| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/06295/И |
| Дугаар | 210/МА2025/00122 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/00122
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/04405 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* ХХК, *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,044,849,710 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч, хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ******* ХХК нь ******* ХК-аас 2018 оны 07 сарын 09-ний өдөр 12/18-123 тоот дугаартай Зээлийн гэрээ, 2021 оны 03 сарын 05-ны өдөр 04/21-25 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ 2022 оны 09 сарын 28-ны өдөр 02-02/191 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулж 800,000,000 төгрөгийн зээлийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэйгээр 84 сарын хугацаатай зээлийг дөрвөн улирлын нарийн ногооны хүлэмж, ажилчдын байр бүхий цогцолбор байгуулах зориулалтаар ашиглахаар авсан.
1.2. 2018 оны 07 сарын 09-ний өдөр 12/18-124 тоот Барьцааны гэрээ, 2022 оны 07 сарын 01-ний өдөр 02-02/112 тоот Барьцааны гэрээ, 2023 оны 01 сарын 23-ны өдөр 02-02/05 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулж зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.
1.3. Мөн ******* ******* ХХК нь ******* ХК-аас 2020 оны 10 сарын 29-ний өдөр 04/20-342 тоот Зээлийн гэрээ, 2020 оны 12 сарын 31-ний өдөр 04/20-399 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 01 сарын 21-ний өдөр 04/21-08 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, байгуулж 505,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар авсан. 2020 оны 10 сарын 29-ний өдөр 04/20-343 тоот Барьцааны гэрээ, 2023 оны 01 сарын 23-ны өдөр 02-02/07 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулж зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
1.4. Талууд 2021 оны 01 сарын 21-ний өдөр 04/21-05 тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийн зээлийг сарын 0.875 хувь, жилийн 10.5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар авсан. 2021 оны 01 сарын 21-ний өдөр 04/21-06 тоот Барьцааны гэрээ, 2023 оны 01 сарын 23-ны өдөр 02-02/06 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулж зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
1.5. Зээл олгосноос хойш дараах байдлаар төлөлт хийсэн. Үүнд:
1.5.1. 2018 оны 07 сарын 09-ний өдөр 12/18-123 тоот дугаартай Зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 171,236,086.03 төгрөг, үндсэн хүүнийн төлбөрт 252,676,582.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,357,453.03 төгрөг, нийт 425,270,121.10 төгрөгийн төлбөр төлсөн байна.
1.5.2. 2020 оны 10 сарын 29-ний өдөр 04/20-342 тоот дугаартай Зээлийн гэрээ төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 120,101,585.84 төгрөг, үндсэн хүүнийн төлбөрт 42,075,976.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 613,627.27 төгрөг, нийт 162,791,189.39 төгрөгийн төлбөр төлсөн байна.
1.5.3. 2021 оны 01 сарын 21-ний өдөр 04/21-05 тоот дугаартай Зээлийн гэрээ төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 300,000,000.00 төгрөг, үндсэн хүүнийн төлбөрт 40,558,653.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 0 төгрөг, нийт 340,558,653.03 төгрөгийн төлбөр төлсөн байна.
1.6. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул *******ны зүгээс 2021 оны 01 сарын 23-ны өдөр, 2022 оны 10 сарын 14-ний өдөр гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
1.7. Иймд хариуцагч нараас 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 12/18-123 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл нийт 673,050,877.82 төгрөг, 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 04/20-342 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл нийт 73,916,118.32 төгрөг, 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 04/21-05 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл нийт 224,707,613.24 төгрөг, нийт дүн 971,674,609.39 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү
1.8. Түүнчлэн 2023 оны 11 сарын 27-ны өдрөөс 2024 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү болох 73,175,101 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул нийт 1,044,849,710.39 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******, хариуцагч ******* ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга:
2.1. Манай компани ******* ХК-тай 2018 оноос хойш хамтран ажиллаж хэд хэдэн удаагийн зээлийн үйлчилгээ авсан бөгөөд бизнесийн үйл ажиллагаа маань хүндэтгэн үзэх тодорхой шалтгаануудын улмаас гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөлд хүрсэн юм.
2.2. Тухайлбал, 2018 оны 07 сард зээл аваад 2 жилийн хугацаанд бизнесээ хийгээд компанийн үйл ажиллагаа жигдэрч хэвийн болох шатанд шилжиж байтал дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор бидний үйл ажиллагаа тэг зогсолтод орсон. Ийнхүү нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас компани зөвхөн хүү төлөх, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчдын цалин хөлс гэх мэт орлого огт олохгүйгээр зөвхөн зарлагын асуудал яригдаж эхэлсэн нь зээлээ төлж чадахгүй байдалд оруулсан.
2.3. Мөн гэр бүлийн хүн удаан хугацаанд хүндээр өвдсөн бөгөөд гэр бүлийн хүнийхээ эмчилгээний төлбөр мөнгөнөөс гадна, асаргаа сувилгааг өөрөө гардан хийхээс өөр аргагүй байдалд орсон тул компанийн үйл ажиллагааг мөн орхигдуулахаас өөр аргагүй байдалд орсон юм.
2.4. Хариуцагчийн зүгээс барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийн заримыг худалдан борлуулах хэлцэл хийж мөнгөө авмагц зээлээ төлөхөөр төлөвлөсөн боловч тэдгээр харилцагч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй удааж байгаагаас шалтгаалан эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрээд байна.
2.5. Эдгээр хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлүүдийн улмаас зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа тодорхой хэсгүүдийг бууруулж тооцож өгөхийг хүсч байна. Зээлийн хүү, алданги, торгууль гэх мэтэд тодорхой өөрчлөлт оруулж өгсөн тохиолдолд манай компани нэгэнт гэрээ байгуулж зээл авсан нь үнэн тул зээлийн эргэн төлөлтөө хийхийг хүлээн зөвшөөрөх болно
3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3.1. ******* миний бие ******* ******* ХХК-д ерөнхий менежерийн албан тушаалд ажиллаж байх үедээ тус компанийн бизнесийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн ******* тоот байрыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн. ******* захиралд итгэж, барьцаанаас удахгүй чөлөөлж өгнө гэдэг итгэлтэй байсан.
3.2. Гэвч миний бие 2021 онд ажлаасаа гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрч зээл нь чанаргүй зээлдэгч болсон байна. Миний бие ажлаас гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл байрыг барьцаанаас чөлөөлж өгөхийг ******* захирлаас удаа дараа хүссээр ирсэн. Иймд компанийн зээлийн төлбөрт өөрийн өмчлөлийн байрыг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-аас 1,000,887,351 /нэг тэрбум найман зуун наян долоон сая гурван зуун тавин нэг мянга/ төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,962,359 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Хариуцагч ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар *******ын өмчлөлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, ******* ******* ХХК-ийн өмчлөлийн ******* дугаартай 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай 832 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай 832 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай 832 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, ******* ******* ХХК-ийн эзэмшлийн ******* дугаартай 150,000 м.кв хүлэмжийн зориулалттай Э-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн ******* давхарт 1-р хэсэг тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 205,04 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* давхарт 2-р хэсэг тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 83.67 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн ******* давхарт 3-р хэсэг, 1 тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 71.80 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* давхарт 3-р хэсэг, 2 тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 23.07 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн *******703 тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 161 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1,000,887,351 төгрөг гаргуулж, ******* ХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,540,148 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 5,162,386 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д ... Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар 42.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ. гэж дүгнэсэн атлаа зээлийн гэрээг 2023 оны 11 сарын 28-ны өдөр цуцлагдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 43,962,359 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
5.2. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажтлагаа эрхлэх эрх бухий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхои хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
5.3. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж банк болон эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн тухайд илүү нарийвчилсан хуулийн зохицуулалт буюу Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулахаар заасан.
5.4. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж заасан энэ нь зээлдэгч зээлийг авсан өдрөөс эхлэн зээлийг буцаан төлөх хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргийн харилцаа хэвээр үргэлжлэх юм. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөхгүй, эсхүл хууль, зээлиин гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зааснаар зээлийг ашигласан хугацаа буюу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд бусад үндэслэлээр зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү, гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
5.5. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хуүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хуугийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй, 3 дугаар зүйлийн 3.2.4-т Зээл, зээлийн хүүгийн төлбөрт гэрээний 2.1.6 дахь заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралтад заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарий дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх гэж тус тус харилцан тохиролцож Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж хүчин төгөлдөр гэрээг байгуулсан болно.
5.6. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт 43,962,359 төгрөгийг зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас цуцалсан гэж үзэж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэг, гэрээ байгуулагдах үед мөрдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасантай хэрхэн нийцэж буй буй эсэх дүгнэлт хийгээгүй болно. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хүулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцэхгүй байна.
5.7. Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаа буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу ашигласан хугацаагаар гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд энэ нь нэг талаараа зээлдэгчийн хариуцлага юм. Өөрөөр хэлбэл зээлдэгч ******* ******* ХХК нь *******наас авсан зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн биелүүлээгүй байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласаар байгаа болно.
5.8. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул хэтрүүлсэн хугацаандаа зээлдэгч нь үндсэн хүүгийн хэмжээгээр хүү төлөх үүрэгтэй болно.
5.9. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар банкнаас олгож буй зээлийн харилцааг дөрөвдүгээр бүлгээр зохицуулж байгаа бөгөөд банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаа, зээлийн гэрээ, зээлийн хүү, зээлийн хувийн хэрэг, зээлийн батлан даалт, зээлийн барьцаа, зээлийг хугацаанаас нь өмнө буцаан төлөх, зээл төлүүлэх зэрэг зээлтэй холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. Нийт гурван зээлийн гэрээнээс 2 гэрээний хугацаа дуусаагүй, нэг гэрээний хугацаа дууссан. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Маргааны гол зүйл нь шүүхэд хандсанаас хойшхи хугацаанд нэхэмжилж буй хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрдөггүй. Хувийн эрх зүйн салбарт тооцогдох хууль эрх зүйн тогтолцоог харахад Зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийг хэрэглэдэг.
6.2. Мөн Зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зээлдэгч болон зээлдүүлэгчийн хоорондох харилцааг зохицуулдаг ч Иргэний хуулийн дагуу хүү нэмэгдсэн тохиолдолд тухайн гэрээ бичгээр байгуулагдсан байх ёстой гэх үндсэн шаардлагыг хангаагүй. Үүнийг шүүх зөв дүгнэсэн. Банк зээлийн гэрээг ямар тохиолдолд хугацаанаас нь өмнө цуцлах вэ, гэдгийг хариуцагчтай тохиролцсон байдаг. Үүнд зээлийн гэрээний графикийн дагуу төлөгдөөгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардахаар тохирсон.
6.3. Иргэний хуульд заасны дагуу хүү шаардсан тохиолдолд тухайн гэрээг бичгээр байгуулна гэж заасныг хангаагүй учраас шүүхэд хандсанаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй. Мөн нэхэмжлэгч талд хариуцагч хангалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан, мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй учраас шүүхэд хандаж гэрээний харилцааг дуусгавар болгохгүйгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх нь нээлттэй. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд шүүх хэргийн нотлох баримтыг хүрээнд үндэслэн, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,044,849,710 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч маргасан, хариуцагч ******* нь ... барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. гэсэн үндэслэлээр маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* ХК болон ******* ******* ХХК нарын хооронд 2018 оны 07 сарын 09-ний өдөр 12/18-123 тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХК нь 800,000,000 төгрөгийн зээлийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэйгээр 84 сарын хугацаатайгаар олгохоор тохиролцсон ба уг зээлийн гэрээнд 2021 оны 03 сарын 05-ны өдөр, 2022 оны 09 сарын 28-ны өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан;
3.2. ******* ХК болон ******* ******* ХХК нарын хооронд 2020 оны 10 сарын 29-ний өдөр 04/20-342 тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХК нь 505,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, талууд, 2020 оны 12 сарын 31-ний өдөр, 2021 оны 01 сарын 21-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан;
3.3. ******* ХК болон ******* ******* ХХК нарын хооронд 2021 оны 01 сарын 21-ний өдөр 04/21-05 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч 3*******3 ХК нь 300,000,000 төгрөгийн зээлийг сарын 0,875 хувь, жилийн 10,5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон;
3.4. 2018 оны 07 сарын 09-ний өдөр 12/18-124 тоот Барьцааны гэрээ, 2022 оны 07 сарын 01-ний өдөр 02-02/112 тоот Барьцааны гэрээ, 2023 оны 01 сарын 23-ны өдөр 02-02/05 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 10 сарын 29-ний өдөр 04/20-343 тоот Барьцааны гэрээ, 2023 оны 01 сарын 23-ны өдөр 02-02/07 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 01 сарын 21-ний өдөр 04/21-06 тоот Барьцааны гэрээ, 2023 оны 01 сарын 23-ны өдөр 02-02/06 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж, зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Үүнд:
3.4.2. Нийслэлийн ******* байр ******* 71,8 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.4.3. Нийслэлийн ******* байр 1 давхарт 3-р хэсэг тоот 23,07 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.4.4. Нийслэлийн *******а байр 1 давхар 1-р хэсэг тоот 250,04 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.4.5. Нийслэлийн *******а байр 1 давхрын 2-р хэсэг тоот 83,67 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.4.6. Т******* гудамж хаягт байршилтай, 832 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай өвлийн хүлэмж зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.4.7. *******г хаягт байршилтай, 832 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай өвлийн хүлэмж зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.4.8. *******г хаягт байршилтай, 832 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай өвлийн хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.4.9. Т******* гудамж хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
3.4.10. Т******* гудамж хаягт байршилтай, 150,000 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Хүлэмжийн зориулалттай эзэмших эрхтэй газар,
3.4.11. Нийслэлийн ******* тоот 161 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан байна.
4. Анхан шатны шүүх ******* ХК болон ******* ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн ******* ХК болон ******* ******* ХХК, *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ нь хүчин төгөлдөр талаар үндэслэлтэй дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлд 12/18-123 тоот дугаартай зээлийн гэрээний үүрэгт 800,000,000 төгрөг, 04/20-342 тоот дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 366,568,025 төгрөг, 04/21-05 тоот дугаартай зээлийн гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг тус тус шилжүүлэх үүргээ биелүүлсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагч ******* ******* ХХХ нь 12/18-123 тоот дугаартай зээлийн гэрээний үүрэгт 171,236,086 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 252,676,582 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,357,453 төгрөг, нийт 425,270,121.10 төгрөгийн төлсөн, 04/20-342 тоот дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 120,101,585 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 42,075,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 613,627 төгрөг, нийт 162,791,189 төгрөг төлсөн, 04/21-05 тоот дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 40,558,653 төгрөг, нийт 340,558,653 төгрөгийн төлөлт хийгдсэн байна.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-аас 1,000,887,351 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас 43,962,359 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон алдаа гаргасныг залруулна.
7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 11 сарын 27-ны өдрөөс 2024 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 73,175,101 төгрөгөөр нэмэгдүүлэх эрхтэй.
7.2. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацааны дотор үндсэн хүү, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
******* ХК болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5 дахь хэсэгт ... нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна ..., 2.2.4 дэх хэсэгт ... Гэрээнд зээлийн зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон.
Тодруулбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний ерөнхий хугацаа дууссан болон хуваарьт хугацааг зөрчсөн тохиолдолд зээлийн үлдэгдлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоход мөн адил хамаарна.
Зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй тул хариуцагч ******* ******* ХХК-аас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 43,962,359 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгох үндэслэлтэй байна. Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангав.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад дараах хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.
8.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
******* ХК болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй, мөн нэмэгдүүлсэн хүү шаардаж байх тул гэрээний үндсэн хүүгийн талаар зохицуулалтыг баримтална.
8.2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******ын өмчлөлийн *******1102 тоот хаягт байрлах 105,5 м.кв талбайтай Ү-*******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн ******* дугаартай 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай 832 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай 832 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай 832 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, ******* ******* ХХК-ийн эзэмшлийн ******* дугаартай 150,000 м.кв хүлэмжийн зориулалттай Э-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******ийн өмчлөлийн ******* давхарт 1-р хэсэг тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 250,04 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* давхарт 2-р хэсэг тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 83,67 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн ******* давхарт 3-р хэсэг, 1 тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 71,80 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* давхарт 3-р хэсэг, тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 23,07 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн ******* тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 161 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэсэн найруулгын шинжтэй өөрчлөлт оруулна.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/04405 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-аас 1,044,849,710 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******ын өмчлөлийн *******1102 тоот хаягт байрлах 105,5 м.кв талбайтай Ү-*******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн ******* дугаартай 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай 832 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай 832 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай 832 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, ******* ******* ХХК-ийн эзэмшлийн ******* дугаартай 150,000 м.кв хүлэмжийн зориулалттай Э-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******ийн өмчлөлийн ******* давхарт 1-р хэсэг тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 250,04 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* давхарт 2-р хэсэг тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 83.67 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн ******* давхарт 3-р хэсэг, 1 тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 71,80 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* давхарт 3-р хэсэг, 2 тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 23,07 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн *******703 тоот хаягт байрлах Ү-******* дугаартай 161 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэсэн гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... 5,162,386 ... гэснийг ... 5,540,148 ... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,762 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
С.ЭНХБАЯР