нэхэмжлэл нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, бодит байдалд нийцээгүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй юм. Тухайлбал Талуудын хооронд байгуулсан 2012 оны 24 дугаартай гэрээгээр хариуцагч "ХХХХХХ" ХХК нь "Цахилгаан шат нийлуулж угсарч, суурилуулах, урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах" үүргийг хулээсэн юм. Үүний дагуу манай компаниас Цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай 24 дугаартай гэрээнд зааснаар 2 ширхэг цахилгаан шатны үнэ, гадаад дотоод тээврийн зардал, гааль, НӨАТ, угсралтын ажлын хөлсний урьдчилгаа болох 3300 ам.доллар нийт 77630 ам долларыг ХХХХХ ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу төлсөн . Энэхүү гэрээний 6-р зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан 3300 ам долларыг угсралтын ажил дууссаны дараа төлөхөөр гэрээнд заасан байдаг. Гэтэл "ХХХХ" ХХК нь 2012 оны 9-р сарын 19-ны өдрийн 24 дугаартай гэрээний 2-р зүйлийн 2.1-т, мөн 24 тоот гэрээний хавсралтанд дурьдсанчлан: "CANNY ELEVATORGROUP"-d үйлдвэрлэсэн, KL-K 021 маркийн 5 давхар барилганд зориулагдсан 1150 кг даацтай, 1.0м/с хурдтай 6 зогсоол, 6 хаалгатай, ISO-9001, 2000, KSA-14001, 2004 чанар стандартын шаардлага хангасан, хаалганы өндөр 2100 метр, онгойх хэсэг 1000 мм цахилгаан шат нийлүүлэх байтал 1050 кг даацтай, 900 мм онгойх хаалгатай лифтийг авчирч угсаран гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул тухайн лифтыг хулээн авах , боломжгүй байдлыг үүсгэсэн. Мөн тухайн лифтийг талуудын хооронд байгуулсан гэрээгээр лифтийг захиалан МУ-д оруулж ирж суурилуулах, захиалагчид хүлээлгэн өгөх хугацаа 50 хоногоор тохирсон байхад Улсын комисст хүлээлгэж эгөх үүргээ биелүүлэхгүй өдий хүрч байгаа нь гэрээний 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан захиалагчид лифтийг хүлээлгэн өгөх үүрэг биелэгдээгүй болно. Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч "ХХХХ" ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл 3300 ам долларын алдангинд 6553.80 ам доллар буюу 13.025.219 төгрөг нэхэмжпэх эрхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, Талуудын хооронд байгуулсан 2012 оны 9-р сарын 28-ны өдрийн 2012/29 дугаартай гэрээгээр ХХХХХ ХХК нь "CANNY ELEVATORGROUP''-д үйлдвэрлэсэн, KL-F 100 к маркийн худалдаа үйлчилгээний зааланд, дотор суурилахаар зориулагдсан 9000 лн/цаг даацтай 0,5 м/с хурдтай 35 налуу бүхий ISO-9001, 2000, KSA-14001, 2004 -анар стандартын хангасан, зорчигчдыг аюулгүй зорчих, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх (ОУ-ын стандартад бүхий л талаар нийцсэн, тухайлбал зорчих хэсгийн шилэн хаалт) нийт 6 ширхэг урсдаг шатыг нийлүүлж угсарч, суурилуулах үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу манай компаниас урсдаг шатны үнэ, гадаад дотоод тээвэр, гааль, НӨАТ-ын төлбөрт нийт 206156 ам долларыг цаг хугацаанд нь "ХХХХ" ХХК-нд төлж барагдуулсан Гэтэл "ХХХХ" ХХК нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүйгээр барахгүй МУ-ын Иргэний Хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т "...Худалдагч нь худалдаж авч байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй..." заалт бусад салбарын хууль, дүрэм журамуудыг зөрчин урсдаг шатны ангиудын гарал үүсэлийн талаархи мэдээлэл, эх сурвалж баримтуудыг манай компанид өгөхөөсөө үндэслэлгүйгээр татгалзаж өдийг хүрлээ. Ялангуяа Захиалагч болон Мэргэжлийн төрийн байгууллагад мэдэгдэлгүй зөвшөөрөл ч авалгүй "БХБЯ"-ны дүрэм, журамыг зөрчин тухайн 4 ширхэг урсдаг шатыг тайрч, аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн бөгөөд энэ нь УМЕГ, БХБЯамны албан тоотуудаар тодорхой тусгагдсан байгаа. Ийнхүү дээрхи урсдаг шатыг хууль бусаар тайрсан асуудал Төрийн Мэргэжлийн Байгууллагуудаар шийдэгдэж байх явцад "ХХХХ" ХХК-наас нийлүүлсэн урсдаг шатны хажуу талын шилэн хаалт нь маш их бохирдолтой чанарын шаардлага хангахгүй болох нь илт байсан тул гэрээний баталгаат хугацаанд үйлдвэрлэгч "canny elevator group''-ээр 1 солиулахыг шаардсан боловч бидний хууль ёсны шаардлага хүлээж аваагүй юм. Иймээс энэхүү асуудлыг шийдтэл "ХХХХ" ХХК нь урсдаг шатны ажлын хөлсний урьдчилгаа эдгээр урсдаг шатны ОУ-ын стандартад нийцсэн шилэн хаалт нь ажлын хөлсний урьдчилгаанаас илүү өндөр өртөгтэй байдаг)-г өгөх боломжгүй болгосон. Хариуцагч "ХХХХ" ХХК нь гэрээнд заасан үүргээ илт ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдож байх тул 2012 оны 9-р сарын 28-ны өдрийн 2012/29 дугаартай урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах гэрээний ажлын хөлсний төлбөрийн алданги нийт 58766.4 ам.доллар буюу 116794106 төгрөгийн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч "ХХХХ" ХХК нь 2012 оны 24 болон 2012/29 тоот гэрээний дагуу "ХХХХ" ХХК-аас 6 ширхэг урсдаг шатыг болон лифтыг импортлоход тээвэр, гаалийн болон бусад холбогдох зардлуудын нийт өртөгийг шингээсэн төлбөр болох 283,966 ам.долларыг гэрээний үүргийн дагуу цаг хугацаанд нь биелүүлж ирсэн нь баримтаар нотлогддог."ХХХХ" ХХК нь 2012 оны 09-р сарын 14-ны өдөр нэхэмжлэгч талын валютын данснаас 19,200 ам.долларыг бэлнээр авсан байдаг.

Гэтэл энэхүү 19,200 ам.долларт 2012 оноос хойш өнөөг хүртэл НӨАТ-ын баримт өгөөгүй шаардуулсаар өдийг хүрсэн тул цаашид уг төлбөрийн НӨАТ-ыг шүүхээр дамжуулан нэхэмжлэх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч "ХХХХ" ХХК-иас гэрээний дагуу алданги 141.983 ам.доллар буюу     261 149 331 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.363 ам.доллар буюу 21 453 136 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар "ХХХХ" ХХК-иас 3.099 ам.доллар буюу 5 701 202 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа “ХХ” ХХК-ийн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 344 дугаар зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 236.6-д зааснаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-иас гэрээний дагуу төлөөгүй үлдэгдэл төлбөр 29.700 ам.доллар буюу 59 026 667 төгрөг, алданги 14.850 ам.доллар буюу 29.513.335 төгрөг, нийт 44.550 ам.доллар буюу 88 540 002 төгрөгийг гаргуулж хариуцагч "ХХХХ" ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 20.770 ам.доллар буюу 41 279 319 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-ийн 1 669 670 төгрөг, хариуцагч "ХХХХ" ХХК 807 046 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "ХХХХ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 463 696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-д олгож, нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 600 650 төгрөг гаргуулж хариуцагч "ХХХХ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эскалаторын хашлаганы шилэн хаалтууд нь энгийн шил бус зориулалттай давхар шилүүд бөгөөд тухайн худалдаа-үйлчилгээний "Баянзүрх Их Дэлгүүр"-ийн заалны өнгө төрхийг зайлшгүй тодорхойлоход энэхүү шилэн хашлага харагдах үзэмж нь чанарын дээд зэргийн шаардлагыг хангасан байх ёстой.

Энэхүү урсдаг шатны шилүүд нь стандарт бус, давхар шилнийхээ зайг үйлдвэрийн бохирдолтой, зураастай, их хэмжээний гэмтэлтэйг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хавсрагдсан шүүхийн хавтаст хэргийн материалд биет бодит байдал нь фото зургаар баталгаажуулсан байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 02-р сарын 28-ны өдрийн 02-07/689 тоотод "Баянзүрх Хүдалдаа үйлчилгээний төвийн барилгын
суурилагдсан эскалаторуудын хашлаганд 60 ширхэг шил суурилуулсан байж
шалгалтаар тээвэрлэлтийн явцад хагарсан 5 ширхэг шилийг "ХХХХХ" ХХК-иас
солисон, 16 ширхэг шил тунгалаг биш гэмтэлтэй, бусад шилнүүд зураг
толботой байгаа нь ашиглалтын шаардлага хангахгүй байна." гэсэн нь ХХХХХ ХХК-ний суурилуулсан 60ш шилний 57 ширхэг шил нь чанарын шаардлага хангахгүйг
нотлох баримт мөн.  (1-р ХХ-ийн 248-249-р хуудас)

Иймд Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд гаргасан тус компаний 2015 оны 04-р сарын 28-ны 40 тоот нэхэмжлэлийн шаардлагаас орхигдуулсан урсдаг шатны 57 ширхэг чанарын шаардлага хангаагүй, ашиглах боломжгүй шилэн хашлагыг Canny elevator үйлдвэрийн шилэн хашлагаар сольж өгөхийг "ХХХХ" ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал гэрээний үүргээ ноцтой зөрчиж, бүр 2013 оны 1-р сард багтаан Улсын комисст хүлээлгэн өгөх атал өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс улсын комисс, мөн улсын бүртгэлд хүлээлгэн өгч чадахгүй өнөөдрийг хүргэлээ. Ийнхүү гэрээний үүргээ биелүүлээгүй 3 жилийг алдсан хугацаанд тухайн шинээр боссон объектод гадаад байгууллагуудтай хийсэн гэрээ хэлцэл, төлөвлөсөн бизнес төлөвлөгөө, энэ хугацаанд 3, 4, 5-р давхарын ашиглалтаас олбол зохих их хэмжээний орлогын эх үүсвэрийг алдагдуулсан. 2.1 "ХХХХ"ХХК болон "ХХХХ" ХХК нь 2012 оны 09-р сарын 13-ны өдрийн 24 тоот "Цахилгаан шат нийлүүлж, угсарч суурилуулах тухай" гэрээ, мөн 2012 оны 09-р сарын 24-ний өдөр байгуулсан 2012/29 тоот "Урсдаг шат нийлүүлж, угсарч суурилуулах тухай" гэрээнүүдийн нийлүүлэгч Меру компани нь нэг байгууллага мэт боловч тухайн гэрээнүүд нь тус тусдаа үүргийн биелэлттэй, биеэ даасан объектив нөхцлийг хангасан.

Иймээс ч нэхэмжлэгч тал хариуцагч талын "Урсдаг шат нийлүүлж, угсарч суурилуулах тухай гэрээ, салбарын хууль тогтоомжуудыг зөрчин 4 ширхэг урсдаг шатыг тайрсан эсэхээс үл хамаарч "ХХХХ" ХХК-ний цахилгаан шат суурилуулах урьдчилгаа төлбөр болох 3300 ам.долларыг 2013 оны 3-р сард нэхэмжлэл өгсөн тухайн өдөр нь төлбөрийг шилжүүлж Меру компанитай байгуулсан 2012 оны 09-р сарын 13-ны өдрийн 24 тоот гэрээний үүргээ биелүүлж байсан.

Гэтэл 2013 оны 07-р сарын 01-ний өдөр захиалагч тал анхны бөгөөд эцсийн байдлаар энэхүү лифтэнд сууж үзэн шалгахад нэхэмжлэлийн шаардлага дурьдагдсан байж боломгүй зөрчлүүд илэрсэн. Энэхүү зөрчил, алдаагаа ХХХХХ ХХК нь гэрээний үүргээ ухамсарлан хурдан шуурхай сольж, шинэчлэн Улсын комисст заавал урсдаг шатыг хүлээлгэн өгөхийг хүлээлгүй зөвхөн лифтийг дангаар нь захиалагч тал, улсын комисс, улсын бүртгэлд хүлээлгэн өгөх боломж байсан. БЗИД нь зөвхөн цахилгаан шат ашиглалтанд ороход л тухайн объектыг баригдах явцад урьдчилан захиалсан түрээслэгчдийг болон бусад бизнесийн төлөвлөгөөний дагуу 3, 4, 5-р давхаруудыг бүрэн ашиглах боломжтой байх байсан. Зөв дүгнэсэн мөртлөө алданги тооцсон нь үндэслэлгүй байна. Хариуцагч "ХХХХ" ХХК нь 2013 оны 01-р сард МУ-ын Иргэний Хууль, Барилгын тухай хууль, салбарын бүхий л хууль тогтоомжуудыг зөрчин гэрээний дагуу нийлүүлэх 6 ширхэг урсдаг шатны, 4 ширхэг урсдаг шатны ерөнхий рамыг МХЕГ болон БХБЯ, ялангуяа захиалагч талд мэдэгдэлгүйгээр, нэг ёсны бусдын өмч хөрөнгөнд халдан дур мэдэн тайрч гэрээний үүргээ зөрчсөн явдал нь захиалагч талын итгэлийг алдагдуулсан тул урсдаг шатны урьдчилгаа төлбөр болох 26400 ам.долларыг төлөх боломжгүй болгосон.

Ийнхүү 4 ширхэг урсдаг шатнууд нь зорчигч үйлчлүүлэгчдийн аюулгүйн ажиллагааг хангах эсэх (БНСУ-д урсдаг шатыг тайрсанаас олон хүн үрэгдэж гэмтсэн байдаг), тэдгээрийн зохих зөвшөөрөл, бичиг баримт, бусад үйл ажиллагаанд нөлөөлөх эсэхэд төр захиргааны байгууллагын дүгнэлт гаргуулах явцад 2013 оны 07-р сард тухайн урсдаг шатнуудын шилэн хашлагыг байршуулж захиалагч тал болон улсын комисст шалгуулах үед 6 ширхэг урсдаг шатны 60 ширхэг шилэн хашлаганы 57 ширхэг нь илт ашиглалтын болон чанарын шаардлага хангахгүй нь нотлогдсон. Энэ нь захиалагч тал гэрээний үүргээ зөрчөөгүйг нотлох бөгөөд харин ч хариуцагч тал гэрээний энэхүү үүргийг бүрэн биелүүлж улсын комиссоор зөвшөөрүүлсэн актаар дамжуулан улсын бүртгэлд бүртгүүлсний дараа гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх нөхцлийг бүрдүүлсэн байхад зохигч талуудын 2012 оны 09-р сарын 24-ний өдөр байгуулсан 2012/29 тоот "Урсдаг шат нийлүүлж, угсарч суурилуулах тухай" гэрээний 8-р зүйлийн 8.2-р заалтаар Шүүх нэхэмжлэгч талд алданги тооцсон нь үндэслэлгүй болно. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04-р сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03408 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 44,550.00 ам.доллар буюу 88.540.002.00 төгрөгийг ХХХХХХ компанид олгох гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэг. Гэрээ байгуулсан тухай, 1.1. ХХХХХ ХХК-нь ХХХХХХ ХХК-ийн хүсэлт, ХХХХХХ ХХК-ийн захиалгын дагуу 2012-09-13-нд 2ш лифт, 2012-09-28-нд 6ш урсдаг шатыг тус тус нийлүүлэх, угсарч суурилуулах тухай нийт 313,486 ам долларын үнийн дүнтэй гэрээ байгуулсан.

Хоёр. Гэрээг хэрэгжүүлэх талаар гүйцэтгэсэн ажлын тухай Гэрээний дагуу лифт, урсдаг шатны ажлын зургийг ХХХХХХ ХХК-ийн төлөөлөгч хянаж гарын үсэг зуран баталгаажуулж үйлдвэрлэхийг зөвшөөрсөн. Гэрээнд заасан хугацаанд барилгын талбайд ирсэн. Лифт, урсдаг шатыг барилгын талбайд буулгахад ХХХХХХ ХХК-нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Үүнд: барилгын гадна талбайг чөлөөлж өгөөгүй учир 25тн даацгай том кран зогсож урсдаг шатыг өргөх боломж бүрдээгүй урсдаг шатыг барилга дотогш оруулах зам хаалттай, зай байхгүй барилга дотор лифт, урсдаг шатнуудыг өргөх, угсрахад зориулагдсан дэгээнүүд хийгдээгүй, цахилгааны үндсэн тэжээл 380V оруулаагүй, лифтийн онцгой тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн багаж хэрэгслүүд хадгалах өрөө байхгүй шалтгааны улмаас угсралтын эхлүүлэх боломжгүй, техникийн аюулгүй байдал, ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгуй ажиллах нөхцөл бүрдээгүй байсан. Эдгээрээс үзхэд гэрээ тус бүрийн 4-р зүйл бүхэлдээ мөн 6-р зүйлийн 6.5 дах заалт буюу захиалагч ХХХХХХ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь харагдаж байна. Урсдаг шатыг барилга дотор оруулж давхар давхарт нь байрлуулж тавьсан. Барилгын карказ бетон цутгалтын ажил нь үндсэн зургаасаа зүрүүтэй цутгалт хийгдсэний улмаас ХХХХХ ХХК-нь дүрмийн дагуу 4ш урсдаг шатанд технологийн арлын засвар хийж байрлуулж орхисон. Барилгын дотоод заслын ажлуудыг бүрэн дууссаны дараа урсдаг шатны мотор угсралт, хянах самбар, роликнууд, тосолгоо, автомат тохиргооны ажлуудыг хийж болдоггүй. Лифтийн хонгилын цутгалт алдаатай байснаас манай ажилчид лифт угсралтын бус барилгын цөмөлгөөний ажил давхар хийж угсралтын хугацаа хойшилсон. ХХХХХХ ХХК-нь Гэрээ-нд заасан үүргээ хангаагүйн улмаас ХХХХХ ХХК-нь 2013 оны 3-р сарын 16-ныг хүртэл түр хугацаагаар ажлыг завсарласан. Гурав. Угсралтын ажил дууссан тухай

3.1. Угсралтын ажил 2013 оны 3-р сарын 16-нд эхэлж 2013 оны 5-р сарын 22-нд
эцсийн байдлаар дууссан тул МХЕГ-т лифт болон урсдаг шатанд техникийн бүрэн
магадлал хийлгэх тухай албан бичиг өгсөн.

3.2. 2013 оны 6-р сарын 21-нээс 6-р capын 24-ний өдөр хүртэл урсдаг шатнуудыг Захиалагч ХХХХХХ ХХК-нь мэргэжлийн байгууллагын техникийн заавар зөвлөгөөг эсэргүүцэж гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээ байгуулснаас хойшхи бүх хугацааны туршид зөрчиж ирсэн. Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээж авах улсын комисс 2013 оны 6-р сарын 28-ны 15.00 цагт ажилласан. Улсын комисс хүлээж аваагүй байхад тухайн байгууллага үйл ажиллагаагаа явуулж 2013 оны 8-р сарын 16-ны өдөр Нээлтээ хийсэн. ХХХХХХ ХХК нь 2013 оны 7-р сарын 01-ний өдрөөс хойш 2016 оны энэ өдрийн байдлаар ч урсдаг шатнуудыг ажиллуулж, ашиглаж, техникийн аюулгүй ажиллагааг зөрчсөөр байна. МХЕГ-аас ХХХХХХ ХХК-д 2016 оны 3-р сарын 18-нд 7/701 албан тоотоор улсын комисс хүлээж аваагүй учир цахилгаан, халуун хүйтэн ус, дулааныг хааж арга хэмжээ авах бичиг гарсан ч ажиллуулсаар байна.

Захиалагч ХХХХХХ ХХК-нь лифтийн мэргэжлийн байгууллага болох ХХХХХ ХХК-ийн техникийн зааварчилгаа, МХЕГ-ын техникийн магадлалын актаар илэрсэн зөрчлүүд, Улсын байцаагчийн дүгнэлтэнд дурдагдсан зөрчлүүдийг арилгахыг хүсээгүй, Улсын комиссын гишүүний саналын хуудсанд бичигдсэн үүрэг даалгавруудыг биелүүлэхээс татгалзаж санаатайгаар гэрээний үүргээ зөрчиж ирсэн байна. ХХХХХХ ХХК-нь лифт, урсдаг шатны ажлыг дуусаагүй мэтээр ярьж, хуурамч нотлох баримт бүрдүүлж ХХХХХ ХХК болон компанийн ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож байна. ХХХХХ ХХК-нь ХХХХХХ ХХК-ийн өмнө гэрээний үүргээ биелүүлж, гэрээний үүргээ зөрчөөгүй нь нотлох баримтаар тогтоогдож буй тул алданги хүлээх үндэслэлгүй. Шүүхээс хавтаст хэрэгт байгаа лифт, урсдаг шатны хүлээлцсэн актууд, Улсын бүртгэлийн дугаар, Ашиглах зөвшөөрөл, НМХГ-аас лифт, урсдаг шатыг зогсоосон акт нотлох баримтыг шалгаж нягтлалгүйгээр ХХХХХХ ХХК хүлээж аваагүй, ХХХХХ ХХК хүлээлгэж өгөөгүй гэж үзэх нь үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т "гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь өдрийн 0,3 хувийн алдангийг нөгөө талдаа төлнө" гзж заасан бөгөөд талууд гэрээнд алданги гэж нэрлэн заасан ба ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй "ХХХХ" ХХК-иас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм" гэжээ. Гэвч шүүхээс хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг бодит байдлаас өөрөөр дүгнэж, хууль зүйн дагуу үнэлээгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан шаардлагатай холбогдуулан хариуцагч ХХХХХХ ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан бүх нотлох баримтыг тал бүрээс, бүрэн бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримтыг үгүйсгэн хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх "6 ширхэг урсдаг шат, 2 ширхэг цахилгаан шатыг гэрээнд заасан хугацаанд буюу 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр угсарч суурилуулж дуусгах үүргээ хариуцагч биелүүлээгүй, 2013 оны 08 дугаар сарын 16-наас хойш урсдаг шат, лифт ажиллаж байгаа гэх хариуцагчийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна гзж үзлээ" гэсэн дүгнэлт хийсэн байна. Шүүх энэхүү дүгнэлтээрээ "6 ширхэг урсдаг шат, 2 ширхэг цахилгаан шатыг 2013 оны 08 дугаар сарын 16-наас хойш урсдаг шат, лифт ажиллаж байгаа гэх хариуцагчийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна" гэсэн нь ХХХХХ ХХК эдгээр урсдаг шат, цахилгаан шатыг ХХХХХХ ХХК-д хүлээлгэн өгсөн цаг, хугацаатай тохирч байгааг баталсан нотлох баримтыг зөв үнэлсэн байна. ХХХХХ ХХК нь 6 ширхэг урсдаг шат, 2 ширхэг цахилгаан шатыг гэрээнд заасан хугацаанд буюу 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор угсарч суурилуулж дуусгасан, мөн оны 10 сарын 16-ныг хүртэл Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий тазарт хяналт шалгалт хийлгэх хүсэлтээ гаргасан, өргөх механизмын талаар Улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан, Улсын бүртгэлийн дугаар, холбогдох баримт бичгийг гаргуулсан, ХХХХХХ ХХК-ийн албан хаагчийг лифтчины сургалтанд хамруулж зөвшөөрлийг авхуулан ажилд нь оруулсан, ХХХХХХ ХХК-ийн захирал Жигмэддагвын хүсэлтээр 2013 оны 08 сард барилгын ажлыг дуусгавар болгон нээлт хийхэд "шат"-уудыг ажиллуулж эхэлсэн бөгөөд ХХХХХХ ХХК-ын бие төлөөлөгч ХХХХХХ-д "бүх бичиг баримт"-ыг хүлээлгэн өгч акт үйлдсэн байна. Гэвч шүүх эдгээр үйл баримтыг "дээрх" нотлох баримтаар тогтоогдож байхад үгүйсгээгүй атлаа "2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 24 дугаартай "Цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай", 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2012/29 дугаартай "Урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай" гэрээний талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т "гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь өдрийн 0,3 хувийн алдангийг нөгөө талдаа төлнө" гэж зааснаар нэхэмжлэгч алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Захиалагч ХХХХХХ ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д "ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах" үүргээ биелүүлээгүй үйл баримт тодорхой байхад шүүх дүгнэлт хийгээгүй, хариуцагч ХХХХХ ХХК-ийн тайлбарт ач холбогдол өгөөгүй нэг талын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Шүүх хэрэгийн оролцогч болох хариуцагч талын гаргасан "дээрхи" нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх боловч тухайн хэрэгт хамааралтай, ач олбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Мөн шүүх ХХХХХХ ХХК-ийн барилга дээр ХХХХХ ХХК-иас нийлүүлж, угсарч суурьлуулан ашиглалтанд өгсөн боловч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй гэх "6 ирхэг урсдаг шат, 2 ширхэг цахилгаан шат"-ны ашиглалт нь ХХХХХХ ХХК-иас гадна лчилгээ эрхэлж байгаа, үйлчлүүлж байгаа олон нийтэд илэрхий болж хэн ч эргэлзэхээргүй үйл баримт болсон талаас ч үнэлж ач холбогдол өгөөгүй байна. Шүүх ХХХХХ ХХК, ХХХХХХ ХХК тус бүрийн үүргийн гүйцэтгэлийг дүгнэх, үйл баримтыг үнэлэх хууль зүйн үндсээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг баримтлан талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т "гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь өдрийн 0,3 хувийн дангийг нөгөө талдаа төлнө" гэснийг баримтласан байна. ХХХХХ ХХК-ийг "... ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй...” ХХХХХ ХХК-иас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм" гэжээ.

Харин шүүх ХХХХХХ ХХК, ХХХХХ ХХК 6 ширхэг урсдаг шат, 2 ширхэг цахилгаан шатыг нийлүүлэх, угсарч суурьлах, хүлээлгэн өгөх хугацааг хэрхэн тооцож тогтоосон, ямар хугацааг яаж тооцон 2013 оны 05 сарын 28-ны өдөр угсарч дуусгах үүрэг дуусгавар болгон ойлгомжгүй байдлаар дүгнэсэн байна. ХХХХХХ ХХК, ХХХХХ ХХК хооронд 2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 24 дугаартай "Цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай", 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдер 2012/29 дугаартай "Урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай" байгуулсан гэрээг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар байгуулж үүргийн гүйцэтгэлийг хангах хугацааг 208.4-д зааснаар "гэрээний 6.4, 6.5 заасан төлбөр төлөгдсөнөөр гэрээний хугацаа дууссанд тооцно" гэж тохиролцон байгуулсан байна. ХХХХХ ХХК "дээрх гэрээ"-ний нөхцөлд зааснаар Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 214 дүгээр зүйлийн 2014.1 дэх хэсгийг баримтлан 6 ширхэг урсдаг шат, 2 ширхэг цахилгаан шатыг нийлүүлэх, угсарч суурьлах ажлыг 2013 оны 05 сарын   22-ны дотор хийж гүйцэтгэн Төрийн хяналт шалгалт, зүгшрүүлэлт, тохиргоо хийлгэх, ашиглах тусгай зөвшөөрөл гаргуулах, Улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлаар Улсын мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасан бөгөөд холбогдох бичиг баримтын бүрдүүлбэрийг хангаж ХХХХХХ ХХК-д 2013 оны 10 сарын 16-ны өдөр гардуулан хүлээлгэж өгсөн билээ. Гэхдээ шүүхээс гэрээнд зааснаар "6 ширхэг урсдаг шат, 2 ширхэг цахилгаан шат"-ыг хүлээлгэн өгөх хугацааг 2013 оны 05 сарын 28 гэж тооцож байгаа нь бодит байдалтай уялдахгүй байгаа бөгөөд ХХХХХ ХХК-ийн үйл ажиллагаанаас хамаараагүй харин үүрэг гүйцэтгүүлэгч ХХХХХХ ХХК гүйцэтгэсэн үүргийг хугацаанд хүлээж аваагүй гэж огт үндэсгүй маргаан үүсгэсэнтэй холбоотой байна. Үүрэг гүйцэтгүүлэгч ХХХХХХ ХХК-ийн зүгээс ХХХХХ ХХК-ийг үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээг аваагүйгээс "6 ширхэг урсдаг шат, 2 ширхэг цахилгаан шат" угсаралттай холбоотой бүх ажил 2013 оны 03 сарын 15-ныг хүртэл хугацаагаар хоцорч эхэлсэн тул гэрээний хугацааны хугацааг зөрчихөд хүргэсний хариуцлагыг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 223.2-д зааснаар ХХХХХХ ХХК хариуцах учиртай байжээ. Тухайн үед "6 ширхэг урсдаг шат, 2 ширхэг цахилгаан шат"-тай холбогдох гэрээний үргэлжлэх хугацааны талаар талууд маргаан үүсгээгүй, "гэрээнээс татгалзах", "үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох" нөхцөл байдал үүсээгүй учраас хэвийн үргэлжилж байсан бөгөөд гагцхүү ХХХХХХ ХХК-ийн буруугаас "үүрэг"-ийн гүйцэтгэлийг тасалдуулах бүхий л арга хэрэгслийг ашиглаж үүргийн гүйцэтгэлийг хүлээж аваагүй мэт үйл баримтыг гуйвуулж тайлбарлах нь үндэслэлгүй болно. Шүүх үүрэг гүйцэтгэгч ХХХХХ ХХК үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүрэг гүйцэтгүүлэгч ХХХХХХ ХХК "6 ширхэг урсдаг шат, 2 ширхэг цахилгаан шат"-тай холбогдох баримт бичгийг 2013 оны 10 сарын 16-нд хүлээн авсан үйл баримтыг үнэлэхгүй байгаа нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 236.11 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Захиалагч ХХХХХХ ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д "...эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх" заасан үүргээ биелүүлэх арга хэмжээ аваагүй байна. Анхан шатны шүүх ХХХХХХ ХХК, ХХХХХ ХХК хооронд 2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 24 дугаартай "Цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай", 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдер 2012/29 дугаартай "Урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай" тус тус байгуулсан гэрээ, түүний хэрэгжилт, талуудын үүргийн биелэлт, талуудын тайлбар, шүүхэд авагдсан нотлох баримтыг зөв үнэлэх, дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэрлэлээ гэж үзэж байна. ХХХХХ ХХК нь ХХХХХХ ХХК-тай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 24 дугаартай "Цахилгаан шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай", 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2012/29 дугаартай "Урсдаг шат нийлүүлж угсарч, суурилуулах тухай" гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03408 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "ХХХХХ ХХК-иас гэрээний дагуу алданги 141.983 ам.доллар буюу 261.149.331 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХХХ ХХК-д олгож" гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан алданги         156 743 ам.доллар буюу 288 303 669 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, алданги 129 819 325 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн урсдаг шатны 60 ширхэг хашлагыг Canni Elevator Group–д үйлдвэрлэсэн шилэн хашлагаар сольж өгөхийг хариуцагчид даалгах, НӨАТ-ын 10%-тай тэнцэх 3 770 573 төгрөгийг нэмэж гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үнийн дүнгийн    5 701 202 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг аль тал нь хэрхэн зөрчсөн, үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсний үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 222, 223 дугаар зүйлийн зохицуулалт энэ маргаанд хэрэглэгдэх эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн алдаа гаргасан байна.

Тухайлбал, шүүгч 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/06979 тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинжээчийн дүгнэлт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байх бөгөөд шинжээчээр томилогдсон Барилгын хөгжлийн төв нь шинжилгээ хийхээс татгалзсан албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна.

                              /хэргийн 3 дугаар хавтас, 88, 91 дүгээр хуудас/

Шүүгч 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/14928 дугаар захирамжаар "ХХХХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ХХХХХХХХ” холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ХХХ” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх хуулинд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй болно.              

                            / хэргийн 3 дугаар хавтас, 93, 100-129 дүгээр хуудас/

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч 1 463 697 төгрөг, нэхэмжлэгч 670 850 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                          

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                        М.НАРАНЦЭЦЭГ