Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/00165

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ202/073 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд тавигдсан хоригийг цуцлах арга хэмжээ авахуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1926061/35, 1926061/36 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар ******* давхрын 1015.98 м.кв, ******* 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр төлөгч *******-ийн өмчлөлийн хөрөнгө гэж үзэн битүүмжилж, хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

1.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/01199 дугаартай шийдвэрээр ******* давхрын 81.06 м.кв, ******* 1013.79 м.кв талбай бүхий хөрөнгийн өмчлөгчөөр *******-ийг тогтоож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Эдгээр хөрөнгүүд нь *******-д хөрөнгө оруулсны улмаас бий болсон хөрөнгө юм.

1.3. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явагдсан нь хууль бус болсон тул ******* давхрын 1015.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд тавигдсан хоригийг цуцалж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр *******-иас 1,693,00,879 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1926061 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч *******-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул ******* хороонд байрлах 3190 м.кв талбайтай газарт тус компанийн захиалгаар баригдсан ******* цогцолбор 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс ,,,,, 16 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1926061/08, 09, 10, 11, 12, дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн.

Төлбөрт битүүмжилсэн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ******* бөгөөд тус барилгыг 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон учраас эдгээр хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн.

2.3. Нэхэмжлэгч *******-ийн 202 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03766 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0092 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Иймд *******-ийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дүгээр зүйлийн .-т зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэр, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ГХ2019/00286 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ******* 1015.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, өмчлөх эрхэд тавигдсан хоригийг цуцалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1926061 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч *******-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул тус компанийн өмчлөлийн ******* хороонд байрлах 3190 м.кв талбайтай газарт тус компанийн захиалгаар баригдсан ******* цогцолбор 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс ,,,,, 16 тоот орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1926061/08, 1926061/09, 1926061/10, 1926061/11, 1926061/12, 1926061/13 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн.

Төлбөрт битүүмжилсэн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ******* бөгөөд тус барилгыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн нь актаар тогтоогдсон.

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны дүгээр сарын 21-ний өдрийн 8/857 дугаар албан бичгээр ******* хороо, ******* байр, 166 айлын орон сууцны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 1031.77 м.кв талбайгаас 15.79 м.кв, ******* 1026.26 м.кв талбайгаас 192.7 м.кв, 7. м.кв талбай зэрэг нь иргэдийн нэр дээр бүртгэгдэж маргааны зүйл болсон 1 дүгээр давхрын 1015.98 м.кв, ******* 786.08 м.кв талбай нь бусдын өмчлөлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон.

.2. Нэхэмжлэгч ******* нь дээрх 1015.98 м.кв ******* 786.08 м.кв талбайг битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийн жагсаалтаас хасуулж, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгуулахаар өмнө нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3766 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан үйл баримт тодорхой, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.-т заасан үндэслэл байсаар байхад хуулийг буруу хэрэглэн, *******-ийн нэхэмжлэлийг хангаж хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй үйл баримт нь өөрчлөгдсөн. Тухайн үед хариуцагчийн төлөөлөгчийн дурдсан манай үйлчлүүлэгчийн өмчлөлийн 1 болон ******* хөрөнгүүдийн талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь *******-д холбогдон явагдаж байгаа үндэслэлээр битүүмжлэх, хураах ажиллагаанууд хийгдсэн байдаг. Уг хөрөнгүүд манай компанийн өмч болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон учраас тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэлийг дахин гаргасан.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараад маргаан эхэлснээс хойш жил тасралтгүй маргаад манай хөрөнгө дээр хориг тавиад өмчлөгч эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан *******-ийн өмчлөлийн ******* давхрын 1015.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж, үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд тавигдсан хоригийг цуцлах арга хэмжээ авахуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг анхааралгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...маргаан бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...битүүмжилсэн эд хөрөнгө байршиж буй барилгыг төлбөр төлөгч ******* барьж, ашиглалтад 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байсан тул хууль зөрчөөгүй гэж тус тус тайлбарлажээ.

Шийдвэр гүйцэтгэгчээс эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн эсэхийг тогтооход тухайн ажиллагаанд холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй нөхцөлд талуудын маргааны зүйлийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Өөрөөр хэлбэл эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах үеийн байдлаар маргаж буй эд хөрөнгийн өмчлөлийн талаар тодруулж, эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох баримтуудыг гаргуулах, түүнчлэн тухайн ажиллагаатай холбогдох баримтуудыг хариуцагч байгууллагаас гаргуулах боломжтой байхад уг ажиллагааг явуулаагүй байх тул маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.

3.2. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлбөр авагч *******-ийг оролцуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ202/073 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА