Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00307

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны 6 дугаар байр 03 тоотод оршин суух, Лам овогт Лувсанжамцын Гомбодорж /РД:ГК59041371/, тус хаягт оршин суух Таргад овогт Алтангийн Долгор /РД:ГК65031067/ нарт холбогдохзээлийн гэрээг цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 4343103 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00309/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Гомбодорж, А.Долгор нар нь Хаан банкны Булган салбарын харъяа Хялганат тооцооны төвөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бизнесийн зээлийн гэрээ байгуулан 8000000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй, сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 33 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Л.Гомбодорж, А.Долгор нартай байгуулласан гэрээг цуцлаж, үндсэн зээл 4253554 төгрөг, зээлийн хүү 163617 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 16614 төгрөг, бусад зардал 9000 төгрөг, нийт 4343103 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Л.Гомбодорж, А.Долгор нарт холбогдох 4343103 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 4343103 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкинд төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч Л.Гомбодорж, А.Долгорнар гэж гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Л.Гомбодорж, А.Долгор нараас зээлийн гэрээг цуцлаж,үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 4343103 төгрөг гаргуулахаар шүүхэднэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч Л.Гомбодорж, А.Долгор нар нь харилцан тохиролцож зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт4343103 /дөрвөн сая гурван зуун дөчин гурван мянга нэг зуун гурван/ төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Л.Гомбодорж, А.Долгор нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 4343103 /дөрвөн сая гурван зуун дөчин гурван мянга нэг зуун гурван/ төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86035 /наян зургаан мянга гучин таван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Гомбодорж, А.Долгор нараас 43017 /дөчин гурван мянга арван долоон/ төгрөг, Төрийн сангаас 43017 /дөчин гурван мянга арван долоон/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчХаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН