| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0046/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 42
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Г.Т , Ж.О ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Э ад холбогдох эрүүгийн 1915000030024 дугаартай, 163/2019/0046/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт М.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч М.Э нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч Э.Д , цагдаа Г.Т , Ж.О нарыг албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э ын өгсөн: Би “О” дэлгүүрийн хажуу талаас хөдлөөд Хаан банкны урд очиж зогсоод баригдсан. Тэгээд цагдаа хүрч ирэхээр нь тэртээ тэргүй торгуулах юм чинь гэж бодоод 50000 төгрөг авбал ав, авч чадахгүй бол торгуулийн хуудсаа бичээд өгчих гэж хэлсэн. Түүнээс биш би 50000 төгрөгийн хахууль өгье гэж хэлээгүй. Би энэ хоёр цагдааг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг такси дуудаад гэртээ буухад араас хүрч ирээд бариад явсан. Тэгээд эрүүлжүүлэх байранд аваачиж драйгер багаж руу үлээ гэхэд нь үлээхгүй, наадахаа ариутгасан юм уу?, ямар ч өвчтэй хүн үлээсэн юм билээ гэж хэлсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэх байр луу оруулсан. Намайг эрүүлжүүлэх байр луу оруулахдаа хамаг хувцасыг тайлаад шалдан оруулсан. Тэгэхдээ гадаа хаалгаа онгорхой байлгаад байсан. Би их даараад байхаар хөөе хаалгаа хаачих гээд цагдаагийн мөрөн дээрээс нь татаж мөрөвчийг хуу татсан. Өөр ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Т ийн өгсөн: Тухайн өдөр би эрүүлжүүлэх, саатуулах байранд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингэж байтал О , Б нар ирсэн М.Э ыг саатуулахаар орж ирсэн. Орж ирэхээр нь журмынхаа дагуу таны согтуурлын зэргийг чинь шалгая, ийшээ үлээнэ үү гэхэд наад багажийг чинь ямар ч өвчтэй хүн үлээж байсан юм билээ гэж хэлээд үлээхгүй эсэргүүцээд байсан. Тэгэхэд нь би энэ багажийг спиртээр цэвэрлэдэг юм. Та үлээх ёстой гэж хэлтэл бас л үлээхгүй байсан. Тэгээд саатуулах байранд оруулах гэтэл хэл амаар доромжлоод ноцолдоод орохгүй байсан. О , бид хоёр та эсэргүүцэл үзүүлэлгүй бидний шаардлагыг биелүүлнэ үү. Өглөө энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлээд бөөн юм болж байж саатуулах байр луу оруулсан. М.Э гуай саатуулах байр луу орчихоод саатуулах байрны хаалганы торон дээр хоёр гараа гаргачихаад зогсоод байсан. Тэгэхээр нь би явж очоод та ингэж зогсож болохгүй, цаашаагаа сууна уу?, дээрээс энэ камерыг хянаж байгаа гэж хэлсэн. Саатуулах байр луу орох үед нь нэг адель өгсөн. М.Э нь би үхнэ гээд аделийг урж өөрийгөө боох гээд байхаар нь жижүүр лүү мэдэгдэхэд наад хүнийхээ аделийг нь авчих гэж үүрэг өгсөн. Би ороод аделийг авсан. Саатуулах байранд тавчик буюу углааш өгдөггүй юм. Манай саатуулах байр хоёр өрөөтэй бөгөөд нөгөө өрөөнд байгаад хоёр хүнд ус аваачиж өгөхөөр М.Эрдэнбатын өрөөний урдуур явж байтал миний дүрэмт хувцасны баруун талын мөрдөснөөс татаж мөрдөсний товчийг тасдахаар нь та чинь яаж байна гэтэл миний уруул хэсэг рүү алгадсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.О ын өгсөн: Тухайн өдөр өдрийн эрүүгийн үүрэг гүйцэтгэж явсан. Тэгээд 102-оос Д Хаан банкны урд талд хүнтэй маргалдаад байна, чи очоодох гэсэн үүрэг авсан. Намайг яваад очиход Д тэй маргалдаад цагдаагийн машинд суухгүй гэчихсэн эсэргүүцээд байж байсан. Тэгэхээр нь би та машинд суу гээд суулгаад дөрвөн замын гэрлэн дохион дээр зогсож байтал гэнэт уурлаад буугаад явчихсан. Араас нь буугаад Хас банкны хажуухан талд маргалдсан. Ингэж байтал хүүхэд нь ирээд за би аваад явъя гээд машиндаа суулгаад аваад явсан. Цагдаагийн газар очиж байгаад асуудлыг шийдье гэсэн болохоор дагаад явах болов уу гэсэн чинь чигээрээ яваад өгсөн. Араас нь гүйцэж очоод таксиг нь сигналдаж зогсоож байгаад цагдаагийн газар луу аваад явсан. Тэгээд цагдаагийн газарт ирээд ерөнхий жижүүрт танилцуулахад эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өг гэсэн. Ингээд эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөх гээд хувцасыг нь тайлах гэтэл эсэргүүцэж ноцолдсон. Ингэж ноцолдож байгаад баруун талын хацар луу гарынхаа араар хоёр удаа цохисон. Би гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
1915000030024 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Г.Т ийн өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 23-нд ЭББ-нд жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байтал гаднаас өдрийн эргүүлд гарч байсан цагдаагийн ахлагч О , тухайн өдөр ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах дэслэгч Б нар М.Э гэх хүний эрүүлжүүлэх байранд албадан эрүүлжүүлэхээр оруулж ирсэн. Тэгээд М.Э гэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг тогтоох зорилгоор согтуурал хэмждэг багж драгерийг үлээлгэх гэтэл үлээхгүй гээд өөдөөс эсэргүүцэн үлээхгүй гээд байсан. Тэгээд М.Э гэх хүнийг хуулийн дагуу Эрүүлжүүлэх байранд хувцасаа тайлж ор гэхэд миний урдаас намайг хэл амаар доромжилон эсэргүйцэл үзүүлэхээр нь ахлагч О ын хамтаар хувцасыг тайлан эрүүлжүүлэх байрны камерт хийсэн. Тэгээд камерийн хажуугаар явж байтал миний дүрэмт хувцасны баруун талын мөрдөснөөс татаж мөрдөсний товчийг тасдахаар нь та чинь яаж байна гэтэл миний уруул хэсэг рүү алгадсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/
Хохирогч Э.Д ий өгсөн: "... 2018 оны 12 дугаар сарын 23-нд би өдрийн эргүүлийн үүргийг хөдөлгөөнтөөр Од хүнсний дэлгүүрийн урд талд гүйцэтгэж байтал **-** ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл Од дэлгүүрийн урд талын замын үргэлжилсэн цагаан тэмдэглэлийг даваад гараад ирэхээр нь би дохиур модоороо дохих гэтэл амжаагүй тэгээд араас нь албаны машинтай очоод дохиж зогсоогоод дүрмийн дагуу ёслон өөрийнгөө танилцуулан бичиг баримтыг шалгах гэтэл тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь таныг цагдаагийн байгууллага дээр авч очиж согтолтын зэргийг шалгах талаар хэлтэл уг тээврийн хэрэгслийн надаас ах нь ингээд аятайхан яваад харьчихая ах нь чамд 50 мянган төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь би хууль ёсны шаардлагыг тавьхад уг тээврийн хэрэгсэлийн жолооч миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж миний урдаас чадахгүй муу лаларын баньд минь гээд миний урдаас салаавч өгсөн. Тэгээд би тэр жолоочийг цагдаагийн албаны машинд та суу таныг цагдаагийн байгууллага дээр очиж согтолттой эсэхийг чинь шалгана, гэтэл машинд суухгүй гээд эсэргүүцээд миний зүүн хацар луу баруун гараараа 2 удаа алгадсан намайг удаа дараа хэл амаар доромжилон намайг амьтай чинь ярина шүү хүний нутаг бол хүний нутаг байдаг юм шүү хүний нутагт байгаа юм шиг бай гээд байсан. Тэгээд би 102-ын жижүүр лүү залгаад хэв журмын эргүүлийн цагдаа дуудсан тэгээд удалгүй ахлагч О ирсэн. Тэгээд бид 2 уг тээврийн хэрэгслийн жолоочийг цагдаагийн газар дээр авчираад эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.... " гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Хохирогч Ж.О ын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 23-нд би өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 17 цагийн үед 102-оос миний гар утас руу залгаад замын цагдаа дэд ахлагч Д Хаан банкны ард талд хүнтэй маргалдаад байна чи оч гэж хэлсэн үүрэг олгосны дагуу явж очиход дэд ахлагч Д **-** ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Хаан банкны харалдаа замын эсрэг талдаа зам чөлөөлж зогссон байдалтай түүний хажуу талд дэд ахлагч Д нэг хүнтэй маргалдчихсан тэр жолоочид дэд ахлагч Д хууль ёсны шаардлага тавьхад эсэргүүцэж хэл амаар доромжлоод салаавч өгөөд хэл амаар доромжилсон тэгээд би та машин дотор оо суу таныг цагдаагийн байгууллага дээр очиж шалган гэхэд машинд суухгүй гээд эсэргүүцээд байхаар нь дэд ахлагч Д бид 2 машинд суулгаад цагдаа луу явж байтал дээд 4 замын гэрлэн дохион дээр зогссож байтал тэр жолооч машинаас буугаад таксинд суугаад явсан би араас нь очоод Од дэлгүүрийн урд талын зогсоол дээр тэр жолоочийг өөрийн унаж явсан машиндаа суулгаад цагдааруу явж байтал АЗЗА ХХК-ий урд талын зогсоолын хажуугаар удаан явж байтал тэр жолооч дахин машинаас үсрээд буухаар нь би зогсоод тэр жолоочийг иргэж машиндаа суулгаад цагдаа дээр авчираад эрүүлжүүлэх баривчлах байранд хүлээлгэн өгөх гэтэр тэр жолооч миний баруун шанаа руу зүүн гараараа нэг удаа цохьсон тэгээд хувцасаа тайл гэтэл хувцасаа тайлахгүй гээд байхаар нь эрүүлжүүлэх баривчилах байрны жижүүр цагдаа Т бид 2 хувцасыг нь тайлан эрүүлжүүлэх баривчлах байраны камер луу хийж хүлээлгэн өгөөд дэд ахлагч Д бид хоёр гараад явсан гэх мэдүүлэг /хх-18-19 тал/
Гэрч О.Б ийн өгсөн "...Согтуурал хэмжигч драгер багажийг үлээхгүй байхаар нь би эргүүлийн цагдаа нарт саатуулах байранд саатуул гэсэн үүрэг чиглэлийг өгч өөрөө хамт гарч саатуулах явцыг харахад саатуулах байранд орж саатуулах байрны эмч Т.Э ийг муу лалараа гэж харааж, ахлагч Ж.О , дэд ахлагч Г.Т нарын шаардлагыг эсэргүйцэж Ж.О ыг 2 удаа нүүр рүү нь цохиж хэл амаар доромжилж байсан. Би дараа нь жижүүрийн өрөөнд орж ирсэн саатуулах байрны үйл ажиллагааг теле камераар хянаж байхад 18 цаг 50 минутын орчим дэд ахлагч Г.Т ийн мөрдөсийг хуулж татаж байсан..."гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Б.Э ы өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 23-нд орой эргүүлийн үүрэг гүйцэтгэн ЭББ-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэн зөрчил гаргасан хүнийг саатуулж байх үед тус саатуулах байранд саатуулагдаж байсан М.Э гэгч нь жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Т ийг хэл амаар доромжилон баруун гараараа Т ийн мөрдөсийг татаж товчийг нь тасдаж байсан тэгээд Т нь намайг цохьчихлоо гэж хэлэхээр нь хартал Т ийн уруул хэсгийн дотор тал нь цус шүүрсэн байдалтай байсан. " өгсөн мэдүүлэг /хх-21 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэнд: Э.Д ий биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-29 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хээрийн кительд баруун мөрний дээд талын мөрдөс тогтоогч товч тасарч сэмэрсэн /шинэ/, баруун энгийн халаасны, баруун залгаас оёдол дээрээс доош чиглэлд 5 см урттай ханзарч урагдсан /хуучин/ байна.
2. дээрх баруун мөрний мөрдөс тогтоогч товч нь нэг удаагийн татах, чангаах үйлдлийн улмаас тасарсан байж болно гэх дүгнэлт /хх-33-34 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэнд: шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Э гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй гэх дүгнэлт /хх-39 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэнд: Магадлуулагч Ж.О ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-44 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэнд: Магадлуулагч Г.Т ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-49 тал/
Эрүүгийн хэрэг үүсгэгж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-03 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-07 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Э нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч Э.Д , цагдаа Г.Т , Ж.О нарыг албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэсэн хууль зүйн факт үйл баримт болжээ.
Энэ үйл баримтын талаар хэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Г.Т ийн өгсөн... Тэгээд камерийн хажуугаар явж байтал миний дүрэмт хувцасны баруун талын мөрдөснөөс татаж мөрдөсний товчийг тасдахаар нь та чинь яаж байна гэтэл миний уруул хэсэг рүү алгадсан гэх, Хохирогч Э.Д ий өгсөн: "... 2018 оны 12 дугаар сарын 23-нд би өдрийн эргүүлийн үүргийг хөдөлгөөнтөөр Од хүнсний дэлгүүрийн урд талд гүйцэтгэж байтал **-** ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл Од дэлгүүрийн урд талын замын үргэлжилсэн цагаан тэмдэглэлийг даваад гараад ирэхээр нь би дохиур модоороо дохих гэтэл амжаагүй тэгээд араас нь албаны машинтай очоод дохиж зогсоогоод дүрмийн дагуу ёслон өөрийнгөө танилцуулан бичиг баримтыг шалгах гэтэл тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь таныг цагдаагийн байгууллага дээр авч очиж согтолтын зэргийг шалгах талаар хэлтэл уг тээврийн хэрэгслийн надаас ах нь ингээд аятайхан яваад харьчихая ах нь чамд 50 мянган төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь би хууль ёсны шаардлагыг тавьхад уг тээврийн хэрэгсэлийн жолооч миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж миний урдаас чадахгүй муу лаларын баньд минь гээд миний урдаас салаавч өгсөн. Тэгээд би тэр жолоочийг цагдаагийн албаны машинд та суу таныг цагдаагийн байгууллага дээр очиж согтолттой эсэхийг чинь шалгана, гэтэл машинд суухгүй гээд эсэргүүцээд миний зүүн хацар луу баруун гараараа 2 удаа алгадсан намайг удаа дараа хэл амаар доромжилон намайг амьтай чинь ярина шүү хүний нутаг бол хүний нутаг байдаг юм шүү хүний нутагт байгаа юм шиг бай гээд байсан. Тэгээд би 102-ын жижүүр лүү залгаад хэв журмын эргүүлийн цагдаа дуудсан тэгээд удалгүй ахлагч О ирсэн. Тэгээд бид 2 уг тээврийн хэрэгслийн жолоочийг цагдаагийн газар дээр авчираад эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.... " гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Хохирогч Ж.О ын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 23-нд би өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 17 цагийн үед 102-оос миний гар утас руу залгаад замын цагдаа дэд ахлагч Д Хаан банкны ард талд хүнтэй маргалдаад байна чи оч гэж хэлсэн үүрэг олгосны дагуу явж очиход дэд ахлагч Д **-** ОРО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Хаан банкны харалдаа замын эсрэг талдаа зам чөлөөлж зогссон байдалтай түүний хажуу талд дэд ахлагч Д нэг хүнтэй маргалдчихсан тэр жолоочид дэд ахлагч Д хууль ёсны шаардлага тавьхад эсэргүүцэж хэл амаар доромжлоод салаавч өгөөд хэл амаар доромжилсон тэгээд би та машин дотор оо суу таныг цагдаагийн байгууллага дээр очиж шалган гэхэд машинд суухгүй гээд эсэргүүцээд байхаар нь дэд ахлагч Д бид 2 машинд суулгаад цагдаа луу явж байтал дээд 4 замын гэрлэн дохион дээр зогссож байтал тэр жолооч машинаас буугаад таксинд суугаад явсан би араас нь очоод Од дэлгүүрийн урд талын зогсоол дээр тэр жолоочийг өөрийн унаж явсан машиндаа суулгаад цагдааруу явж байтал АЗЗА ХХК-ий урд талын зогсоолын хажуугаар удаан явж байтал тэр жолооч дахин машинаас үсрээд буухаар нь би зогсоод тэр жолоочийг иргэж машиндаа суулгаад цагдаа дээр авчираад эрүүлжүүлэх баривчлах байранд хүлээлгэн өгөх гэтэр тэр жолооч миний баруун шанаа руу зүүн гараараа нэг удаа цохьсон тэгээд хувцасаа тайл гэтэл хувцасаа тайлахгүй гээд байхаар нь эрүүлжүүлэх баривчилах байрны жижүүр цагдаа Т бид 2 хувцасыг нь тайлан эрүүлжүүлэх баривчлах байраны камер луу хийж хүлээлгэн өгөөд дэд ахлагч Д бид хоёр гараад явсан гэх мэдүүлэг /хх-18-19 тал/
гэрч О.Б ийн өгсөн.... эмч Т.Э ийг муу лалараа гэж харааж, ахлагч Ж.О , дэд ахлагч Г.Т нарын шаардлагыг эсэргүйцэж Ж.О ыг 2 удаа нүүр рүү нь цохиж хэл амаар доромжилж байсан. Би дараа нь жижүүрийн өрөөнд орж ирсэн саатуулах байрны үйл ажиллагааг теле камераар хянаж байхад 18 цаг 50 минутын орчим дэд ахлагч Г.Т ийн мөрдөсийг хуулж татаж байсан гэх, гэрч Б.Э ы өгсөн .... дэд ахлагч Т ийг хэл амаар доромжилон баруун гараараа Т ийн мөрдөсийг татаж товчийг нь тасдаж байсан тэгээд Т нь намайг цохьчихлоо гэж хэлэхээр нь хартал Т ийн уруул хэсгийн дотор тал нь цус шүүрсэн байдалтай байсан гэх мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэнд: Э.Д ий биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-29 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хээрийн кительд баруун мөрний дээд талын мөрдөс тогтоогч товч тасарч сэмэрсэн /шинэ/, баруун энгийн халаасны, баруун залгаас оёдол дээрээс доош чиглэлд 5 см урттай ханзарч урагдсан /хуучин/ байна.
2. дээрх баруун мөрний мөрдөс тогтоогч товч нь нэг удаагийн татах, чангаах үйлдлийн улмаас тасарсан байж болно гэх дүгнэлт /хх-33-34 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэнд: шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Э гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй гэх дүгнэлт /хх-39 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэнд: Магадлуулагч Ж.О ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-44 тал/
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтэнд: Магадлуулагч Г.Т ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-49 тал/, камерт үйл баримтын талаар үзлэг хийж бэхжүүлэгдсэн СД зэрэг нотлох баримтууд авагджээ.
Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Э нь хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл ойшоон, үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан хохирогч Г.Т , Э.Д нарыг цохих, түлхэх, хүзүүнд зулгаралт үүсгэн бие махбодын хүчирхийлэл үйлдэж хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Э нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Э ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Э нь гэм буруугийн талаар маргаагүй ба бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримт, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдаж, камерт үзлэг хийж бэхжүүлэгдсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдаж, хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч М.Э ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бүтүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг, камерт үзлэг хийж бэхжүүлэгдсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсаргахыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй, шүүгдэгч М.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ