Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 286

 

Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Соёлмаа,

Шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Б.Тэнгис, 

Шүүгдэгч Б.Өнөрхишигийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуул,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 40 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарт холбогдох 201201060459 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Баасансүрэнгийн Баяржаргал, 1983 оны 6 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 586 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ЦД83062871/,

2. Бунь овогт Бадамын Өнөрхишиг, 1975 оны 6 дугаар сарын 15-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30 дугаар гудамжны 30 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:НФ75061511/,

 Б.Баяржаргал нь Б.Өнөрхишигтэй бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр хувийн таарамжгүй харьцаа, хардалтын улмаас Б.Гантигмааг зодож, биед нь цээжний зүүн талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал, орчны булчин зөөлөн эдийн цус хуралт, бөөр дэлүү, чамархайн өөхөн эд дэх голомтлог цус хуралт, дух, дагзны зүүн доод хэсэг дэх хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дух, зүүн хацрын шарх, цээж, зүүн гар, цээж хэвлийн зүүн хажуу хэсэг, умдагны цус хуралт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн мөрний доод хэсэг, цээжний төв хэсгийн цус хуралт, хүзүүний зүүн доод хэсгийн тасархайтсан зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр Б.Гантигмаагийн аманд архи цутгаж, тарчилган зовоож, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

Б.Өнөрхишиг нь Б.Баяржаргалтай бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр бусдыг илтэд үл хүндэтгэн “...Өгсөн мөнгөөр нь хувцас авч өмсөхгүй, өмнөх нөхөртэйгээ уулзсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, банз модыг зэвсгийн чанартай хэрэглэн Б.Гантигмааг зодож, биед нь цээжний зүүл талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал, орчны булчин зөөлөн эдийн цус хуралт, бөөр дэлүү, чамархайн өөхөн эд дэх голомтлог цус хуралт, дух, зүүн хацрын шарх, цээж, зүүн гар, цээж хэвлийн зүүн хажуу хэсэг, умдагны цус хуралт, хүзүүний зүүн доод хэсгийн тасархайтсан зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр Б.Гантигмаагийн амь нас хохирсон, Б.Гантигмааг Б.Баяржаргал санаатай алсан гэдгийг мэдсээр байж цогцсыг голын усанд хийж гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан,

 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Депогийн автобусны буудлын хажууд байрлах автомашины зогсоол дахь манаачийн байранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Б.Батцэнгэлийг “архи нэхэж дарамталлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Баяржаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар, Б.Өнөрхишигт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 247 дугаар зүйлийн 247.1, 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 671 дугаартай прокурорын яллах дүгнэлтэд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарт холбогдох хэргийг шалган тогтоох ажиллагаа бүрэн биш, өөрөөр хэлбэл энэ хэргийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 /гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/-д заасан нотолбол зохих асуудлыг нотлох ажиллагаа дутуу хийгдсэн байх тул түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

            Учир нь, гэрч Н.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ... Бид хоёр дээр ирэхэд Б.Гантигмаагийн бие нь их тааруухан байсан юм. ...Тэгээд 21.000 төгрөгөө аваад нөгөө газраа ирсэн чинь Б.Баяржаргал бид хоёр дээр гүйж ирээд Б.Гантигмаа голын эрэг дээр нас барсан байна гэхээр нь би очиж чадаагүй Өнөрөө очсон. Өнөрөө очоод “Б.Баяржаргал нас барсан юм шиг байна гээд ам руу нь архи цутгаад гол руу шидчихье” гэсэн гээд архи ам руу нь хийгээд хоёулаа голд аваачаад тавьчихлаа гэсэн...” /1 дүгээр хавтас, 150-151 дүгээр хуудас/, “...Тэр өдрийн өглөө нь Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг хоёр Б.Гантигмааг зодоод өдөр нь Б.Өнөрхишиг бид хоёр Б.Өнөрхишигийн Хүний хөгжлийн сангийн 21.000 төгрөгийг авсан. ...Тэгээд бид дөрөв Б.Өнөрхишигийн Хүний хөгжлийн сангийн 21.000 төгрөгийг авахаар болоод Дунд голоо дагаад алхаад нилээд явж байтал Б.Гантигмаа “Би явж чадахгүй байна, миний бие муу байна” гээд байсан. Тэгээд Б.Баяржаргал Б.Гантигмаа хоёр үлдсэн...” /3 дугаар хавтас, 19-21 дүгээр хуудас/, 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...29-ний өдөр зодоон болсон. Б.Өнөрхишиг бид хоёр 30-ны өглөө 21.000 төгрөгөө авах гэж явсан...” /3 дугаар хавтас, 197-207 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

            Б.Өнөрхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн орчим ...Миний хажууд эхнэр Б.Гантигмаагаа зодохдоо газар унагаагаад ...нүүрэн дээр нь дэвссэн. Би “эмэгтэй хүн зодлоо, боль” гэсэн. ...ингээд би Б.Баяржаргал, Б.Гантигмаа нараас салаад эхнэр Энхцэцэгтэй хамт 21.000 төгрөгөө авах гээд яваад... 19 цагийн орчим... Б.Баяржаргал “би авгайгаа алчихлаа өмдний тэлээгээр зодсон, дараа нь бэлгийн ажил хийж байсан чинь нас барчих шиг боллоо, дуугарахгүй байна. Нас барчихлаа” гэсэн...” /2 дугаар хавтас, 104-106 дугаар хуудас/, “...2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ...Энхцэцэг, Б.Гантигмаа хоёр ...19 цагийн үед идэх, уух юм аваад ирсэн. ...Тэгээд зодоод эхэлсэн. Б.Гантигмаа дээшээ хараад хэвтсэн, Б.Баяржаргал дээрээс гараараа хоёр шанаа, нүүр лүү нь цохиод хөлөөрөө нүүр бие хаа руу нь өшиглөж ...хэргийн газраас зүүн урагш байх 12 давхар саарал өнгийн олон орцтой байрны 1 дүгээр орцны 12 давхарт лифтний хаалганы үүдэнд унтацгаасан. Ингээд шөнө 3-4 цагийн үед Б.Баяржаргал, Б.Гантигмаа хоёр ирсэн. Б.Гантигмааг харсан чинь нүүр нь битүү танигдахын аргагүй хавдсан, духны ясыг нь цөм цохьсон уу гэмээр хөндлөн сорви, орой хэсэгт нь яг бас цохьсон толгой нь цустай байсан. ...Тэгээд сэрээгээд дөрвүүлээ нөгөө архиа хувааж тойруулж уусан. Тэгээд нөгөө хоол цай чанаж байсан дунд голын эрэг дээрх газар луугаа очсон. ...Ингээд 21.000 төгрөгөө авна гээд би хэлсэн чинь Б.Баяржаргал, Б.Гантигмаа хоёр хамт явна гээд дагаж яваад гүүрний тэнд очсон. Тэгсэн талийгаач “би ер нь явж чадахгүйн ээ” гэсэн, бид хоёр түрүүлээд явж байсан, эргээд харсан чинь Б.Баяржаргал талийгаачийг “энэ муу худлаа баашилж байгаа юм” гээд талийгаачийг явган газар сууж байсан чинь шанаа руу нь хүчтэй өшиглөсөн. ...Тэгсэн Б.Баяржаргал ...ирсэн ...би бэлгийн ажил хийсэн, тэгсэн дуугарч байгаад чимээгүй болчихсон...” /2 дугаар хавтас, 108-110 дугаар хуудас/, “...2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ...Б.Баяржаргал Б.Гантигмааг зодсон. Зодохдоо өшиглөөд алгадаад байсан, ...би ...гартаа барьсан байсан тэр банзаараа Б.Гантигмаагийн баруун хөлийнх нь гуя руу нь 2 удаа цохьсон. ...Байрны орцонд хоносон. ...2012 оны 5 дугаар сарын 30-ны өглөө ...Дунд гол дагаад явж байтал Б.Гантигмаа “миний толгой эргээд байна, би жаахан сууж байгаад явъя” гэхэд ...үгүй тэр мөнгийг авахын өмнөх өдөр зодсон...” /3 дугаар хавтас, 43-44 дүгээр хуудас/, “...2015 оны 5 дугаар сарын 30-ны өглөө Б.Гантигмаа чармай шалдан зогсчихсон хажууд нь Б.Баяржаргал өмднийхөө тэлээг барьчихсан Б.Гантигмааг зодоод байхаар нь ...алхаад явж байтал Б.Гантигмаа “миний толгой эргээд байна” гээд газар суусан. Тэгтэл Б.Баяржаргал “энэ муу балай авгай маяглаж байгаа юм” гээд Б.Гантигмаагийн шанаа руу нь өшиглөөд унагаачихсан. ... Маргааш нь буюу 2012 оны 5 дугаар сарын 30-ны өглөө Б.Баяржаргал Б.Гантигмааг шалдалчихсан зодоод байсан...” /3 дугаар хавтас, 83-84 дүгээр хуудас, 4 дүгээр хавтас, 37-39 дүгээр хуудас, 5 дугаар хавтас, 110-111 дүгээр хуудас, 6 дугаар хуудас,105-106 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,   

Б.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгэхээр нь би “явъя” гээд Б.Гантигмааг 2 удаа алгадаад хөл рүү нь өшиглөчихөөд ... тэгээд бид дөрөв Дүнжингарав хорооллын орцонд очиж хоноод ...тэгээд өглөө нь бид дөрөв Дүнжингараваас гараад урьд шөнийнхөө хоол цай хийдэг газар очоод архиа уусан. Тэгээд Б.Өнөрхишиг, Энхцэцэг хоёр 21.000 төгрөгөө авна гээд бид дөрөв голоо дагаад алхаад явж байтал Б.Гантигмаа “миний бие сонин болчихлоо, би явж чадахгүйн ээ” гэсэн. ...Тэгээд тэр хоёрыг явсны дараа талийгаач газар хэвтээд өгсөн ...яриад сууж байтал Б.Гантигмаа нэг уртаар амьсгалаад амьсгалахаа больсон. ...Тэр зодсон өдөр бол Энхцэцэг, Б.Өнөрхишиг хоёрын Хүний хөгжлийн сангийн мөнгө авахаар явдаг өдрийн өмнөх өдөр нь юм...” /3 дугаар хавтас, 33-41, 81-82 дугаар хуудас/, 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ...Би ...талийгаачийг 2-3 удаа алгадсан ...Дүнжингаравын орцонд очиж хоносон. ...2012 оны 5 дугаар сарын 30-нд ...талийгаач юм ярьж байгаад нэг амьсгаа аваад чимээгүй болсон юм...” /3 дугаар хавтас, 197-207 дугаар хуудас/, “...би битгий худлаа баашлаад бай” гэж хэлсэн...” /4 дүгээр хавтас, 35-36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийхэд:

            Б.Баяржаргалын талийгаач Б.Гантигмааг зодсон гэх үйлдлийг цаг хугацааны хувьд 2 өдөр буюу 2012 оны 5 дугаар  сарын 29, 5 дугаар сарын 30-ны өдрүүдэд болсон гэж дээрх гэрч, шүүгдэгч нар тогтвортой мэдүүлж байхад улсын яллагчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 671 дугаартай яллах дүгнэлтэд уг зодсон гэх үйлдлийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэж бичсэн нь ойлгомжгүй байх тул гэмт хэрэг гарсан он, сар, өдрийг зөвтгөх шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Баяржаргал нь Б.Өнөрхишигтэй бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн үдээс өмнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалан хотхоны хойд талд Дунд голын эрэг дээр хувийн таарамжгүй харьцаа, хардалтын улмаас Б.Гантигмааг зодож, биед нь цээжний зүүн талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал, орчны булчин зөөлөн эдийн цус хуралт, бөөр дэлүү, чацархайн өөхөн эд дэх голомтлог цус хуралт, дух, дагзны зүүн доод хэсэг дэх хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дух, зүүн хацрын шарх, цээж, зүүн гар, цээж хэвлийн зүүн хажуу хэсэг, умдагны цус хуралт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн мөрний доод хэсэг, цээжний төв хэсгийн цус хуралт, хүзүүний зүүн доод хэсгийн тасархайтсан зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Яллагдагч Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нар нь өмнө өгсөн мэдүүлгээ өөрчлөн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхдөө "2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Гантигмааг зодсон" гэж мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын мэдүүлэг батлагддаггүй.

Харин ч гэрч Н.Энхцэцэгийн "...Б.Өнөрхишигийн хүний хөгжил сангийн мөнгө авдаг өдрийн өглөө Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг хоёр Б.Гантигмааг зодсон. Тэр хоёр өмнөх өдөр гэж буруу ярьсан байна. Би бол хэрэг болсон өдрийг сайн санаж байна" гэх удаа дараа, тогтвортой мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж нь талийгаачийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 1252 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Батцэцэгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож, Б.Өнөрхишиг, Б.Баяржаргал нар нь бүлэглэн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Гантигмааг зодсон болох нь тогтоогдож байхад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэггүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй яллагдагч нарын бусад баримтаар нотлогдохгүй байгаа мэдүүлгийг үнэлж, дээрх хэрэг гарсан гэх цаг хугацааг 2 өдөр болсон гэж дүгнэж байгаа нь өөрөө ойлгомжгүй байна.

Амь хохирогч Б.Гантигмаагийн биед учирсан "цээжний зүүн талын 6-11 дүгээр хавирганы хугарал, 7 дугаар хавирганы хоёрлосон хугарал" гэх гэмтэл нь шинжээчийн байцаалт, мэдүүлгээр 6-11 дүгээр хавирганы хугарал нь гадна үүссэн зулгаралт зэргээс 1 удаагийн хүчин зүйлээс үүссэн байх боломжтой, өөрөөр хэлбэл 6 хавирга дараалан шугаман хугарсан байсан, 7 дугаар хавирга хоёрлосон хугаралтай байсан зэргээс уг гэмтлийг авсан хохирогч тухайн гэмтлийг авсан даруйд орцонд очиж хоноод яваад байх боломжгүй юм. Энэ байдал нь гэрч Ц.Энхцэцэг, яллагдагч Б.Өнөрхишиг, Б.Баяржаргал нарын "хүний хөгжлийн 21.000 төгрөгийг авахаар явах гэхэд Б.Гантигмаа "явж чадахгүй нь" гэж хэлээд үлдсэн" гэх мэдүүлгээр давхар тогтоогддог бөгөөд уг гэмтлийг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 21.000 төгрөг авахаар явахаас өмнө үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийг 304.1 дэх хэсэгт заасныг үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. Гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдсон байгаа” гэв.

Шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. 5 дугаар сарын 29-ний өдөр үү, 30-ны өдөр үү, танхайрсан уу, эсхүл бүлэглэж алсан уу гээд хэргийн зүйлчлэл янз бүрийн байдлаар өөрчлөгддөг. Хэрвээ хэрэг болсон өдөр нь 5 дугаар сарын 30-ны өдөр болвол үр дагавар нь хүний амь насанд хүрсэн асуудал яригдана. Аманд архи цутгасан асуудал нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд шийдвэрлэж болох байх гэж бодож байна. Нэгэнт амь насанд нь хүрсэн юм чинь энэ зодуурын улмаас амь хохирогч явж чадахгүй болсон уу, зодсон гэх асуудал 5 дугаар сарын 29-ний өдөр болсон уу, 30-ны өдөр болсон уу гэдэг асуудал яригддаг. Үйл баримтаас харахад 5 дугаар сарын 29-ний өдөр хуучин нөхөртэйгөө хүрч ирээд гэмтэл аваад ийм байдалд хүрсэн гэдэг. Тийм учраас мөрдөн байцаалтын ажиллагаагаар үнэлэлт өгч, бүлэглэн бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээр зүйлчлэх нь зүйтэй. Цаг хугацааны хувьд 5 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн. Прокурор 5 дугаар сарын 30-ны өдөр болсон мэтээр яллах дүгнэлт үйлдсэн нь шүүхэд шийдвэр гаргахад хүндрэлтэй байсан учраас мөрдөн байцаалтад буцааж, энэ асуудлыг тодруул гэсэн байх” гэв.

Шүүгдэгч Б.Өнөрхишигийн өмгөөлөгч Ж.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан асуудлыг шүүх хуралдааны явцад тогтоох боломжтой. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Баяржаргал нь 2012 оны 5 дугаар сарын 29-ний болон 30-ны өдөр амь хохирогч Б.Гантигмааг зодсон, Б.Өнөрхишиг нь 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр амь хохирогч Б.Гантигмааг банзаар цохисон гэх үйлдлүүд тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг зүйлчлэх талаар Улсын Дээд шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолд заасан байхад энэ нөхцөл байдлыг анхааран үзэж, дүгнэлт хийгээгүй байна.

 Өөрөөр хэлбэл, Б.Баяржаргалын 2012 оны 5 дугаар сарын 29-ний болон 30-ны өдөр амь хохирогч Б.Гантигмааг зодсон үйлдэл буюу эхлэл, төгсгөлтэй үйлдлүүдэд хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг зөв зүйлчлэх, түүнчлэн Б.Өнөрхишигийг 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр амь хохирогч Б.Гантигмааг банзаар цохьсон үйлдэл нь Б.Баяржаргалын үйлдэлд хамтран оролцсон, эсхүл бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх.

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтэд Б.Баяржаргалын амь хохирогч Б.Гантигмааг зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар, Б.Өнөрхишигийн амь хохирогч Б.Гантигмааг банзаар цохьсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар буюу 2 өөр байдлаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь, Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нар амь хохирогч Б.Гантигмааг бүлэглэн зодсон гэсэн дүгнэлт хийсэн атлаа 2 өөр зүйлээр зүйлчилсэн нь ойлгомжгүй байх тул тэдний гэмт хэрэг үйлдсэн байдал буюу хохирогчид гэмтэл учруулсан үйлдэл, үргэлжилсэн цаг хугацаа, догшин авирласан шинж зэргийг харгалзан үзэж, Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарын амь хохирогч Б.Гантигмааг бүлэглэн зодсон гэх үйлдлийг нэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр тодорхойлж, хэргийг зүйлчлэхэд анхаарах.

гэрч Н.Энхцэцэгийн "...Тэгээд бид хоёр 21.000 төгрөгөө аваад нөгөө газраа ирэхэд Баяржаргал бид хоёр дээр гүйж ирээд Гантигмаа голын эрэг дээр нас барсан байна гэхээр нь би очиж чадахгүй гээд Өнөрөө очсон. Өнөрөө очоод "Баяржаргал нас барсан юм шиг байна гээд ам руу нь архи цутгаад гол руу шидчихье" гэсэн гээд "архи ам руу нь хийгээд хоёулаа голд аваачаад тавьчихлаа" гэсэн. Тэгээд бид нар буюу Өнөрөө, Баяржаргал бид гурав тэр газраас зугтааж холдсон. ..." /1 дүгээр хавтас, хуудас 150-151/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  "... Талийгаач нь амьсгалын дээд замд буюу цагаан мөгөөрсөн хоолойн гол гуурс, уушиг руу салаалж орсон хэсэгт шингэн орж бөглөснөөс үүссэн механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна. Энэ шингэнд нь этилийн спирт байх ба 2,7 промилли спиртийн алкоголь илрэв. Цагаан мөгөөрсөн хоолойноос этилийн спирт илэрсэн боловч ходоодны агууламж болон цуснаас илрээгүй байгаа нь талийгаачийг амьд байх үед нь ам руу нь этилийн спирт бүхий шингэн цутгаснаас улаан хоолой ходоод руу бус цагаан мөгөөрсөн хоолой руу орсноос амьсгал бүтэлт үүсгэсэн байх боломжтой байна. ..." гэх 1252 тоот шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтас, хуудас 32-38/,

Шинжээч эмч Г.Батцэцэгийн ".... Талийгаач нь амьсгалын замд буюу цагаан мөгөөрсөн хоолойн гол болон 2 уушиг руу салаалах түвшин хүртэл шингэн /этилийн спирт/ орсноос амьсгал бүтэж нас барсан. Амьд үед нь цутгасан байгаа илтгэх шинжүүд нь: амьсгал авах, гарахтай давхцаж амьсгалын замаар этилийн спирт орсон нь цагаан мөгөөрсөн хоолой салаалах түвшин буюу уушиг хүртэл сорогдож орсон, хэрэв нас барсны дараа этилийн спирт цутгагдсан бол цагаан мөгөөрсөн хоолойн дээд амсар буюу төвөнх таглаа мөгөөрсний түвшингээс цаашаа гүн уушиг руу орох боломж маш багатай. Нас барсны дараа архи цутгах үед улаан хоолойгоор дамжиж ходоод руу этилийн спирт орох боломж өндөртэй. Учир нь улаан хоолойд ямар нэгэн саад байхгүй. Шууд амны хөндийгөөс ходоод хүртэл шууд үргэлжилдэг. Харин амьд байгаа үедээ улаан хоолойн дээд хуниас булчинг агшааж эсэргүүцсэн учир этилийн спирт улаан хоолойгоор дамжиж ходоодонд ороогүй байсан. Энэ нь химийн шинжилгээгээр ходоодны агууламжнаас этилийн спирт илрээгүйгээр батлагдаж байна. Амьд үедээ талийгаач өөрийнхөө хүслээр архи уугаагүй гэж ойлгож болно. Нэг ёсондоо архиар амьсгалчихсан л гэсэн үг, цагаан мөгөөрсөн хоолойн шингэнд 2,7 промиллийн спиртийн алкоголь илэрсэн нь их хэмжээгээр цутгасныг харуулж байна. ..." /2 дугаар хавтас, хуудас 57-59/,

Б.Баяржаргалын яллагдагчаар өгсөн "... Тэгээд удаагүй байж байтал Б.Өнөрхишиг, Н.Энхцэцэг хоёр хүрээд ирсэн. Би тэр хоёрт гүнзгий амьсгаа авчихаад чимээгүй болчихлоо, үхчихсэн юм болов уу гэсэн чинь Б.Өнөрхишиг амьсгалж байгаа эсэхийг хамар дээр нь гараа хүргэж үзээд "үхчихэж, голд тавья гээд хоёулаа өргөөд дунд гол дотор тавьсан. Талийгаачийг усанд живүүлээгүй, нуруу нь усанд нүүр тал нь ил газар хэвтүүлээд тавьсан. Тэгээд гурвуулаа тэр газраас зугтаагаад явсан. Тэгээд тэр хавийн байр, түүхий эдийн цэг авдаг газар архи уугаад яваад байсан. …гол руу хаях санааг Өнөрхишиг гаргаад цуг тэр эргэдэг голын хэсэгт тавьчихаад зугтаасан нь үнэн. …Өнөрхишиг гал түлж байсан банзны хугархай модоороо талийгаачийг 2-3 удаа цохисон, хаашаа цохисныг санахгүй байна. …” /2 дугаар хавтас, хуудас 99-102/,

Б.Өнөрхишигийн яллагдагчаар өгсөн "... Тэгээд дуугарч байгаад чимээгүй болчихсон" гэхээр нь "чи дээрээс нь нэмж зодсон юм биш биз дээ пизда минь" гэсэн чинь тэр "үгүй, үгүй, би ерөөсөө гар хүрээгүй" гэсэн. Би түүнд "худлаа яриад бай" гэсэн чинь "хоёулаа очиж үзье" гээд Б.Баяржаргал намайг дагуулаад бургастай жалгархуу суваг дотор талийгаач дээшээ хараад хэвтсэн, ямар ч хөдөлгөөнгүй, цээж нүцгэн байж байсан. Тэгээд би талийгаачийг амьд байж магадгүй гээд тэврээд голын гол хэсэгт зүлэг шиг хуурай газар хэвтүүлээд нүүр лүү нь усаар шавьшсан чинь ухаан орохгүй байсан. Тэгээд үхчихсэн байна гэж ойлгоод хоёулаа Энхцэцэг дээр очоод түүнд Гантигмаа үхсэн юм шиг байна очиж үзэх үү гэсэн чинь Энхцэцэг үгүй би айж байна гээд очоогүй...” /2 дугаар хавтас, хуудас 108-110/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудад, эсхүл дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн бусад нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг зүйлчлэх.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч Б.Гантигмааг цээж нүцгэн, өмд нь хагас тайлагдсан, үхсэн мэт байдалтай хэвтэж байхад нь архи цутгаж, голын усанд хийсэн Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарын үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж зүйчлэх үү, эсхүл  Б.Өнөрхишигийн үйлдэл нь гэмт хэргийг нуун далдлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсэхэд нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг зүйлчлэх нь Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарт холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 13 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.