| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00260/И |
| Дугаар | 00267 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00267
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сум Засаг даргын тамгын газрын байранд байрлах Булган аймгийн Өмчийн албаны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух Шарнууд овогт Дэмидийн Оюунчимэг /РД:ГМ65080901/-т холбогдох ,
412300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00260/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1971 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн, Булган аймгийн орон нутгийн Өмчийн албанд мэргэжилтэн ажилтай, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг А хэсгийн 12-3 тоотод оршин суух, Саасга Боржигон овогт Даваажавын Уламбаяр, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа, гэрч Ч.Ариун, Б.Батцэцэг, нарийн бичгийн даргаИ.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн орон нутгийн Өмчийн алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Өмчийн алба нь хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн санхүүжилтээр өрхийн амжиргааг дэмжих зорилгоор 2008 онд олгосон тоног төхөөрөмж болох гутлын машины төлбөр 412300 төгрөгийг Д.Оюунчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух Дэмид овогтой Оюунчимэг миний бие 2008 онд Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрөөс гутлын толгой очдог баганан машин авсан боловч үнийн дүнг төлж чадахгүйн улмаас уг машиныг буцаахаар шийдвэр гарч аймгийн хөтөлбөрийн зохицуулагч х.Мэдэхгүй, н.Арвин нар нь орон нутагт хөтөлбөрийг хариуцаж ажиллаж байсан ажилтны хамт ирж машиныг буцаагаад аваад явсан. Тухайн үед ирсэн 2 машин хоёулаа буцаагдаж байсан. Иймд энэ машин надад хамааралгүй болно. Нэхэмжлэлээс харахад Булган аймгийн Засаг даргын дэргэдэх орон нутгийн Өмчийн алба нь тухайн тоног төхөөрөмжийг хүлээж авахдаа зөвхөн цаасан жагсаалтаар иргэдтэй тулгалт хийхгүй хүлээж авсан эргээд иргэдэд өр үүсгэх үндэслэл болж байна. Тухайн үеийн аймгийн ХЯБХ-ийн нэгж нь тоног төхөөрөмжийг буцааж авчихаад иргэдийн нэр дээрх тоног төхөөрөмжийг хаалгүйгээр Өмчийн албанд биет байдлаар бус цаасан хэлбэрээр хоосон өмч хүлээлцсэн байна. Би 2016 оны 04 дүгээр сраын 22-ны өдөр хөтөлбөрт ажиллаж байсан н.Ариун даргатай утсаар ярихад энэ асуудалд та хамааралгүй, машинаа аваад явсан гэж хэлээрэй гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд Хөдөөгийн ядуурлыг бууруулах төсөл Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр татан буугдсан. Төсөл татан буугдахаас өмнө Д.Оюунчимэг оёдлын багнан машин авсан гэрээ байгаа.Иймд Д.Оюунчимэгээс 412300 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Өмчийн алба нь хариуцагч Д.Оюунчимэгт холбогдуулан төслөөр олгосон гутлын баганан тулгуурт машины үнэ 412300 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Д.Оюунчимэг ньХөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн төсөлд хамрагдаж 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөрХөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр, Хишиг-Өндөр сумын ХУХ-ны даргатай Жижиг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зээлээр авч эзэмших гэрээ-г байгуулж, талууд гарын үсгээ зурсан байх ба энэ үйл баримтын талаар маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу олгосон гутлын баганан тулгуурт машины үнэ болох 412300 төгрөгийг хариуцагч Д.Оюунчимэгээс гаргуулахаар, хариуцагч Д.Оюунчимэг нь гэрээгээр хүлээж авсан гутлын баганан тулгуурт машины үнийг төлж чадаагүй тул уг машиныг ХЯБХ-ийн мэргэжилтнүүдэд буцаан хүлээлгэж өгсөн тул төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан Жижиг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зээлээр авч эзэмших гэрээ-ээр 3 тал харилцан тохиролцож гэрээний нэг тал болох Д.Оюунчимэгт 470000 төгрөгийн үнэ бүхий гутлын баганан тулгуурт машиныг хүлээлгэн өгч, зээлийг 1.5 жилийн хугацаанд багтаан төлөхөөр гэрээ байгуулагдсан байгаагаас үзвэл талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцлийн талаар буюу худалдах эд хөрөнгө, үнэ, хугацаа зэргийг тохирсон байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263.1-д зааснаар зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авахгэрээ байгуулсанд тооцно.
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол үндсэн үүргийг худалдагч хүлээх бөгөөд худалдан авагч үнийг төлөхөөс өмнө гэрээгээр тохирсон доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх,харин худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх нь түүний хариу үүрэгболж байдаг.
Хариуцагч Д.Оюунчимэг нь уг машины төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй машиныг ашиглаж байгаадтөслийн мэргэжилтэнд буцааж өгсөн болох нь хариуцагчийн ...Би 2008 онд ХЯБХ-өөс гутлын толгой оёдог баганан машин авсан боловч үнийг төлж чадахгүйн улмаас уг машиныг буцаахаар шийдвэр гарч хөтөлбөрийн зохицуулагч н.Мэдэхгүй, н.Ариун нарт хүлээлгэж өгсөн гэх тайлбар, шүүхийн хэлэлцүүлэг гэрч Ч.Ариуны ...Хишиг-Өндөр суманд очиход мэргэжилтний өрөөнд 2 тоног төхөөрөмж оруулж тавьсан байсан. Дарга нягтлан 2 тоног төхөөрөмжийг Булган аймгийн Булган суманд авчирсан байсан. Оюунчимэгээс 2008 онд гутлын баганан тулгуурт машин авчирч төслийн агуулахад хийсэн гэх шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Хариуцагч Д.Оюунчимэг нь зээлээр худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг төлж чадаагүйгээсгэрээнээс татгалзсан саналыг төсөл хэрэгжүүлэгч тал хүлээн авч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гутлын баганан тулгуурт машиныг буцаан авсан гэж үзэх үндэслэлтэй.
Гэрээнээс татгалзахын үр дагавар нь талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг бөгөөд энэхүү үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй. ХЯБХ-ийг хэрэгжүүлэгч нь маргаан бүхий гутлын баганан тулгуурт машиныг хүлээн авснаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар худалдан авагчийнгэрээнээс татгалзсан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан гэрээ дуусгавар болж уг гэрээний дагуу хэн аль нь үндсэн үүргээ гүйцэтгэх, гүйцэтгэхийг шаардах эрхгүй болжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Булган аймгийн Өмчийн албаны нэхэмжлэлтэй, Д.Оюунчимэгт холбогдох, 412300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ