Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 146/ШШ2016/00271

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1960 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 6 дугаар багт оршин суух, ЙС60071415 дугаарын регистртэй, Бонго овгийн Намсрайжавын Намжилдоржийн

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Намжилдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Намжилдорж нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Н.Намжилдорж миний бие нь 1981-1985 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд тууварчин, 1986-1991 оныг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын Рашаан сувилалд ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1981 оны 05 дугаар сарын 20-ний өдрөөс 1991 оныг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд, Хужирт сумын Рашаан сувилалд ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Намжилдорж ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.Намжилдорж нь 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Рашаан сувилал”-д галчаар, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд тус тус ажиллаж байсан болох нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл Д.Сүхбаатарын нэрэмжит “Алтан гадас” одонт СХ-ийн Хужирт рашаан сувилалын даргын 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №104 дугаартай “Түр ажилчин авч ажиллуулах” тухай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №2810 дугаартай архивын лавлагаа, 1985 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Н.Намжилдоржид олгосон үнэмлэх, гэрч Н.Гончиг, Ж.Цэнддолгор, Х.Оюунбаатар, Р.Алтанхуяг нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Бонго овгийн Намсрайжавын Намжилдоржийг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Рашаан сувилал”-д 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Н.Намжилдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бонго овгийн Намсрайжавын Намжилдоржийг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Рашаан сувилал”-д 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галчаар, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Намжилдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

        ДАРГАЛАГЧ                                     Ц.ДАГИЙМАА