| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 184/2024/09001/И |
| Дугаар | 210/МА2025/00140 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00140
******* дүүргийн *******, *******ийн
үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2024/05874 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ***** дүүргийн *******, *******ийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ад холбогдох,
84,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ***** дүүргийн *****, *****ийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч *****ад холбогдуулан асаргаанд байсан иргэнийг нас барсан тухай тэмдэглэл хийлгээгүйн улмаас *****ийн сангаас илүү авсан 84,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь ***** дүүргийн 16 дугаар хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нартай уулзаж лавлахад иргэний бүртгэлийн нэгдсэн санд бүртгэгдсэн тохиолдолд бусад газруудад бүртгэл хийлгэх шаардлагагүй гэх хариуг өгсөн, мөн хуульд зааснаар нийгмийн *****ийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буцаан суутгахгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагчийн асрамжид байсан түүний эцэг Ч.***** 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байх бөгөөд холбогдох улсын бүртгэл хийгдсэн, үүний дараа хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр асаргааны тэтгэмжид 84,500 төгрөг авсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоосон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч Нийгмийн *****ийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам-аар хүлээсэн үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
3.1. Засгийн газрын 2021 оны 362 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн *****ийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам-ын 8.4, 8.5-т улсын бүртгэлийн болон нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд улсын бүртгэл шинэчлэгдсэн, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн эсэх мэдээллийг нийгмийн *****ийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх харилцааг зохицуулсан.
Мөн журмын 8.8, 8.9-т асруулагч нас барсан тохиолдолд түүнийг асарч байсан иргэн энэ тухай аймаг, дүүргийн нийгмийн *****ийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ, журмын 8.8-д заасныг зөрчиж тэтгэвэр, тэтгэмж авсан, тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох хугацаа болсныг мэдэж байсан боловч мэдэгдээгүй тэтгэвэр, тэтгэмж авсан иргэнд Нийгмийн *****ийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ гэж заасан.
Дээрх журмын зохицуулалтаар улсын бүртгэлийн болон нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд улсын бүртгэлийн болон тэтгэвэр авах эрх үүссэн эсэх мэдээллийг нийгмийн *****ийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн эсэхээс үл хамааран асруулагч нас барсан тохиолдолд түүнийг асарч байсан иргэн энэ тухай аймаг, дүүргийн нийгмийн *****ийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэх үүргийг хүлээлгэсэн байна.
3.2. Хэрэгт авагдсан баримтаар асруулагч Ч.***** нас барсан улсын бүртгэл хийгдсэн боловч хариуцагч нь Нийгмийн *****ийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам-ын 8.8-т зааснаар аймаг, дүүргийн нийгмийн *****ийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд энэ талаар мэдэгдсэн, мэдэгдэх арга хэмжээг авч байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
3.3. Нийгмийн *****ийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам-ын 8.9-т үндэслэлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж авсан иргэнээр олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлэхээр заасан.
Харин Нийгмийн *****ийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд хууль тогтоомж зөрчигчид эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэх харилцааг зөвхөн зохицуулсан тул энэхүү асаргааны тэтгэмж нөхөн төлүүлэх асуудал нь Иргэний хуулиар зохицуулагдана.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид үндэслэлгүй олгосон тэтгэмжийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой зохицуулалтын дагуу шаардах эрхтэй байна.
Учир нь хариуцагч асруулагчийг нас барсан болохыг нийгмийн *****ийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь олгох ёсгүй асаргааны тэтгэмжийг хариуцагчид олгосон, энэ хэмжээгээр хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул хариуцагч нь үндэслэлгүй авсан тэтгэмжийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
3.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтыг дутуу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж өөрчлөлт оруулна.
3.5. Хариуцагчийн нийгмийн *****ийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буцаан суутгах ёсгүй гэх гомдлыг хангахгүй.
Нийгмийн *****ийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт нийгмийн *****ийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан.
Гэхдээ хэрэгт авагдсан баримтаар нийгмийн *****ийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас хариуцагчид тэтгэмж илүү олгосон үйл баримт тогтоогдоогүй, харин хариуцагч нь өөрөө Нийгмийн *****ийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам-ыг зөрчсөн болох нь тогтоогдсон.
4. Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2024/05874 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 492.1 гэснийг 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ