| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2024/04602/И |
| Дугаар | 210/МА2025/00106 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/00106
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/05269 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн байгаа боловч үнэлэх хөрөнгө нь төсөөтэй хөрөнгүүдтэй бодитоор харьцуулан дүгнээгүй, хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журмын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан шинжилгээний ерөнхий болон тусгай аргыг дурдаагүй, шинжилгээний үе шатыг ноцтойгоор зөрчсөн, хөрөнгийн үнэлгээнд ашигласан мэдээллийн эх сурвалжийг тодорхой заагаагүй, үнэлгээ хийхэд шаардлагатай баримтуудыг үйлчлүүлэгчээс гарган аваагүй, үнэлгээчний хариуцлагын даатгалын мэдээлэл дутуу, үнэлж байгаа хөрөнгүүдийн зориулалтын шинж чанарын дэлгэрэнгүй баримтуудыг дүгнээгүй, хөрөнгө үнэлгээний тайланг нэгтгэж шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Мөн үүнтэй холбоотойгоор шинжилгээ хийлгэх журам, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан ажиллагаануудыг ноцтойгоор зөрчсөн. Үнэлгээний тайлан гарсан өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж хөрөнгө үнэлгээний тайланг хүлээлцсэн. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг, хөрөнгөтэй холбоотой шинжилгээ хийх журмыг ноцтой зөрчсөн.
1.2 Шинжилгээ хийх тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үйлдэж *******-д гардуулж өгсөн байна. Үүний дагуу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинжээч ******* итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэл дээр шүүх хуралдаанд оролцох, тайлбар мэдүүлэг өгөх гэсэн эрх хэмжээтэйгээр итгэмжлэл олгосон. 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолыг харвал яг ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа нь тодорхой бус, шинжээчид хариуцсан асуулт байхгүй атлаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 13, 14, Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 13, 14 зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарлаад өгсөн. Гэтэл эрх, үүрэгтэйгээ танилцсан тэмдэглэл 06 дугаар сарын 04-ний өдөр байна. Шинжээч нь *******-ийн ажилтан эсэх нь эргэлзээтэй, тогтоолд заасан хөрөнгийг үнэлэх ажиллагааг хийх эсэх нь тодорхойгүй.
1.3 Үл хөдлөх хөрөнгө нь 10-12 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх боломжтой гэж үзэж байна. Мөн шинжээч томилох тогтоол тодорхой бус байгаа учраас хөрөнгө үнэлгээний тайлан нь өөрөө ойлгомжгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор *******гээс 4,451,545,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, улмаар *******,*******, хувийн сууц, үйлчилгээний барилга, -ийн нэр дээр бүртгэлтэй дугаартай, ,,, дугаартай үйлчилгээний зориулалттай барилгыг 4,451,545,000 төгрөгт оруулан тооцохоор шийдвэрлэсэн.
2.2 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, 13250965 дугаарт бүртгэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч *******д төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлөөгүй тул улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй *******,*******,од байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг 2024 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 1325096501 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1325096505 дугаар тогтоолоор хураан авсан. Тус барилгад үнийн санал авахад 4,831,201,000 төгрөгийн үнийн санал өгсөн. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/12 дугаартай шинжээч томилох тогтоолоор шинжээчийг томилж, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг 5,199,480,000 төгрөгөөр үнэлсэн.
2.3 Тус газраас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4/14206 дугаар албан бичгээр төлбөр төлөгч *******д мэдэгдсэн. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, оролцогч оролцоогүй.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа үнэлгээний тайлан нь холбогдох хууль буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан мэдээллийг бүрэн тусгаагүй, Хөрөнгө үнэлгээний шинжилгээ хийж журмын 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-д заасан шинжилгээний арга, аргачлал мөн журмын 3.1-д заасан аргачлалыг зааж дүгнэлт гаргаагүй, шинжилгээ хийсэн этгээдийн хариуцлагын даатгалын мэдээлэл дутуу, дээрх мэдээллийг нэгтгэж нэгдсэн дүгнэлт гаргаагүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Гэвч анхан шатны шүүх үнэлгээний үнийн дүнг нэхэмжлэгч өөрөө нотлоогүй гэж үзсэн. Нэхэмжлэгч хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу үнийн санал гаргах эрхтэй ч гэсэн мэргэжлийн байгууллага, тусгай мэдлэг эзэмшсэн иргэн биш учир нарийн үнэ гаргах боломжгүй нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
4.2 Мөн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоолыг шинжилгээ хийсэн шинжээчид тухайн ажиллагаанд оролцсон ******* 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу хөрөнгө үнэлгээний тайлан хүлээлцсэн өдөр хууль сануулж эрх үүргийг тайлбарласан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 42.1,42.2 дахь хэсэгт заасан шинжээч оролцуулах журам, Шүүх шинжилгээний тухай хуулийн 7, 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсэгт заасан шинжилгээ хийх ажиллагааг ноцтой зөрчсөн. Иймд үнэлгээний тайлан нь бодитой, зах зээлийн үнэд ойролцоо гарсан гэдэгт нь итгэлгүй байна
4.3 Үүнээс гадна 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлж , нар оролцсон бөгөөд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ыг шүүх хуралдаанд оролцсон мэтээр шүүх худалдаанд тайлбар гаргуулж түүнийг шүүхийн шийдвэрт тусгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан, улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй, *******,*******,од байрлах, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг 5,199,480,000 төгрөгөөр үнэлсэн *******-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч , , , ******* нарт хорих ял оноож, шүүгдэгч , ******* нараас тус бүр 3,000,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 8,875,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн. /1хх 76-105/
3.1 Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч *******гээс 3,000,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж мөн шүүгдэгч *******гээс хураасан Авлигатай тэмцэх газрын Төрийн банк дахь дугаартай дансанд хадгалагдаж байгаа 46,000,000 төгрөг, 1,750,000 юанийг хурааж улсын орлого болгохоор гэж өөрчилж, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө 4,551,545,000 төгрөг эсвэл Улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн *******,*******, тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, -ийн нэр дээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ,,, тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилгыг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. /1хх 106-151/
3.2 Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаартай тогтоолоор шүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө 4,551,545,000 төгрөг эсвэл Улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн, *******,*******, тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, -ийн нэр дээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн ,,, тоотод байрлах үйлчилгээний зориулалттай барилга битүүмжлэгдсэнийг хурааж 4,551,545,000 төгрөгт оруулан тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. /1хх 31-49/
4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13250965 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /1хх 188/, ******* өмчлөлийн, улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй, *******,*******, тоотод байрлах, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжлэн, хураасан. Энэ ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
5. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/12 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор улсын бүртгэлийн , дугаарт тус тус бүртгэлтэй, *******,*******, тоотод байрлах хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай барилгад үнэлгээ тогтоолгохоор *******-ийн үнэлгээчин г томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /1хх 198/
5.1 Шинжээч ******* нь дээрх хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг нийт 5,199,480,000 төгрөгөөр үнэлсэн. /1хх 208-232/
5.2 Үнэлгээний тайланг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх 199, 204/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 4-б/14024 дугаар мэдэгдлийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн байна. /хх 233/
5.3 Шинжээч нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ******* шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9, 13, 14, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт тус тус заасныг танилцуулж, хүлээх хуулийн хариуцлагыг тайлбарлан өгсөн байна. /1хх 205-207/
5.4 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч оролцсон. Шүүх хуралдаанд шинжээчид үнэн, зөв мэдүүлэг өгөх талаар тайлбарлан өгч, хүлээлгэх хариуцлагын талаар анхан шатны шүүх хууль сануулж, баримтад гарын үсэг зуруулсан байна. /2хх 3/ Тус шүүх хуралдаанд шинжээч ...дүгнэлт гарахаас өмнө эрх, үүрэг тайлбарлаж өгсөн гэж мэдүүлсэн байна. Иймд шинжээчийн дээрх мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* үнэлгээний тайлан хүлээлцсэн өдөр хууль сануулж эрх үүргийг тайлбарласан нь хууль зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байна. Иймд нэхэмжлэгчийн Хөрөнгө үнэлгээний шинжилгээ хийж журмын 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-д заасан шинжилгээний арга, аргачлалыг зааж дүгнэлт гаргаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжилгээ хийсэн этгээдийн хариуцлагын даатгалын мэдээлэл дутуу, дээрх мэдээллийг нэгтгэж нэгдсэн дүгнэлт гаргаагүй, мөн шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд оролцоогүй этгээдийн нэрийг шийдвэрийн удиртгал хэсэгт бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/05269 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН