Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2025/00006

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2025/00006

 

 

 

Ж.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү дарГж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/01011 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш Г ХХК-нд холбогдох

Хөвсгөл аймгийн А сумын 0 дугаар багийн 0 дүгээр байрны 0 давхрын 0 тоотод байрлах 68,58 кв.м 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Галбадрахын давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г /цахим/, түүний өмгөөлөгч Ц.Галбадрах /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жар Гсайхан Б би 2017 оны 04-р сарын 30-ны өдөр 2017/10 дугаартай орон сууц захиалан байгуулах гэрээг Ш Г ХХК-ны захирал З.Гмөнхтэй анх байгуулж 2022 оны 05-р сарын 31-ны өдөр 2022/01 дугаартай орон сууц захиалгын гэрээг сунгасан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн А сум 0-р баг, 00-р байрны 0 давхар 0 тоотод байрлах 68,58 кв.м 3 өрөө орон сууцыг бариулахаар Ш Г ХХК-д захиалга өгч урьдчилгаа төлбөр болох 30 хувь буюу 20,500,000 сая төгрөг, 2017 оны 04-р сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг, 2022 оны 05-р сарын 28-нд 5,000,000 төгрөг, 2022 оны 09-р сарын 19-нд 5,000,000 төгрөг, 2022 оны 11-р сарын 09-нд 5,000,000 төгрөг тус тус хувааж тушаасан.

Орон сууц захиалан байгуулах гэрээний нэг дэх хэсэгт заасан гэрээний нийтлэг үндэслэлд зааснаар 1 мкв нэгж талбайн үнэ нь 880,000 төгрөг байхаар тохирсон ба гэрээнд 2017 оны 04-р улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөхөөр заасан. Гэвч гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй, харин 2022 оны 11-р сарын 15-ны өдөр орон сууц бүрэн ашиглалтад орж улсын комисс одоо хүртэл хүлээж аваагүй.

Ашиглалтад ороогүй удсанаас шалтгаалан байрны мөнгө төлөх асуудал хойшилсоор өдий хүрсэн ба өдийг хүртэлх хугацаанд Ш Г ХХК-д нийт 52 сая 937,500 төгрөг төлсөн.

Байрны нийт төлбөр болох 60 сая 350 мянга 400 төгрөгөөс 52 сая 937 мянга 500 төгрөг буюу 87,7 хувийг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр болох 7,412,900 мянган төгрөгийг байр бүрэн ашиглалтад орж улсын комисс хүлээж авсаны дараа төлөх болно.

Иймд ЖарГсайханы Бийг Хөвсгөл аймгийн А сумын 0 дугаарбагийн 0 дүгээрбайрны 0 давхрын 0 тоотод байрлах 68,58 кв.м 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 35 айлын орон сууцны барилгын захиалагч Ж.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байна. Учир нь Ж.Бөд орон сууцны нэмэлт гэрээгээр байгуулсан нэмэлт ажлын зардлыг 2022 оны гэрээгээр зөвшөөрч гэрээ байгуулсан, мөн гэрээний үнийг өөрчлөх тухай албан бичгийг удаа дараа хүргүүлсэн боловч орон сууцны м.кв-ын үнийг өсгөхийг зөвшөөрөөгүй, Ш Г ХХК-ийн өмчлөлд байгаа тус барилгаас захиалсан орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй, улсын комисс эцэслэн хүлээн аваагүй, мөн БГан ББСБ ХХК-д барьцаанд байгаа тул өмчлөлөөр тогтоолгох боломжгүй гэж үзэж байна. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/01011 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Насан ЖарГсайханы Бийг Хөвсгөл аймгийн А сум 0 дугаарбагийн 0 дүгээрбайрны 0 давхрын 0 тоотод байрлах 68,58 кв.м байрны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 50 дугаарзүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,702 (дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 459,702 (дөрвөн зуун тавин есөн мянга долоон зуун хоёр) төгрөгийг хариуцагч Ш Г хязгаарлагдмал хариуцлагатай компаниас, илүү төлөгдсөн 6,600 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бөд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гбадрах давж заалдах гомдолдоо: ...дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой эсэх:

Нэхэмжлэгч Ж.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж тодорхойлсон атлаа шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2022 онд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээг үндэслэжээ. Монгол улсын Иргэний хуулийн ерөнхий ангид өмчийн буюу өмчлөгчийн эрхийг эдийн болон эдийн бус баялагийн эрх, түүний дотор өмч гэсэн бүлэгт авч үздэг. Үүнийг дурдаж буй шалтгаан нь өмчлөгчийн эрх хуульд заасан хэлбэрээр үүссэн байх эсхүл өмчлөгч мөн болохыг нотолсон бичиг баримттай байхыг шаарддаг. Хэрэв өмчлөгчийн эрх нь зөрчигдсөн тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгох буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хуульчилсан.

Харин гэрээний үүрэг шаардах тохиолдолд Иргэний хуулийн хоёр дахь хэсэг буюу үүрэг, цаашлаад гэрээний эрх зүйн ойлголт яригдах ёстой. Тодруулбал, гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг шаардах ёстой болохоос бус өмчлөгчийн эрхийг шаардаж болохгүй. Учир нь гэрээний эрх зүйн маргаанд гэрээний оролцогч талууд гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх асуудлыг хөндөхөөс гадна төлбөр тооцоо нийлсэн эсэх асуудал зайлшгүй хөндөгддөг. Тэр тусмаа анхан шатны шүүхийн дүгнэснээр талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа энэ тохиолдолд зайлшгүй гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг шалгах ёстой байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай төлбөр тооцооны хувьд зөрүүтэй буюу гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй атлаа гэрээний үүрэг бус өмчлөгчийн шаардах эрхийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Анхнаасаа ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч бүрэн гүйцэт тодруулах ажиллагаа хийхгүйгээр шийдвэрлэж буй нь Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжийг алдагдуулахын зэрэгцээ гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой атал хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмаа зөрчсөн гэж үзэж байна.

2. Мэтгэлцэх зарчим хангагдаагүй тухайд:

Хариуцагч Ш Г ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс 2024.10.10-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай, шүүх хуралдаан давхцсан тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хянаад түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдаан давхацсан үндэслэлийг хангаж хойшлуулсан. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан заалтыг зөрчиж захирамжид гомдол гаргах эрхгүй гаргасан байсныг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч гомдол гаргасан. Шүүх бүрэлдэхүүн гомдлыг хэлэлцсэн ч баримт тодорхойгүй гэдэг үндэслэлээр хүлээн аваагүй тул арга буюу 2024.10.23-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд оролцуулах тухай, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан. Учир нь шүүх хууль хэрэглээний хувьд нэгдмэл байх ёстой буюу хуулийн заалтыг нэгэн ижил хэрэглэх нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл, 2024.10.10-ны өдөр тус аймгийн, А сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нэг ижил нэхэмжлэлийн шаардлагатай, нэг ижил хариуцагчтай 3 хэргийн шүүх хуралдаан болсон бөгөөд 10.00 цаг, 12.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргаж, хүсэлтдээ Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан бичгийг нотариатаар батлуулж, Захиргааны хэрэг үүссэн захирамжийг хуулбар хэлбэрээр өгсөн. Тодруулбал, хариуцагч Ш Г ХХК-ийн төлөөлөгч нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хүсэлтээ гарган дээрх баримтуудыг авсан ба албан бичигтээ Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийн он сар, дугаарыг маш тодорхой бичсэн тул захирамжийг эх хувь эсхүл хуулбар үнэн хэлбэрээр өгөх боломжгүй гэх тайлбарыг хэлж өгсөн. Ингээд уг хоёр баримтад үндэслэн 10.00, 12.00 цагт товлогдсон хэргийн шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Тийм атал нэг ижил баримттай, нэг ижил шаардлагатай, нэг ижил хариуцагчтай хэргүүд атлаа ялгаатай шийдвэр гаргаж байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрүүтэйн зэрэгцээ хууль зөрчсөн шийдвэр гарсан гэж үзэж байна.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар эрх, ашиг нь зөрчигдөж болзошгүй тохиолдолд зохигчийн эсхүл өөрийнх нь хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж болно гэж заасан. Тодруулбал, Бган ББСБ ХХК нь маргаан бүхий орон сууцны барилгыг буюу 0 дүгээрбайрыг бүхэлд нь барьцаалсан хуулийн этгээд. Энэ тохиолдолд зохигчийн эсхүл өөрийнх нь хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан ч оролцуулаагүй нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмаа зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг хангахгүй орхиж шийдвэрлэсэнтэй холбоотой захирамжид гомдол гаргах зэргээр нотлох баримт гаргуулах хүсэлтийг зайлшгүй захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэний дараа гаргахаас өөр аргагүй байсан. Тийм ч учраас гомдлыг хянан хэлэлцэх хурал орсны маргааш нь товлогдсон шүүх хуралдаанд нийтдээ 8 хүсэлт гаргасныг бүгдийг нь хангахгүй орхиж шийдэрлэсэн. Ингэж хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хүсэлтүүдийг хэрэгт ач холбогдолгүй, үндэслэл нь тодорхойгүй гэж тайлбарласан. Угтаа тухайн нотлох баримтууд нь бүгдээрээ хэргийн бодит үнэнг тогтоохын зэрэгцээ хариуцагч тал татГзлаа нотлоход, гэрээний нэг тал болох Ш Г ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн үү эсхүл нэхэмжлэгч Ж.Б нь гэрээний үүргээ зөрчсөн гэдгийг нотлох ач холбогдолтой байсан. Тийм атал хэрэгт урьд авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж, хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэж байгаа нь хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл юм. Хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг хангаагүй атлаа шүүхийн шийдвэрт талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ж.Б нь Хөвсгөл аймгийн А сумын 0 дугаарбагийн 0 дүгээрбайрны 0 давхрын 0 тоотод байрлах 68,58 кв.м 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх Насан ЖарГсайханы Бийг Хөвсгөл аймгийн А сум 0 дугаарбагийн 0 дүгээрбайрны 0 давхрын 0 тоотод байрлах 68,58 кв.м байрны өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэл бүхий байна.

Гэрээний талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ээр

 

Хөвсгөл аймаг дахь Ш газрын 35 айлын орон сууцыг барих барилгын ерөнхий гүйцэтгэгч Ш Г ХХК нь Хөвсгөл аймгийн А сумын 0 дугаарбаг, 0 дүгээрбайрны 5 дугаар давхрын 0 тоотод байрлах 68.58 кв.м орон сууцны 1 м.кв талбайг 880,000 төгрөгөөр тооцон 2022 оны 2 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, захиалагч гэрээний үнийн дүнгийн 30 хувь хүртэлх төлбөрийг байр ашиглалтад орохын өмнө, үлдсэн төлбөрийг барилга улсын комисст өгсний дараа төлж барагдуулахаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь орон сууцны төлбөрт 59,912,900 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч захиалгын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-нд Худалдан авагч нь орон сууц захиалгын гэрээг байгуулахдаа 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө урьдчилгаа 5,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. гэж тусгаснаас үзэхэд гэрээг анх 2017 онд буюу орон сууцны барилгын ажил эхлэхээс өмнө байгуулжээ.

Гэрээ байгуулах үед орон сууцны барилгын ажил эхлээгүй байсан, орон сууцыг хариуцагч тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсны дагуу нэхэмжлэгч захиалсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зохигчийн хүсэлтийг хүлээн авах эсэх, хэрхэн шийдвэрлэх нь тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудлын дээр хариуцагч талын хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй.

3.Гэрээний талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ээр орон сууцны барилгыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцсон байх боловч хариуцагч гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх ба орон сууцыг өөр этгээд барьцаалсан гэх байдал нь уг орон сууцыг өмчлөх нэхэмжлэгчийн эрх, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх хариуцагчийн үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь  болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж зохицуулсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах эсэхийг тухайн шүүх шийдвэрлэнэ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гбадрахын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 155/ШШ2024/01011 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1-д гэснийг 343 дугаар зүйлийн 343.1-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч Ш Г ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,800 /дөрвөн зуун тавин есөн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД Д.АЗЖАРГАЛ

Б.СОСОРБАРАМ