Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/00077

 

 

******* , ******* ,

******* , ******* ,

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/03857 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* , ******* , ******* , ******* , *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* -д холбогдох,

Аялал жуулчлалын гэрээний урьдчилгаа төлбөр 75,990,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* -тай 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2022 оны 12 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд ******* хотуудын тэмцээн үзэх тусгай аялалтай хөтөлбөрт бүртгүүлж аялахаар болсон бөгөөд анх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* -ийн бидэнд өгсөн аяллын хөтөлбөрийг хамгийн тохиромжтой гэж үзсэний үндсэн дээр сонгож аялал жуулчлалын гэрээг ******* бичгээр, бусад нь -д өгсөн мэдээллийн дагуу буюу 5 шөнө 6 өдрийн аяллыг хүлээн зөвшөөрсний үр дүнд аман гэрээг тус тус байгуулсан. 

1.2. Тус компаниас аяллын хөтөлбөр танилцуулахдаа Улаанбаатар-н шууд нислэгтэй гэж хэлсэн бөгөөд аялал жуулчлалын гэрээний 1.4-т аяллын нийт хугацааг чартер нислэгээр 5 шөнө 6 өдөр гэж заасан, гэрээний хавсралт болох үндсэн хөтөлбөрийг танилцуулахад чартер нислэгээр 6 шөнө 6 өдрийн аялал гэж өөрчилсөн байсныг хүлээн зөвшөөрсөн, аялалд гарахаас 9 хоногийн өмнө дахин 3 дахь удаа аяллын хөтөлбөрийг дамжин нислэгээр 7 өдөр 7 шөнийн аялал болгон өөрчилж, улсын хотоор дамжин өнгөрөх нислэгийг бидэнд тулгаж, анх үзэх гэж байсан хөл бөмбөгийн тоглолтын хуваарийг өөрчилж, тухайн улсын тоглолтуудыг үзэж чадахгүй болсон учир ******* -иас өгсөн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Иргэний хуулийн 372.1-т заасан үндсэн үүргээ биелүүлэлгүй анх өгсөн аяллын хөтөлбөрт доголдол гаргасан. 

1. Дээрх аялал жуулчлалын гэрээний дагуу аялал эхлэхээс 1 сарын өмнө 18 хүний урьдчилгаа төлбөрт 80,460,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 1 хүн явсан. Иймд урьдчилгаа төлбөрт хүн тус бүрээр 4,470,000 төгрөгийг 17 хүний төлбөр болох 75,990,000 төгрөгийг ******* -иас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* -иас гаргасан саналыг үндэслэн ******* , ******* -иуд нь тус компанийн 8 ажилтан, ******* -ийн 2 ажилтан, ******* -ийн 2 ажилтан, *******, , ******* нар гэр бүлийн хүний хамт 10 хүн, нийт 18 хүн Катар улсад зохион байгуулагдаж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 тоглолт үзэх 6 өдөр, 6 шөнийн аяллын хөтөлбөрийг илгээж, аяллыг зохион байгуулахаар тохиролцсон.

2.2. Тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөр төлөгдөж, утсаар аяллын нөхцөлүүдийг тохиролцож, баталгаажилт хийгдсэн тул гэрээний үүргийн биелэлтийг хангаж, хөл бөмбөгийн -ний улс болон улсын 0 хэсгийн, Шөвгийн 16-гийн тоглолт үзэх нийт 2 тоглолтын билет, Улаанбаатар--Улаанбаатар чиглэлийн нислэг, -Доха- олон улсын 2 удаагийн нислэгийн билетийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор худалдан авч төлбөрүүдийг холбогдох байгууллагууд руу шилжүүлж, баталгаажуулсан.

2. Аяллын нислэгийн хувьд ******* нь Улаанбаатар- шууд нислэгийг , , нартай хамтран 120 хүний суудалтай онгоцыг хуваан авч нислэг гаргахаар гэрээ байгуулсан байсан. Гэтэл бусад 3 компани жуулчдаа бүрдүүлж чадаагүйн улмаас ******* нь 120 хүний багтаамжтай онгоцыг 18 хүнтэйгээр нисгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдэхэд Одоогоор захирлуудад хэлээд хэрэггүй, оронд нь ямар нэгэн аргаар очих нислэг олоод аяллын хөтөлбөртөө оруулаад танилцуулчих гэсэн тул тухайн аялал ирэх өдрийг нэг хоногийн хойно буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийг хүртэл сунгасан хөтөлбөрийг гаргаж 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр санал болгосон. Энэхүү аяллын хөтөлбөрийг өөрчилсөн нь ******* -иас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үүссэн асуудал.

2.4. -ийн зүгээс 11 дүгээр сарын 25-ны өдөр шинэчилсэн хөтөлбөрөөр аялахыг хүлээн зөвшөөрсөн боловч, 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 хүн бүгд явахгүй гэсэн хариуг өгсөн. Улмаар аялал гарах өдөр зөвхөн 1 хүн энэхүү хөтөлбөрөөр аялалд хамрагдсан. Жуулчдын зүгээс аялал гарахаас 3 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 28-ны өдөр аялалд явахгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн. 

2.5. ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09/09 тоот албан бичгээр тус аяллыг зохион байгуулахаар гаргасан зардлыг нөхөн төлүүлэх талаар, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр уулзахаар хариу хүргүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, 30 хувийн төлбөрийг буцаахгүй талаар мэдэгдсэн. 

Энэхүү хугацаанаас хойш 12 дугаар сарын 10-ны өдрөөс 6 сарын хугацааг тооцон 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 376 дугаар зүйлийн 376.1, 376.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 

2.6. ******* ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, санаатайгаар жуулчдын эрх ашгийг хохироосон асуудал байхгүй, ******* нь аялал жуулчлалын гэрээний үүргээ биелүүлэхээр 263,961,000 төгрөгийн зардал гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 378 дугаар зүйлийн 378.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч ******* -иас 31,290,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* -д олгож, ******* , ******* , , *******, ******* нарын 44,700,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* -иас 314,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулинд бичгээр заавал байгуулах 26 нэр төрлийн гэрээ байдаг ба аялал жуулчлалын гэрээ заавал бичгээр байгуулах гэрээний төрөлд ордоггүй гэрээ буюу тус гэрээг талууд харилцан тохиролцсон бол амаар байгуулж болдог. Үүний дагуу нийт 17 хүн -ийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч буюу -ний 5 шөнө 6 өдрийн аяллыг /хх-6/ хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 370 дугаар зүйлд заасан аялал жуулчлалын гэрээг байгуулсан, дараа нь тус хөтөлбөрийг 6 өдөр 6 шөнө болгоход мөн адил талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн /хх-6-10/ ба маргаж буй талууд болон шүүгч хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн.

Хариуцагч талаас хүн бүртээ холбогдож анхны хөтөлбөрийг 10 аялагч авч, аман гэрээ байгуулсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн, зохигч маргадаггүй.

Талуудын хооронд маргаад байгаа зүйл нь хөтөлбөрийг хэд хэдэн удаа хариуцагч талаас өөрчилж, хамгийн сүүлийн байдлаар аялал эхлэхээс 7 хоногийн өмнө дахин өөрчилсний үр дүнд нийт аялагч нар тус хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул аялал жуулчлалын гэрээнээс татгалзаж байгаа асуудал билээ.

Үүнээс үзэхэд зохигчид бүгд ******* болон ******* -ийн хооронд байгуулагдсан гэрээг үндэслэн харилцан тохиролцож мөнгөө төлсөн болно. Харин шүүгч шийдвэр гаргахдаа ******* , ******* , ******* , *******, ******* нарын нийт 10 хүнийг аман гэрээ байгуулсан нь тэднийг шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Иргэний хуулийн 370.1-т заасан гэрээг тус 10 хүнийг байгуулсан гэж үзсэн хэдий ч шаардах эрхгүй гэж байгаа шийдвэр гаргахад үндэслэсэн үндэслэлээ шийдвэр гаргахдаа шүүгч үгүйсгэсэн. Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Мөн тус 10 хүнийг аялал жуулчлалын гэрээний ямар нөхцөл өөрчлөгдсөнийг эс хүлээн зөвшөөрч татгалзсан, бичгээр байгуулагдаагүй гэрээтэй холбоотойгоор талуудын хувьд аялалын хөтөлбөр анх ямар байсан нь яаж өөрчлөгдсөн, анх хөтөлбөрийг хэрхэн тохирсон зэргийг тодорхойлох баримт байхгүй, мөн гэрээнээс татгалзсан үйл баримт, нөхцөлийн талаар баримтын хүрээнд бодитой тогтоох боломжгүй байна гэж үзсэн гэвч тус хэргийн материалд нотлогдохгүй байна гэх үйл баримт нь хэд хэдэн баримтаар нотлогддог. Үүнд: гэрч ын мэдүүлэг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/TM2024/01445 дугаартай хурлын тэмдэглэлийн 4 дүгээр хуудаст хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2-3 удаа уулзсан гэх тайлбар, ******* -иас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/114 дугаартай бүх нэхэмжлэгч нарт хаягласан албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09/109 дугаартай нийт 18 аялагчийн нэр дээр гарсан албан бичиг, гэх viber chat-ний 11/21/22 сайн байна уу дэлхийн аваргын хөтөлбөрийг эцсийн байдлаар илгээж байна гэх мэссэж, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс нь нийт 17 аялагчийн өмнөөс холбогдох бүх бичиг баримтыг цуглуулж ******* -д өгч байсан талаарх нотлох баримтуудаас тус тус нотлогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчид буюу тус 10 хүн бүгд ямар шалтгаан гарсан талаар мэдэж байсан бөгөөд хангалттай нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар байсан гэж үзэж байна.

4. Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 22-т Жуулчдын тооноос шалтгаалан аялалын нийт хугацаа, нислэгийн хуваарь зэрэг нь өөрчлөгдөж болзошгүй байсан илт тодорхой нөхцөл байдлыг анхнаас нь гэрээний талуудад мэдэгдээгүй, 5 шөнө 6 өдөр, 6 шөнө, 6 өдөр, 7 шөнө, 7 өдөр, шууд нислэг, дамжин нислэг гэх мэтээр аяллын хуваарьт өөрчлөлт орсон байдлаар, мөн тухайн нислэгээс шалтгаалан хөтөлбөр өөрчлөгдсөн мэтээр танилцуулснаас шалтгаалан нэхэмжлэгч нар аялал жуулчлалын гэрээнээс татгалзах үндэслэл болсон байх тул энэ эрсдэлийг хариуцагч ******* хариуцах үндэслэлтэй гэж үзэв. гэж шүүгч бичгээр гэрээ байгуулсан 7 аялагчийн нэхэмжлэлийг зөв дүгнэсэн атлаа бусад мөн адил эрх эдэлж байгаа аялагчдад ялгамжтай хандаж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 378 дугаар зүйлийн 378.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байх тул үлдсэн 10 аялагч нарын аялалд төлсөн 44,700,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* , ******* , ******* , ******* гэх нэр бүхий 10 аялагч амаар гэрээ байгуулсан гэдэг. ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аяллын хөтөлбөрийг эцсийн байдлаар аялагчдад хүргүүлсэн. Тухайн тайлбартай холбоотой амаар гэрээ байгуулсан этгээдүүд гэрээнээс татгалзсан мэдэгдлийг ******* -д ирүүлээгүй, татгалзсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч талын гэрээнээс татгалзсан үндэслэл тогтоогдоогүй. Мөн хавтаст хэргийн 11-д авагдсан баримтад ******* -иас ирүүлсэн гэрээнээс татгалзах мэдэгдэлд бичгээр гэрээ байгуулсан 8 аялагчийн гэрээнд тухайн гэрээнээс татгалзах мэдэгдэл хамаарах тул сүүлд гэрээнээс татгалзсан гэх 10 аялагчдыг тухайн гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан аялал жуулчлалын гэрээний хавсралтаар тохирсон аяллын хөтөлбөр, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өөрчлөгдсөн хөтөлбөр зэргийг харьцуулан дүгнэхэд, аялал жуулчлалын хөтөлбөрт ноцтой доголдол үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэр хөл бөмбөгийн -ний 1 тоглолт хасагдсан, өөрчлөгдсөн гэх үндэслэл нотлогдоогүй байна. тоглолтын хөтөлбөрт ноцтой доголдол илэрсэн гэж үзэх үндэслэлгүй.

...Харин ирж буцах аяллын цаг дамжин нислэгээс шалтгаалан анх тохирсноос 1 өдөр, 1 шөнөөр уртассан боловч аяллын хөтөлбөр буюу үзэх ёстой зүйлүүдээс хасагдсан, багассан гэх үндэслэл тогтоогдоогүй, 2 хөтөлбөрийг харьцуулан дүгнэхэд нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд аялал жуулчлалын гэрээний хөтөлбөрийн хувьд ноцтой доголдол үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв. хэмээн дүгнэж хариуцагч ******* нь гэрээний зүйл болох аяллын хөтөлбөр буюу нэхэмжлэгч нарт үзүүлэх ёстой байсан үйлчилгээгээ доголдолгүй байдлаар үзүүлэх боломжтой байсан гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч

19. Гэрч мэдүүлэг, тайлбар зэргээс дүгнэхэд анхнаасаа УБ-Катар-УБ буюу хөл бөмбөгийн -ийн аялал нь 1 онгоцны /чартер/ аялагч бүрдсэн тохиолдолд шууд нислэгээр 6 шөнө, 6 өдөр, харин бүрдээгүй тохиолдолд 7 шөнө, 7 өдрийн ийн аар дамжин нислэгтэй аялал байсан болох нь тодорхой байжээ.

...уг аялал нь зөвхөн 2 хувилбартай байсан энэ хувилбар нь чартер нислэг болон дамжин нислэгээс шалтгаалан үзвэр болон аяллын хоногт бага зэрэг өөрчлөлт орох төлөвлөгөө нь анхнаасаа тодорхой байсан. 2 хувилбарыг аялагчдад анхнаас нь зөв ойлгуулаагүй, гэрээ байгуулахдаа энэ талаарх бодит мэдээллийг үнэн бодитойгоор өгөөгүйн улмаас талуудын хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан нөхцөл болжээ. гэж дурдан анхнаас 2 өөр хөтөлбөртэй болохыг мэдсээр байж нэхэмжлэгч нарт энэ мэдээллийг өгөөгүй нь хариуцагчийн буруутай үйлдэл бөгөөд үүнээс шалтгаалан нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах үндэслэл үүссэн байх тул эрсдэлийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүхийн шийдвэрийг гаргахдаа ийн өгсөн мэдүүлэг болон гэрч ын өгсөн мэдүүлгүүд хоорондоо илтэд зөрүүтэй, эргэлзээтэй байхад зөвхөн нэг гэрчийн өгсөн мэдүүлгийг үндэслэсэн, нь 2 хөтөлбөрийн талаар ******* -д мэдэгдсэн эсэх хэргийн гол үйл баримтыг эргэлзээгүй байдлаар тогтоолгүйгээр ******* -ийг буруутай гэж дүгнэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн 31,290,000 төгрөгийг хариуцагч ******* -иас гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. , З. нарыг ******* -ийн хүсэлтээр гэрчээр оролцуулсан. нь ******* -ийн аяллын менежер, З. нь ******* -тай хамтран ажилладаг тур -ийн аяллын менежер байдаг. З. тус аяллын хөтөлбөр хоёр хувилбартай гэдгийг д хэлсэн гэж тайлбарладаг. Гэтэл нь ажлын хариуцлагагүйгээс тус мэдээллийг цаг хугацаанд нь үйлчлүүлэгч нарт өгөөгүй, эсхүл энэ талаар хэлэхгүйгээр үйлчлүүлэгч нарыг татах зорилгоор аялагч нарт мэдээлэл өгөөгүй учраас аялалд доголдол үүссэн гэдгийг шүүх дүгнэсэн. Учир нь аяллын гэрээний гол нөхцөл нь хөтөлбөр, нислэг, хөл бөмбөгийн -ийг хэдэн удаагийн тэмцээнийг үзэх вэ гэх 3 нөхцөл байсан. Эдгээр хөтөлбөрийн 2 нөхцөлийг зөрчсөн учраас манайх гэрээнээс татгалзах үндэслэлтэй. Гэрээг аман болон бичгээр байгуулсан гэдгийг нэхэмжлэгчид бүгдээрээ мэддэг, мөн аяллын хөтөлбөрөө мэдэж байсан учраас төлбөрөө хугацаанд нь шилжүүлсэн. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* , ******* , ******* , ******* , *******, ******* нар нь хариуцагч ******* -д холбогдуулан аялал жуулчлалын гэрээний урьдчилгаа 75,990,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

1. ******* болон ******* -ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Аялал жуулчлалын гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээгээр ******* нь 2022 оны 12 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд 6 шөнө, 6 өдрийн хугацаатай АНЭУ-ын хоттой танилцах, Катарын Доха хотод зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 өдрийн тоглолт үзэх шууд нислэгтэй аяллын үйлчилгээ үзүүлэх, ******* нь 8 хүний аяллын төлбөрт 119,200,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 6-8 дугаар тал/

******* , , ******* , *******, ******* нар нь дээрх гэрээний нөхцөлийн дагуу аялалд хамрагдах хүсэл зориг илэрхийлж, ******* -тай амаар гэрээ байгуулсан, уг гэрээний төлбөрт 10 хүний урьдчилгаа төлбөрт тус бүрдээ 8,940,000 төгрөг нийт 44,700,000 төгрөг төлсөн байна. /1хх-31-35 дугаар тал/

2. Дээрх гэрээний дагуу ******* нь 8 хүний 35,760,000 төгрөг, бусад нэхэмжлэгч нар 44,700,000 төгрөг төлснөөс 17 хүний урьдчилгаа төлбөрт төлсөн 75,990,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсныг анхаараагүйгээс маргааны үйл баримтад эрх зүйн алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулна.

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр үүссэн харилцааг Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн.

Гэрээний дагуу ******* -иас 8 хүний 35,760,000 төгрөг, ******* -иас 2 хүний 8,940,000 төгрөг, -иас 2 хүний 8,940,000 төгрөг, ******* -иас 2 хүний 8,940,000 төгрөг, *******гээс 2 хүний 8,940,000 төгрөг, *******аас 2 хүний 8,940,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

4.2. Хариуцагчийн зүгээс дээрх гэрээгээр хэлэлцэн тохирсон шууд нислэг болон хугацаагаар үйлчилгээ үзүүлэх боломжгүй буюу үүргээ гүйцэтгэж чадахгүй болсонтой холбогдон өөр нөхцөлөөр аяллын үйлчилгээ үзүүлэх болсноор талуудын маргаан үүссэн байх ба үүнийг анхан шатны шүүх үүргийн зөрчил гэж тодорхойлж, улмаар гэрээнээс татгалзах үр дагавар үүссэн гэж буруу дүгнэсэн.

Түүнчлэн, шүүх талуудын хооронд аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн атлаа ******* , , ******* , *******, ******* нарын хувьд бичгээр гэрээ байгуулаагүйгээс тэдний тохиролцоо болон ямар үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь тодорхойгүй гэж эрх зүйн алдаатай дүгнэлт хийжээ.

Гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхэд гэрээний нэг тал нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн, уг үүргийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон ч биелүүлээгүй, эсвэл нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд зохицуулсан.

Талуудын тохиолдолд дээр дурдсан үүргийн зөрчил үүсээгүй, харин хариуцагч гэрээгээр тохирсон үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноор уг үүрэг дуусгавар болж, үүний оронд өөр нөхцөлөөр үүрэг гүйцэтгэх хүсэл зориг илэрхийлсэн гэж үзэхээр байна. Учир нь

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж үзэхээр заажээ.

Талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч байгууллага нь шууд нислэгтэй тээвэрлэлт, 4 одтой зочид буудал, тодорхой нэрлэн заасан үзвэр бүхий үйлчилгээг 6 өдөр, 6 шөнийн хугацаанд үзүүлэх аялал жуулчлалын багц үйлчилгээ санал болгосныг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэдний хооронд аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан байх тул уг гэрээний хувьд дээрх багц үйлчилгээ, түүнд санал болгож буй үнэ нь гэрээний гол нөхцөл болно.

Иймээс ******* нь дээрх аяллыг дамжин нислэгтэй тээвэрлэлтээр, 2022 оны 12 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд 7 өдөр, 7 шөнийн хугацаатай зохион байгуулагдах болсон талаар мэдэгдэж буй нь гэрээний гол нөхцөл өөрчлөгдсөн гэж үзэх бөгөөд үүнийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

4. Хариуцагч байгууллагаас өөрчлөгдсөн нөхцөлийн талаар нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зөвшөөрсөн хариуг утсаар өгсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан дараах бичгийн баримт болон гэрч нарын мэдүүлгээр хариуцагчийн хүсэл зоригийг хүлээн авсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэрээний гол нөхцөлийн талаар талуудын хүсэл зориг нэгдээгүй буюу гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэх эрх зүйн үр дагавар үүсч байна. Үүнд:

Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд талуудын харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэлд /1хх-ийн 121-140/ ...хариуцагч байгууллагаас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 12 минутад аяллын хөтөлбөр, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 40 минутад аяллын зөвлөмж илгээсэн гэх мэдээлэл тусгагдсан, уг үйл баримтад талууд маргаагүй.

Мөн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар ...нэр бүхий 18 жуулчны Доха хотод нэвтрэх карт, Улаанбаатар-, - чиглэлийн нислэгийн билет захиалагдсан гэх нөхцөл байдлыг ******* -ийн аутбанд албаны дарга ын цахим шууданд үзлэг хийх байдлаар баримтжуулжээ. Тухайн баримтад нислэгийн билет олгосон огноо 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу гэрээний нөхцөл өөрчлөгдсөн талаар мэдэгдэхээс өмнө захиалга хийгдсэн байх тул уг баримтуудаар хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр болсон гэж дүгнэхгүй.

Түүнчлэн, хариуцагч талын хүсэлтээр ******* -иас аяллыг зохион байгуулж байсан гэх гэрч аас мэдүүлэг авсан, тэрээр 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч талд шинэчилсэн хөтөлбөр явуулсан, 25-ны орой 21 цагийн үед явахаар боллоо гэж утсаар мэдэгдсэн гэх боловч түүний мэдүүлэг нь эргэлзээгүйгээр маргаж буй үйл баримтыг нотолсон баримт гэж үзэхэд хангалтгүй, өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй нөхцөлд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний өөрчлөгдсөн нөхцөлийг нэхэмжлэгч тал хүлээн авсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэхгүй.

Мөн -ийн ерөнхий менежер гэх гэрч З. ...******* -тай хамтарч аяллыг зохион байгуулсан, ...чартер нислэг гарахгүй бол аар гээд хөтөлбөрөө 2 хувилбартай нөхцөлөөр ******* -д танилцуулсан гэж мэдүүлсэн байх ба талуудын хувьд анхнаасаа шууд болон дамжин нисэх 2 нөхцөлөөр гэрээ байгуулагдаагүй тул дээрх гэрчийн мэдүүлэг талуудын маргаанд ач холбогдолгүй байна.

4.4. Хариуцагч нь аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын хувьд уг үйлчилгээний эцсийн үр дүнг хариуцах бөгөөд энэ хүрээнд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт зааснаар онцгой үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, гэрээний нөгөө талыг аяллын талаарх мэдээллээр бүрэн хангах, гэрээний нөхцөл өөрчлөгдсөн талаар нэн даруй мэдэгдэх, энэ нөхцөлөөр гэрээ байгуулах эсэхийг нэн даруй баталгаажуулах зэрэг нь аялал зохион байгуулагчийн үүрэг. Энэ тохиолдолд гэрээний өөрчлөгдсөн нөхцөлөөр аялалд гарахгүй талаар боломжит хугацааны өмнө мэдэгдээгүй гэж нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэлгүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт заасан дуугүй хүлээн зөвшөөрөх хэлбэрээр гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

5. Дээрх үндэслэлээр талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болж, өөр нөхцөлөөр гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч нараас хүлээн авсан мөнгөн хөрөнгө хариуцагчид үлдэх учиргүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй тул ******* -иас 75,990,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч тус бүрт буцаан олгох үндэслэлтэй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/03857 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* -иас 31,290,000 төгрөг гаргуулж ******* -д, 8,940,000 төгрөг гаргуулж ******* -д, 8,940,000 төгрөг гаргуулж ******* -д, 8,940,000 төгрөг гаргуулж ******* -д, 8,940,000 төгрөг гаргуулж *******д, 8,940,000 төгрөг гаргуулж *******ид тус тус олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 537,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 , 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас урьдчилан төлсөн 314,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 381,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

Т.ГАНДИЙМАА