Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00305

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Цулхарын агуйтын гудамжны 04-01 тоотод оршин суух Бумбажин овогт Шагдарсүрэнгийн Бямбажаргал /РД:ФА56110367/, тус хаягт оршин суух, Шарнууд овогт Жамбалгаравын Баатар /РД:ФА52022778/ нартхолбогдох зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 19143496 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00308/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ш.Бямбажаргал, Ж.Баатар нар нь Хаан банкны Булган салбарын харъяа Хялганат тооцооны төвөөс 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бизнесийн зээлийн гэрээ байгуулан 23000000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй, сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 59 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Ш.Бямбажаргал, Ж.Баатар нартай байгуулсан гэрээг цуцалж, үндсэн зээл 18457327 төгрөг, зээлийн хүү 649601 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3558 төгрөг, бусад зардал 33000 төгрөг, нийт 19143496төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэйШ.Бямбажаргал, Ж.Баатар нарт холбогдох 19143496 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 19143496 төгрөгөөс 510000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дотор, үлдэгдэл төлбөрийг сар бүр зээлийн гэрээний дагуу хугацаа хэтрүүлэхгүй төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагчШ.Бямбажаргал, Ж.Баатар нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Ш.Бямбажаргал, Ж.Баатар нараас зээлийн гэрээг цуцлаж,үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 19143496 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч Ш.Бямбажаргал, Ж.Баатар нар нь харилцан тохиролцож зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 19143496 /арван есөн сая нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөгөөс 510000 /таван зуун арван мянган/ төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөрийг сар бүр зээлийн гэрээний дагуу хугацаа хэтрүүлэхгүй төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ш.Бямбажаргал, Ж.Баатар нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 19143496 /арван есөн сая нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун ерэн зургаан/ төгрөгөөс 510000 /таван зуун арван мянган/ төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөрийг сар бүр зээлийн гэрээний дагуу хугацаа хэтрүүлэхгүй төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцожэвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253667 /хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун жаран долоон/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бямбажаргал, Ж.Баатар нараас 126833 /нэг зуун хорин зургаан мянга найман зуун гучин гурван/ төгрөг, Төрийн сангаас 126833 /нэг зуун хорин зургаан мянга найман зуун гучин гурван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН