| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00271/И |
| Дугаар | 00308 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 00308
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны нарсны 1 дүгээр гудамжны 3-4 тоотод оршин суух Бөөжин овогт Сэдбазарын Хоролгарав /РД:ИЦ73110307/, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгон, дан, 66 дугаар байрны 02 тоотод оршин суух, Давст арслангууд овогт Нямхүүгийн Халиунаа /РД:ФЖ92020601/ нарт холбогдох зээлийн гэрээг цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 12329175 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00271/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:С.Хоролгарав, Н.Халиунаа нар нь Хаан банкны Булган салбарын харъяа Хялганат тооцооны төвөөс 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өрхийн зээлийн гэрээ байгуулан 12500000 төгрөгийг жилийн 26.4хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь өрхийн зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 79 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд С.Хоролгарав, Н.Халиунаа нараас үндсэн зээл 11282437 төгрөг, зээлийн хүү 1009344 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18394 төгрөг, нотриатын зардал 19000 төгрөг, нийт 12329175 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Хоролгарав, Н.Халиунаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкнаас 12329175 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг мөнгийг хариуцагч С.Хоролгарав, Н.Халиунаа нар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 370000 /гурван зуун далан мянган/ төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 370000 /гурван зуун далан мянган/ төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3230000 /гурван сая хоёр зуун гучин мянган/ төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 370000 /гурван зуун далан мянган/ төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянга/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянга/ төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянга/ төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянга/ төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянга/ төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянган/ төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянган/ төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 757175 /долоон зуун тавин долоон мянга нэг зуун далан таван/ төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй С.Хоролгарав, Н.Халиунаа нарт холбогдох 12323175 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн тайлбарын дагуу төлүүлэхээр хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй С.Хоролгарав, Н.Халиунаа нарт холбогдохзээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 12329175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 12329175 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 370000 /гурван зуун далан мянган/ төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 370000 /гурван зуун далан мянган/ төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3230000 /гурван сая хоёр зуун гучин мянган/ төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 370000 /гурван зуун далан мянган/ төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянга/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянга/ төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянга/ төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянга/ төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянга/ төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянган/ төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 676000 /зургаан зуун далан зургаан мянган/ төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 757175 /долоон зуун тавин долоон мянга нэг зуун далан таван/ төгрөгийг сар сард нь төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй С.Хоролгарав, Н.Халиунаа нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 12329175 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 212217 /хоёр зуун арван хоёр мянга хоёр зуун арван долоон/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 106108 /зуун зургаан мянга нэг зуун найман/ төгрөг, хариуцагч нараас 106108 /зуун зургаан мянга нэг зуун найман/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН