Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 146/ШШ2016/00269

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр хороо, 4 тоотод оршин суух Боржигон овогтой Бүтэдийн Санжидмаагийн /РД:ЙР63100781/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Санжидмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Б.Санжидмаа миний бие нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мод үржүүлгийн газарт 1979 оны 04 дүгээр сараас 1996 оны 8 дугаар сарыг дуустал ноормчноор ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэний улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Миний бие удахгүй өнөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа тул Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мод үржүүлгийн газарт 1979 оны 01 дүгээр сараас 1996 оныг дуустал нормчноор ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү... Б.Санжидмаа миний бие Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас ажиллаж байсан байдал тогтоолгохоор Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирсэн бөгөөд миний бих дахин ирэх боломжгүйг харгалзан үзэж шүүх хурлыг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Санжидмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Б.Санжидмаа нь 1979 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мод үржүүлгийн газарт ноормчноор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2735 дугаартай архивын цалингийн лавлагаа хуулбар, 1979 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай, 1981 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаартай, 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай, 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай туушаал, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай Хархорины мод үржүүлгийн газрын даргын тушаалуудын хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Алтай овогтой Содномийн Должинхүү нь “...Би 1984 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мод үржүүлэгийн газарт ажилтнаар ажиллаж эхэлсэн. Б.Санжидмаа намайг ажил ороход уг газар ажилтнаар ажилдаг байсан. Б.Санжидмаа 1996 оныг дуустал Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мод үржүүлэгийн газар ажилласан. Бид нар жилийн 4 улиралд мод тарьж, хамгаалдаг байсан...” гэж, мөн Номт овогтой Долгорийн Жаргалсайхан “...Би 1978 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мод үржүүлэгийн газарт ажилтнаар ажиллаж эхэлсэн. Б.Санжидмаа 1979 оны 4 дүгээр сараас эхлэн Хархорин сумын Мод үржүүлгийн газарт ажилтнаар ажилд орсон Б.Санжидмаа 1995 оныг дуустал Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мод үржүүлэгийн газар ажилласан. Манай мод үржүүлгийн газар нь татан буугдаад бүгд ажлаасаа чөлөөлөгдсөн.Бид нар жилийн 4 улиралд мод тарьж, хамгаалдаг байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Б.Санжидмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Б.Санжидмаа нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                            

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Бүтэдийн Санжидмааг 1979 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мод үржүүлгийн газарт ноормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Санжидмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

      ДАРГАЛАГЧ                                            Б.САРАНТУЯА