| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/06166/И |
| Дугаар | 210/МА2025/00112 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Өвлөх, Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/00112
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/05041 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
*******ын 2 өрөө орон сууцнаас ногдох хэсэгт 74,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* 2 өрөө орон сууцыг ******* нь эмэг эх *******ы хамтаар өмчилдөг бөгөөд 2017 онд эмэг эх ******* нас барсан.
1.2. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууцны 50 хувь *******д өвлөгдсөн боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02719 дугаар шийдвэрээр *******д олгосон 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлд *******ийг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэж олгосон дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосон.
1.3. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр орон сууцны 50 хувийг ******* өвлөн авсан боловч өнөөг хүртэл өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ өгөөгүй байна. ******* нь дээрх орон сууцны 50 хувийн өмчлөгч бөгөөд үлдэх 50 хувийн өмчлөгч өвлөх эрхийн гэрчилгээгээр ******* болохыг хүлээн зөвшөөрдөг.
1.4. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр орон сууцны зах зээлийн үнийг 149,240,000 төгрөгөөр үнэлснийг үндэслэн орон сууцны 50 хувьд 74,620,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний эх ******* нь *******ын хамт *******, ******* байрны ******* орон сууцыг хамтран өмчилдөг байсан. Орон сууцны ******* агсанд холбогдох хэсгийг өвлөн авах хүсэлтийг тойргийн нотариатчид гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгож, хуульд зааснаар өвлүүлэгчийн оногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болсон.
2.2. Харин *******, ******* нар нь мэдэгдэлгүй өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан. Энэ талаар шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр *******д олгогдсон 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон.
2.3. *******ын эх ******* нь миний төрсөн эгч бөгөөд тухайн орон сууцыг өвлөх эрхтэй боловч ямар үндэслэлээр өвлөх эрхээс татгалзсан гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Иймд маргаан бүхий орон сууцыг өвлөх асуудал шийдвэрлэгдээгүй, мөн орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулсан хүчин төгөлдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч *******гаас 74,620,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, 396,200 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. ******* миний бие *******, ******* байрны ******* хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-т зааснаар *******, ******* бидний дунд хамтран өмчлөх дундын хөрөнгө үүсээгүй.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэл нь улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор өмчлөх эрх үүснэ.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж *******, ******* нарын дунд хамтран өмчлөх дундын хөрөнгө үүссэн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, ******* болон ******* бидний дунд хэсгээр буюу хамтран өмчлөх дундын хөрөнгө үүссэн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр 74,620,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.2. ******* агсны өвлөгчдийн нэг болох *******, Баянгол дүүргийн тойргийн нотариатч нар Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг ноцтой зөрчиж, хууль ёсны өвлөгч болох ******* надад огт мэдэгдэлгүй /мөн , , , нарт ч мэдэгдээгүй/-гээр ******* агснаас өвлөгдөх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг зөвхөн *******д өвлүүлэх тухай өвлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр олгосон бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар ******* агсан болон ******* нарын нэр дээр бүртгэлтэй байсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02719 дүгээр шийдвэрээр *******д олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээ болон *******, ******* нарын нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Ингэснээр *******, ******* байрны ******* хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн хүчинтэй гэрчилгээ байхгүй болсон.
Анхан шатны шүүх хуралдаанд ******* миний бие энэ талаар удаа дараа тайлбарласан боловч анхан шатны шүүх дээрх үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй байх ба ******* надад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүсээгүй, өмчлөх эрхийг нотлосон хүчин төгөлдөр гэрчилгээ байхгүй атал 74,620,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.3. Анхан шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээг өмчлөх эрхийн гэрчилгээтэй адилтгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь өвлөх эрхийн гэрчилгээ нь эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрхийг үүсгэх урьдчилсан баримт бичиг болохоос биш Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан өмчлөх эрхийг шууд үүсгэх үр дагаврыг үүсгэхгүй юм.
Гэвч анхан шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээгээр ******* намайг өмчлөгч болсон мэтээр, мөн ******* болон бидний дунд хамтран өмчлөх дундын хөрөнгө үүссэн мэтээр үйл баримт болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий орон сууцыг хувааж оногдох хэсгийг *******гаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгчид нь , , , *******, болон ******* миний бие бөгөөд *******ээс бусад хууль ёсны өвлөгчид болох , , нар нь өвийн өөрт оногдох хэсгийг ******* надад шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр *******, ******* байрны ******* хаягт байрлах орон сууцны оногдох хэсгийг өвлөн авах хүсэлтийг нотариатчид гаргаж, улсын бүртгэлийн газарт хандсан. Харин Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс шүүхээс хүчингүй болгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг хүсэлтдээ хавсаргаж өг гэх шаардлага тавьж, миний хүсэлтийг хүлээн аваагүй.
******* миний бие *******, ******* байрны ******* хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй бөгөөд *******ийн тус үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрх хүчинтэй хэвээр байгаа ба ******* нь өвлөх эрхээсээ татгалзаагүй. Харин ч ******* нь дээрх орон сууцыг өвлөн авах зорилгоор хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч байсан.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцыг өвлөх эрхтэй этгээд болох *******д холбогдуулан оногдох хэсгээ гаргуулах шаардлага гаргалгүйгээр, тус орон сууцны 50 хувьд ногдох хэсгийг бүхэлд нь ******* надаас гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
4.5. ******* нь өвөөс татгалзсан талаарх хүсэл зоригийн илэрхийллийг шүүхэд ирүүлээгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон маргаан бүхий орон сууцны өвийн асуудал шийдвэрлэгдээгүй байхад өвлөгдвөл зохих хөрөнгийн үнийг бүхэлд нь ******* надаас гаргуулахаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2017 онд ******* асан нас барснаар өвийн асуудал яригдаж эхэлсэн. 2019 онд ******* өвлөх эрхийн гэрчилгээ авч, *******ын хамт орон сууцыг өмчилсөн боловч *******гийн нэхэмжлэлээр шүүхийн шийдвэр гарч, 2021 онд өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь авч ир гэсэн шаардлага тавьсан хэдий ч ******* нь уг гэрчилгээг үрэгдүүлсэн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас сонинд зарлуулаад ирсэн тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгох боломжтой гэж хэлсэн. 2024 оны 4 дүгээр сард нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие итгэмжлэлийн үндсэн дээр Өдрийн сонин-д зар тавиулсан учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
5.2. ******* нь 2019 онд өвлөх эрхийн гэрчилгээ авсан боловч 2021 онд хүчингүй болгосон тул энэ талаар дахин асуудал үүсгэж ямар нэгэн гомдол гаргаагүй. *******гийн өвлөх эрхийн гэрчилгээнд ах, эгч нар болох , , , нар нь өвлөх эрхээсээ татгалзаж, өөрт ногдох хэсгийг *******д шилжүүлсэн бөгөөд маргаан бүхий эд хөрөнгийн гэрчилгээнд ******* агсанд оногдох 50 хувийг өмчилж авна гэж тусгаж өгсөн. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1 дэх хэсэгт өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан.
5.3. ******* нь маргаан бүхий орон сууцны өвтэй холбоотой асуудлаар огт маргаан гаргаагүй буюу зөвхөн өөрт оногдох 50 хувийг авъя, үлдсэн ******* агсанд оногдох 50 хувийг яаж шийдвэрлэх нь надад хамаагүй гэх зүйлийг хэлдэг. 2017 оноос хойш 8 жилийн хугацаанд ******* өөрийн өмчлөлийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч , ******* нарт холбогдуулан *******ын 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох 50 хувийг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн орон сууцны үнийн 50 хувь болох 74,620,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч д холбогдох шаардлагаасаа татгалзсан, хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
3.1. ******* хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 09 дүгээр тогтоолоор *******, ******* нарын өмчлөлд хувьчилсныг 2004 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт хамтран өмчлөгчөөр бүртгэж, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 32-33, 85-86, 137/
Дээрх орон сууцыг дундаа хамтран өмчлөх эрх бүхий этгээд болох ******* 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барснаар өв нээгдэж, хариуцагч нь тус орон сууцнаас өвлүүлэгчид ногдох хэсэг болох 50 хувийг өвлөх хүсэлтийг нотариатчид гаргаж, түүнд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 52 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосноор өвийг хүлээн авч, уг орон сууцны 50 хувийг өмчлөх эрхтэй болж, талуудын хооронд хуулийн дагуу дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн харилцаа үүссэн байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 527 дугаар зүйлийн 527.3 дахь хэсэгт нийцжээ.
Энэ тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хариуцагч нь өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр уг эрх баталгаажих бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй нь түүнийг маргаан бүхий орон сууцны 50 хувийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаар шүүх Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн.
Хариуцагчид 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон 52 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд ...ах , эгч , ах , ах нар өв хүлээн авахаас татгалзсан болно. МНТ-с ирүүлсэн 2437 тоот лавлагаагаар өв хүлээн авахаар *******гаас өөр хүн бүртгүүлээгүй байна. гэжээ.
Түүнчлэн, дээрх орон сууцнаас өвлүүлэгч *******д ногдох хэсгийг *******д өвлүүлэхээр олгосон 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, уг гэрчилгээг үндэслэн олгосон дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ тус тус хүчингүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтаар талуудын маргааны зүйл болсон орон сууцны 50 хувийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх өөр этгээд тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дээрх орон сууцнаас өөрт ногдох хэсгийнхээ үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.
3.2. Хэрэгт авагдсан шинжээч -ийн дүгнэлтээр орон сууцны үнийг 149,240,000 төгрөгөөр тогтоосон, уг үнэлгээний асуудлаар зохигч маргаагүй байх тул тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас орон сууцны үнийн 50 хувь болох 74,620,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
4. Хариуцагчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино. Үүнд
4.1. Талуудын хооронд үүссэн харилцааны үүргийн зүйл нь үл хуваагдах шинжтэй тул өвлөгч хооронд маргаан үүссэн эсэх нь нэхэмжлэгчийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй тул талуудын тохиолдолд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.9 дэх хэсэгт заасан журам хамаарахгүй. Иймд маргаан бүхий орон сууцны өвийн асуудал шийдвэрлэгдээгүй, ******* хэрэг хянан шийдвэрлэх ажилллагаанд оролцоогүй, өвлөх эрхээсээ татгалзаагүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийг дангаар хариуцах үндэслэлгүй гэх агуулга бүхий хариуцагчийн гомдол хангагдахгүй.
Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг оролцуулах тохиолдолд түүний өөрийнх нь эсвэл зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж болох ба энэ талаар хариуцагч хүсэлт гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.
4.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6 дугаар зүйлд зааснаар өв залгамжлалаар эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ. Энэ журмаар *******ийн өмчлөх эрхийг бүртгэхдээ *******, ******* нарт олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь тэдний өмчлөх эрхийг үгүйсгэхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотолсон хүчин төгөлдөр гэрчилгээ байхгүй гэх гомдлыг хангахгүй орхино.
5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/05041 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 531,050 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА