Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 422

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч С.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох ....... дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,   улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хзсзгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 394 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгүүлсэн,

-Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хзсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Н.Б,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

           Шүүгдэгч Н.Б  нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны багш, ажилчдын өрөөнд нэвтэрч хохирогч Т.Энхцэцэгийн хуавей П-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан, 

          -2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны А зааланд хохирогч Б.Гандуламын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 773.400 төгрөгийн хохирол учруулсан,

           -2018 оны 03 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Усан спорт сургалтын төв доторх сандал дээрээс 18 насанд хүрээгүй хохирогч А.Хэрлэнгийн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 691.948 төгрөгийн хохирол учруулсан,

           -2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүжин спорт заалнаас хохирогч С.Бэхсувдын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайн авч 570.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 2.425.348 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан мөн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 1809038490025 дугаартай хэргээс:

Хохирогч Т.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Спортын төв ордонд ажилладаг. ...2018 оны 08 дугаар сарын 27-ны 11 цагийн үед жудо бөхийн тамирчдад хичээл орж байх үед үл таних хүн эрэгтэй багш нарын өрөөнд орж ширээн дээр байсан Huawei Р-7 маркийн гар утсыг хулгайлсан байсан. Би хяналтын камер шүүж үзэхэд нүүр царай нь тод сайн харагдахгүй байсан.  Жудо бөхийн зааланд бид нарыг нилээн удаан ажиглаж байгаад гар утас хулгайлсан байсан. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Тэди худалдааны төвөөс гар утсаа 550.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Дамно ХХК-ийн “2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 390.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: ...гэмт хэрэг үйлдсэн Н.Б  шаргал өнгийн өмдтэй, цайвар саарал өнгийн фудволктой, хар өнгийн куртиктай уг заалны үүд хэсэгт хэсэг хугацаанд зогсож байгаад баруун талын багш нарын өрөөнд ороод гарч байгаа бичлэг байв... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Яллагдагч Н.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 15-16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Спортын төв ордон руу орсон. ...1 давхрын “Б” заал болох Жудо бөхийн заал руу орж зогсож байгаад багш нарын өрөө рүү шагайсан чинь ширээн дээр нь шар саарал өнгийн Хуавай П-7 маркийн гар утас байхаар нь хулгайлчихсан. ...Тэди төв дээр очоод “жижигхэн биетэй, махлаг, шар царайтай, жижиг үстэй” залууд 160.000 төгрөгөр зарсан. Уг мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч А.Хэрлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 03 дугаар сарын 23-ны 17 цагийн үед Усан спортын сургалтын төвд хичээллэхээр очсон. Тэгээд дөнгөж ороод цүнхээ өлгүүрийн хажуугийн сандал дээр тавиад, гутлаа өлгүүрийн ажилтанд өгч шүүгээнд хийлгэсэн. Тэгээд буцаад сандал руу очиход сандал дээр тавьсан миний цүнх алга болчихсон байсан. ...тэр хавиар хайсан боловч олдоогүй тул ээжийгээ дуудсан. Миний эд зүйлсээс айфоне 6 маркийн rap утас, чихэвч, темпо, түрийвч байхгүй байна. Бусад эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан......” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

               

Дамно ХХК-ийн “2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 691948 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 145-146 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны 18 цаг 40 минутын үед хүүхдүүдтэйгээ зуслан явах гээд гэрээсээ гараад шатаар буугаад явж байтал 1 давхрын шатан дээр арена гэсэн ногоон бичигтэй, хар өнгийн цүнх хэвтэж байсан. Цүнхний бүх цахилгааныг нээчихсэн дэлгээтэй байсан. Дотор нь усан спортын хувцас хэрэглэлүүд, мөн нэг мандат байсан. Гар утас байгаагүй. ...бичлэг дээр байгаа хүнийг харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 58 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Монтел худалдааны төвийн Ф зоно гэх газарт байдаг ажил дээрээ байсан. Би гар утасны засварчин ажил эрхэлдэг... ямар ч байсан нэг хүнээс шаргал өнгийн айфон-6 маркийн гар утсыг 30.000 төгрөгөөр авч байсан ... миний ажил дээр өөр утастай холигдсон байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 61 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Усан спорт сургалтын төвийн байр руу орсон чинь цэнхэр өнгийн сандал дээр хар өнгийн цүнх  байхаар нь аваад гарсан. Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн урд байрлах 5 давхар байрны орц руу ороод цүнхийг ухаж үзэхэд айфон-6 маркийн гар утас, цамц, ногоон өнгийн хоосон түрийвч зэрэг эд зүйлс байсан. ...гар утсыг Монтел дээр очин халзан толгойтой жижиг намхан утас засварчинд 40.000 төгрөгөөр худалдсан. ...хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Гандуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны одөр ажлын газрын тэмцээнд оролцохоор 14 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Спортын төв ордны А зааланд орж суудал дээр өөрийн хар өнгийн гар цүнхээ байрлуулсан. ...тоглох гээд талбай руу гарсан. Хэсэг хугацааны дараа буюу 16 цаг 05 минутын үед цүнхээ тавьсан сандал дээр ирэхэд цүнх алдагдсан байсан. ...камерын бичлэг шүүж үзэхэд үл таних эрэгтэй хүн хулгайлсан байсан. 2017 онд бэлгэнд авсан хар өнгийн гялгар, үүрдэг оосор, хоёр бариултай, цахилгаантай хагас дугуй хэлбэртэй арьсан цүнх байсан. ...Цүнхэн дотор улаан өнгийн загасны хайрсан түрийвч,  түрийвчинд Хаан банкны ам. долларын карт, Худалдаа хөгжлийн банкны карт, Голомт банкны карт, Төрийн баикны карт, Номин сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн карт, иргэний цахим үнэмлэх, Төрийн банкны хадгаламжийн дэвтэр, 20.000 төгрөгийн дэвсгэрт З ширхэг, бусад нь 1.000 болон түүнээс доош хэмжээтэй дэвсгэртүүд, 10 ам.долларын дэвсгэрт нэг ширхэг байсан. Мөн 2017 онд 800.000-900.000 төгрөгөөр худалдаж авсан Хувай П-9 маркийн хар өнгийн гар утас байсан. Утасны гадна хэсэгт зааны дүрстэй гэр байсан ба уг утсанд 99080827 дугаарын сим карт байсан. Утасны хайрцаг байгаа имей кодыг харах боломжтой. Мөн цүнхэнд 04-08 УБТ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр, гэрийн түлхүүр болон бусад түлхүүрүүд ширэн гэр дотор байсан. Давидоф брендийн Блю нэртэй 100 мл хэмжээтэй үнэртэй ус байсан. Талд нь хүртэл хэрэглэсэн байсан бөгөөд одоо үнэлж мэдэхгүй байна. Түрийвч, түрийвчин доторх бичиг баримт бүгдийг нь хүн олж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 703.400 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Уг дүрс бичлэг нь Спортын ордны А заалны хаалганы хэсэг үзэгчдийн суудал хэсэг, заалны тал хэсгийг харуулж байгаа бөгөөд хохирогч Б.Гандуламын эд зүйлийг хулгайлан авсан этгээд нь уг бичлэгэнд 01 минут 20 секундэд хаалганы баруун хойд талын суудалд сууж байгаад цүнхтэй эд зүйлийг аваад гарч байгаа бичлэг байв. ...35-40 орчим насны 165-170 орчим өндөртэй, хар ногоон өнгийн өвлийн куртиктай, хар өнгийн өмд гуталтай этгээд байх бөгөөд уг этгээд нь хулгайн гэмт хэргээр 4 удаа ял шийтгүүлж байсан Наранхүүгийн Баттулга байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 98 дугаар хуудас/,

 

Яллагдагч Н.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны А зааланд агаарын теннисний тэмцээн болж байхаар нь дотор орон явж байтал заалны ...дунд эгнээнд хар өнгийн 1 ширхэг цүнх байхаар нь хүн харж байгаад хулгайлсан. ...цүнхийг онгойлгон үзэхэд Хуавай П-9 маркийн гар утас, улаан өнгийн түрийвч, түрийвчинд 40.000 төгрөг, банкны картууд байсан. ...Монтел орж гар утсыг 100.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 дугаар хуудас/,

 

Н.Б  мэдүүлгүүдийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 111-117 дугаар хуудас/,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 124-126 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Бэхсувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо МҮЭСТО-ны Тэмүүжин спорт зааланд тоглож байгаад үүргэвчтэй цүнхээ алдсан. Хар хөх өнгийн самсунг эс-7 эджи маркийн гар утас 2017 оны 09 дүгээр сард 800.000 төгрөгөөр авч байсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлнэ. Хөх өнгийн эмэгтэй куртик 2018 оны 01 дүгээр сарын үед 200.000 төгрөгөөр авч байсан. 200.000 төгрөгөөр үнэлнэ. Цэнхэр өнгийн жинсэн өмд хэрэглэж байсан 60.000 төгрөгөөр үнэлнэ. Хар өнгийн хос түрийтэй гутал 120.000 төгрөгөөр үнэлнэ. Бор өнгийн цүнх 2-3 жилийн өмнө 180.000 төгрөгөөр худалдаж авч байсан учир 50.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 187 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн эд зүйлсийн үнэлгээний тайлан /хх-ийн 190-195 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1809038490025 дугаартай хэргийн шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 128-142 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

           Шүүгдэгч Н.Б  нь:

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын Төв ордны багш, ажилчдын өрөөнд нэвтэрч хохирогч Т.Энхцэцэгийн Huawei Р-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Энхцэцэгийн “...2018 оны 08 дугаар сарын 27-ны 11 цагийн үед жудо бөхийн тамирчдад хичээл орж байх үед үл таних хүн Жудо бөхийн зааланд бид нарыг нилээн удаан ажиглаж байгаад эрэгтэй багш нарын өрөөнд орж ширээн дээр байсан Huawei Р-7 маркийн гар утсыг хулгайлсан байсан. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Тэди худалдааны төвөөс гар утсаа 550.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг, яллагдагч Н.Б  мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байна.

 

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Усан спорт сургалтын төв доторх сандал дээрээс насанд хүрээгүй хохирогч А.Хэрлэнгийн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 691.948 төгрөгийн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч А.Хэрлэнгийн “...2018 оны 03 дугаар сарын 23-ны 17 цагийн үед Усан спортын сургалтын төвд хичээллэхээр очсон. Тэгээд дөнгөж ороод цүнхээ өлгүүрийн хажуугийн сандал дээр тавиад, гутлаа өлгүүрийн ажилтанд өгч шүүгээнд хийлгэсэн. Тэгээд буцаад сандал руу очиход сандал дээр тавьсан миний цүнх алга болчихсон байсан. ...тэр хавиар хайсан боловч олдоогүй тул ээжийгээ дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Баяраа, Б.Насанбат  нарын мэдүүлэг, яллагдагч Н.Б  мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, Н.Б  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны А заалнаас хохирогч Б.Гандуламын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 773.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Гандуламын “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлын газрын тэмцээнд оролцохоор 14 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Спортын төв ордны А зааланд орж суудал дээр өөрийн хар өнгийн гар цүнхээ байрлуулсан. ...тоглох гээд талбай руу гарсан. Хэсэг хугацааны дараа буюу 16 цаг 05 минутын үед цүнхээ тавьсан сандал дээр ирэхэд цүнх алдагдсан байсан. ...камерын бичлэг шүүж үзэхэд үл таних эрэгтэй хүн хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт, яллагдагч Н.Б  мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүжин спорт заалнаас хохирогч С.Бэхсувдын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Бэхсувдын “...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо МҮЭСТО-ны Тэмүүжин спорт зааланд тоглож байгаад үүргэвчтэй цүнхээ алдсан. Хар хөх өнгийн самсунг эс-7 эджи маркийн гар утас 2017 оны 09 дүгээр сард 800.000 төгрөгөөр авч байсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлнэ. Хөх өнгийн эмэгтэй куртик 2018 оны 01 дүгээр сарын үед 200.000 төгрөгөөр авч байсан. 200.000 төгрөгөөр үнэлнэ. Цэнхэр өнгийн жинсэн өмд хэрэглэж байсан 60.000 төгрөгөөр үнэлнэ. Хар өнгийн хос түрийтэй гутал 120.000 төгрөгөөр үнэлнэ. Бор өнгийн цүнх 2-3 жилийн өмнө 180.000 төгрөгөөр худалдаж авч байсан учир 50.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт, яллагдагч Н.Б  мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б  нь үйл ажиллагаа байнга явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг нууцаар авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогч нар эд хөрөнгөө алдсан, зарим эд зүйлийг шүүгдэгчээс хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийг хууль бусаар авсан дүрс бичлэг нь эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Б  өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Б  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Н.Б  үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Шүүгчийн захирамжаар цагдан хоригдсоноос хойш шүүх хуралдаан хүртэл 112 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас нийт 2.355.348 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Гандуламын 280898 төгрөгийн хохирол төлөгдсөн байна.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Б ас 2.074.450 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Энхцэцэгт 390000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Хэрлэнд 691948 төгрөг, хохирогч Б.Гандуламд 422502 төгрөг, хохирогч С.Бэхсувдад 570000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэргийн хугацаа дуустал үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.          

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Н.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б  2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Б д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Б  цагдан хоригдсон 112 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

             5. Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

             6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

             7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-аас 2.074.450 төгрөг гаргуулж хохирогч Т.Энхцэцэг  /РД:ШД83112703/-т 390.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч А.Хэрлэн /РД:УО04262926/-д 691.948 төгрөг, хохирогч Б.Гандулам /РД:АЙ83040805/-д 422.502 төгрөг, хохирогч С.Бэхсувд /РД:НЭ91032303/-д 570.000 төгрөг тус тус олгосугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

            10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ТӨМӨРХҮҮ