| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/05241/И |
| Дугаар | 210/МА2025/00159 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/00159
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05700 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******, нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 599,325,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагч ий итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* миний бие 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******, нарт 1 жилийн хугацаатай, 600,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба барьцаат зээлийн гэрээ байгуулсан.
Ингээд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 150,000,000 төгрөгийг бэлнээр, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 145,000,000 төгрөг, 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдөр 45,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 200,000,000 төгрөг, 2023 оны 03 дугара сарын 30-ны өдөр 60,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Уг зээлийн барьцаанд ий захиалгын гэрээтэй, ашиглалтанд ороогүй Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* аманд байрлах, ******* гэр бүлийн зочид буудлын В2 хэсгийн 213 дугаартай 3 өрөө, 142.16 м.кв талбай бүхий амрагчийн байр, мөн зочид буудлын В2 барилгын В1 давхрын 86, 87 тоотын 2 ширхэг авто зогсоолуудыг барьцаалсан.
Зээлдэгч нар уг гэрээний дагуу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 27,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 18,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 32,000,000 төгрөг, нийт 157,500,000 төгрөг төлсөн.
Үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахаар миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон. Би, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг очиж үзсэн боловч уг байрны төлбөрөө бүрэн төлөөгүй тул гэрчилгээ нь гараагүй болохыг мэдсэн.
Иймд, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 442,500,000 төгрөг, 2022 оны 12 сараас 2023 оны 12 сарыг дуустал хугацааны зээлийн хүү 156,825,000 төгрөг, нийт 599,325,000 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэцэцэг, нараас гаргуулж, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.
тэй захиалгын гэрээ байгуулсан Нью тур ХХК-тай очиж уулзаагүй, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Энэ талаар тус компаниас асуухад шүүхийн шийдвэрээ авчир гэсэн гэжээ.
2.1. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч *******аас зээл авсан болон төлсөн мөнгөн дээр маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Нью тур ХХК-ийн захиалгын гэрээг байгуулсан ба уг барилгын ажил нь дууссан. Гэрчилгээ нь гараагүй, тэрээр өөрөө ирж авах байх гэжээ.
2.2. Хариуцагч ий итгэмжлэгдсэн төлөөлөгч ын татгалзал, тайлбарын агуулга:
*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа. амрагчийн байр, авто зогсоолуудын үнэд нийт 1,405,550,000 төгрөгийг Нью тур ХХК-нд төлөхөөс 545,000,000 төгрөг төлсөн. Одоо 459,550,000 төгрөгийг төлнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч *******, нараас нийт 599,325,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* аманд байрлах, ******* гэр бүлийн зочид буудлын В2 хэсгийн 213 дугаартай 3 өрөө 142,16 м.кв талбайтай амрагчийн байр, мөн барилгын В1 давхрын 86, 87 тоот авто зогсоолуудаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,154,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 70,200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *******, нараас нийт 3,154,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...гэрээний 7-д Зээл төлөгдөөгүй тохиолдолд зээл авагч болон барьцаалагч нь гэрээний 4-т заасан барьцаа хөрөнгө баригдаж дууссан бөгөөд ашиглалтад орсон бол гэрчилгээг шилжүүлнэ, баригдаж ашиглалтад ороогүй бол захиалагчийн гэрээг шилжүүлж өгөх зэргээр үүргийг гүйцэтгэж болно гэж заасаар байтал нотариатаар гэрчлүүлээгүй байна, үл хөдлөх эд хөрөнгийг газарт бүртгүүлээгүй байна. Энэ нь хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Гэтэл энэ бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, түүнийг барьцаалах гэрээ биш. Захиалгын гэрээ. Захиалгын гэрээ хийх эрх иргэнд байна уу, байна. Уг гэрээг барьцаалан зээл авч болох уу, болно. Үүнийг хориглоогүй. Захиалгын гэрээг барьцаалсан тохиолдолд нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг газарт бүртгүүлэх хуулийн шаардлага байхгүй. Захиалгын гэрээ байгуулах нь хуулийн дагуу, захиалгын гэрээний дагуу мөнгө төлсөн. Энэ бол бас хуулийн дагуу. Тэгвэл төлсөн мөнгөө л барьцаалсан. Энэ бол хуулиар хориглоогүй. Ийм л учиртай.
Манай тал барьцаа хөрөнгөнөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хүссэн. Гэтэл барьцаагүй болчихлоо. Хариуцагч нар мөнгө төлөхгүй. Миний мөнгийг хэн төлөх вэ. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэрт буруу бичсэн байна. Манай тал нэхэмжлэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлага л тодруулж гаргасан.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч *******, хариуцагч ий итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Төлөх мөнгө байхгүй учраас гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 599,325,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрчээ.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1 ******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******, нартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 600,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай олгохоор тохиролцож, гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар:
А. ******* ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Гэр бүлийн зочид буудлын барилгын амрагчийн байх захиалах гэрээ-ний дагуу захиалан авч буй Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* аманд байрлах ******* гэр бүлийн зочид буудлын В2 хэсгийн 213 дугаартай 142.16 м.кв талбайтай 3 өрөө амрагчийн байр,
Б. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Автозогсоол захиалгын гэрээ-ний захиалан авч буй дагуу Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* аманд байрлах ******* гэр бүлийн зочид буудлын В2 барилгын В1 давхарт захиалан авч буй 86, 87 тоот автозогсоолыг тус тус барьцаалахаар тохирчээ. /х.х-ийн 5-6/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Зохигчид анхан шатны шүүхээс хариуцагч *******, нараас зээлийн гэрээний үүрэгт 599,325,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчмын хүрээнд энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.
4. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж, мөн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.
Хэрэгт цугларсан баримт, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талуудын байгуулсан барьцааны гэрээний зүйлүүд ирээдүйд бий болох хөрөнгө бөгөөд бүрэн баригдаж дуусаагүй, өмчлөгчийн бүртгэл хийгдээгүй учир тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Энэ тохиолдолд талуудын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шууд дүгнэхгүй бөгөөд анхан шатны шүүх нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдээгүй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
5. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж заасан.
Тодруулбал, дээр дурдсан хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж тус тус зааснаар тухайн барьцаа хөрөнгүүд зээлдэгч нарын нэр дээр улсын бүртгэлд өмчлөгчийн бүртгэл хийгдэж, улмаар барьцааны гэрээг мөн адил бүртгүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага хэрэгжих боломжтой болно.
Иймд, зохигч нарын байгуулсан барьцааны гэрээний зүйлийн өмчлөгчийн бүртгэл хийгдээгүй буюу хэн өмчлөгчөөр бүртгэгдэх нь тодорхойгүй, мөн хуульд зааснаар барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
Харин нэхэмжлэгч нь барьцааны зүйл барьцаалуулагч нарын өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэх тул хожим барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/05700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,224,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР