| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1014 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 1014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.О ад холбогдох эрүүгийн 1906 03146 1261 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Их засаг” их сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар байрны орцонд иргэн Ж.Бямбадэлгэртэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад явах гэлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь 2 хөлөөрөө ээлжлэн өшиглөж 2 гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ж.Бямбадэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-12-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6204 дугаартай дүгнэлт /хх-25/, Б.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-49/, шүүгдэгч Б.О ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-55/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар байрны орцонд иргэн Ж.Бямбадэлгэртэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад явах гэлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь 2 хөлөөрөө ээлжлэн өшиглөж 2 гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Баасандоржийн өгсөн: “...Би өчигдөр оройн 21 цаг өнгөрч байхад найз Сайнбаяртай ботаник дээр тараад бид хоёр 1 шил архи авч хувааж уусан. Сайнбаярын гэрт орох гэсэн эзэнгүй цоожтой байсан. Тэгсэн орцонд Сайнбаярын танил залуутай тааралдсан. Тэгсэн тэр залуу шил архитай явж байсан. Тэрийг бид гурав уусан. Сайнбаяр болохоор найзындаа орж унтлаа гээд явсан. Тэр залуу бид хоёр орцонд нь тал шил архийг хувааж уугаад “харилаа” гээд хэлсэн чинь намайг оруулахгүй гэх шалтгаанаар зодсон. Би шатан дээр сууж байхад үл таних Очирбат миний өөдөөс харан шатан дээр зогсож байгаад шууд нүүр рүү 2 хөлөөрөө ээлжлээд өшиглөөд байсан. Нилээн олон удаа өшиглөсөн ба өшиглөж дууссаны дараа баруун, зүүн гараараа 2-3 удаа нүүр рүү цохисон. Тэгээд яг гарах гэсэн чинь үснээс зулгайгаад хойш саваж унаад толгойгоо шатны ирмэг цохиж гэмтээсэн.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6204 дугаартай дүгнэлтэд:
1. Ж.Бямбадэлгэрийн биед дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, эрүү, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн гуя, ууцанд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ж.Бямбадэлгэрийн охин хальс 8-9, 6-7, 4-5 цагийн түвшинд үлдэц төдий болсон, үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй байна.
5. Ж.Бямбадэлгэр нь бэлгийн замын халдварт тэмбүү, трихомониаз өвчтэй байна.
6. Ж.Бямбадэлгэр нь жирэмсэн биш байна.
7. Ж.Бямбадэлгэр АВО системээр А2-р бүлгийн цустай байна.” /хх-26/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.О ын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5
дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Харуул Алтай” хотхоны байранд найз Хулантай уулзаад 30 орчим минутын дараа Хулан гэр рүүгээ орсон. Би тал шил архитай явж байсан ба тэрийгээ уух гээд 9 давхраас 10 давхар руу гарсан. 10 давхарт Сайнаа ах нэг танихгүй эгч хоёр байсан. Тэгээд надад байсан архиа гарвуулаа хувааж уусан. Удалгүй Сайхнаа ах яваад өгсөн. Танихгүй эгч бид хоёр манай гэр рүү хамт явсан ба манай байрны орцонд орж 10 давхарт гарч үлдсэн архиа танихгүй эгч бид хоёр ууж байх явцад нөгөө эгч надад агсан тавиад шилтэй архи хагалаад бид хоёр маргалдсан. Тэгээд би тэр эгчийг 4-5 удаа нүүрэн тус газар нь цохисон.” /хх-49/ гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-19/,
Хохирлын баримтууд /хх-26-27/,
Шүүгдэгч Б.О ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-55/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар байрны орцонд иргэн Ж.Бямбадэлгэртэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад явах гэлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь 2 хөлөөрөө ээлжлэн өшиглөж 2 гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Б.О ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 21 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.О ын цагдан хоригдсон 21 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгтэй дүйцүүлэн тооцож 321.000 төгрөгөөр тогтоож, түүнд оногдуулсан хорих ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.О ын цагдан хоригдсон 21 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн тооцож 321.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас хасч тооцон түүнд 135 нэгж буюу 135.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан 135 нэгж буюу 135.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.О ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.О ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС