| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00257/И |
| Дугаар | 00302 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00302
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах Тэнгэр Тауэр ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29-294 тоотод байрлах Дэлгэрэх Эл Эй ХХК-д холбогдох 5916000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00257/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тэнгэр Тауэр ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дэлгэрэх Эл Эй ХХК нь Тэнгэр Тауэр ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №5 тоот бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 3944000 төгрөгийн эмульс авсан. Тодорхой шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан учраас манай компани алданги тооцохгүй хүлээсэн боловч одоог хүртэл 3944000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд Дэлгэрэх Эл Эй ХХК-иас гэрээний үнийн дүн 3944000 төгрөг, алданги 1972000 төгрөг нийт 5916000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Тэнгэр Тауэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагч Дэлгэрэх Эл Эй ХХК-ийн захирал Л.Амарсайхан, менежер Ц.Оюумаа нарнь харилцан тохиролцож Л.Амарсайхан, Ц.Оюумаа нар нь 5916000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Тэнгэр Тауэр ХХК-ийн нэхэмжлэлтэй Дэлгэрэх Эл Эй ХХК-д холбогдох 5916000 төгрөг гаргуулахтухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагч Дэлгэрэх Эл Эй ХХК-ийн захирал Л.Амарсайхан, менежер Ц.Оюумаа нар нь харилцан тохиролцож Л.Амарсайхан, Ц.Оюумаа нар нь 5916000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах Тэнгэр Тауэр ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29-294 тоотод байрлах Дэлгэрэх Эл Эй ХХК-д холбогдох 5916000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагч Дэлгэрэх Эл Эй ХХК-ийн захирал Л.Амарсайхан, менежер Ц.Оюумаа нар нь харилцан тохиролцож Л.Амарсайхан, Ц.Оюумаа нар нь 5916000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149100 /нэг зуун дөчин есөн мянга нэг зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,хариуцагч Дэлгэрэх Эл Эй ХХК-иас 74550 /далан дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг, Төрийн сангаас 74550 /далан дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж Тэнгэр Тауэр ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ