| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04757/и |
| Дугаар | 4757 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 4757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны гудамж, 62 дугаар байр, 196 тоот хаягт оршин суух Боржигон овогт Нармандахын Батчимэг /рд:ВЮ88081445/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн хороолол, 12-54 тоот хаягт оршин суух Галт овогт Хүрэлсүхийн Үүрцайх /рд:УУ89092394/-д холбогдох,
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан /рд:ЧД77042305/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгалан /рд:ХБ88040168/, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Батчимэг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Н.Батчимэг нь 2014 онд Х.Үүрцайхтай танилцаж, улмаар тэдгээрийн хамтран амьдрах хугацаанд 2015 онд хүү Ү.Ананд төрсөн болно.
Талуудын хамтын амьдралын хугацаанд зохигчдын дунд үл ойлголцол гарч, зан харилцааны таарамжгүй байдлаас улбаалан хүүхдийг 3 /гурав/ сартай байх үеэс эхлэн тус тусдаа амьдрах болсон юм.
Энэ хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрэх гэж хичээсэн боловч бүтэлгүйтсэн ба цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдээ тэжээн тэтгүүлэх хүсэлттэй байгаа юм.
Иймд, хариуцагч Х.Үүрцайхаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Үүрцайх нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Н.Батчимэгтэй би 2014 онд танилцаад 2015 онд бид хүү Ү.Ананд төрсөн нь үнэн. Бид хамтран амьдрах хугацаанд таарч тохирохгүй, хэл амаа ололцохгүй байсан тул салж, тусдаа амьдрах болсон.
Энэхүү байдал нь надаас шалтгаалаагүй учраас хүүхдийн тэтгэлэг гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна.
Учир нь, хүү Ү.Анандыг би өөр дээрээ авах хүсэлттэй байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, гэвч хариуцагчийн зүгээс асрамжидаа авах хүсэлттэй байгаа юм.
Мөн нэхэмжлэгч Н.Батчимэг нь хариуцагч Х.Үүрцайхыг хүүхэдтэйгээ уулзуулдаггүй, хязгаарладаг, хариуцагчийн хувьд долоо хоногт эсхүл сардаа хэд, хэдэн удаа тодорхой хугацаанд хүүхэдтэйгээ уулзах хүсэлттэй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт энэ талаар тусгах боломж бий юу, тэрээр хүүхэдтэйгээ ийм байдлаар уулзаад байх юм бол заавал асрамжийн талаар маргахгүй, тэтгэлгийн хувьд хуульд заасан хэмжээгээр төлөх болно” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Батчимэг нь хариуцагч Х.Үүрцайхад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараас үзвэл Н.Батчимэг нь хариуцагч Х.Үүрцайхтай 2014 онд танилцаж, хамтран амьдарсан байх бөгөөд тэд гэрлэлтээ батлуулаагүй, зохигчдын хамтран амьдрах хугацаанд хүү Ү.Ананд 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг захиргааны журмаар тогтоож, Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэх тухай хуулийн зохицуулалттай бөгөөд зохигчид 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүү Анандын эцгийг Х.Үүрцайх мөн гээд хүүхдийн төрсний гэрчилгээг төрийн эрх бүхий байгууллагаас авчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэсний дагуу эх Н.Батчимэг, эцэг Х.Үүрцайх, хүү Ү.Ананд нарын хувьд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүссэн ба тус хуулийн 21.4-т хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно гэсний дагуу нэгэнт хүүгийн эцгийг хариуцагч Х.Үүрцайх мөн болохыг захиргааны журмаар тогтоосон байгаагаас гадна зохигчид уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Н.Батчимэг, хариуцагч Х.Үүрцайх нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учраас хүү Ананд нь Монгол Улсын хууль, нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан хүүхдийн эрх эдэлж, үүрэг хүлээх юм.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан бол Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 27 дугаар зүйлийн 27.2 “Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ” гэсэн заалт түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн тус хуулийн 26.2.2 “Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу эцэг Х.Үүрцайх нь хүү Ү.Анандыг тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тэтгэлгийн хэмжээний талаар зохицуулсан ба 40.1.1-д зааснаар Ү.Анандыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Үүрцайхаар сар бүр тэжээн тэтгүүлж, харин Х.Үүрцайх нь цалин хөлснөөс өөр орлогогүй байх тохиолдолд түүнээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж байна.
Хариуцагч Х.Үүрцайх нь хүү Анандыг өөрийн асрамжиндаа авах хүсэлттэй байгаа ажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх үүрэг хүлээх бөгөөд зохигчдын хүүхэд нь энэ жил 1 /нэг/ настай, эхийн сүү болон нэмэгдэл тэжээлээр хооллодог хөхүүл насны хүүхэд байх ба энэ насны хүүхдэд нэн тэргүүнд онцгой халамж, асрамж хэрэгтэй байдаг тул эх болон эцгийн хувьд юуны түрүүнд хүүхдийг эрүүл өсгөн бойжуулах нь чухал юм.
Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдийн асрамжийн талаар шийдвэрлэхэд хүүхдийн нас, бие, өсөн торнилт, төлөвшлийн байдал зэргийг харгалзах шаардлагатай бөгөөд зохигчдын хүү бага настай байх тул эцгийн асрамжид үлдээх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ эцэг Х.Үүрцайхын зүгээс хүүхэдтэйгээ долоо хоногт эсхүл сардаа хэдэн, хэдэн удаа тодорхой хугацаанд уулзахыг хүсч байгаа гэжээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэдийгээр тэд тусдаа амьдарч байгаа боловч дуусгавар болохгүй ба эцэг, эх нь хуулиар хүлээсэн эрх, үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад аль нэг тал нь аливаа хэлбэрээр саад болж болохгүй юм.
Түүнчлэн хүүхэд эцэг, эхтэйгээ хамт байх, тэдэнтэйгээ уулзах зэрэг нь хүүхдийн дээд ашиг сонирхлын нэг бөгөөд эцэг, эхтэйгээ уулзахад ийнхүү цаг, хугацаа тогтоох, хожим нэгэнт тогтоосон цаг, хугацаанд нийцүүлэх зэрэг нь хүүхдийн эцэг, эхтэйгээ уулзах эрхийг хязгаарлахаас гадна хүүхдийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцэхгүй болохыг үүгээр дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөг
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 31ийг гаргуулулсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР