Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2016/00416

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал З.Ү/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6-р багт оршин суух Ители овогт Мын Б, Н овогт Жын Ж нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 3932252 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 585226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33219 төгрөг нийт 4550697 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М овогтой Б, Ж овогтой Ж нар нь 2014 оны 7-р сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 5306180 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан байна. Зээлдэгч нь цалингийн зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1373928 төгрөгийн зээл, 1073222 төгрөгийн зээлийн хүү төлж барагдуулсан болно. Хариуцагч М.Б, Ж.Ж нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлүүд нь 326 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2014 оны 7-р сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 6-р сарын 24-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах, цалингийн үндсэн зээлийн үлдэгдэл 3932252 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 585226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33219 төгрөг нийт 4550697 төгрөг гэжээ.

Хариуцагч М.Б, Ж.Ж нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2014 онд Х банкнаас 5306180 зээл авсан. Үүнээс хойш манай нөхөр ажилгүй учраас зээлийг хугацаанд төлж чадаагүй хугацаа алдсан. Иймээс Х банкны бид хоёроос нэхэмжилж байгаа 4550697 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Х банкны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил зөвшөөрч байна. Иймд хариуцагч Б, Ж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй М.Б, Ж.Ж нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б, Ж.Ж нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 3932252 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 585226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33219 төгрөг, нийт зээлийн төлбөр 4550697 төгрөгийг төлж өгч, 2014 оны 7-р сарын 01-ний өдрийн байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, М.Б, Ж.Ж нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Б, Ж.Ж нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү нийт 4550697 /дөрвөн сая таван зуун тавин мянга зургаан ерэн долоо/ төгрөг төгрөгийг төлж өгч, 2014 оны 7-р сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87761 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Татварын хэлтсийн Х банкан дахь ************* тоот данснаас 43880 төгрөг, мөн хариуцагч М.Б, Ж.Ж нараас 43880 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН