| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0104/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2019-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 115
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Н.Гантулга,
Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимт хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох эрүүгийн 1814006940100 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, Э.О
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-4 дүгээр гудамжны баруун үзүүрт сайжруулсан шороон зам дээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр санота-6 маркийн 61-25 ДАР улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин 61-05 БНЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Г.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч О.Сувд-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Э.Оын мөдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сум ороод Байдрагийн гүүрэн дээр 0.75 граммтай Ерөөл нэртэй архи гурвуулаа хувааж уучихаад би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд 16 цагийн үед орж ирээд Хөх толгойд байдаг ээжийндээ очих гээд замын голоор өгсөөд явж байтал гэнэт мотоцикль ороод ирсэн тэгээд би сандарсандаа хааз торомоз хоёрыг зэрэг гишгэсний улмаас мотоциклийн хойноос зөв талаараа мөргөөд замын хажуу тал руу ороод зогссон. Тэгээд тэр хавиар байсан хүмүүс эмнэлэг цагдаа хоёрыг дуудаад миний машиныг журмын хашаанд хийж би өөрөө эрүүлжүүлэхэд хоносон. Би эхлээд 2.000.000 төгрөг бэлнээр сүүлд нь машинаа гаргаж авахаараа зарна гээд хүнд 6.000.000 төгрөгөөр зараад мөргөсөн хүнийхээ ар гэрийн өгсөн данс руу цувуулаад 3.000.000 төгрөг хийсэн хохирогчоос гомдол саналгүй гэж надад хэлсэн миний зүгээс хотод эмчилгээнд явсан байх үед нь аймагт ирэхэд нь очиж уулзаж, утсаар ярьж хохирогчийн ар гэртээ холбоотой байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 155-156 /
Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн
2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөх толгойн замын голоор Олонбулаг дэлгүүрийн дээд талд өөрийн оршин суудаг 7-16-37 тоот руу эргэх гээд сайжруулсан зам дээр өөрийн эзэмшлийн мотоциклио унаад явж байсан чинь араас машин ирээд мөргөсөн. Тэгээд 103 дээр очиж оёо тавиулаад хот явж шүүж ордог чөмөгний толгой тасарсан гээд хагалгаанд ороод эмнэлэгт 8 хоног эмчлүүлээд аймагт ирсэн. Э.О нь надад эмчилгээнд нийт 5000000 төгрөг өгсөн. Надад гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 72-76 /
Насанд хүрээгүй хохирогч О.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2018 оны 11 дүгээр сард өвөө Г.Гын хамт түүний мотоциклынх нь араар суугаад дэлгүүр орчихоод хөх толгойд өөрийн гэр байдаг гудамжнаас дээш өгсөөд явж байсан. Манай гудамж руу ордог замыг хаасан дээд талаар нь тойрч ордог байсан болохоор тойроод орох гээд шороон зам дээр явж байтал өвөө бид хоёрын сууж явсан мотоциклын араас саарал өнгөтэй машин ирээд мөргөсөн. Тэгээд бид хоёр баруун талаараа унасан мотоцикль бид хоёрын урд шидэгдсэн байсан, нэг ах эмнэлэг цагдаа дуудсан, бид хоёр эмнэлэг дээр ирсэн. Миний бие ерөнхийдөө бол зүгээр хааяа баруун талын хөл шилбэнийхээ тэр хэсэг газарт дарахаар жоохон өвдөөд байдаг өөр өвдсөн зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 80-81 /
Иргэний нэхэмжлэгч Н.Оийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 11 дүгээр сард би гэртээ байхад манай охин О.Сувд-Эрдэнэ өвөөтэйгөө хамт дэлгүүр яваад ирье гээд гэрээсээ явсан. Тэгсэн удсангүй манай ээж орж ирээд аав охин хоёр чинь аворт орсон байна гэсэн ээж гараад эмнэлэг яваад өгсөн учир нь миний бие очиж чадаагүй. Манай охин үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан байсан. Одоо манай охины биеийн байдал гайгүй байгаа. Надад нэхэмжпэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 83-84 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 714 дугаар шинжээчийн
хиймэл түнхни үе суулгасан мэс заслын дараах байдал, духанд шарх, зүүн дээд зовхины цус хуралт, дух, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 98-99/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 695 дугаар шинжээчийн
цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 102-103/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай
1. Саната-6 маркийн 61-25 ДАР улсын дугаартай автомашины жолооч Э.О нь осол гарах үед согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь согтуурал шалгах багажаар 2.21 хувь гарч тогтоогдсон тул Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Тухайн зам тээврийн осол нь жолоочийн буруутай үйлдлээс шууд шалтгаалан гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна.
3. Тухайн зам тээврийн осол гарахад зам, орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй болно.
4. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд жолоочийн лавлагаанаас шүүхэд Эрхийн овогтой Олонбаяр нь 147053 дугаартай ВСД ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.... гэх дүгнэлт / хх-ийн 106-107/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай
а.Саната-6 маркийн 61-25 ДАР улсын дугаартай автомашины жолооч Э.О нь осол гарах үед согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь согтуурал шалгах багажаар 2,21 хувь гарч тогтоогдсон тул Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн ба тухайн үйлдэл нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан, жолоочийн сангийн лавлагаанаас шүүхэд Эрхий овогтой Олонбаяр нь 147053 дугаартай ВСД ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 113-114/
“Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... эд зүйлсийг чанар байдлыг мустанг-5 маркийн мотоциклийг 1200000 төгрөг, ... соната-6 маркийн авто машиныг 8000000 төгрөгөөр үнэлсэн ... дүгнэлт /хх-ийн 120-121/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 151-152/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 09-16 /, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 18-19/, хохирогч Г.Гын эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн баримтууд /хх-ийн 25-50/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-63/, эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-ийн 65-67, 68-69/, тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт /хх-ийн 126-129/, Баянхонгор аймгийн автотээврийн төв шинжээчийн дүгнэлт /хх-ийн 135-139/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-46/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Э.Оын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 158, 162/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 161/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 157/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Э.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-4 дүгээр гудамжны баруун үзүүрт сайжруулсан шороон зам дээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр санота-6 маркийн 61-25 ДАР улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин 61-05 БНЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Г.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч О.Сувд-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Э.Оын ... би сандарсандаа хааз торомоз хоёрыг зэрэг гишгэсний улмаас мотоциклийн хойноос зөв талаараа мөргөөд замын хажуу тал руу ороод зогссон... гэх мэдүүлэг / хх-ийн 155-156 /
хохирогч Г.Гын ... сайжруулсан зам дээр мотоциклио унаад явж байсан чинь араас машин ирээд мөргөсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 72-76 /
насанд хүрээгүй хохирогч О.Сувд-Эрдэнийн ... шороон зам дээр явж байтал өвөө бид хоёрын сууж явсан мотоциклын араас саарал өнгөтэй машин ирээд мөргөсөн тэгээд бид хоёр баруун талаараа унасан мотоцикль бид хоёрын урд шидэгдсэн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 80-81 /
нргэний нэхэмжлэгч Н.Оийн ... манай ээж орж ирээд аав охин хоёр чинь аворт орсон байна гэсэн ээж гараад эмнэлэг явсан,... манай охин үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэлтэй гэж гарсан байсан, биеийн байдал гайгүй байгаа.... гэх мэдүүлэг / хх-ийн 83-84 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 714 дугаар ... Г.Гын биед баруун дунд чөмөгний ясны хүзүү хэсгийн далд хугарал, хиймэл түнхни үе суулгасан мэс заслын дараах байдал, духанд шарх, зүүн дээд зовхины цус хуралт, дух, зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 98-99/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 695 дугаар .... О.Сувд-Эрдэнийн бие тархи доргилт, духанд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 102-103/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай ... Саната-6 маркийн 61-25 ДАР улсын дугаартай автомашины жолооч Э.О нь осол гарах үед согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь согтуурал шалгах багажаар 2.21 хувь гарч тогтоогдсон тул Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна,...Эрхийн овогтой Олонбаяр нь 147053 дугаартай ВСД ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна... гэх дүгнэлт / хх-ийн 106-107/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай ....Саната-6 маркийн 61-25 ДАР улсын дугаартай автомашины жолооч Э.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна ... гэх дүгнэлт /хх-ийн 113-114/
“Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...эд зүйлсийн чанар байдлыг мустанг-5 маркийн мотоциклийн 1200000 төгрөгөөр, ... соната-6 маркийн авто машиныг 8000.000 төгрөгөөр үнэлсэн ... дүгнэлт /хх-ийн 120-121/ зэрэг бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Оыг гэм буруутайд гэж үзлээ.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.От яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс Э.Оыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Оын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Оын үйлдлийн улмаас хохирогч Г.Гад учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.400.000 төгрөг төлсөн, хохирогч Г.Г нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.О бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.О нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Оыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршиг арилсан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Оын 147053 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Г.Гын толгойн болон төвөнхийн рентген зураг 2 ширхэг, цагаан өнгийн СД 1 ширхэг, хэвлэлийн өнгөт ЭХО гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг дурдав.
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарыг 25-ны өдөр хүртэл 8 хоног цагдан хоригдсоныг дурдав
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Оыг согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Оыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.От хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.От согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албагдлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Э.От согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох сургалтанд хамруулах хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.О нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэнссэн ял дээр нэмж оногдуулсан тул хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Э.О 8 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Оын 147053 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, хохирогч Г.Гын толгойн болон төвөнхийн рентген зураг 2 ширхэг, цагаан өнгийн СД 1 ширхэг, хэвлэлийн өнгөт ЭХО гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 -д зааснаар шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.От хэрэглэсэн цагдан хорих
таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.