Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2025/00004

 

    *******, "" ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  11 дүгээр сарын 05-ны өдрийн 135/ШШ2024/01379 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

                     "" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үнэлгээ хүчингүй болгож, үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд “*******” ХХК-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгуулах, битүүмжилсэн хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бадамханд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч *******аас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            ...Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 43, 44 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад *******, ахмад ******* нар барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг
хангуулах тухай хуульд заасан дараалал, журмыг зөрчин “*******” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг *******ын хувийн өмчлөлийн орон сууцыг эхний ээлжинд үнэлүүлж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж "*******" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжид барьцаалуулагч гуравдагч этгээдийн хөрөнгөөр хангуулахаар мэдэгдэл ирүүлсэн нь хуульд нийцэхгүй, барьцаалуулагч нарын эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Шийдвэр гүйцэтгэгч нар нь хуулийг дээдэлж, хуульд заасны дагуу "*******" ХХК-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулахгүйгээр барьцаалуулагч нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон “” ХХК нь үнэлгээ хийх журмыг баримтлан өмчлөгч нарын үнийн саналыг харгалзан үзэхгүйгээр үнийг хэтэрхий бууруулан *******ын өмчлөлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй ,,, тоот 495 м.кв орон сууцыг 4,452,315,742 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

"*******" ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дүгээр тогтоолын дагуу Экспортын нүүрс тээврийн тээвэрчдэд зориулан “Тайван зогсоол” төслийг хэрэгжүүлэн Өмнөговь аймгийн ын багийн нутаг дэвсгэрт 2500 том машины зогсоол бүхий зочид буудал үйлчилгээний цогцолборыг 2022 оны үнэлгээгээр 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургийн дагуу барьж байгуулан ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөгийн төслийн зээл, ХААН банк, бусад аж ахуйн нэгжээс нэмэгдэл зээл авч төслийн барилга байгууламжуудыг ашиглалтад оруулан зочлох болон бусад ажил үйлчилгээний орлогоос Хөгжлийн банкны зээл, хүүгийн төлбөрт 1 тэрбум 600 сая төгрөгийн төлбөрийг барагдуулсан байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уг шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж хуульчилсан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч *******, ******* нар хуулийг өөрөөр тайлбарлан “*******” ХХК өөрийн авсан зээл, хүүгийн төлбөрийг төлөх үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, орлоготой болсон байгаа эсэхийг нягталж үзэхгүй, уг компанийн Өмнөговь аймгийн анд байрлах хөрөнгүүдэд үзлэг явуулан битүүмжилж хураах, үнэлгээ хийх зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг явуулахгүйгээр амарчлан, барьцаалуулагч нарын хөрөнгүүдийг эхний ээлжинд үнэлж, албадан дуудлага худалдаа явуулахаар мэдэгдэл ирүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

“*******” ХХК нь төлбөрийг төлөх хөрөнгө орлогогүй болох нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар нотлогдсон тохиолдолд барьцаалуулагч нарын барьцаалуулсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна . /1 х.х-1/

2. Нэхэмжлэгч "" ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
            ...Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 43, 44 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад *******, ахмад ******* барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хуульд заасан дараалал журмыг зөрчин “*******” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг "" ХХК-ийн барьцаалуулсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, ,,,,, тоот хаягт байрлах 292.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, ,, хороололд байрлах 6432 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг өмч хөрөнгүүдийг эхний ээлжинд үнэлүүлж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж "*******" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжид барьцаалуулагч гуравдагч этгээдийн хөрөнгөөр хангуулахаар мэдэгдэл ирүүлсэн нь хуульд нийцэхгүй барьцаалуулагч нарын эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Шийдвэр гүйцэтгэгч нар нь хуулийг дээдэлж, хуульд заасны дагуу "*******" ХХК-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулахгүйгээр барьцаалуулагч нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон “” ХХК нь үнэлгээ хийх журмыг баримтлан өмчлөгч нарын үнийн саналыг харгалзан үзэхгүйгээр үнийг хэтэрхий бууруулан Алтанхүнс групп ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот,,,,, тоотод байрлах 292.6 м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 4,132,108,914 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, ,, хороололд байрлах 6432 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 20,942,633,759 төгрөгөөр тус тус үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

"*******" ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дүгээр тогтоолын дагуу Экспортын нүүрс тээврийн тээвэрчдэд зориулан Тайван зогсоол төслийг хэрэгжүүлэн Өмнөговь аймгийн ын багийн нутаг дэвсгэрт 2500 том машины зогсоол бүхий зочид буудал үйлчилгээний цогцолборыг 2022 оны үнэлгээгээр 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургийн дагуу барьж байгуулан ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөгийн төслийн зээл, ХААН банк бусад аж ахуйн нэгжээс нэмэгдэл зээл авч төслийн барилга байгууламжуудыг ашиглалтад оруулан зочлох болон бусад ажил үйлчилгээний орлогоос Хөгжлийн банкны зээл, хүүгийн төлбөрт 1 тэрбум 600 сая төгрөгийн төлбөрийг барагдуулсан байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уг шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй гэж хуульчилсан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч *******, ******* нар хуулийг өөрөөр тайлбарлан ******* ХХК өөрийн авсан зээл, хүүгийн төлбөрийг төлөх үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, орлоготой болсон байгаа эсэхийг нягталж үзэхгүй, уг компанийн Өмнөговь аймгийн анд байрлах хөрөнгүүдэд үзлэг явуулан битүүмжилж хураах, үнэлгээ хийх зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг явуулахгүйгээр амарчлан, барьцаалуулагч нарын хөрөнгүүдийг эхний ээлжинд үнэлж, албадан дуудлага худалдаа явуулахаар мэдэгдэл ирүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

“*******” ХХК нь төлбөрийг төлөх хөрөнгө орлогогүй болох нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар нотлогдсон тохиолдолд барьцаалуулагч нарын барьцаалуулсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна гэжээ. /1 х.х-240-241/

 3. Нэхэмжлэгч "" ХХК, ******* нараас 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

  ... "*******" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас төслийн зээл авахад нь

"" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот,,,,, тоотод байрлах 292 м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө,

эрхийн Ү- дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, ,, хороололд байрлах 6432 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,

иргэн *******ын өмчлөлийн Улаанбаатар хот, ,,,, тоот хаягт байршилтай Ү-*******, ГД- дугаар гэрчилгээтэй 495 м.кв талбайтай үл хөдлөх орон сууцыг тус тус барьцаалуулсан болно.

Төлбөр төлөгч "*******" ХХК-д холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх явцад 43 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24070220/15 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоол гаргаж, "" ХХК, иргэн *******ын өмчлөлийн барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, 44 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад ******* 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/10 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, “Хөрөнгө эстимэйт” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн.

Төслийг хэрэгжүүлэгч "*******" ХХК төслийн зээлийг зориулалтын дагуу ашиглаж, уг төслийн барилга, байгууламжуудыг зургийн дагуу барьж байгуулан, экспортын нүүрс тээврийн тээвэрчдэд төрийн нэг цэгийн болон зочлох үйлчилгээг үзүүлж, ажил үйлчилгээний орлогоосоо өөрийгөө санхүүжүүлж, төслийн зээлээс 1,055,867,714.17 төгрөгийг Хөгжлийн банканд төлж, үйл ажиллагаа хэвийн явуулах болсны зэрэгцээ 93,600,108,000 төгрөгийн хөрөнгөтэй болсон нь “” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээгээр тогтоогдож байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 27.1.1-д заасныг удирдлага болгон "" ХХК, иргэн ******* нарын барьцаалуулсан хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлүүлж, "*******" ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус компанийн өөрийн орлого болон шинээр бий болсон хөрөнгөөр нь эхлэн хангуулж өгнө үү гэжээ. / 2 х.х 91-92/

4. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

...Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаартай шийдвэрээр ******* ХХК-аас 25,932,862,993 төгрөгийг гаргуулж, Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно” гэж заасны дагуу төлбөр төлөгч “Түгээмэл түгэн хишиг” ХХК-ийн , анд байрлах барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай , ,,, тоот хаягт байрлах 856.07 м.кв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай , ,,, тоот хаягт байрлах 2089.16 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай , ,,, тоот хаяг байрлах 2018.3 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаартай , ,,, тоот хаягт байрлах 610 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай , ,,, тоот хаягт байрлах 2367.9 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 24070220/07 дугаар даалгаварт заасан ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгаврыг хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар хариу ирүүлээгүй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу төлбөр төлөгч “*******” ХХК-ийн барьцааны хөрөнгө болох “” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Улаанбаатар хот, ,,,,, тоотод байрлах 292.6 м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “*******” ХХК-ийн барьцааны хөрөнгө болох *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Нийслэлийн ,,, тоотод байрлалтай 495 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн , дугаар даалгаварт заасан битүүмжлэх, хураах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 179 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн ба 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 02-140/11490 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгаврын биелэлтийг ирүүлсэн.

Төлбөр төлөгч “*******” ХХК-ийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Дархан-Уул аймаг, ,, хороололд байрлах 2432 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 24070220/12 дугаартай тогтоолоор, Дархан-Уул аймаг, ,, хороололд байрлах нэгж талбарын дугаартай, дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24070220/15 дугаартай тогтоолоор тус тус хураасан.

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1268, 03/1269, 03/1270, 03/1271 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч, төлбөр авагч болон “” ХХК, иргэн ******* нараас үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т тус тус заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/10 дугаартай тогтоолоор “” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон бөгөөд татгалзсан хариу ирүүлээгүй болно.

Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр болон “” ХХК болон *******ад утсаар болон мессежээр мөн төлбөр авагчид утсаар болон мэйл хаягаар үнэлгээний тайланг хүргүүлж баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. гэжээ. /1 х.х 46-47, 2 х.х 13-14/

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар нэхэмжлэгч *******, “” ХХК нарын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгож, үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд “*******” ХХК-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5, 93 дугаар зүйлийн 93.1, 94.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******, “” ХХК нарын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан битүүмжилсэн хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24070220/10, 2024.04.30-ны өдрийн 140/01, 2024.05.15-ны өдрийн 24070220/14, 2024.05.14-ний өдрийн 179/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
            ...Анхан шатны шүүхээс битүүмжилсэн хөрөнгүүдийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргаж байна.

6.1....Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэл болгон ажиллагааг явуулдаг учраас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

6.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчигдсөн гэж шийдсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5 дахь хэсэг, 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэл болгосон бөгөөд 86 дугаар зүйл нь төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах дараалал, 93 дугаар зүйл нь мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, 94 дүгээр зүйлд "хураан авах, худалдан борлуулах төлбөрт суутгах" дараалал бөгөөд битүүмжлэх ажиллагаа үүнд хамаарахгүй хуулийн заалт юм. “" ХХК болон ******* нар нь төлбөр төлөх төлбөр төлөгчөөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд заагаагүй бөгөөд гагцхүү барьцаалуулсан хөрөнгийнхөө хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа талууд юм. Иймд тус этгээдүүдэд төлбөр гаргуулах дараалал хамааралгүй.

Төлбөр төлөгч “*******” ХХК-ийн хувьд төлбөр гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлэх, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх холбогдох данснуудыг битүүмжлэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлэх зэрэг тодорхой ажиллагаанууд хуульд заасны дагуу явуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /3 х.х-102-103/

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс хариуцагчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчсөн, мөн “*******” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн битүүмжилсэн хөрөнгүүдийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад холбогдуулан дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

7.1. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тухайд: ...хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хангалттай боломжит хугацаа буюу 2 сар орчмын хугацаа олгосон бөгөөд тус хугацаанд зээлдэгч нь 25,979,256,403 төгрөгөөс 5,000,000 төгрөг л төлсөн.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. ...шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх эсэх асуудал нь эрх зүйн үр дагаврын хувьд гүйцэтгэх хуудас бичигдэхээс өмнө яригдах ёстой асуудал бөгөөд энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар дүгнэгдсэн байна. Тийм ч учраас мөн өдрийн 135/ГХ2023/00862 дугаартай гүйцэтгэх хуудсыг гаргахдаа мөнгөн төлбөр гаргуулж, барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг шууд хангуулах талаар заасан байдаг бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсан “шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд” гэсэн үг үсгийг гүйцэтгэх хуудаст дурдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэл болгон ажиллагааг явуулдаг учраас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй болох нь харагдаж байна.

7.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчигдсөн талаар дүгнэсэн. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5 дахь хэсэг, 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэл болгосон бөгөөд 86 дугаар зүйл нь төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах дараалал, 93 дугаар зүйл нь мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, 94 дүгээр зүйл нь хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах дараалал бөгөөд битүүмжлэх ажиллагаа үүнд хамааралгүй юм. Мөн “” ХХК болон ******* нар нь мөнгөн төлбөр төлөх төлбөр төлөгч биш бөгөөд гагцхүү барьцаалуулсан хөрөнгийнхөө хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож байгаа талууд юм. Иймд тус этгээдүүдэд төлбөр гаргуулах дараалал хамааралгүй. Харин “*******" ХХК-ийн хувьд төлбөр гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд холбогдох данснуудыг битүүмжлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлэх, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх зэрэг тодорхой ажиллагаанууд хуульд заагдсаны дагуу хийгдсэн. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын хүрээнд шууд гүйцэтгэх хуудсаар зааж өгсөн тул дараалал хамаарахгүй.

7.3.“*******” ХХК нь зээл олгосноос хойш шүүхэд хандах хүртэл нийт 962,367,714.17 төгрөг, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэмж 108,017,79.33 төгрөг, энэ дундаа гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш 21,017,079.33 төгрөг л төлсөн. ...Гэтэл нэхэмжлэгч нар нь зээлдэгч компанийг хууль ёсоор төлөөлөхгүй байхад 2 тэрбум төгрөг төлсөн гэдэг мэдүүлгийг нь шууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож талуудын маргаагүй асуудлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс гадуур, хөндлөнгийн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.4....хэрэг хэлэлцэх үед бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс дээрх асуудлыг хөндөн тус нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэдэг агуулгаар удаа дараа маргаж мэтгэлцсээр байхад шүүхийн шийдвэрт тусгаагүй, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зүйн болон техникийн шинжтэй алдаа гаргаж гүйцэтгэх хуудаст дурдсан нөхцөл шаардлагуудыг буруу ташаа ойлгон шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. /3 х.х 111-114 /

8. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.10. Нэхэмжлэгч ******* болон “” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулж, үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд “*******” ХХК-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгуулах, битүүмжилсэн хөрөнгө чөлөөлүүлэхээр  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / 1 х.х-1-1, 46-47, 240-241, 2х.х-13-14, 91-92/

Хэргээс үзэхэд:

11. Төлбөр төлөгч “*******” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банктай 2018 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн ЗГ-ТТХ-3 2018-123 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9,415,000,000 төгрөгийг жилийн 11.59 хувийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаатай “Тайван зогсоол” төслийн зориулалтаар, мөн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ-ТТХ-3 2019-86 тоот зээлийн гэрээгээр 9,300,000,000 төгрөгийг жилийн 12.7 хувийн хүүтэй, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар “Тайван зогсоол” төслийн 6 блок болон дэд бүтцийн барилгын ажлын зориулалтаар тус тус олгохоор тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулж, нэр бүхий хөрөнгүүдийг барьцаалсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /1 х.х-213-222, 2 х.х-96-129/

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй улмаас Монгол Улсын Хөгжлийн банк нь шүүхэд нэхэмжлэл гаргаж,  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК болон хариуцагч ******* ХХК нарын байгуулсан 2018 оны 08 сарын 07-ны өдрийн ЗГ-ТТХ-3 2018-123, 2019 оны 09 сарын 30-ны өдрийн ЗГ-ТТХ-3 2019-86 дугаартай зээлийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч “*******” ХХК-иас нийт 25,932,863,993.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгож, хамтран хариуцагч “” ХХК, ******* нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан “*******” ХХК нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох:

   -2018 оны 08 сарын 07-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2018-124 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан “” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, ,, хороололд байрлах 6432 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга /Комфорт зочид буудал/

   -2018 оны 08 сарын 07-ны өдрийн Б-ТТХ-ГЭ 2018-125 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр барьцаалсан “” ХХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн ынт байрлах, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаартай, дугаар гэрчилгээтэй газар,

   -2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-88 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан “” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн,,ны, тоот хаягт байрлах, 292,6 м.кв талбайтай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

   -2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-89 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан, хамтран хариуцагч *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн, /17012/,, тоот хаягт байрлах 495 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

   -2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ҮХХ 2019-90 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан хариуцагч “*******” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн ын,, тоот, 856,07 мкв талбайтай Ажилчдын байрны зориулалттай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, , ,,,, тоот хаягт байрлах 2089.16 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, , ,,,, тоот хаягт байрлах 2018.3 м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, зочид буудлын байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, , ,,,, тоот хаягт байрлах 629.3 м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, , ,,,, тоот хаягт байрлах 1428.64 м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, зоогийн газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, , ,,,, тоот байрлах 2367.9 м.кв талбайтай 50 %-ийн гүйцэтгэлтэй, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

   -2019 оны 09 сарын 30-ны өдрийн Б-ТТХ-ИХ 2019-91 дугаартай Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээгээр барьцаалсан “*******” ХХК-ийн эзэмшлийн ирээдүйд бий болох хөрөнгө Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн зам дагуу баригдах автомашины зогсоол /Өмнөговь аймгийн ын хайрхан баг, Цагаан хадад байрлалтай 48 га талбайд 2,500 автомашины багтаамжтай/, Том машины засвар, сэлбэгийн дэлгүүр /Өмнөговь аймгийн ын баг, Цагаан хадад байрлалтай 2,394 м.кв талбайтай/, Зуухны барилга /Өмнөговь аймгийн ын баг, Цагаан хадад байрлалтай/, Харуулын байр /Өмнөговь аймгийн ын баг, Цагаан хадад байрлалтай 10 ширхэг/, шалган нэвтрүүлэх байр /Өмнөговь аймгийн ын баг, Цагаан хадад байрлалтай 8 ширхэг/ зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. /1 х.х-213-220/

   12. “*******” ХХК нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2022/01748 дугаартай шийдвэрийн дагуу төлөх 25,932,863,993.50 төгрөгийг сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 135/ГХ2023/00862 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд талууд тухайн үйл баримтад маргаагүй./ 1 х.х-221-222/

   13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 43 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 140/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор *******ын өмчлөлийн Ү- дугаартай, ,,,, тоот хаягт байрлах 495 м.кв талбайтай амины орон сууцыг битүүмжлэн тэмдэглэл үйлдэж, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 140/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор уг амины орон сууцыг хураан авсан,

   -2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 179/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор ,,, 6-р байрны тоот хаягт байрлах Ү- дугаартай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, тэмдэглэл үйлдэж, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 179/02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус үл хөдлөх хөрөнгийг хураан авсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд харин Өмнөговь аймгийн дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс даалгаврын дагуу хариу ирүүлээгүй байна. /1 х.х-103-105, 135-153/

   Мөн барьцааны эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, ,, хороололд байрлах 6432 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 43 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24070220/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын дагуу битүүмжилж, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 24070220/12 дугаартай тогтоолын дагуу хураан авсан,

   - нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 43 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 24070220/14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын дагуу битүүмжилж, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 24070220/15 дугаартай тогтоолын дагуу хураан авсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /1 х.х-112-120, 124-125,129-130,

   14. Хариуцагч байгууллагын зүгээс битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, нэхэмжлэгч “” ХХК, *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банк, төлбөр төлөгч “*******” ХХК нарт 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор үнийн саналыг ирүүлэхийг тус бүрт нь албан бичгээр мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд талуудаас үнийн саналыг ирүүлээгүй тул 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 05/10 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгө Эстимэйт үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. / 1х.х-160-167/

   Томилогдсон шинжээч нь шинжээч томилох тухай тогтоолд заасны дагуу *******ын өмчлөлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй ,,, тоот 495 м.кв амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот,,,,, тоотод байрлах 292.6 м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймаг, ,, хороололд байрлах 6432 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын дугаартай дугаар гэрчилгээтэй 3337 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хөрөнгийн үнэлгээг гаргаж, хөрөнгийн үнэлсэн үнэлгээний тайланг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч байгууллагад хүргүүлснийг, нэхэмжлэгч нарт болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр албан бичгээр тус тус мэдэгджээ. /1 х.х-173-210/

   15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө.” гэж хуульчилсны дагуу талуудад мэдэгдсэн бөгөөд талууд үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй. /1 х.х-211-212/

   Гэтэл хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, “” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байх тул гомдол гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

   Түүнчлэн нэхэмжлэгч нарын үүргийн гүйцэтгэлийг эхний ээлжинд “*******” ХХК-ийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгө, ажил үйлчилгээний орлогоос хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид даалгуулах шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг шүүхээс тогтоохгүй гэж үзэж, тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

   16. Харин нэхэмжлэгч нараас гаргасан битүүмжилсэн хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг “...үүргийн гүйцэтгэлийг хангах дарааллыг гүйцэтгэх баримт бичигт дурдсан, мөн “*******” ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

   Учир нь төлбөр төлөгч “*******” ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан учир төлбөр авагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үйл ажиллагаа явагдаж эхэлсэн байх тул төлбөр төлөгч “*******” ХХК-ийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж байгаа гэж үзэх боломжгүй юм.

   17. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-т “барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй.” гэж хуульчилсан бөгөөд төлбөр төлөгч “*******” ХХК нь өөрийн авсан зээл,  хүүгийн төлбөрийг төлөх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй байхад шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаад гомдолтой гэж мэтгэлцэж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү гомдол хууль зүйн үндэслэлгүй.

   Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг шийдвэр гүйцэтгэгчид бус харин үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч Монгол Улсын Хөгжлийн банканд хандаж, нэхэмжлэгч нар гаргах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

   Түүнчлэн анхан шатны шүүх зээлийн төлбөрийг төлүүлэх шийдвэр гаргахдаа болон гүйцэтгэх хуудас бичихдээ эхний ээлжинд “*******” ХХК-ийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар огт шийдвэрлээгүй байхад “үүргийн гүйцэтгэлийг хангуулах дарааллыг гүйцэтгэх баримт бичигт дурдсан” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэгч ******* болон “” ХХК-ийн нарын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24070220/10, 2024.04.30-ны өдрийн 140/01, 2024.05.15-ны өдрийн 24070220/14, 2024.05.14-ний өдрийн 179/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь : 

   1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  11 дүгээр сарын 05-ны өдрийн 135/ШШ2024/01379 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын

   “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.4, 86.5, 93 дугаар зүйлийн 93.1, 94.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******, “” ХХК нарын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан битүүмжилсэн хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 24070220/10, 2024.04.30-ны өдрийн 140/01, 2024.05.15-ны өдрийн 24070220/14, 2024.05.14-ний өдрийн 179/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.” гэснийг

   “Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.7, 157.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, “” ХХК нарын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан битүүмжилсэн хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

   Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол  Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1748 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй *******ад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5411 дугаартай шүүгчийн захирамж, “” ХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5412 дугаартай шүүгчийн захирамж хэвээр үргэлжлэхийг дурдсугай” гэсэн заалт нэмж,

   Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан “...хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.” гэснийг хасаж, бусад хэсгийг хэвээр үлдээж,

   Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан, шийдвэрийн 1, 5 дахь  заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

      

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                                  

                                            ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА                                            

                                                                                                         Я.ТУУЛ