Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 493

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол, даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч /хохирогч/ П.Л шүүгдэгч /хохирогч/ Ц.А түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заансаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Пагамжавын Лхагва-Очир, Боржигон овогт Цэнд-Аюушийн Алтанхүү нарт холбогдох эрүүгийн “1911011700530” дугаартай, 186/2019/0454/Э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүн  хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, Мон-Эл ХХК-нд барилгын ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо Сансарын 4 дүгээр гудамжны 94 тоотод оршин суух бүртгэлтэй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

-урьд нь 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн,

- 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 2 жил 9 сарын хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

-2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр биелүүлж дууссан. Алаг адуу овогт Пагважавын Лхагва-Очир /РД:ХД82092431/,

Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргжилгүй, "Цэгц-Өрнөх" ХХК-нд хайрганы ажилтнаар ажилладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 19-990 тоотод оршин суух бүртгэлтэй,

-урьд нь 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн.

-2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэнд-Аюушийн Алтанхүү РД:СЧ88040479/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Лхагва-Очир нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 990 тоотод оршин суух Өлзийнямын гэрт Ц.Алтанхүүтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Ц.Алтанхүү нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 990 тоотод оршин суух Өлзийнямын гэрт П.Лхагва-Очиртой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч, хохирогч П.Лхагва-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

    1.2. Шүүгдэгч, хохирогч Ц.Алтанхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмшиж байна, торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Лхагва-Очирын:.. Миний хувьд 2019 оны 04 дүгээр сарын 11-ны орой 19 цаг өнгөрч байх үед ажлаа тараад гэртээ очоод хоол ундаа идчихээд 22 цагийн үед унтаж амарсан бөгөөд 23 цаг өнгөрч байх үед миний гар утас дуугарсан тул босоод автал манай хүргэн Ц.Алтанхүү гэгч согтуу байдалтайгаар утсаар яриад "чи дүүгээ ирж ав" гээд чанга, чанга яриад байхаар нь би дүүг маань зодож байна гэж бодоод 2019 оны 04 дүгээр сарын 12-ны 00 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах ...дүү Өлзийнямын гэрт ороход дүү Өлзийням, Өлзийжаргал, хүргэн Алтанхүү нар байсан ба дүү Өлзийжаргал, Алтанхүү нар хэрэлдээд байсан. Алтанхүү манай дүүг янхан, гэчий гэж хэл амаар доромжлоод нүүр лүү нь цохиж авсан учир би "манай дүүг зоддог чи хэн бэ" гээд бариад автал чамаас айхгүй шүү гээд шууд миний баруун

хацар, шүдний орчимд баруун гараараа нэг удаа цохиж уруул язалсан учир би уурлаад түүнийг 1 удаа цохиж аваад хоёулаа орон дээрээ давхарлаад унах үед дүү Өлзийжаргал боль гэж салгасан гэх мэдүүлэг. /хх-н 20-22/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Алтанхүүгийн:..Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 11-ний орой 19 цаг өнгөрч байх үед ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-990 тоотод байрлах гэртээ иртэл эхнэр байгаагүй тул гудамжинд байрлах эхнэр Өлзийжаргалын эгч Өлзийнямын гэрт ороход манай эхнэр Өлзийжаргал, түүний эгч Өлзийням, мөн найз Цогзолмаа нар байсан. Намайг орж ирэх үед эхнэр Өлзийжаргал болон түүний найз Цогзолмаа нар гарч яваад удалгүй буцаж орж ирэх үедээ 2 литрийн савтай, 3 лааз пиво авчирсан тул хадам эгч Өлзийням, эхнэр Өлзийжаргал, найз Цогзолмаа нарынхаа хамтаар уг пивийг ууж байх үед 22 цагийн үед эхнэрийн ах Очирхүү орж ирж цуг уусан. Пиво дууссан учир манай эхнэр найз Цогзолмаагийнхаа хамтаар дахин 2 литрийн пиво нэгийг авчирсан учир үргэлжлүүлэн ууж байх үед эхнэр Өлзийжаргал халамцуу согтоод миний хүү Мөнх-Ирээдүйг "шээс" гэж хэл амаар доромжилж Очирхүүгийн таягаар цээж рүү нь ёворсон учир би эхнэртээ хүүхэд ад үзлээ гэж хоорондоо маргалдах үед эхнэр Очирхүү болон Цогзолмаа нарыг дагуулаад Очирхүү ахынхаа гэрлүү явсан. Би уурлаж 23 цагийн үед Өлзийжаргалын ах Лхагва-Очир луу утсаар залгаж яриад "танай дүү чинь архи уучихаад хүүхэд хэл амраар доромжилж, ад үзээд гэрээс хөөгөөд байна" гэхэд ингэсхийгээд яваад очъё гээд шөнө 00 цаг өнгөрч байх үед Өлзийнямын гэрт ирээд дүү рүүгээ залгах үед Өлзийжаргал орж ирээд ахынхаа хажууд надад дандаа зодуулдаг гэж худлаа яриад надтай маргалдсан гэх мэдүүлэг. /хх-н 13-16/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Өлзийжаргалын:..Би Ц.Алтанхүүтэй 2012 оноос хойш хамтран амьдарч байгаа. Анх нийлэхдээ хоёулаа нэг, нэг хүүхэдтэй нийлсэн. Одоо дундаасаа 3 хүүхэдтэй болсон боловч гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй байгаа юм. Миний хувьд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-943 тоотод байрлах эгч Өлзийнямын гэр ах Очирхүү, найз Цогзолмаа нартай байж байтал манай нөхөр Ц.Алтанхүү согтуу орж ирэхээр нь "яагаад архи дарс уугаад байгаа юм бэ" гэхэд "чамд миний ууж идэх хамаа байхгүй" гээд миний нүүр лүү алгадсан тул бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэр үед Алтанхүү согтуу манай ах Лхагва-Очир луу залгаад "би танай дүүтэй чинь амьдарч чадахгүй, чи өөрөө цуг амьдар, дүүгээ ирж ав" гээд агсарсан учир ах орой 23 цагийн үед хүрч ирсэн юм. Энэ үед Алтанхүү өөрөө ах Лхагва-Очирыг үгийн зөрүүгүй баруун шанаа руу нь цохиж, уруулыг нь яз цохиод цус гаргасан. Тэр үед Алтанхүү ахыг зодох гэж дайрсан учир ах эсэргүүцэж хоорондоо зодолдох үед би тэр хоёрыг салгах гэхэд Алтанхүү миний зүүн шанаа, 2 гарын тохой хэсэгт цохиж аваад байсан. Ахыг нь хоолойг нь боогоод дарчихсан байх үед ах өөрөө боолтноос гараад босоод куртика тайлж хаяад өмдийнхөө тэлээг гартаа ороож байгаад цээж хавьцаа нь 2-3 удаа цохисон. Би хүү Мөнх-Ирээдүйг шээс гэж хэл амаар доромжлоогүй. Мөн таягаар Мөнх-Ирдээдүйг цохьсон асуудал болоогүй. Уг маргаан болох үед найз Цогзолмаа болон ах Очирхүү нар явчихсан байсан. Харин Өлзийням, Лхагва-Очир, Алтанхүү бид 4 байсан гэх мэдүүлэг. /хх-н 28-29/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Өлзийнямын:.. Би 2019 оны 04 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-990 тоотод гэртээ байж байтал төрсөн дүү Л.Өлзийжаргал, Л.Очирхүү нар орж ирсэн юм. Л.Өлзийжаргалын найз гэх эмэгтэй гадаа байж байгаад явчихсан. Гэтэл 21 цаг болж байх үед Л.Өлзийжаргалын нөхөр Алтанхүү согтуу байдалтай орж ирсэнээ эхнэрээ архи уусан, уугаагүй гэж маргалдаад байсан бөгөөд удалгүй

Ц.Алтанхүү дүүгээ ав гэж орилоод манай ах Лхагва-Очир луу утсаар яриад "дүүгээ ирж ав, би түүнтэй чинь цугтаа амьдарч чадахгүй" гээд ярьж байсан. Ингээд Ц.Адүү Өлзийжаргалтай маргалдаад суугаад байсан. Дүү Очирхүү маань орж ирээд удаагүй гараад явчихсан. Тэгээд шөнө 23 цаг болж байх үед ах Лхагва-Очир орж ирсэн чинь "Ц.Алтанхүү орилж хашгираад дүүгээ ав гэснээ түлхэж автал П.Өлзийжаргал түүнийг түлхтэл Ц.Алтанхүү Өлзийжаргалыг алгадаад авсан. Энэ үед ах Лхагва-Очир эрүүл байсан ч гэсэн дүүгээ өмөөрч Ц.Алтанхүүг бариад автал бие биенийхээ нүүр лүү 1-2 удаа цохиж авсан. Алтанхүү П.Лхагва-Очир ахыг орон дээр боогоод унагааж дээр нь гарах үед Өлзийжаргал Ц.Алтанхүүг болиулах гэж татах үед П.Лхагва-Очир ах бос ирээд "чи яахаараа эмэгтэй дүүг маань зоддог юм" гээд өмднийхөө тэлээг тайлаад гартаа ороож байгаад 3-4 удаа Ц.Алтанхүү ороолгосон юм. Гэтэл удалгүй Ц.Алтанхүү гараад явчихсан юм...Манай гэрт П.Өлзийжаргал, Алтанхүү, Цогзолмаа бид нар 2.5 литрийн сазтай 3 сав пиво хувааж уусан гэх мэдүүлэг. /хх-н 36-37/,  

2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цогзолмаагийн:..Намайг анх Өлзийнямын гэрт орох үед Ц.Алтанхүү эрүүл байсан. Өлзийням, Өлзийжаргал, Алтанхүү, Очирхүү бид нар нийтдээ 2.5 литрийн савтай пиво 3-г хувааж уусан. Очирхүү бол бид нарыг 2 дахь пиво ууж дуусаны дараа орж ирээд удалгүй гараад явчихсан юм. Намайг байх үед Ц.АЛ.Өлзийжаргал хоёр бие биенээ цохиж зодсон ямар нэгэн зүйл болоогүй. Өлзийжаргал Ц.Алтанхүүгийн дагавар хүү Мөнх-Ирээдүйд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Харин хоорондоо Ц.Алтанхүү нь манай хүүхдийг ад үзлээ гээд маргалдаад байсан. Би зодоон маргаан болох үед байгаагүй гэх мэдүүлэг. /хх-н 39-40/,

2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Алтанбаганы:..2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 02 цагийн орчимд Алтанхүү нь өөрийн хүү Мөнх-Ирээдүйг дагуулаад манайд орж ирсэн. Энэ үед жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үнэртэж байсан. Надад ярьсан зүйл нь эхнэртэйгээ маргалдаад ахыг нь дуудсан чинь ах нь ирээд ахтай нь маргалдсан чинь намайг зодчихлоо гэж хэлж байсан. Тухайн үед Алтанхүүгийн биед зүүн нүд нь хавдаж улайсан, мөн зүүн гар, зүүн гарын булчин болон цээжний зүүн хэсэгт хөхөрсөн байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-н 44/,

2.7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4606 тоот актын:

1.Ц.Алтанхүүгийн биед зовхи, хүзүү, шуу бугалганд цус хуралт, зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой байна. Ахлах зэргийн шинжээч, эмч Н.Туяа гэх дүгнэлт. /хх-н 52/,

2.8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4978 тоот актын:

1.П.Лхагва-Очир-н биед 2 шүдний сулрал, хүзүүний зулгаралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй.

5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт. /хх-н 57/, 

2.9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6215 тоот актын:

1.П.Өлзийжаргалын биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэх дүгнэлт. /хх-н 61/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс:..27-34 дүгээр хуудас гэрч П.Өлзийжаргалын мэдүүлэг, 72-75 дугаар хуудас яллагдагч П.Лхагва-Очирын мэдүүлэг, 79-84 дүгээр хуудас яллагдагч Ц.Алтанхүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч П.Лхагва-Очир хавтаст хэргээс:..тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Шүүгдэгч П.Лхагва-Очир нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 990 тоотод оршин суух Өлзийнямын гэрт Ц.Алтанхүүтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Ц.Алтанхүү нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 990 тоотод оршин суух Өлзийнямын гэрт П.Лхагва-Очиртой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсий хүрээлэнгийн дүгнэлтүүд зэрэг  хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заансаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Пагамжавын Лхагва-Очир, Боржигон овогт Цэнд-Аюушийн Алтанхүү нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтэндээ:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.ЛЦ.Алтанхүү нарыг гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч П.Лхагва-Очирт 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар,

 

шүүгдэгч Ц.Алтанхүүг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ц.Алтанхүүгийн өмнөх шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дах хэсэгт зааснаар хүчингүй болгож, ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн 2 жил 1 сар 3 хоног биечлэн эдлүүлэх санал гаргасан болно.

 

               Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

              Харин өмгөөлөгчийн зүгээс өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг эүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар торгож өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

             

              Шүүгдэгч Боржигон овогт Цэнд-Аюушийн Алтанхүү нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэнгийн хугацаанд ял шийтгүүлсэн байх тул шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгчийн хувийн байдал , хэргийн нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

             

              Харин шүүгдэгч П.Лхагва-Очирт оногдуулсан 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэв.

 

              Хохирогч П.ЛЦ.Алтанхүү нь хохирол нэхэмжлээгүй, шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгдээ гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч нар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Алаг адуу овогт Пагважавын Лхагва-Очир, Боржигон овогт Цэнд-Аюушийн Алтанхүү нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхүүг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүлйийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Алтанхүүд 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхүүд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын  нэг хоногийг 15 нэгж буюу 15000 төгрөгөөр тооцож нийт 33 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар  тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхүүд оногдуулсан 7 сар  /долоо/ 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулалгад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирт оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсэүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн        1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.10 см урттай өтөр аралтай өмдний тэлээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

8.Хэрэгт эд хөрөнгө битүүмлэгдэн ирүүлээгүй, хохирогч нар санал, гомдолгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус   дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лхагва-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,

 

-шүүгдэгч Ц.Алтанхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Алаг адуу овогт Пагважавын Лхагва-Очир, Боржигон овогт Цэнд-Аюушийн Алтанхүү нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхүүг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүлйийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Алтанхүүд 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхүүд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын  нэг хоногийг 15 нэгж буюу 15000 төгрөгөөр тооцож нийт 33 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар  тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Алтанхүүд оногдуулсан 7 сар  /долоо/ 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулалгад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лхагва-Очирт оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсэүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн        1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.10 см урттай өтөр аралтай өмдний тэлээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

8.Хэрэгт эд хөрөнгө битүүмлэгдэн ирүүлээгүй, хохирогч нар санал, гомдолгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус   дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лхагва-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,

 

-шүүгдэгч Ц.Алтанхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ