| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2024/00887/И |
| Дугаар | 213/МА2025/00005 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 213/МА2025/00005
“******* ******* ******* *******” ТӨХХК-ийн
нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргын
Тамгын газарт холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох
Тэжээлийн буудайн үнэ 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******” ТӨХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК нь газар тариалан, мал ******* ******* салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулж, Засгийн газрын бодлого, хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, ******* ахуй нэгжийг урт хугацааны таатай нөхцөл бүхий зээлээр дэмждэг.
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дүгээр тушаалыг үндэслэн ******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК нь нөөцөлсөн байсан 875 тн тэжээлийн буудайг нэгж үнийг 700,000 төгрөгөөр тооцож, нийт 612,500,000 төгрөгийн тэжээлийн буудайг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар-т зээлдүүлсэн.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар нь зээлээр авсан тэжээлийн буудайн үнийг төлөөгүй. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөгийг гаргуулж, өгнө үү.. гэжээ.
2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Манай аймагт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой , зудын нөхцөл байдал жил дараалан үүсэж, хөдөө ******* ******* салбарт хүндрэл учраад байгаа билээ.
******* ******* ******* салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч зудын нөхцөл байдал үүсэж, хохирол багатай даван туулахын тулд улс, орон нутгийн зүгээс ихээхэн анхаарч *******илласан. Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улсын онцгой комиссоос 2024 оны хавар өвс, тэжээлийн дэмжлэг олгож байсны нэг нь 875 тн улаан буудайн тэжээлийн дэмжлэг юм. Хүнс хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний А/101 дүгээр тушаалаар манай аймагт 375 тн улаан буудайн тэжээл хуваарилсан. Улсын их хурлын дарга ******* болон Улсын онцгой комиссын зүгээс нэмэлтээр 500 тн, нийт 875 тн буудайн тэжээлийг хөдөө ******* ******* салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, гамшгийн хэмжээнд хүрсэн тул үнэ төлбөргүйгээр олгохоор тухайн үед шийдвэрлэсэн. Улсын онцгой комисс, яам, иргэн, ******* ахуй нэгжээс олгосон хандив, дэмжлэгийг аймгийн Онцгой комиссын хурлаар оруулахад 875 тн улаан буудай тэжээлийг үнэгүй олгосон хэмээн тэмдэглэсэн байдаг. Нийт 875 тн улаан буудайн тэжээл үнэгүй олгож байгаа тул аймаг, орон нутаг тээврийн асуудлыг шийдвэрлэн татан авалтыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хийх чиглэлийг улсын онцгой комисс болон салбар яамны зүгээс өгсөн. Баянхонгор аймаг нь ******* ХХК-тай 64,800,000, ХХК-тай 86,400,000 төгрөгийн гэрээ байгуулж, татан авалтыг шуурхай зохион байгуулсан. Задгай ирсэн 875 тн улаан буудай тэжээлийг аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр цэргийн ангийн хашаанд буул, шуудайлан сумдад тараах *******лыг аймгийн Хүнс, хөдөө ******* ******* газар гүйцэтгэсэн. Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга ыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай аймагт *******илл******* 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцах үеэр энэхүү өр, авлагын асуудлыг танилцуулж, холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүсэхэд судалж, нааштай хариу өгөхөө илэрхийлсэн. Иймд манай аймгийн зүгээс 875 тн улаан буудайн тэжээлийн үнэ болох 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөгийг төлөх боломжгүй.
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар нь тэжээлийн буудайн үнэ, алданги нэхэмжилсэн ******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК-ийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш. Хариуцагчаас нэхэмжлэгчтэй тэжээлийн буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэг тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК-ийн хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар ТБАГ-т холбогдох Тэжээлийн буудайн үнэ 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК нь хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурд*******, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлын агуулга:
Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө, ******* ******* газар нь аймгийн Засаг даргын харьяа байгууллага. ТБ-А/2024-03 дугаартай тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн харьяа мэргэжлийн байгууллагад эрх олгож, Баянхонгор аймгийн засаг дарга өөрөө гэрээг баталга*******уулсан байна. Энэ агуулгаар хариуцагч нь Баянхонгор аймгийн засаг тамгын газар юм. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.5-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч байх ба, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын *******лын алба нь тамгын газар байх бөгөөд..” гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно, 28.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсвэл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж заасан байтал шүүх хариуцагчийг биш гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар нь Б-А/2024-03 дугаартай тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан үнэн гэсэн ба уг асуудлаар анхан шатын шүүхэд тус тэжээлийн буудайг үнэ төлбөргүйгээр өгсөн гэсэн ямар ч нотлох баримт ирүүлээгүй байхад шүүх хэргийн хариуцагчийг сольсон нь хууль бус юм.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 131/ШШ2024/00902 дугаартай шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас Б-А/2024-03 дугаартай тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох үндсэн төлбөр 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 918,750,000 /есөн зуун арван найман сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү...гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан тайлбарын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага татгалзал түүний үндэслэлийг тодорхойлох, хариуцагчийг сонгох нь нэхэмжлэгчийн суурь эрх юм. Учир нь талууд 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тэжээлийн буудай зээлээр худалдах худалдан авах 03 дугаар гэрээг байгуулсан. Гэрээ хүчин төгөлдөр эсэхэд Баянхонгор аймгийн Засаг дарга огт маргаагүй. Мөн гэрээ нь Иргэний хуулийн 22 дугаар бүлэгт заасан худалдах худалдан авах гэрээний зохицуулалтад нийцсэн хуульд харшлаагүй байх атал талуудын маргаагүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн бөгөөд уг эрхийг хязгаарласан баримт хэрэгт авагдаагүй. Баянхонгор аймгийн засаг дарга, түүний тамгын газар нь 875 тонн тэжээлийн буудайг нэг тонныг нь 700 төгрөгөөр хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээний худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнийг гэрээнд заасан тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн тодорхой цаг хугацааны турш хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс барааг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн.
Харин хариуцагчийн зүгээс 2024 оны 3 сарын 31-ний өдөр төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.
А/101 дугаар тушаалаар нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ТӨХХК-нь засгийн газарт эрх үүргийг шилжүүлээгүй. Зөвхөн засгийн газраас тодорхой бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх зөвшөөрөл олгосон гэв.
7. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр ******* ******* ******* *******” ТӨХХК-нь Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын даргатай гэрээ байгуулаагүй. Аймгийн засаг даргын тамгын газар өөрийн гэсэн тусдаа төсөвтэй байгууллага юм. Аймгийн засаг дарга бол төсвийн шууд захирагч энэ хүрээнд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Аймгийн засаг дарга өөрийн биеэр тухайн процесс үйл *******иллагаанд оролцсон. Тухайн үед буудайг ачуулах үед сүүлд нь гэрээг манай талаар нөхөж зуруулсан байдаг. Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга гэрээнд зурахгүй гэсэн нь төлбөр төлөхгүй, үнэ төлбөргүй гэх агуулгатай гэрээ учир гарын зураг зураагүй байсан. Нэхэмжлэгч байгууллага нь санхүүгийн баримт хэрэгтэй учраас гэж ойлгуулан гэрээнд зуруулсан талаар Засаг дарга хэлдэг. Гэрээ байгуулах үедээ ЗДТГ-ын хуулийн хэлтэст хянуулаагүй. Буудайг хүлээн авах, тээвэр *******лын зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан. ******* ******* ******* газар нь буудайг сумдад тараах *******лыг зохион байгуулж хэрэгжүүлсэн. Буудайг аймгийн 20 сумдад ижил тэнцүү үнэгүй тараасан. Эвлэрэх боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү..гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн давж гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хян*******, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 918,750,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тэжээлийн буудай худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марг*******ээ.
5. Монгол Улсын Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/101 дүгээр тушаалаар улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан “” ТӨХХК-ийн худалдан авч нөөцөлсөн тэжээлийн буудайг цагаан зуд, төмөр зудын нөхцөл байдалтай байгаа аймгуудад 1 тонныг 700,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулан хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу зээлээр олгох *******лыг шуурхай зохион байгуулах, төлбөрийг 2024 оны 01 дүгээр улиралд багтаан төвлөрүүлэхийг “” ТӨХХК-д даалг*******ээ.
5.1. Дээрх тушаалыг үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргатай “Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, нэгж үнийг 700,000 төгрөгөөр тооцож, нийт 875тн бүхий 612,500,000 төгрөгийн өртөгтэй тэжээлийн буудайг 2024 оны 02 дугаар сарын 28-ны дотор худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч тал 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлөх, хэрэв худалдан авагч нь гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна./1хх6-9/
5.2. Улмаар талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон 875тн тэжээлийн буудайг хүлээлцэж, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр №05 дугаартай “Гэрээ дүгнэсэн акт”-ыг үйлджээ./1хх171-173/
5.3. Хариуцагч тал нэхэмжлэгчээс хүлээн авсан 875тн тэжээлийн буудайг Аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаар “Тэжээлийн буудайг хуваарилж, сумдад олгох тухай” захирамжаар 100 хувийн хөнгөлттэй үнээр нэр бүхий 20 сумдын малчдад тараасан үйл баримт тогтоогдсон./1хх62-64/
6. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд:
6.1. Монгол Улсын Хүнс, ******* ******* ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2889 дугаар “...14 аймагт 5,400,500,000 төгрөгийн үнэ бүхий 7,715 тонн буудай зээлээр олгогдсон төлбөрийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаа төвлөрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэгжилтийн тайланг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлэхийг ******* ******* ******* ******* ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргад хүргүүлсэн...” албан тоот/1хх170/;
6.2. Баянхонгор аймгийн Засаг даргад “Төлбөр нэхэмжлэх тухайн мэдэгдэл“-ийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/634, 8 дугаар сарын 21-ний өдрийн 01/793 дугаар албан тоотоор ******* ******* ахуй ******* ТӨХХК-иас хүргүүлсэн мэдэгдэл /1хх10-11/;
6.3. Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/97 дугаартай “Гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нөөцийн тэжээл татахад хөрөнгө зарцуулах тухай” захирамж /1хх68, 1хх190/;
6.4. Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/105 дугаар “Зудын нөхцөл байдалтай холбогдуулан 500 тонн тэжээл татахад хөрөнгө зарцуулах тухай” захирамж /1хх76, 1хх191/;
6.5. Баянхонгор аймгийн Онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №05, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №06 дугаар хурлын тэмдэглэл/1хх33-39/;
6.6. Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаар “Тэжээлийн буудайг хуваарилж, сумдад олгох тухай” захирамж /1хх62-67, 1хх187-189/;
6.7. Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/132 дугаар “Улаан буудай тэжээл савлахад хөрөнгө зарцуулах тухай” захирамж/1хх159, 1хх195-196/;
6.8. Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө ******* ахуй газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/1292 дугаар “Баримт материал хүргүүлэх тухай” аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн албан тоот/1хх194-195/;
6.9. Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө ******* ахуй газрын даргын 2024 оны 02 дугаар сарын А/04 дугаар “Ажлын хэсэг томилох тухай тушаал” /1хх 187/;
6.10. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/12 дугаартай “Ачаа тээвэрлэлтийн гэрээ”/1хх69-75/;
6.11. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/13 дугаар “500 тн тэжээлийн ачаа тээвэрлэлтийн гэрээ”;
6.12. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/14 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ/1хх77-119, 1хх149-158/;
6.13. 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2024/23 дугаар “Бараа материал нийлүүлэх гэрээ” /1хх160-164/;
6.14. Монгол Улсын Шадар сайд д 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1а/737 дугаар “Хүсэлт уламжлах тухай” Баянхонгор аймгийн Засаг дарга ы албан тоот /1хх166/;
6.15. Баянхонгор аймгийн Засаг дарга аас 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1а/669 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан тоот/1хх165/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
7. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7.1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд … Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын *******лын алба нь тамгын газар байна…гэснээс үзэхэд аймгийн Засаг дарга, түүний *******лын алба нь энэ маргааны хариуцагч мөн байна.
7.2. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч нь тэжээлийн буудайн 612,500,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
7.3. Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар гэрээний зүйл болох 875 тонн тэжээлийн буудайг гэрээнд заасан хугацаанд хүлээн авсан, тоо, ширхэг хэмжээ болон тэжээлийн улаан буудайн чанар байдалд гомдлын шаардлага гаргаагүй, харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх, алданги болон учирсан хохирлыг арилгах үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
7.4. Зохигчдын хооронд байгуулсан “...Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 5.2 дугаар зүйлд “…худалдан авагч тал нь гэрээний 3.1, 3.3 дахь заалтад заасан төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги худалдагч талд төлнө...”, “...алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна...” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн тул алданги 306,250,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй. Учир нь: талуудын байгуулсан гэрээнд заасан хугацаанд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул дээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
8. Хариуцагч тал “...гэрээний зүйл 875 тн тэжээлийн буудайг Улсын их хурлын дарга ******* болон Улсын онцгой комиссын зүгээс Баянхонгор аймагт хаваржилт, өвөлжилт хүндэрч зудын эрсдэл үүссэн тул аймаг, сумдын малчдад туслах зорилгоор үнэ төлбөргүй олгосон, гэрээний нөхцөл нь эргэн төлөгдөхгүй байхаар хийгдсэн. Өр авлагын талаар Монгол Улсын Шадар сайд Онцгой комиссын дарга нааштай хариу өгөхөө илэрхийлсэн...” гэж маргах боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй байна.
9. Иймд хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг нийт 918,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК-д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т төрийн болон орон нутгийн өмчит, “ашгийн төлөө бус” хуулийн этгээдийг төсвийн байгууллага гэж тодорхойлжээ.
10.1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 394 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “******* ******* ******* *******” ТӨХХК-ийн дүрмийн 1.3-т зааснаар тус компани нь “ашгийн төлөө” хуулийн этгээд мөн гэжээ.
10.2. Дээрх үндэслэлээр ******* ******* ******* ******* ТӨХХК-ийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөхгүй тул нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК аас улсын тэмдэгтийн хураамж 4,751,700 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлогод оруулж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 4,751,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ТӨХХК нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 131/ШШ2024/00902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 612,500,000 төгрөг, алданги 306,250,000 төгрөг, нийт 918,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "******* ******* ******* *******" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай гэж,
2 дахь заалтыг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ТӨХХК аас улсын тэмдэгтийн хураамж 4,751,700 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлогод оруулж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 4,751,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ТӨХХК нд олгосугай...гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* төрийн өмчит ХХК нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гарг******* болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ