Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 222/МА2025/00001

 

 

2025      01         10                                                 222/МА2025/00001

“.................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, “А” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 306 дугаар шийдвэртэй,

“” ХХК-ийн “...............” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэнгийн давж заалдах гомдлоор 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч “......” ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “.......” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга:

1.а.Нэхэмжлэлийн шаардлага: “........” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн.

1.б.Нэхэмжлэлийн үндэслэл: “..........” ХХК нь “......” ХХК-тай нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд “..................” ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 82 дугаар гудамжны 5 тоот хаягт бүртгэлтэй, 88505790, 88430048 утасны дугаартай гэж бичээд, гүйцэтгэх захирал Мөнхдорж гэх хүн гарын үсэг зурсан. Бид гэрээнд заасан хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч “......” ХХК нь энэ хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдож, шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “Хэрлэн мөнх ундарга” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү. Манай компани Сүхбаатар аймагт байрладаг тул оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

2.Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан “.......” ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгч “.........” ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь “...... ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэл байхгүй гэж буруу дүгнэсэн. “.........” ХХК нь “...............” ХХК-аас 37,182,087 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад иргэний хэрэг үүсгэсэн. Гэвч “.................” ХХК нь энэ хаягт бүртгэлгүй болох нь тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. “.........ХХК нь “........” ХХК-тай нүүрс тээврийн гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан боловч тус компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул шилжүүлсэн ажлын хөлсийг буцаан нэхэмжилсэн. Дээрх баримтуудаас дүгнэхэд “.......” ХХК нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны  дагуу “...............” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжуудаар тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4.Нэхэмжлэгч “.............” ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунсүрэнгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад түүний давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

5.Нэхэмжлэгч “.........” ХХК нь “..........” ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:  

7.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон  “..........” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, нүүрс тээвэрлэлтийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, харьцуулан дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь “.............” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулахаар буюу 37,182,087 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч “.........” ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Толгойт 82 дугаар гудамжны 5 тоот хаягт оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (хх 5, 8-9, 25-29)

8.Мөн дээр дурдсан нүүрс тээвэрлэлтийн гэрээг “.............”, “...........” ХХК-иудын хооронд байгуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “..........” ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл гэрээний нэг тал болох “............” ХХК-ийг уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцуулах нь зөв юм. (хх 25-29)

9.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэж, энэ зүйлийн 155.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэнгийн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 306 дугаар шийдвэрт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:

1.1. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн .....тоот гэрчилгээтэй, ......регистрийн дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны ...... дугаар гудамжны ... тоот хаягт бүртгэлтэй “..........” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.” гэж өөрчилсүгэй.

1.2.Шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан “..........” ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоох үйл ажиллагааг явуулахыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.” гэсэн заалт нэмсүгэй. 

1.3.Шийдвэрийн тогтоох хэсэгт ““Хэрлэн мөнх ундарга” ХХК-ийн оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэнд (91910401) утсаар мэдэгдэхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.” гэсэн заалт нэмсүгэй.  

1.4.Шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “.......” ХХК-ийн өмгөөлөгч Б.Оюунсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                     Г.БОЛОРМАА

                                                                                Д.ГАНЗОРИГ