| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0317/Э/213/2019/0002 |
| Дугаар | 133 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 133
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,
Шүүгдэгч:******* түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000120339 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, нас 29, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй ******* овогт*******ын******* / Регистрийн дугаар /,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, нас 30, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй******* овогт*******ын******* / Регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 31 дүгээр гудамжны зүүн талын шороон зам дээр 2017 оны 12 сарын 31- ний өдөр Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөн оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.12-д заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Мустанг маркийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Яллагдагч******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар 5агийн нутаг 31 дүгээр гудамжны зүүн талын шороон зам дээр 2017 оны 12 сарын 31-ний өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар, эохийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо Монгол Улсын Зэмын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн 9.3е “Хорооллын дотор цагт 20 км цагаас хэтрүүлэхгүй явна” мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 31 дүгээр гудамжны зүүн талын шороон зам дээр 2017 оны 12 сарын 31-ний өдөр улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт******* нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө мотоциклийг******* барьж явсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
1. Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 15 цагийн орчимд Хөх толгойн арын нэг айлд******* бид 2 наана дахин 2 залуугийн хамт буюу 4 үүлээ 2.5 литрийн том пиво 2-ийг хувааж уучхаад Мөнхбат бид 2 Галуут сум явах болоод Мөнхбатын эзэмшлийн мустанг 5 маркийн мотоциклийг би унаж миний араар******* суугаад Галуут сум руу явах гээд гудамж гараад хөх толгойн голын замаар доошоо уруудаад явж байтал нэг жижиг машинтай мөргөлдөж онхолдсон босоод иртэл цагаан өнгийн аксент маркийн машинтай мөргөлдсөн байсан бөгөөд жолооч нь******* гэх залуу байсан араар сууж явсан******* нь газар унасан чихнээс нь цус гараад газар хэвтэж байсан тэнд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан мөн цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирэхээс өмнө******* надад хэлэхдээ би өөрөө мотоцикль унаад явсан гээд хэлье гээд байхаар нь цагдаа нар ирээд хэн нь мотоцикль унаж явсан гэж асуухаар нь би Мөнхбатыг мотоцикль унаж явсан гэж худлаа яриад цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө Мөнхбатын мотоцикль унаж явж байгаад машинтай мөргөлдсөн гэж худал мэдүүлсэн юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 213-216/ ...Би мотоцикпь барих эрхийн үнэмлэх байхгүй харин машин барих ВС ангилалын үнэмлэх байгаа. Тухайн үед Мөнхбат болон түүний танидаг гэх 2 танихгүй залуутай 4- үүлээ 2.5 литрийн 3 пиво хувааж уусан гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 128-129 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 15 цагийн орчимд таксинд явж байгаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 31 дүгээр гудамжны үзүүрт байх Буянт-Наранбулаг гэх хүнсний дэлгүүрээс тамхи авчихаад машинаа асаасан тэгтэл хойд талаас жижиг суудлын ногоон машин явж байхаар нь уг машиныг өнгөрөөж байгаад дохиогоо өгөөд зүүн гар тал руугаа эргэсэн чинь хойд талаас их хурдтай мотоцикль ирж байхаар нь машинаа зогсоосон тэгтэл мотоцикпь ирээд миний машины зүүн талаас ирээд мөргөсөн мотоцикль онхолдсон тэгээд машинаас буугаад иртэл миний танидаг гэх******* байсан бөгөөд цуг явж байсан улаан дээлтэй залуу нь чихнээс нь цус гарсан газар хэвтэж байсан удалгүй эмнэлэг, цагдаа нар ирж улаан дээлтэй залууг аваад явсан харин цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 217-220 / ...Миний бие хохирогч*******ад учруулсан хохиролоо нөхөн барагдуулна. Өөрийнхөө үйлдсэн хэрэгт ихээр гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. Өөр надад нэмж хэлэх зүйл алга байна.. Осол болсоны дараа*******оос архи үнэртээд биеэ авч яваа байдал нь гуйваад нэлээд согтолттой бололтой харагдаж байсан...гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 130-131/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
5. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...*******ын “2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед “БуянтНаранбулаг” гэх дэлгүүрээс хойшоо 4 дүгээр гудамжны хойд талын гудамжинд байх айлд пиво уучхаад Галуут сум явах гээд би мотоцикль унах гэтэл******* ах би мотоцикль унаад явъя гээд байхаар нь тэг тэг гээд******* мотоцикль унаад би араар нь суугаад гудамжнаас гараад хөх толгойн голоор уруудаад явж байсан чинь гэнэт урд талд машин гарч ирээд машинтай мөргөлдсөн. Би мотоциклоос шидэгдээд газар унаад босож чадахгүй миний чихнээс цус гараад хэвтэж байсан чинь******* “яасан бэ бие чинь гайгүй юу” гээд надаас “мотоциклийг чи унаж явсан гээд цагдаа нарт хэлчих шинэ жил болох гэж байгаа намайг архи ууж явсан гээд эрүүлжүүлэхэд хийнэ ш дээ” гээд гуйгаад байхаар нь цагдаа нар ирэх үед “би мотоциклийг унаж явсан” гэж хэлсэн. Мөн******* цагдаа нарт намайг унаж явсан гэж ярьж байсан. Тэгээд намайг түргэн тусламжийн машин ирээд би аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтсэн юм. Тэрнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө******* нь эмнэлэг дээр ирээд “цагдаа ирж байцаалт авах байх чи өөрийгөө унасан гээд мэдүүлэг өгөөрэй надаас байцаалт авахаар нь чамайг унаж явсан гээд хэлсэн шүү” гээд гуйгаад байхаар нь Түмэннасан байцаагч ирж байцаалт авахаар нь “би өөрийгөө унаж явсан” гэж худлаа мэдүүлсэн. Тухайн үеийн ослоос болж би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж 1.050.000 төгрөгний зардал гарсан тул уг мөнгийг машины жолооч******* болон мотоцикль унаж явсан******* нараас нэхэмжилж байна. Уг мөнгийг төлөөд барагдуулаад өгөх юм бол надад гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 66-79/
6. Яллагдагч*******ын гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Би урд гэрчээр мэдүүлэг өгөхдөө сандарсанаас болж түхайн үедээ би мотоцикль унаж явснаа яриагүй би араар нь сууж явсан гэж худал мэдүүлсэн. Тухайн үед зам тээврийн осол болох үед би мотоциклийг унаж явсан нь үнэн, миний араар хохирогч******* сууж яваад машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж Мөнхбат гэмтсэн юм. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би өөрөө мотоцикль унаж яваад осол гаргаж сандарсан байсан тул Мөнхбатыг мотоциклийн жолоо барьсан гэж мэдүүлсэн. Харин 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би цагдаа дээр ирээд айж сандарсандаа Мөнхбатыг жолоо барьсан гэж худал мэдүүлсэн үнэн. Гэхдээ би сүүлд бодоод байхад энэ хэргийн үнэн зөвөөр шийдүүлэх нь зөв гэж бодоод би энэ удаагийн мэдүүлэг дээрээ үнэн зөвөө ярьж байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж машины жолооч*******тай нийлж хохирогчид гарсан зардлыг хувааж төлөхөөр болж байгаа удахгүй хохирогч Мөнхбатын эмчилгээний зардал бусад гарсан зардлыг бүрэн бадагдуулна гэж бодож байна. Тухайн үед Мөнхбат бид хоёр хүмүүстэй нийлж 2.5 хэмжээтэй том пиво 3-ыг хувааж уусан тухайн үедээ согтуу байсан гэхдээ согтолт гайгүй байсан... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 80-84/ 7. Гэрч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай хүү******* нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр "Галуут суманд байх гэрээсээ адуундаа явлаа гээд гарсан. Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймагт мотоциклтой явж байгаад машинтай мөргөлдөж манай хүү Мөнхбатын биед гэмтэл учирсан байсныг мэдээд 2018 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр аймагт ирэхэд манай хүүг яаралтай Улаанбаатар хот явах шаардлагатай гэхээр нь 2018 оны 01 сарын 04-ний өдөр онгоцоор Улаанбаатар хот явж Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж тархины хагалгаанд орсон. Бид нарт Мөнхбатыг эмчлүүлэх зардалд 1050.000 төгрөг гарсан... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 90-91/ ...Ууганбаяр нь надад эмчилгээний зардал гэж 200000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо 325000 төгрөг өгөхөөр байгаа,******* нь хохиролд мөнгө өгөөгүй байгаа гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 126-127/ 8. Гэрч Д.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би******* гэх хүнийг танихгүй харин*******ын танина ээж аавтай нь би найзууд байгаа юм гэхдээ төрөл садангийн холбоо байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 11 цагийн үед би “Баруун бүс” худалдааны төв орчихоод таксинд суусан “Есөн-Эрдэнэ” захын баруун талын захаар хойшоо өгсөөд явж байсан чинь ЕсөнЭрдэнэ захын баруун талын “Наранбулаг” гэх бөөний худалдааны төвийн урд талд миний танидаг гэх******* нь нэг мотоциклтой хүний араар нь суусан дэлгүүрийн урд талд зогсож байгаа хасагдсан би такситай гэр лүүгээ яваад өгсөн. Би тухайн үед ганцаараа таксинд байгаад явж байсан бөгөөд миний харж байгаагаар******* нь мотоциклтой хүний ар талд суусан явж байхыг би харсан бөгөөд түүнээс хойш 5 хоногийн дараа Мөнхбатыг мотоциклтой явж байгаад осолд орж гэмтсэн талаар мэдсэн. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 92-93/ ...*******ыг би муухан танина. Би Есөн-Эрдэнэ захаас таксинд суугаад Хөх толгой өгсөөд явж байхад******* нь Есөн-Эрдэнэ захын баруун талд байх Наранбулаг худалдааны төвийн ард талд байх Магнай трейд ШТС-ын хэсгээр Наранбулаг хүнсний дэлгүүрийн чигтэй мотоцикльтой бууж байгаа харагдсан түүнийг нь ээж Буянхишигт нь ярьчихсан чинь намайг харсан гээд цагдаад хэлсэн байсан тэгээд надаас мэдүүлэг авсан. Хэдний өдөр байсан гэдгийг би мэдэхгүй байна. Улаан өнгийн мотоцикльтой байсан болохоор хүрэн өнгийн үстэй дээлтэй байсан санагдаж байна. Тухайн үед ёолк болох гэж байсан болохоор 2017 оны 12 дугаар сарын 30 31-ны өдрийн 11 цаг өнгөрч байсан байх. Ногоон дээлтэй хүн мотоциклийг нь унаад******* нь өөрөө араар нь дээлтэй байсан. 2018 оны 02 дугаар сүүлчээр болов уу ээжид нь мотоцикльтой явж байсан хэлсэн тэгсэн 2018 оны 03 дугаар сард намайг цагдаагаас дуудсан тэгээд ирж мэдүүлэг өгсөн. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-95/
9. Шинжээчийн С.Наран-Амгалангийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад. бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 7.12 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ / уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн Мустанг маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоцикль жолоодож явсан******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн дүрмийн 9.3-ийн е/ “Хорооллын дотор цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.7-ийн а/ “Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыгтус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм. ....Би Эрүүгийн 1814000120339 дугаартай хэргийн материал болон хохирогч гэрч нарын мэдүүлэг зэргийг уншиж танилцлаа 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр дүгнэлт гаргахдаа мустанг маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоциклийг******* жолоодож явсан гэж дүгнэлт гаргасан бөгөөд хавтас хэргийн материал болон хохирогч гэрч нарын мэдүүлэгээр яллагдагч******* нь мотоциклийг жолоодож явсан тодорхой болсон байна. Иймд миний гаргасан 02 дугаартай дүгнэлтэнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул миний гаргасан дүгнэлтээр*******ыг буруутгах биш******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлтэй байна миний гаргасан гэх дүгнэлтэнд өөрчлөлт орохгүй яагаад гэвэл миний гаргасан дүгнэлт нь тухайн үед хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэргээр үндэслэж гаргасан учир дүгнэлтэнд өөрчлөлт гарахгүй зам тээврийн осолд мотоциклийн жолооч, Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаатай авто машины жолооч 2 уулаа буруутай гэж үзэх үндэслэлтэй байна...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 191-193/
10. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн: 1.*******ын биед гавлын дух ясны баруун хэсэг, баруун чамархайн ябаруун хөмсөг сэртэн дайрсан шугаман хугарал, тархины эдийн духны баруун хэсэг, чамархайн суурь болон урд буланд хатуу хальсны дээрх цус хураа, баруун эгэм ясны зөрүүгүй хугарал, зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гавал тахины болон зулайн гэмтэл нь 2017 оны 12 сарын 31-ний өдтээврийн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Харин эгэм ясны хугарал гэмтэл нь 2017.12.06-ны Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтэлийн тасгийн № 9835 тоот өвчний түүхээс харахад тухайн үед үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд уг гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоохын тулд түүний цээжний эгц байрлалын рентген зургийг дахин шинжлүүлэх шаардлагатай байна. 3.*******ын биед гавлын дух ясны баруун хэсэг, баруун чамархайн ябаруун хөмсөг сэртэн дайрсан шугаман хугарал, тархины эдийн духны баруун хэсэг, чамархайн суурь болон урд буланд хатуу хальсны дээрх цус хураа гэмтэл нь тухайн учирсан үедээ амь насанд аюултай гэмтэл болно...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. Харин эгэм ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх ээмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 116-119 /, 11. Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 331 дугаартай шинжээчийн: 1. Акссент маркийн цагаан өнгийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машширхэг 1800.000 төгрөг 2. Мустанг-5 маркийн мотоцикль 1 ширхэг 300.000 төгрөг гэх нийт 2100.000 төгрөг гэшинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 185-186/ 11. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шинжээчийн: А: Энэ дүгнэлтийн Б хэсэгт заасан замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг тээврийн хэрэгслийн жолооч*******, мотоциклийн жолооч******* нар нь зөрчсөний улмаас осол гарсан байна. • Б: Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй. хөдөлгөөнд саад. бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн 7.12 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн Мустанг маркийн улсын дугаар, бичиг баримтгүй мотоцикль жолоодож явсан******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” Мөн 9.3-ийн е/ Хорооллын дотор цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 2.7-ийн а/ “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. В: Аксент маркийн 20-67 ӨМҮ тээврийн хэрэгслийн Жолооч*******, мотоциклийн жолооч******* нар аль, аль нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Г. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 189-190/, 12. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 08 дугаар шинжээчийн: 3.1: Энэ дүгнэлтийн 3.2 хэсэгт заасан замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч*******, мустанг 5 маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоциклийн жолооч******* нар нь зөрчсөний улмаас осол гарсан байна. 3.2: Аксент маркийн 20-67 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй. хөдөлгөөнд саад. бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн 7.12 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзварнэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн Мустанг 5 маркийн улсын дугаар, бичиг баримтгүй мотоцикль жолоодож явсан******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул,саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” Мөн 9.3-ийн е/ “Хорооллын дотор цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 2.7-ийн а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 3.3: Аксент маркийн 20-67 ӨМҮ тээврийн хэрэгслийн жолооч*******, мустанг 5 маркийн улсын дугаар бичиг баримтгүй мотоциклийн жолооч******* нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 3.4: Иргэн******* /ВК89070910/ нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд мотоцикль жолоодох А ангилалгүй харин ВС ангилалын үнэмлэхтэй байна. -Иргэн*******ын******* /В388102715/ нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд В ангилалын үнэмлэхтэй байна. 3.5: Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. гэх дүгнэлт / 2 дугаар хх-ийн 121-122 / болон 1 дүгээр хавтаст хэргийн 35-42 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 48-63 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн эм худалдан авсан нотлох баримт, 2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн онгоцны билет худалдан авсан нотлох баримт, шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон 4 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгсөнийг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу, эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн байгааг дурдах нь зүйтэй байна. Шүүхээс гэм буруугийн талаар дүгнэлт гаргасаны дараа шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь хохирол нөхөн төлөх талаар 15 минутын завсарлага авах хүсэлт гаргасаныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 15 минутаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл хугацаагаар завсарлуулав. Завсарлагааны хугацаа дуусаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүгдэгч*******оос 525000 төгрөгийн төлбөр төлсөн, шүүгдэгч*******аас 325000 төгрөгийн төлбөрийг төлсөн ХААН банкны орлогын мэдүүлгийг гаргаж өгсөнийг хавтаст хэрэгт бэхжүүлсэнийг дурдах нь зүйтэй байна. Шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгсумынг 2 дугаар багийн нутаг 31 дүгээр гудамжны зүүн талын шороон зам дээр шүүгдэгч******* нь “мустанг”-5 маркийн мотоциклийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 9.3е-д заасан “хорооллын дотор цагт 20 км цагаас хэтрүүлэхгүй явна” мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д заасан “согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, шүүгдэгч******* нь өөрийн эзэмшлийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй. хөдөлгөөнд саад. бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 7.12 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчиж******* нь*******ын авто машинтай мөргөлдөж*******ын мотоциклын араар сууж явсан*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн шүүгдэгч******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө мотоциклыг*******ыг барьж явсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримтууд тус тус болсон нь хохирогч******* болон гэрч гэрч Б.Буянхишиг,*******, шинжээч С.Наран-амгалан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 129 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгбайдал, ашиглалтын журмыг зөрчиж тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдаашиглалтын журмыг зөрчиж хүнйи эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйли2.3-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлөгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид...зөрчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш яллагдагчаар татаж болохгүй хугацаа өнгөрсөн өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-“гэрч... мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн бол...нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч*******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмиийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч*******,******* нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, тэдэнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тодорхой хугацаа зааж хүлээлгэж, уг эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч*******ын тээврийн хэрэгсэл жолоодох 1062387 дугаартай жолоочийн үнэмлэх, шүүгдэгч*******ын 583025 дугаартай жолоочийн үнэмлэх болон 01392286 дугаартай 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машины гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож,*******ын тээврийн хэрэгсэл жолоодох 1062387 дугаартай жолоочийн үнэмлэх, шүүгдэгч*******ын тээврийн хэрэгсэл жолоодох 583025 дугаартай жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ын лицензийн төвд шилжүүлэх, шүүгдэгч*******ын эзэмшлийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машины гэрчилгээг хэрэгцээний дагуу эзэмшигч*******т буцаан олгож шийдвэрлэв. Уг хэрэгт шүүгдэгч*******ын эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн, шүүгдэгч*******ын эзэмшлийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утас болон авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч*******,******* нарт буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч*******ад учирсан хохирлыг нөхөн төлж холбогдох баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон.
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт*******ын*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж согтуурсан үедээ, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Мөн шүүгдэгч ******* овогт*******ын*******ыг гэрч нь мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч******* овогт*******ын*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт*******ын*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч ******* овогт*******ын*******,******* овогт*******ын******* нарт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, тус бүр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2- д зааснаар ялтан*******,******* нарт тус бүр зургаан / 06 / сарын хугацаагаар зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан*******,******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6-д зааснаар ялтан*******,******* нар нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан*******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Уг хэрэгт шүүгдэгч*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч*******ын тээврийн хэрэгсэл жолоодох 1062387 дугаартай жолоочийн үнэмлэх, шүүгдэгч*******ын тээврийн хэрэгсэл жолоодох 583025 дугаартай жолоочийн үнэмлэх болон 01392286 дугаартай 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машины гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож*******ын тээврийн хэрэгсэл жолоодох 1062387 дугаартай жолоочийн үнэмлэх, шүүгдэгч*******ын тээврийн хэрэгсэл жолоодох 583025 дугаартай жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ын лицензийн төвд шилжүүлж, шүүгдэгч*******ын эзэмшлийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машины гэрчилгээг хэрэгцээний дагуу эзэмшигч*******т буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч*******ын эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн, шүүгдэгч*******ын эзэмшлийн 20-67 ӨМҮ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утас болон авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч*******,******* нарт буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ