Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 15

 

элэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би нэхэмжлэгч  “Бодьинженеринг” ХХК-ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн манай өргөдлийг хэрэгжиж эхлээгүй Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэл болгон өргөдөл хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/240 шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

                                                    Тодорхойлох нь :

          Нэхэмжлэгч “Бодьинженеринг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших “Нэргүйн ам” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Монгол шуудан ТӨХК-аар дамжуулан өргөдөл гаргаж 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга хүлээн авсан. Өргөдөл гаргаснаас хойш 2 хоногийн дотор дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын өргөдөл хүлээн авахыг түр хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр гарсан байна. Ийм учир түгээмэл тархацтай ашигт малталын хайгуулын тусгай зөвшөөрөл авах манай өргөдлийг хэрэгжиж эхлээгүй УИХ өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэл болгон өргөдөл хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/240 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

          Нэхэмжлэгч “Бодьинженеринг” ХХК-ийн захирал Б.Баттулга  шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Манай компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Орхироогийн ам” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн/240 тоотоор хүлээн авахаас татгалзсан.

          Тус татгалзсан үндэслэлийг хуулийн үндэслэлгүй гэж үзэн танай шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн маргаан шийдвэрлүүлэх хүртэл тухайн талбайг түр хугацааагаар бусад этгээдэд олгуулахгүй байхаар Ашигт малтмалын газрын тосны газарт хүсэлт хүргүүлсэн боловч татгалзсан хариу ирүүлсэн.

           Иймд тухайн талбайд удаа дараагийн шүүхийн маргаан үүсэх нөхцөл байдал үүсээд байгаа тул манай компани нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

  Үндэслэх  нь :

           Нэхэмжлэгч “Бодьинженеринг” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчилэн татгалзаж болно “ гэж зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

           Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Бодьинженеринг” ХХК нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Бодьинженеринг” ХХК-ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн манай өргөдлийг хэрэгжиж эхлээгүй Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэл болгон өргөдөл хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/240 шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн сангийн  100131400941 тоот дансанд  хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                                   ШҮҮГЧ                           Ж.БУРМАА