| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/02752/И |
| Дугаар | 210/МА2025/00204 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00204
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 ******* сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/0515 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Баянгол дүүргийн ******* хороо, , 4 ******* д байрлах *******ийн барилгын 72.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, *******ийг тус компанийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие өөрийн нөхөр тэй 2000 онд гэр бүлээ батлуулсан. Баянгол дүүргийн , д байрлах *******ийн барилгыг барих төслийг хамтдаа 2009 онд эхлүүлж, мөн 2011 онд ******* ХХК-ийг хамгийн анх үүсгэн байгуулж байлаа. ******* миний бие *******ийг санаачлан бариулж, өөрийн хөрөнгө мөнгөө зарцуулсан, залуу насаа зориулсан, амьдралынхаа олон жилийг зарцуулсан хүний хувьд, ******* ХХК-ийн нийт хувьцааны 45 хувийг хууль ёсны дагуу эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн болохын хувьд тус компанийн өмчилдөг 72.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч нь яах аргагүй мөн гэж үзэж байна.
Иймд, нэхэмжлэгч ******* намайг "*******" ХХК-ийн өмчилдөг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, хороо, , д байрлах *******ийн барилгын 72.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.
******* ХХК нь ХК-аас авсан зээлийг үйл ажиллагааны цэвэр ашгаар, үгүй бол хөрөнгийнхөө зарим хэсгээр төлөх бүрэн боломжтой байхад ******* ХХК-ийн байгаа ганц хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг барагдуулж байгаа нь ******* нь ******* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч болсонтой холбоотой гэж үзэж байна. Цаашилбал, хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр их хэмжээний хэлцэл хийж Худалдаа, хөгжлийн банканд тус барилгын 1527,17 м.кв талбайг шилжүүлэхээр тохиролцож, 741.6 м.кв талбайг шилжүүлэн өгсөн байгаа нь Компанийн тухай хуулийн 89 дугаар зүйлийн 87.1.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчжээ.
Иймд, *******ийг ******* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч болохын хувьд тус компанийн холбогдох баримт бичгүүдтэй танилцах эрхтэй бөгөөд "******* ХХК-аас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо болон шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн *******ийг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн одоог болтол ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга:
******* ХХК нь 2009-2011 оны хугацаанд ХХК-ийн зээлийн эх үүсвэрээр, , д байрлах өөрийн эзэмшлийн барилгын зарим хэсгийг буулган, оронд нь худалдаа, үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг барьж, 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад оруулан, 2012 оны 05 дугаар сарын 0-ны өдөр уг барилгыг ******* ХХК-ний балансад бүртгэн авсан.
******* нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэзээ ч байгаагүй. Нэхэмжлэгч болон нар 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд ******* нь тэй анх гэр бүл болох үед өөрийн гэх ямар ч өмч хөрөнгө, бизнес байгаагүй бөгөөд ******* ХХК болон *******ийн барилгыг барьж ашиглалтад оруулах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцоогүй, аливаа хөрөнгө оруулалтыг хийгээгүй, барилгыг барих санаачилгыг гаргаагүй болно.
Компанийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-т зааснаар хувьцаа эзэмшигчид компанийн хөрөнгийг шууд өмчлөх эрхийг олгоогүй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ компанийн 45%-ийн хувьцааг эзэмшиж байгаа л бол уг үл хөдлөх хөрөнгийн 45 хувийг өмчилнө гэх тайлбарыг үндэслэх хуулийн заалтыг бичиж чадаагүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг байдлаар компанийн үйл ажиллагаанд оролцох болоод санхүү татварын тайлантай танилцах талаар хүсэлт, шаардлагыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлснээс хойш огт тавьж байгаагүй болно. Уг нэмэгдүүлсэн шаардлагыг ямар зорилгоор, ямар эрх ашиг нь хөндөгдсөний улмаас гаргаж байгаа нь тодорхойгүй нөгөө талаар шаардлагатай баримт бичиг гэдэг нь яг юу болох талаар тодорхойгүй байна.
Бэлэглэлийн гэрээний тусгай нөхцөлд *******ийн барилга барьцаанд байгаа тухай тодорхойлж уг үүрэг дуусах хүртэл хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй байх талаар талууд тохиролцсон. Мөн талууд харилцан тохиролцож компанийн дүрмийг 2019 онд шинэчлэн баталсан байх бөгөөд уг дүрмийн 6 дугаар зүйлд компанийн эд хөрөнгө барьцаанд байгааг дурдаж барьцаанаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дүрэмд гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Иймд, дээр дурдсан үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
Хариуцагчийн гаргасан тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэгч 1679 м.кв хууль ёсны өмчлөгч мөн гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Компанийн тухай хуульд компанийн өөрийн хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн хөрөнгө гэдэг нь ялгаатай гэсэн байгаа. Үүн дээр 45 хувийн хувьцааг эзэмшдэг гэдгээрээ шууд компанийн 45 хувийн хөрөнгийг эзэмшинэ гэсэн үг биш. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2, дугаар шаардлагын хувьд 45 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол компанийн хөрөнгийг өмчлөх гээд байгаа юм уу өрийг бас хариуцах гээд байгаа юм уу гэдэг асуудал яригдана. Хуульд зааснаар хувьцаа эзэмшиж байгаа бол хуралд оролцох, ноогдол ашиг авах гэсэн тодорхой эрхүүдийг эдэлдэг гэсэн үг. Тодорхой яг хэдэн оны хэдэн сарын ямар хурал дээр эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ энэ агуулга огт харагдахгүй байгаа. Ноогдол ашиг хуваарилах нь компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх юм. Шүүхээс эсвэл хэн нэгэн хөндлөнгийн этгээдээс тогтоох, тогтоохыг даалгах зүйл байхгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХК-аас тайлбар гаргаагүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* ХХК-д холбогдох, ******* ХХК-ийн өмчилдөг Баянгол дүүрэг, ******* хороо, ,4 д байрлах *******ийн барилгын 72.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо болон шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, *******ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн одоог хүртэл ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчийн хуралд зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгах тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ...хууль зүйн туслалцаа авах эрх...-ийг буюу баталгаатай эдлэх эрхийг шууд хязгаарласан.
Тодруулбал тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024.11.19-ний өдөр товлогдсон байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн зүгээс ...эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийн улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү... гэх агуулга бүхий хүсэлтийг нотлох баримтын шаардлага хангасан эмнэлгийн магадалгааны хамт шүүхэд хүргүүлсэн.
Гэвч анхан шатны шүүх нь эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн А/611 дугаар эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай тушаалыг удирдлага болгон ...өмгөөлөгч *******т олгосон эмнэлгийн магадалгааг ерөнхий эмчээр баталгаажуулаагүй байгууллагын тэмдэг дарагдаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэхээр байна... гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь илтэд үндэслэлгүй юм.
Учир нь өмгөөлөгч *******ийн шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадалгаанд эмчлэгч эмчийн гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд мөн байгууллагын буюу БГБХН өрхийн эрүүл мэндийн төв-ийн тэмдэг дарагдсан байсан. Мөн эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар эмч, эмнэлгийн байгууллага нь нь эмнэлгийн магадалгаа гаргах бүрэн эрхтэй байхаар хуульчилж өгсөн байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд эмчлэх эрх авсан Субъект нь магадалгаа гаргах бүрэн эрхтэй байна.
Дээр дурдсанчлан өмгөөлөгч *******ийн эмнэлгийн магадалгаанд хүний их эмч нь гарын үсэг зурж, эмчийн тамга дарсан байх бөгөөд БГБХН өрхийн эрүүл мэндийн төв-ийн тэмдэг дарагдсан хууль ёсны үндэслэл бүхий эмнэлгийн магадалгаа байсан. Энэ бүхнээс үзэхэд анхан шатны шүүх нь дээрх эмнэлгийг магадалгааг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ******* миний зүгээс үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхээр хангуулж шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдан үлдсэн.
...Анхан шатны шүүхийн дээрх үйлдэл нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. гэж заасныг, мөн шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт ...Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана... заасныг зөрчиж, тэгш бус байдлыг бий болгосон бөгөөд цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмын тэнцвэргүй байдлыг бий болгосон.
Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд анхан шатны шүүх нь өмгөөлөгч *******ийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг үндэслэлгүйгээр хангаагүй байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрх шууд хязгаарлагдсан байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дах хэсэгт зааснаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 ******* сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/0515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Уг хэрэг 2022 оноос эхлээд 2 жил гаруй удаан үргэлжилсэн. Нэхэмжлэгч талаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Нэхэмжлэгч хэд хэдэн удаа өмгөөлөгчөө өөрчилсөн, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар шүүх хуралдаан олон удаа хойшилсон. Нэхэмжлэгчийн үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрх болон шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангасан. Өмгөөлөгч ******* нь энэ хэрэгт сүүлд өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд шүүх хуралдааныг -4 удаа хойшлуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгч хүн. Шүүх хуралдааны явцад тайлбараа гаргаж мэтгэлцсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн эмнэлгийн магадлагаа нь холбогдох журамд заасан шаардлагыг хангахгүй байсан. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил явдал гарсан байсан тухай хэллээ. Тухайн үед энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн бол хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг анхан шатны шүүх удаа дараа хангасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас эмнэлгийн магадлагаатай холбоотой тайлбар гаргаагүй. Хэрэв үүнийг алдаа гэж дүгнэвэл энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх алдаа биш болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэг байна. Би анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Уг маргаан нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Процессын алдаа гараагүй анхан шатны шүүх хуралдаан явагдсан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн ******* хороо, , 4 ******* д байрлах *******ийн барилгын 72.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, компанийн гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, *******ийг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр д итгэмжлэл олгож, мөн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хууль зүйн туслалцаа авахаар ыг, 2022 оны 11 ******* сарын 0-ны өдөр ийг тус тус өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргажээ. /1.х.х-ийн 8, 66, 2.х.х-ийн 127/
5. Гэвч нэхэмжлэгч ******* нь 202 оны 01 ******* сарын 10-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч гаас, 202 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгч аас, 202 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгч нараас тус тус татгалзаж, улмаар 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгч *******той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. /2.х.х-ийн. 16, .х.х-ийн 4, 4, 62/
Үүний дараа нэхэмжлэгч тал 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр *******ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *******тэй хууль зүйн туслалцаа үзүүүлэх гэрээ байгуулжээ. /.х.х-ийн 80, 9/
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд зохих ёсоор оролцуулсан байна.
6. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцож, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 0-ны өдөр товлосон боловч түүний эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг мөн адил хойшлуулжээ. /.х.х-ийн 95, 102/
Мөн шүүх 2024 оны 09 ******* сарын 19-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан хойшлуулсан бол 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор хойшлуулсан байна. /.х.х-ийн 176, 199-201/
7. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь 2024 оны 11 ******* сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулах хүсэлтийг анхан шатны шүүх эмнэлгийн магадлагааг шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, тухайн эмнэлгийн магадлагааг үзвэл эмчлэгч эмч гарын үсэг зурж тамга дарсан байхаас гадна мөн өрхийн эрүүл мэндийн төвийн тамга дарагдсан байна. /4.х.х-ийн 87-88/
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн эмнэлгийн магадлагаанд эмчлэгч эмч болон байгууллагын тамга тэмдэг дарагдсан байхад үүнийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
8. Иймд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлд хамаарах тул энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул материаллаг эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 ******* сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/0515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 ******* зүйлийн 59. дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167., 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР