Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2025/00002

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 148/ШШ2024/00636 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч Б.*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 20,000,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

...Б.******* би өөрийн эзэмшлийн Хьюндай маркийн эксковаторын /тусгай зориулалтын автомашин/ Б.*******д худалдахаар бид харилцан тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүнд уг автомашиныг шилжүүлэн өгсөн юм. Ингээд автомашины төлбөрийг Б.******* 2023 оны 11 дүгээр сарын 02-ны дотор төлж барагдуулахаар тохирч гэрээндээ энэ талаар тодорхой тусгаж заагаад гарын үсгээ зурж баталгаажуулсан юм. Гэтэл Б.******* өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөлгүй намайг хохироож байна. Би энэ хооронд асуудлыг арга эвээр шийдье гэж шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргасан боловч Б.******* хүлээж аваагүй. Иймд Б.*******аас автомашины төлбөр болох 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

...******* намайг очоод гэрээ хий гээд би очиж төлбөрийг нь төлсөн л асуудал байна. Би энэ ******* гэж хүнтэй ямар ч харилцан яриа тохироогүй, манай нөхөр ******* нар хоорондоо л тохиролцсон. 2022 оны 10 сард гэрээ байгуулсан. Би ******* гэж хүний дансанд 5,000,000 төгрөг хийсэн. *******гийн охин ийн данс руу 3,000,000 төгрөг хийгээд, дараа нь 2,500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг хийсэн.

Би ******* гэж хүний дансанд 700,000 төгрөг хийсэн, гэж хүний дансанд 200,000 төгрөг, *******д 2,000,000 төгрөг, 150,000 төгрөг, ******* гэж хүнд 180,000 төгрөг, ******* гэж хүнд 80,000 төгрөг, ******* гэж хүнд 980,000 төгрөг, гэж хүний данс руу 600,000 төгрөг, ад 100,000 төгрөг, 1,555,000 төгрөг, т 468,000 төгрөг, т 350,000 төгрөг, гэж хүнд махны өр дарах гэж 380,000 төгрөг, д 1,300,000 төгрөг, бас нэг хүнд 243,000 төгрөг хэн гэж санахгүй байна,

д 280,000 төгрөгүүдийг би өөрийнхөө дансаар шилжүүлж байсан учраас төлсөн гэж үзэж байна, бүгдийг нь дансаар өгсөн. Нийт төлбөрийг төлсөн байхад надаас нэхэмжилж байгааг гайхаж байна. *******гаас болж бид хоёрын амьдрал хэцүүдсэн. Манай нөхөр экскаватороор алт олборлож байгаад цагдаад баригдсан. Тэгээд Сэлэнгэд хэрэгт холбогдсон учраас эхнэртэйгээ нэр дээрээ болгочих гэж *******тай ярилцсан юм байна лээ.

Энэ хүн айл гэр үймүүлсэн хүн. Анх Бугантад хэдэн онд орж ирснийг мэдэхгүй байна. гэж хүүхэнтэй Бугантад хамтарч орж ирээд бид нарын амьдралд үнэхээр асуудал үүсгэсэн гэж үзэж байгаа. Би үүн дээр нөхөж гэрээ хийсэн гэж ойлгож байгаа. 2022 онд төлөөд дууссан гэж ойлгож явсан. 20,000,000 төгрөгийн гэрээ хийгдэж дуусаад миний нэр дээр ирнэ гэсэн бодолтой явж байсан гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 148/ШШ2024/00636 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.*******ээс 20,000,000 төгрөг гаргуулан Б.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

2024 оны 11 сарын 29-ны өдрийн 636 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг шийдвэрийн дагуу Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 -д зааснаар Б.*******ээс 20.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийлээ гэж үзэж байна. Учир нь:

1.Уг худалдах худалдан авах гэрээг манай нөхрийн санаачилгаар мөнгийг нь төлж дууссан учраас гэрээ хийж шилжүүлж авах зорилгоор 2022 оны 11 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод явж байхад нь нөхөж гэрээ хийсэн байдаг.

2.Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Бидний төлсөн мөнгийг Эд хөрөнгө хөлслөх гэрээн-ий дагуу төлсөн мөнгө гэж үзэхээр байна гэжээ.

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө хөлслэх гэрээ гэж хийсэн байгаа. Энэ гэрээгээр дээрхи эд хөрөнгийг худалдан авч байна гэж тухайн үедээ би бодож байсан. Тэр үед ******* нь нэр бүхий хүмүүстэй хувиараа олборлолт хийж байхдаа баригдаж, түүний экскаватор хураагдах болсноор нөхөр *******т зарах болсон гэж ойлгож байсан. Энэ гэрээний талаар ямар маргаан байхгүй байхад шүүх санаачилгаараа эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу төлсөн мөнгө гэж дүгнэсэн нь хийсвэр бодит бус дүгнэлт боллоо.

3.Миний данснаас шилжүүлсэн мөнгө түрээсийн мөнгө гэж нэртэй огт шилжигдэж байгаагүй.

4.******* хариу тайлбартай 5.000.000 төгрөг, 5.500.000 төгрөг, 380.000 төгрөг зэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ мөнгийг өөрийн нь хэлсэн өгсөн данс руу шилжүүлж байсан. Ер нь тийшээ тэдэн төгрөг, тэр хүнд тэдэн төгрөг гээд л байнга мөнгө шилжүүлдэг байсан. Би энэ хоёрын харилцааг огтоос мэдэхгүй юм.

5.******* нь мэдүүлэхдээ: ...Эхнэрээ гэрээ хийчих гэж хэлээд *******тай гэрээ хийлгүүлсэн. Түүнээс манай эхнэр *******тай гэрээ хийх ямар ч шаардлага байхгүй гэж тайлбар өгсөн байдаг.

6.2020 онд бичиг баримт нь байгаа юм уу дараа нь хэл ам дагуулсан асуудал гарах вий гэж болгоомжпон хэлэхэд эр хүний хувьд би мэдэж байна тэр данс руу тэдэн төгрөг шилжүүл гэж хэлдэг байсан, ******* гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлэх гэж байна гэж хэлээд данс өгөхөд нь яг тэр хүний данс биш дандаа өөр хүний данс байдаг бөгөөд өөрийн нь данс биш байна шүү гэхэд өөрийн нь өгсөн данс гэж хэлдэг байсан талаар ******* би шүүхэд өгсөн тайлбартаа бичсэн байдаг.

7.*******тай аман хэлцэл хийсний дараа шилжүүлсэн мөнгө нь нийт 21.850.000 төгрөг болсон байдаг. энэ болгон дансны хуулгаар тогтоогдож байдаг.

2020 оны 06 дугаар сарын 10-нд ад 1.555.000 төгрөг шилжүүлсэн. турбин 700.000 шилжүүлсэн.

2020 оны 07 дугаар сарын 10-нд экскавторын сэлбэг гэж 243.000 төгрөг шилжүүлсэн.

2020 оны 07дугаар сарын 12-нд охин 3.000.000 төгрөг мөн өдрөө 2.500.000 тус тус шилжүүлсэн. Нийт 5.500.000 төгрөг шилжүүлүүлсэн.

2020 оны 09 дүгээр сарын 21-нд д гэж 5.000.000 төгрөг гэж шилжүүлсэн.

2020 оны 09-р сард ийн махны өр гэж 380.000 бэлнээр Энхээ эгчид төлсөн.

2020 оны 11 сарын 9-ны өдөр 462.000 экс сэлбэг, энэ өдрөө д 350.000, шаланк 100.000 нийт 912.000 төгрөг шилжүүлүүлсэн.

Дараа 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 ас гэж шилжүүлсэн. Мөн өдрөө 150.000 төгрөг нийт 2.150.000 төгрөг нийт 21.850.000 төгрөг болжээ.

Ийм хэргийг хянан үзэж үнэн зөв шийдвэр гаргаж, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Бадмаа шүүхэд ирүүлсэн гаргасан тайлбартаа:

Б.*******, Б.******* нар нь 2022.11.02-ны өдөр Хьюндай маркийн эксковатор худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Б.******* нь дээрхи гэрээг нөхрийн санаачлагаар, нөхөж хийсэн гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь Б.******* нь насанд хүрсэн тодорхой боловсролтой хүн. Нотариатын байгууллага нь гэрээг батлахдаа гэрээний талуудаас хэн нэгний дарамт шахалт, нөлөө байгаа эсэхийг асууж тодруулсан тэдний гарын үсгээр баталгаажуулж, мөн нөхөж хийсэн гэрээг баталдаггүй юм.

Мөн Б.******* нь гэрээ хийхийг өөрөө хүсээгүй бол татгалзах эрх нь өөрт нь бий. Б.******* эксковаторыг худалдаж аваад мөнгийг нь төлсөн гэх боловч гэрээндээ 2023.11.02-ны дотор 20 сая төгрөгийг төлж барагдуулна гэж тодорхой заасан байгаа. Төлбөрөө төлсөн юм бол жилийн хугацаанд төлнө гэсэн нь ойлгомжгүй байхаас гадна төлөхгүй гэсэн санаа зорилго агуулж байна гэж үзэж байна. Б.******* нь эксковаторын үнэ 20 сая төгрөгийг төлсөн гэж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн банкны баримтууд нь гэрээ хийхээс өмнө 2-3 жилийн өмнө бусдын дансанд хийсэн мөнгөний баримтууд байгаа нь *******д төлбөрийг төлсөн гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна.

Б.******* нь *******гийн нарт тавьсан өрийг би төлсөн гэдэг бөгөөд эдгээр хүмүүсийн шүүхэд өгсөн мэдүүлгээр худлаа болох нь тогтоогдсон. Б.******* нь энэ мэтээр худлаа ярьж хэрэг шийдвэрлэх хугацааг аль болох удаашруулж шүүх хуралдааны олон удаа хойшлуулж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээнэ үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай эхнэрээс 20,000,000 төгрөг нэхэмжилсэн. Б.******* өмнө нь Бугантад манай нутгийн хүмүүстэй алт ухдаг байсан. Би Б.*******г сайн мэддэггүй байсан ба намайг нутгийн хүн учир надтай уулзаад надад туслаад өгөөч ээ би Цагдаагийн байгууллагад хэрэгт холбогдчихоод байна гэсэн. Би тухайн үед машин зуучлаад хамт алт ухаж байсан хүмүүс дээр нь очоод уг экскаваторыг 15,000,000 төгрөгөөр бодоод авчих аа гэж хэлсэн. Тухайн үед эхнэр маань Улаанбаатарт явж байсан учраас очоод гэрээ хийчих гэж хэлсэн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэрийг бодитой хууль ёсны шаардлага хангаж гарч чадсангүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хийсэн эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу 21,850,000 төгрөгийг төлсөн байна гэж шүүх дүгнээд байна. ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох бодит байдал тогтоогдож байна гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Б.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хэдийгээр шүүх талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3.Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.******* экскаваторын үнийг бүрэн төлж барагдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.*******аас 20,000,000 төгрөг гаргуулан Б.*******д олгож шийдвэрлэснийг хариуцагч Б.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч Б.******* давж заалдах гомдлын үндэслэлээ ...Бидний хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ бол эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах зорилгоор хийгдсэн гэрээ бөгөөд манай нөхөр *******тай аман хэлцэл хийсний дараа шилжүүлсэн мөнгө нь нийт 21,850,000 төгрөг болсон байдаг. Энэ нь миний дансны хуулгаар тогтоогдож байдаг. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4.Үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нар нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын дугаар бүхий Хюандай робекс 2900ЛС-7 маркийн тээврийн хэрэгслийг мөн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд эд хөрөнгө хөлслөх гэрээ хийж сарын төлбөр нь 9,000,000 төгрөг байхаар тохиролцож 0702 тоот гэрээг байгуулжээ.

Мөн талууд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 0625 дугаар бүхий худалдах худалдан авах гэрээг байгуулан дээрх тээврийг хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдаж, гэрээний үнийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор худалдагч талд төлж барагдуулсан байхаар гэрээнд тусгаж тээврийн хэрэгслийг гэрээ байгуулсан өдрөө хүлээлгэн өгсөн байна.

Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн гэрээний биелэлттэй холбоотойгоор зохигчдын зүгээс ямар нэгэн маргаангүй бөгөөд харин худалдах худалдан авах гэрээний биелэлтийн талаар маргаж, хариуцагч Б.******* гэрээний үнэ төлбөрт 21,850,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасны хариуд нэхэмжлэгчийн зүгээс дээрх тайлбартай танилцаад өөрийн охины дансаар авсан 5,500,000 төгрөг, гийн дансаар өгсөн 5,000,000 төгрөг, т махны үнэ гэж бэлнээр өгсөн 380,000 төгрөгийг авсан талаар хүлээн зөвшөөрсөн энэ талаар маргаангүй болох нь түүний шүүхэд өгсөн бичгийн тайлбараар нотлогдож байна.

Иймд экскаваторын үнэ гэж нэхэмжилсэн 20,000,000 төгрөгөөс 10,880,000 төгрөгийг хүлээн авсан гэх тайлбарыг нэхэмжлэгч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 10,880,000 төгрөгийг хасаж, үлдэх 9,120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг Б.******* үйлдсэн түүний өмнөөс би худал хэрэг хүлээж ял шийтгэл хүлээсэн, уг экскаваторыг надад түрээслүүлсэн мэтээр хуурамч баримт үйлдсэн зэргээр шүүхэд тайлбар гаргасан боловч тэдгээр тайлбарын үнэн зөв эсэх нь нотлогдоогүй, Иргэний хэргийн шүүхийн зүгээс уг үйл баримтыг тогтоох боломжгүй байгааг дурьдаад, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс дээрх асуудлаар Цагдаагийн болон Прокурорын байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 148/ШШ2024/00636 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.*******ээс 9,120,000 төгрөг гаргуулан Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,880,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 160,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгөөс давж заалдах гомдол хангагдсан хэмжээгээр буюу 160,870 төгрөгийг шүүгчийн захирамжаар төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Б.ЭРДЭНЭХИШИГ