| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/01064/И |
| Дугаар | 210/МА2025/00161 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/00161
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03120 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХК,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01017 дугаар шийдвэрээр ***** ХХК, ***** болон *****ээс 7,380,508,428.41 төгрөг гаргуулж, *****инд олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *****ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *****-ийн 1 дүгээр хороо, ***** дугаар хороолол /14220/ Автозамчдын гудамж, ***** тоот хаягт байрлах 3,340 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон *****-ийн эзэмшлийн 1,058 м.кв талбайтай газрын үнийг талуудаас харилцан тохиролцож тогтоогүй тул шинжээчээр үнэлүүлэхэд 14,986,129,100.00 төгрөгөөр үнэлсэн.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1 м.кв талбайг нь 8 сая төгрөгөөр тооцоход 26,750,000,000.00 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, шинжээч нь 14,986,129,100.00 төгрөг гэж зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн.
Иймд *****" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцсон.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *****ийн ***** ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *****ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 6 сар тутамд дахин үнэлгээ хийх ёстой байтал *****-ийн 1-р хороо, *****-р хороолол /14220/, Авто замчдын гудамж ***** тоот хаягт байрлах 3,340 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ***** ХХК-ийн эзэмшлийн 1,058 м.кв талбайтай газрыг 14,986,129,100 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь хотын төвийн А бүс, ***** зочид буудлаас зүүн тийш 400 м-т байрлах объектын үнэ 1 м.кв нь 8-10 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа. Иймд үнэлгээг дахин хийлгэж бодит зах зээлийн жишиг үнээр үнэлүүлэх хүсэлтийг хүлээж авахгүй байгаад гомдолтой байна гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хүрэлцэн ирээгүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****т холбогдуулан зах зээлийн бодит үнэлгээнд нийцээгүй үндэслэлээр ***** ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь үнэлгээ хуульд нийцэж гарсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд түүний энэ байр суурийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд дэмжсэн байна.
3. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01017 дугаар шийдвэрээр ***** ХХК, ***** болон *****ээс 7,343,492,630.25 төгрөг гаргуулж ***** ХХК-д олгож шийдвэрлэсэн.
Мөн уг шийдвэрт барьцаа хөрөнгө болох *****ийн өмчлөлийн ***** дүүрэг, 1 дүгээр хороо, ***** хороолол /14220/, Автозамын гудамж, ***** тоот хаягт байрлах 3,340 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *****-ийн эзэмших эрхийн 000303877 дугаартай нэгж талбарын 146002/0165 дугаартай 1,058 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан /1хх 102-111/.
3.1. Дээрх шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох *****ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, *****-ийн эзэмшлийн газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хураасан байна /1хх *****0-*****1, *****9-140/.
3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хураасан хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр ***** ХХК-ийг томилжээ.
Шинжээч нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *****ийн өмчлөлийн 3,340 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *****-ийн эзэмшлийн 1,058 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрын хамт 14,986,123,100 төгрөгөөр үнэлсэн /1хх 148-191/.
3.3. Хариуцагчийн зүгээс дээрх үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгч *****т мэдэгдэж, танилцуулсан байна /1хх 193-195/.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээний тайланг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан.
Нэхэмжлэгч нь хуулийн дээрх хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ***** ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2023/19722 дугаар захирамжаар уг нэхэмжлэлийг буцаасан байна /1хх 200-201, 230-231/.
4.2. Ийнхүү нэхэмжлэлийг буцаасан захирамжийг гарснаас хойш нэхэмжлэгч нь 7 хоногийн дотор шүүхэд дахин нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч уг хугацааг хэтрүүлж 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна.
Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь биечлэн оролцсон тул хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох үүрэгтэй.
4.3. Нэгэнт нэхэмжлэгч нь үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул үнэлгээний талаар маргах эрхээ алдана.
Иймээс анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ***** ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхисон нь үндэслэлтэй.
5. Дээр дурдсан дүгнэлтийн хүрээнд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/03120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ