Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 114

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч:Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч  Б.О, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  Б.От холбогдох эрүүгийн 1914001410120 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын оршин суух,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 сарын 12-ны өдрийн №8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 сарын 27-ны өдрийн №24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодо эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүнд ялд багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын ны өдрийн №112-а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 55 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 4 сарын хугацагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Б.О, /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  Б.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-356-06 тоотод 2019 оны 01 дүгээ сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Т.Т зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч  Б.Оын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би гэртээ эхнэр болон Шүрээ нарын хамт байсан. Тэгэхэд эхнэр Т.Т  үвшинзаяа архи ууя гээд байхаар нь би 1 шил 0.75 литрийн архи аваад уусан. Шүрээ нь 1-2 удаа уучихаад яваад өгсөн. Тэгээд Т.Т  үвшинзаяа бид хоёр үлдээд архиа ууж дууссан. Би бол нэг их согтоогүй. Эхнэр Т.Т  үвшинзаяа нилээн халсан. Тэгж байхад Т.Т  үвшинзаяа намайг “ялтан минь 2, 3 хоноод яландаа явах гэж байгаа биз дээ” гэж хэл амаар дайрахаар нь би уурлаад байж суух газаргүй болоод туүнийг би гараараа нүүр рүү нь 2 удаа цохисон. Т.Т  үвшинзаяа эргүүлээд миний нүүр рүү гэрт байсан ногоон өнгийн пивар сандалаар цохисон чинь тэр сандал хугарсан. Би түүний хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Би хүүхдээ тэврээд гарсан чинь Т.Т  үвшинзаяа хажуу хашааны айл руу гүйж ороод цагдаа дуудлаа гэхээр нь би тэр айл руу орох гэхэд 1 залуу мөн орох гэхэд уг айлыг хаалгыг дотроос нь түгжсэн байсан ба нөгөө залуу гэрийн эзэнд хэлээд дотроос нь хаалгыг онгойлгуулсан. Тэгэхээр нь би ороод Т.Т   татаад гаргаж ирсэн. Тэгээд гэрийнх нь хүмүүс цагдаа дуудсан ш дээ гэхээр нь би хүүхдээ эгчийнхээ охинд оруулж өгчихөөд яваад өгсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 /

Хохирогч Т.Т  ийн мөрдөн байцаалтад өгсөн

...  Б.Отай бид 2 гэрлэлтээ батлуулаагүй. Би 2019 оны 01 дүгээр сарын 22-нд нөхөр  Б.О, Б.Ц /Шүрээ/ бид 3 гэртээ 0,75 литрийн архийг уучихаад дахин 0,75 литрийн архи аваад дахиж 3-уулаа уусан. Тэр архийг бүгдийг нь уугаагүй дундуур үлдсэн. Тэр архийг би  Б.Оыг уучих гэсэн чинь  Б.О би яахаараа бүгдийг нь уудаг юм гээд над руу хэл амаар дайрч байснаа босож ирээд намайг хөл рүү өшиглөөд Б.Цыг /Шүрээ/ хөөгөөд явуулсан. Б.Цыг /Шүрээ/ явсаны дараа гэрт байсан шар алаг хутга бариад над руу дайраад хатгах гээд байхаар нь би зүүн хөлөөрөө хаасан чинь миний гутал нэвт хатгаад хөл шалбалж халцалсан. Тэгээд  Б.О хутгаа буцааж тавиад намайг гараараа нүүр нүд рүү цохиж зодсон. Тухайн үед  Б.О их согтсон би дунд зэргийн согтолттой байсан.  Б.О намайг зодоод байхаар нь би гараад хажуугийн айлд орж цагдаад дуудлага өгсөн юм. Би тэр айлд байхад  Б.О орж ирээд намайг чирээд гаргаж гадаа гаргаад гэр рүүгээ оруулах гээд байсан. Би гэрт оролгүй буцаж нөгөө айлдаа орсон ба удалгүй цагдаа ирээд  Б.Оын хайгаад олоогүй явсан. Би гомдолтой. Би нүүрний шархаа эдгэрэх зардлаа нэхэмжилмээр байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 14-16, 70-71/

Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 01 сарын 22-ны өдөр гэртээ байхад нэг хүн орж ирээд цагдаа дуудаад өгөөч гээд өрөөсөн нүд нь хөхөрсөн уйлсан орж ирсэн. Тэгээд миний утсаар цагдаа дуудсан байхад араас нь нөхөр нь гэх хүн орж ирээд тэр эгчийг чирээд аваад явсан. Удалгүй нөгөө эгч буцаад ороод ирэхээр нь орон доогуураа нууж байгаад цагдаа ирэхээр нь гаргасан. Цагдаа ирэх үед нөхөр нь зугтаагаад явсан байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 17-19 /

Гэрч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн

... Би  Б.Оыг танин, Т.Т   нь сайн танихгүй.. Намайг Шүрээ гэж дууддаг. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  Б.О, түүний эхнэр Т.Т  ийн хамт гэрт нь очоод 0.75 литрийн архи аваад гурвуулаа уусан. Би гэхдээ их уугаагүй жаахан уучихаад гэр рүүгээ явсан.  Б.О Т.Т  үвшинзаяа нар уугаад хоцорсон.  Б.О Т.Т  үвшинзаяа нар жаахан маргаад байсан  Б.О тэгээд намайг яв гэхээр нь би гэррүүгээ явсан. Тэнд  Б.О, эхнэр Т.Т  үвшинзаяа болон жоохон хүүхэдтэйгээ үлдсэн. Миний дэргэд тэр хоёр зодолдож биенийгээ цохиогүй зүгээр байсан.. Намайг байж байхад тэр 2 маргаж байсан. Биенийгээ өшиглөж байхыг би мэдэхгүй намайг яв гэхээр нь л би явсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /

Гэрч Л.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн

 2019 оны 01 сарын 22-ны өдөр Т.Т  үвшинзаяа над руу утсаар залгаад ээжээ аллаа гэж хэлсэн. Тэр үед би  Б.О нь Т.Т   зодсон байна гэж ойлгосон. Т.Т  үвшинзаяа нь цагдаагийн газраас манайд ирэхдээ шанаа нь хөхөрч овойсон байсан. Өмнө нь  Б.О нь Т.Т   удаа дараа зоддог байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 74-75 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 117 дугаартай

1.Т.Т  ийн биед тархи доргилт, баруун дээд доод, зүүн доод зовхи, зүүн хацар, чамархай, өвдөг, шилбэ, баруун хацар, шилбэ, гуя, шуу, алганы ар хэсэгт цус хуралт, хүзүү, зүүн чамархай, хацар, тавхайд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, дагз, хацар, алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 6-7/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 41-42/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 60-64/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 65-67/, шүүгдэгч  Б.Оын гэрт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 68-68-69/, шүүгдэгч  Б.Оын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019.03.21-ний өдрийн №48 тоот тодорхойлолт / хх-ийн 81/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 122/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 121/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-83/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123/, 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-86/, 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-91/, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-98/, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 112-А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-105/, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 106-112/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч  Б.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-356-06 тоотод 2019 оны 01 сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Т.Т   зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч  Б.Оын ... Т.Т  үвшинзаяа намайг хэл амаар дайрахаар нь би уурлаад байж суух газаргүй болоод туүнийг би гараараа нүүр рүү нь 2 удаа цохисон, түүний хөл рүү нь 2 удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 /

Хохирогч Т.Т  ийн ... гэрт байсан шар алаг хутга бариад над руу дайраад хатгах гээд байхаар нь би зүүн хөлөөрөө хаасан чинь миний гутал нэвт хатгаад хөл шалбалж халцалсан, гараараа нүүр нүд рүү цохиж зодсон ... гэх мэдүүлэг / хх-ийн 14-16, 70-71/

Гэрч Э.Бийн ... гэртээ байхад нэг хүн орж ирээд цагдаа дуудаад өгөөч гээд өрөөсөн нүд нь хөхөрсөн уйлсан орж ирсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 17-19 /

Гэрч Б.Цын ... .. Намайг байж байхад тэр 2 маргаж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /

Гэрч Л.Нгийн ... Т.Т  үвшинзаяа нь цагдаагийн газраас манайд ирэхдээ шанаа нь хөхөрч овойсон байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 74-75 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 117 дугаартай “...Т.Т  ийн биед тархи доргилт, баруун дээд доод, зүүн доод зовхи, зүүн хацар, чамархай, өвдөг, шилбэ, баруун хацар, шилбэ, гуя, шуу, алганы ар хэсэгт цус хуралт, хүзүү, зүүн чамархай, хацар, тавхайд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, дагз, хацар, алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хх-ийн 6-7 /, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн хохирогч Т.Т  үвшинзаяа , шүүгдэгч  Б.О нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.

Нөгөө тэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.

Шүүгдэгч  Б.О нь хамтран амьдрагч Т.Т  ийн нүүр нүд рүү  цохих зодох, хутга барьж хөлөнд гэмтэл үүсгэх буюу бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  Б.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Б.О нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч  Б.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд 4 удаа ял шийтгүүлж байсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч  Б.От тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч  Б.О үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Б.О нь 2019 оны 03 дугаар сарын 13-наас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт / 42/ дөчин хоёр хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч  Б.О нь хохирогч Т.Т  үвшинзаяа нь гэмт хэргийн үйлдлийн улмаас учирсан хохиролд 65000 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч  Б.Оаас гаргуулж хохирогчТ.Т  үвшинзаяад олгож, хохирогч Т.Т  үвшинзаяа нь эмчилгээ хийлгэх талаар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх тул цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эртэйг дурдав.

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ... эмэгтэй хүний өрөөсөн гутлыг... хэрэгцээний дагуу хохирогч Т.Т  үвшинзаяад буцаан олгуулахаар шийдвэрлэлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн  Б.Оын “... 5 ханатай гэр...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу  Б.От буцаан олгож, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч  Б.Оыг дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 01 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 60 хоног хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч  Б.От оногдуулсан 1 жил 3 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  Б.Оын цагдан хоригдсон нийт дөчин хоёр / 42 / хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч  Б.Оаас жаран таван мянган / 65000 / төгрөг гаргуулж хохирогч Т.Т  үвшинзаяад олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Т.Т  үвшинзаяа нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ... эмэгтэй хүний өрөөсөн гутлыг... хэрэгцээний дагуу хохирогч Т.Т  үвшинзаяад буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч  Б.Оын эзэмшлийн “... 5 ханатай гэр...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу  Б.От буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч  Б.От хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тооцсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.От хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.