Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 29

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Г.О ,

Шүүгдэгч Г.Б , шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б д холбогдох эрүүгийн 1815003820240 дугаартай, 163/2019/0028/э индэкстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн .. ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №42 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.-т зааснаар 1 сарын баривчлах ял, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №28 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1- баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Б  овогт Г.Б  

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч  Г.Б  нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... байрлах иргэн Б.Ч ын хашаан дотор хохирогч Г.О тэй маргалдах явцдаа толгойн тус газарт нь төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  өгсөн: 2018 оны 10 дугаар сард манай цэцэрлэгт тогооч ажилд орж галч нар 24 цагаар ээлжилж тулаа хийж байсан. Ингэхдээ тэр уурын зуух өргөтгөл болон үндсэн цэцэрлэг гэсэн хоёр газрыг галладаг байсан. Маргаан болдогийн урьд шөнө О  ах гараатай хоносон. Маргааш өглөө нь би ээлжээ авах байсан. Өглөө 8 цагт ажил дээрээ ирэхэд галаа түлээгүй байсан. Галаа түлээгүй байхаар нь галаа түлэхгүй яасан юм бэ? гэх асуудлаас болж бидний хооронд маргаан үүсч маргалдаад байхаар нь галаа түлээч гэж хэлээд нэг удаа амбаардсан. Ингэж маргалдаж байгаад галзууханд орж ирээд зогсож байтал гаднаас Д  багш орж ирээд О  та хоёр юу болсон юм бэ?, О  гадаа утсаар чанга, чанга яриад М  гэж хэлээд зогсож байна гэж хэлэхээр нь явж очоод яриаг нь нууцаар чагнахад хараал хийлгэнэ гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “чи яасан их хүнд хараал хийлгэдэг овоо новш вэ?” гэж хэлээд чулуу шидсэн боловч оноогүй. 2016 онд болсон үйл явдлын тухайд О  ах ажил дээрээ байж байгаад алга болчихсон. Тэгээд Г  бид хоёр араас нь хайгаад явж байтал Ч ын гэрийн гадаа байсан. Яваад ортол Б , Ч , О  нар архи уугаад сууж байсан. Тэгээд Г  бид хоёр шил архинаас нь хувааж уучихаад гадаа гараад мотоциклоо асаагаад явах гэж байхад О  ах араас гүйж ирээд намайг татаж унагаасан. Тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ гэж барилцаж аваад Ч ын амбарны үүдэнд ноцолдож байгаад намайг хүчтэй боосон. Тэгэхээр нь би амьсгаа боогдоод гарт баригдсан зүйлээрээ цохьсон. Маргааш нь О  ахын толгой хагарсан байна гэж хүүхэд ирж хэлсэн. Ингээд О  ах эмнэлэгт 7 хоног хэвтсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О ийн өгсөн: 2016 оны 09 дүгээр сард болсон явдлын тухайд гэвэл ажил тарсны дараа Ч ын гэрт очиж архи уусан. Уугаад сууж байтал Г , М  хоёр ирсэн. Тухайн үед би согтсон байсан. Бид архи, дарснаас болж маргалдсан юм шиг байна лээ. Тухайн үед төмрөөр цохиулж цус алдаад ухаан алдсан байсан. Гэхдээ би Б г боогоогүй. Харин түлхсэн. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж гайгүй болчихоод гарсан. Ингэж зодуулсны маргааш нь манай байгууллагын дарга, Б  хоёр ирээд надаас уучлалт гуйсан. Тэгэхдээ Б  нь та намайг бодооч дээ, би ял авмааргүй байна, та мотоциклноос унасан гээд хэлчих тэх үү гэж гуйгаад байсан. 2018 оны 10 дугаар сард болсон үйл явдлын тухайд гэвэл би уурын зуухаа үүрийн 4 цаг хүртэл галлаж байгаад ядраад 2 цаг унтчихсан байна лээ. Тэгээд босоод мод түлээгээ хагалаад сууж байтал М  ирсэн. Тэгээд намайг гал түлээгүй байна гэж уурлаад бидний хооронд маргаан болсон.  Ингэж маргалдаж байгаад намайг нэг удаа амбаардсан. Үүнээс хойш бие нэг л болохгүй болохоор нь 7 хоног сумынхаа эмнэлэгт хэвтсэн. Мөн Эрдэнэт явж үзүүлчихээд ирж байтал замдаа татаж унасан. Ажил маань хүнд бөгөөд галаа түлж байгаад татаад уначихвал яана гэж бодоод ажлаасаа 2-3 сарын хугацаанд цалингүй чөлөө авч яваад сайн эмчилгээ хийлгэж авсан. Тухайн үед намайг эмчилгээ хийлгэж байхад эмчилгээний зардалд мөнгө төгрөг өгч байсан. Одоо надад гомдол, санал байхгүй гэв.

1815003820240 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.О ийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ... галчийн ажлаа хийж хоносон...Маргааш өглөө нь надаас ээлж авахаар Б  08.20 цагт ирсэн...Паар барьж үзээд надруу чи гал түлээгүй юм уу пизда минь гэсэн...Тэгтэл Б  миний бөгсрүү  өшиглөөд авсан...Г  бид 2-ыг салгасан...Б  чи яасан их хараал хийлгэдэг юм гээд газраас чулуу аваад надруу 2 удаа шидсэн....баруун өвдөгний дээд хэсэгт 2 удаа өшиглөсөн, зүүн гуя хэсэгт мөн 2 удаа өшиглөсөн... тэгээд би гэрлүүгээ явсан...цэцэрлэгийн эрхлэгч Б  ирээд яагаад маргалдаад байгаа юм гээд ажил дээр ирсэн. Машинаас буутал Б  зүүн эгэм рүү гараараа цохиод... намайг газар унахад толгой руу өшиглөсөн. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгийн галч Ч  гэх айлын хашаанд Б  намайг архинд яваад ир гэсэн...надад мөнгө алга гэхэд намайг ална гээд Б  төмөр авч ирээд толгойруу цохиод хагалсан. Хагалсан газар 4 оёо хийлгүүлсэн. Эхлээд Б  эмчид үзүүлсэн. Дараа нь сумын эмнэлэгт 7 хоног хэвтсэн. 2016 оны 10 сард Эрдэнэт орж Медипас эмнэлэгт тархины зураг авахуулсан.12 дугаар сарын эхээр хот орж 1 дүгээр эмнэлэгт үзүүлээд бариа хийж, зүү тавиулсан. Надад учирсан эмчилгээний зардал болон бусад гарсан зардал нийлээд 3 сая төгрөг болсон. Үүнийг Б гаас гаргуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, учирсан хохирлоо барагдуулсан тул гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-19-22 тал/,  

Гэрч Б.А  өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө би гэртээ б айж байтал манай нөхөр О  залгаад манай ажлын Б  намайг зодлоо гэсэн. Намайг Б  нь Портер машинаар дайрч ална гэсэн энэ хүний гарт үхэх юм шиг байна гээд утсаа салгасан. Би тэгээд хувцас өмсөөд ажил руу явах гээд гартал манай нөхөр О  явган алхаад гэртээ ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад Б  намайг муу гал түлсэн гээд өшиглөсөн. Дараа утсаар ярьлаа гээд толгойруу нь газар унагааж байгаад дэвссэн гэж хэлсэн. Тэгээд би өвчин намдаах эм уулгаад хэвтүүлсэн. Эмчилгээ хийлгэсэн. Маргааш нь эмчид үзүүлээд гадуур эмчилгээ хийлгэсэн. Аймагт эмчид үзүүлээд Эрдэнэт орж Медипаст толгой хүзүүний зураг авахуулсан. Мэдрэлийн эмчид үзүүлсэн. Тухайн үзүүлсэн бичиг баримт бүгд байгаа...” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/

Гэрч Б.Б гийн өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ажил дээрээ 09 цагт ирсэн. Тэгээд О  цэцэрлэгийн хашааны зүүн урд буланд хашаа налаад утсаар ярьж байсан би хажуугаар нь  өнгөрөөд ажил руугаа явсан. Тэгээд манай ажилчид бөөнөөрөө байж байхад Б  орж ирсэн. Тэгээд О  байна уу харагдана уу гэсэн. Тэгээд би гадаа утсаар ярьж байгаа гэсэн. Б   гараад явсан. Удаагүй Б  эргэж орж ирээд нөгөө О  чинь миний  37-00 мотор нь цохьсон 7 хоногийн дараа муу бандыг өөрийн зүрхийн зогсоож үхүүлнэ гэж ярьж байна. Тэгээд цаашаа зугтаагаад явчихлаа гэсэн. Тэгээд Б  бид 2 юмад явах гээд цэцэрлэгээс гартал дарга Б , О  2 хашааны хаалгаар ороод ирсэн. Тэгтэл дарга Б  руу та яахаараа хүний ажлаас нь халдаг билээ гээд дайрсан. Би тэгэж хэлээгүй гээд Б , О  рүү гүйгээд очсон чинь О  газар хэвтээд өгсөн. Тэгтэл Б  очоод нэг удаа өшиглөсөн хаана өшиглөснийг анзаараагүй. Тэгээд Б  болио гээд салгасан О  босоод явсан...” гэх мэдүүлэг /хх 20-21 тал/,

Гэрч Б.Б гийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг болох гэж байхад би гэрээсээ гараад ажил руу явж байхад манай галч О  нь төв зам дээр гар өргөөд намайг зогсоосон. Би зогсоод яасан бэ гэхэд Б  намайг алах гэж байна гал түлсэнгүй гээд тэгээд яасан юм бэ гэсэн чинь та бид 2-ыг ажлаас хална гэж байна. Юу болоод байгаа юм машинд  суу гээд бид 2 буцаад ажил дээр очсон. Машинаас буугаад Б г дуудаад та хэнийг ажлаас халаад байна аа гэсэн. Б  би ажлаас хална гэж хэлээгүй. Б  би ажлаа авах гээд ирсэн чинь галаа түлээгүй байсан галаа түлэхгүй яасан юм гэхэд О  хуц түлэхгүй байсан ч яадаг юм гээд тэгээд бид 2 маргалдсан таны талаар юу ч яриагүй.  Бид гал түлэх, ажлаас халах талаар маргалдсан. Тэгээд Б  юу яриад худлаа яриад байгаа юм гээд  гараа далайгаад очсон.  Эргээд хартал Б  өшиглөөд О  газар унаж байсан. Б  багш очоод салгасан. Тэгээд О  босоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

Гэрч Б.Ч ын өгсөн: 2016 оны 09 дүгээр сар байх би хэдэн гэдгийн сайн санахгүй байна. Би Хишиг-Өндөр сумын төвд гэртээ машин засаад байж байтал. галч Б , Г , О  тэр 3 манай найз Б ийн хамт ирсэн. Тэгээд тэд архи гаргаж ирээд бид 5 тэр архийг уусан.

 Б , Г , О  3 манай хашаанаас гараад хашааны гадаа маргалдаж байгаад эргээд ороод ирсэн. Тэгээд би машин засаад байж байтал миний хажууд ирээд Б , О  2 хэрэлдээд байсан. Тэгтэл О  цохьчихлоо гэхээр нь эргээд хартал Б  О  2 байж байсан. О ийн толгой нь хагарчихсан. Г  машины хажуугаар ирээд тэр 2-ийг салгасан. Тухайн үед О ийн нүүр шанаа хүзүү хэсэгт нь цус урсаж байсан. Тэгэхээр би яаж байгаа юм нэг нэгнийгээ аллаа гээд Б  Г  хоёрыг явуулаад О ийн толгойг нь усаар цэвэрлээд цусыг нь тогтоогоод явуулсан гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

Гэрч С.Г гийн өгсөн: Анх 2016 оны 09 дүгээр сарын эхээр байх яг хэдэн гэдгийн сайн мэдэхгүй байна.  Б  бид 2 О ийг хайгаад явж байсан чинь Ч ын гэрийн гадаа О ийн мотоцикль байсан тэгээд тэднийд очтол Ч , О , Т  3 байсан тэгээд бид 5 нилээд 1 шил архи уусан.  Б , О  бид 3 явах гээд хашааны гадаа байж байхад тэр 2 маргалдсан юунаас болсоныг нь мэдэхгүй  байна. Тэгээд би мотоцикль бариад Б  ард суугаад хөдлөх гэж байхад О  ах Б н ардаас татсан. Тэгээд тэр 2 хэрэлдээд буцаад Ч ын хашаа руу орсон би араас мотоцикль данхраадэр ортол О ийн толгойноос цус гарч байсан. Тэгээд би шууд Б г аваад явсан. О  тэнд үлдсэн гэх мэдүүлэг /хх-28-29 тал/

Шинжээч Б.Мөнх-Оюуны өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу магадлуулагч Г.О  өөрийн биеэр ирж үзүүлсэн бөгөөд Амбулаториор эмчлүүлэгсдийн гар картанд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эмчийн үзлэгт баруун хөл, зүүн хөлөнд хөхрөлт зөөлөн эдийн гэмтэл гэсэн байсан уг гэмтлийг өөрийн биеэр үзээгүй, тодорхой хэмжээ заагаагүй байсан учраас гэмтлийн зэргийг тогтоох боломжгүй байна. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх-48-49 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний  албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаартай

1. Г.О ийн биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн ухархайн дотор хана, хамар ясны зүүн хажуу ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Г.О ийн биед үүссэн дээрхи гэмтэл хуучин гэмтэл байна.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  

5. Магадлуулагч Г.О ийн биед 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар гэмтэл тогтоогдсонгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 44-45 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4-6 тал/, өвчний түүх /хх-35-42 тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Б  нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ч ын хашаан дотор хохирогч Г.О тэй маргалдах явцдаа толгойн тус газарт нь төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, хууль зүйн факт, үйл баримт болжээ.        

Энэ үйл баримтуудаас үзэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч Г.О ийн мэдүүлэг гэрч Б.А , Б.Б , Б.Б  нарын өгсөн мэдүүлэгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний  албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаартай дүгнэлт,  эмчлүүлэгч Г.О ийн өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна. 

Шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Булган аймгийн шүүхийн шинжилгээний  албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 293 дугаартай Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх  дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт  хохирогч Г.О тэй маргалдаж, мотоциклиос татаж унагааж, миний хоолойг боосон ба газарт унахдаа гарт тааралдсан  төмрийг авч толгойн тус газарт цохьсон гэж мэтгэлзжээ.

Амь биед аюултай хүч хэрэглэсэн халдлага гэдэг нь хамгаалагч болон хүмүүсийн амь насыг хохироох, бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулах зорилгоор тэдний хүсэл зоригийн эсрэг хийгдэж байгаа хүний амин газар цохих, хүзүү, толгойг боох, амьсгалийг боогдуулах зэрэг халдагч этгээдийн зүгээс явуулж байгаа нэн аюултай, даруй хохирол учруулах шинжтэй үйл ажиллагаа байдаг ба гэмт халдлага нэгэнт эхэлсэн, эсхүл довтлох аюул занал бодитой байгаа, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон /аргагүйдсэн/ үед л аргагүй хамгаалалтын эрх үүснэ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Б н өгсөн... 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ч ын хашаан  дотор хохирогч Г.О тэй маргалдаж, хоолой боосон ба газарт унахдаа гарт тааралдсан  төмрийг авч толгойн тус газарт цохьсон гэх мэдүүлэг нь хохирогч Г. О ийн мэдүүлэгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлсэн.... 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгийн галч Ч  гэх айлын хашаанд Б  намайг архинд яваад ир гэсэн...надад мөнгө алга гэхэд намайг ална гээд Б  төмөр авч ирээд толгойруу цохиод хагалсан. Түүнээс Б н ярьж байгаа шиг мотоциклоос татаж унагааж , Ч ын хашаанд ороод хоолойг боож, газарт унагаасан  асуудал огт болоогүй.  Тухайн үед толгой хагарсан газарт 4 оёо хийлгүүлсэн. Эхлээд Б  эмчид үзүүлсэн. Дараа нь сумын эмнэлэгт 7 хоног хэвтсэн. 2016 оны 10 сард Эрдэнэт орж Медипас эмнэлэгт тархины зураг авахуулсан.12 дугаар сарын эхээр хот орж 1 дүгээр эмнэлэгт үзүүлээд бариа хийж, зүү тавиулсан. Надад учирсан эмчилгээний зардал болон бусад гарсан зардал нийлээд 3 сая төгрөг болсон. Үүнийг Б гаас гаргуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, учирсан хохирлоо барагдуулсан тул гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-19-22 тал  гэрч Б.Ч ын өгсөн:... 2016 оны 09 дүгээр сар байх би хэдэн гэдгийн сайн санахгүй байна. Би Хишиг-Өндөр сумын төвд гэртээ машин засаад байж байтал. галч Г.Б , С.Г , Г.О  тэр 3 манай найз Б ийн хамт ирсэн. Тэгээд тэд архи гаргаж ирээд бид 5 тэр архийг уусан. Г.Б , С.Г , Г.О  3 манай хашаанаас гараад хашааны гадаа маргалдаж байгаад эргээд ороод ирсэн. Тэгээд би машин засаад байж байтал миний хажууд ирээд Г.Б , Г.О  2 хэрэлдээд байсан. Тэгтэл Г.О  цохьчихлоо гэхээр нь эргээд хартал Г.Б  Г.О  2 байж байсан. Г.О ийн толгой нь хагарчихсан. С.Г  машины хажуугаар ирээд тэр 2-ийг салгасан. Тухайн үед Г.О ийн нүүр шанаа хүзүү хэсэгт нь цус урсаж байсан. Тэгэхээр би яаж байгаа юм нэг нэгнийгээ аллаа гээд Г.Б  С.Г  хоёрыг явуулаад Г.О ийн толгойг нь усаар цэвэрлээд цусыг нь тогтоогоод явуулсан гэх мэдүүлэг /хх-26-27 тал/, гэрч С.Г гийн өгсөн:... Анх 2016 оны 09 дүгээр сарын эхээр байх яг хэдэн гэдгийн сайн мэдэхгүй байна.  Г.Б  бид 2 Г.О ийг хайгаад явж байсан чинь Б.Ч ын гэрийн гадаа Г.О ийн мотоцикль байсан тэгээд тэднийд очтол Б.Ч , Г.О , Т  3 байсан тэгээд бид 5 нилээд 1 шил архи уусан. Г. Б , Г.О  бид 3 явах гээд хашааны гадаа байж байхад тэр 2 маргалдсан юунаас болсоныг нь мэдэхгүй  байна. Тэгээд би мотоцикль бариад Г.Б  ард суугаад хөдлөх гэж байхад Г.О  ах Г.Б н ардаас татсан. Тэгээд тэр 2 хэрэлдээд буцаад Б.Ч ын хашаа руу орсон би араас мотоцикль данхраад очтол Г.О ийн толгойноос цус гарч байсан. Тэгээд би шууд Г.Б г аваад явсан. Г.О  тэнд үлдсэн гэх мэдүүлгүүд /хх-28-29 тал/,  хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар няцаагдаж байх ба шүүгдэгч  Г.Б  нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ч ын хашаан дотор хохирогч Г.О тэй маргалдах явцдаа толгойн тус газарт нь төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.    

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Баяраагийн шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Б г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Г.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.О ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч эмчилгээний төлбөрт 3000000 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

 Шүүгдэгч Г.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, бага насны 3 хүүхэдтэй, өөрөөс нь өөр өрхийн орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр хуульд заасан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна. Харин түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй  болохыг дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Г.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б г 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан 10000000 төгрөгийн торгуулийг сар бүр 277777 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.О  нь нэхэмжлэх зүйл,  гомдол саналгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭРЭНДУЛАМ