| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/05453/и |
| Дугаар | 5453 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 5453
| 2016 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2016/05453 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,
206,714,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр оролцов.
Гуравдагч этгээд нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сэлэнгэ аймгийн*******анд үйл ажиллагаа явуулдаг нь 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай Татварын хэлтэст бүртгүүлж, тоот регистрийн дугаарын гэрчилгээтэй Үр тариа буурцагт болон таримал ургамал тариалалт, бетон цемент болон гипсээр хийсэн материал эдлэл үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.
захиралтай нь сүүлийн жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн боловч 2014 оны Хяналт шалгалтын актын татварын алдангийн орлого 2,195,400.00 төгрөг, татварын торгуулийн орлого 5,752,800.00 төгрөг, татварын хүү торгуулийн орлого 14,000.00 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 5,045,400.00 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 8,549,200.00 төгрөг, татварын тайлангийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 5,234,500.00 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татвар 2,416,900.00 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 3,737,600.00 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 173,768,500.00 төгрөг, нийт 206,714,000.00 төгрөг болж байна.
Манай татварын хэлтэс энэхүү татварын өрийг Татварын ерөнхий хуулийн дагуу улсын байцаагч нь дэс дараатай хураан барагдуулах арга хэмжээ авсан боловч одоо болтол барагдуулахгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар -иас 206,714,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“-ийн Гүйцэтгэх захирал нь энэхүү компанийг гуравдагч этгээд болох -ийн Гүйцэтгэх захирал оос худалдан авсан бөгөөд татварын эдгээр өрүүд бол бидний өмчлөл, эзэмшилд шилжиж ирэхээс өмнө үүссэн өр тооцоо бөгөөд үүнтэй холбоотой болон компанийн өмч хөрөнгөтэй асуудал өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдэгдээгүй, хэвээр үргэлжилж байна.
Өнөөдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох -иас төлөөлөл оролцуулах шаардлагатай байсан юм.
Татварын тооцооллын жагсаалтаас үзвэл 1,000,000.00 төгрөгийг дансаар төлсөн байх бөгөөд үүнээс хойш төлбөр төлсөн эсэхийг баримтаар гаргаж өгсөн эсэхийг тодруулах шаардлагатай байна.
Манай компани эдгээр татварын өр төлбөрийг бүхэлд нь төлөхгүй гэж маргахгүй, харин эдийн засгийн хямрал, компанийн үйл ажиллагаа, борлуулалт зэргийг харгалзан үзээд хүү, торгуулиас чөлөөлж өгөөч гэж нэхэмжлэгч ээс хүсэх байна.
нь*******таа татвар сайн төлдөг компани бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч*******, Татварын ерөнхий газрын харъяа нь хариуцагч -д холбогдуулан 206,714,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Тус хяналт шалгалтаар хариуцагч -ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, шалгалтаар 152,474,000.00 төгрөгийн зөрчил илэрч, 21,556,674.80 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги, хүү төлүүлэхээр акт тогтоожээ.
Энэхүү хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот улсын байцаагчийн актаар хариуцагч -д тавьсан нөхөн татвар, торгууль, алданги, хүүг задалбал:
*******ын Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар татварын улсын байцаагчийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тус хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан актыг татвар төлөгч нь эс хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 42 дугаар зүйл болон 72 дугаар зүйлд тус тус заасны дагуу татгалзал, гомдлоо хяналт шалгалт хийсэн татварын албанд өгөх, Татварын маргаан таслах зөвлөл, шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар хариуцагч -ийн Гүйцэтгэх захирал , Ерөнхий нягтлан бодогч нар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот улсын байцаагчийн акттай танилцаж, аливаа тайлбар, татгалзалгүйгээр зөвшөөрсөн байна.
Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагчийн акт гаргах үндэслэл нь хууль зөрчсөн эсхүл биелүүлээгүй үйлдэл, эс үйлдлээр илэрсэн буюу хянан шалгалтын үр дүнгээр илэрсэн зөрчил бөгөөд тухайн зөрчлийн дагуу тавьсан актыг татвар төлөгч буюу хариуцагч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д зааснаар хүлээн зөвшөөрчээ.
Гэвч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн гаргасан -д холбогдох энэхүү иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс татварын улсын байцаагчийн гаргасан актыг эс зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй боловч хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот улсын байцаагчийн актыг үгүйсгэхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар татвар төлөгч нь хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлөх үүрэгтэй бөгөөд тоот улсын байцаагчийн актанд энэ талаар заасан байна.
Гэвч хэрэгт цугларсан баримтаар Татварын ерөнхий хуулийн 57.2-т заасан үндэслээр -д татварын өрийг төлөх хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хариуцагч нь энэхүү хугацаанд нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгууль болох 21,556,674.80 төгрөгийг төлөөгүй байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч талаас “татвараа өөрөө тодорхойлж, төлөх” аргаар ногдуулж, хураадаг татварын өрийг нэхэмжилж байна.
Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “татварын тайлан гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг хэлнэ” гэжээ.
Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 болон 45 дугаар зүйлийн 45.1-д тус тус зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй юм.
Энэ нь, татварын төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар тус тус өөрөө тогтоож, төлөх үүрэг хүлээсэн татвар юм.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох хариуцагч -ийн татварын тооцооллын жагсаалт, холбогдох тайлангаас тус тус үзвэл уг компани нь дээр дурьдснаар 185,157,500.00 төгрөгийн татвар төлөхөөр тайлагнасан байна.
Гэвч татвар төлөгч нь өөрөө тодорхойлж, төлөх татвараа төлөөгүй учраас Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд хариуцагч нь энэхүү тайлангаар тодорхойлсон нийт 185,157,500.00 төгрөгийн татварыг төлөхгүй гэж хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар үгүйсгэх замаар мэтгэлцэхгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар 21,556,674.80 төгрөг нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тавьсан нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгууль бөгөөд тогтоосон хугацаанд төлөгдөөгүй татварын өр бол харин 185,157,500.00 төгрөг нь татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон, тогтоосон хугацаанд төлөгдөөгүй татварын өр юм.
Нэгэнт хариуцагч нь хяналт шалгалтаар илэрсэн болон татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгууль болох 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот улсын байцаагчийн актаар тогтоосон 21,556,674.80 төгрөг, татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон 185,157,500.00 төгрөгийг хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс нь ийнхүү нэхэмжлэх эрхтэй юм.
Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс хуульд зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч -д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг тус тус авч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд, хариуцагч -иас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот улсын байцаагчийн актаар тогтоосон 21,556,674.80 төгрөг, татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон 185,157,500.00 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч т олгох нь үндэслэлтэй байна.
*******ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон, нийт 206,714,000.00 төгрөг
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар өгрөгийг улсын орлого
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР