| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00287/И |
| Дугаар | 00303 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00303
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг А хэсгийн 14-13 тоотод оршин суух Жамаа овогт Мөнхчулууны Мөнхбат /ГЮ76092515/-ын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Д хэсгийн 8-17 тоотод оршин суух Боржигон овогт Амарсайханы Оюунцэцэг /ГЭ79100402/-т холбогдох 13500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00287/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнхбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А.Оюунцэцэгт 5000000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэйгээр 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар зээлдүүсэн. Зээлийн хугацаа дуусахад зээлсэн мөнгө болон хүүг төлөөгүй. Өөрийнх нь хүсэлтээр 2 удаа хугацааг сунгасан. Одоо мөнгөө авах гэхээр худлаа хэлж цаг хугацаа хожин намайг хохироож байна. Иймд А.Оюунцэцэгээс үндсэн зээл 5000000 төгрөг, хүү 8500000 төгрөг нийт 13500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч М.Мөнхбат хариуцагч А.Оюунцэцэг нар нь харилцан тохиролцож А.Оюунцэцэг нь М.Мөнхбатын нэхэмжилсэн 1049750 төгрөгөөс 8500000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар,нэхэмжлэгч С.Мөнхбат нь 5000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнхбатын нэхэмжлэлтэй А.Оюунцэцэгт холбогдох 13500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож А.Оюунцэцэг нь М.Мөнхбатыннэхэмжилсэн 13500000 төгрөгөөс 8500000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч С.Мөнхбат нь 5000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг А хэсгийн 14-13 тоотод оршин суух Жамаа овогт Мөнхчулууны Мөнхбат /ГЮ76092515/-ын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Д хэсгийн 8-17 тоотод оршин суух Боржигон овогт Амарсайханы Оюунцэцэг /ГЭ79100402/-т холбогдох 13500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцожА.Оюунцэцэг нь М.Мөнхбатын нэхэмжилсэн 13500000 төгрөгөөс 8500000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгчС.Мөнхбат нь 5000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 195450 /нэг зуун ерэн таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Оюунцэцэгээс 75475 /далан таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, Төрийн сангаас 97725 /ерэн долоон мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчМ.Мөнхбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ