Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 212/МА/2016/00037

 

А.Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Б дүүрэг, 4 дүгээр хороо, С хотхон 6 тоотод оршин суух, Ш овогт Аын Аын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар баг, Х н 00-3 тоотод оршин суух Х овогт Хын Р, Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар баг, Х н 33-3 тоотод оршин суух А овогт Хы Е нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, хамтран хариуцагч Х.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Ргаас зээлийн гэрээний үүрэг болох 54030000 төгрөг гаргуулах-ыг хүсжээ.

 

Нэхэмжлэлд: 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс манай садан болох Х.Р нь чи надад 6700000 төгрөг миний хаан банкны дансанд хийчих, удахгүй буцаагаад өгнө гэж гуйсан бөгөөд би Х.Рг банканд ажилладаг, манай садан төрөл болохоор итгэж, Х.Ргийн ХААН банкны 0000000000 данс руу 6700000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Х.Рд А.А миний данснаас нийт 20,050,000 төгрөг, 0000000000 тоот данс руу нийт 1,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Иймээс А.А миний ХААН банкны 000000000 дугаарын данснаас мобайл банкнаас Х.Ргийн ХААН банкны 0000000000, 0000000000 дугаарын данс руу шилжүүлсэн мөнгөн дүн нийт 54030000 төгрөг болсон. Гэтэл энэ мөнгийг Х.Р нь одоо хүртэл төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу 54030000 төгрөгийг Х.Ргаас гаргуулан өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Х.Ргийн тайлбарт: Би нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлд дурдсан 54,030,000 төгрөгийг түүнээс зээлж аваагүй. Надад А.Ааас мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. А.А нь миний дүү Х.Агаас байнга мөнгө зээлж авдаг байсан учир итгээд, мөн хамаатан садан учраас би мөнгө зээлж байсан. А.Аыг илтэд худлаа ярьж, гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Анх 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.А надтай утсаар ярьж, Би Улаанбаатар хотын Б дүүргийн Ст Н нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа, одоо Улаанбаатар хотын Б дүүрэг О ордонд дахин нэг дэлгүүр ажиллуулах гэж байгаа тул 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг шаардлагатай байна. 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийн хүү өгье гэсэн. Би тэр үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Барьцаа авахгүй байгаа болохоор хүү 1,000,000 төгрөгийг зөвшөөрөн түүнд уг мөнгийг зээлэхээр тохиролцсон.

Тухайн үед Улаанбаатар хотод байдаг миний төрсөн дүү Х.А, хүргэн А.Е нараас асуухад А.Аад би байнга мөнгө зээлдэг, гайгүй байх. Миний нэрээр шилжүүлчих, би танд мөнгийг чинь аваад өгнө гэхээр нь Х.Агийн нэрээр шилжүүлэн өгсөн. А.А нь надтай тохиролцсоны дагуу 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг миний 0000000000тоот данс руу хүү шилжүүллээ, баярлалаа үндсэн мөнгөө өгөхдөө дахин хүү тооцож өгнө гэж тэрээр өөрөө ярьсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин миний данс руу 700,000 төгрөгийг хүү гэж өгсөн бөгөөд тэрээр тухайн үедээ би шинэ дэлгүүр ажиллуулаад зээлж авсан мөнгөө буцаан нэг дор өгөх боломж болохгүй байна гэж учир байдлаа хэлсэн. 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн.

Дээрх байдлаар А.А нь маш олон удаа надаас мөнгө зээл, мөнгөний хүүг өгч байсан. А.А нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний хүртэлх хугацаанд авсан мөнгө болох 23,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд өгнө гэсэн боловч өгөлгүй, худлаа ярьж, хуурч мэхэлж байсан учир 2015 оны 02 дугаар сард амралтаа авч А.Атай Улаанбаатар хотод очиж уулзахад би та хэдэд худлаа хэлж байсан юм ямар нэгэн дэлгүүр ажиллуулдаггүй, Улаанбаатар хотын Б дүүргийн Ст ТҮЦ дэлгүүр ажиллуулдаг юм гэж хэлсэн.

Ингээд иргэн А.Аад холбогдуулан Улаанбаатар хотын Б дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулснаар 2015 оны 0 дугаар сарын 17-ны өдөр иргэн хоорондын маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн прокурорын тогтоол гарсан учир 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Аад холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Миний бие А.Ааас мөнгө огт зээлж авч байгаагүй ба харин түүнд туслан мөнгө зээлж байсан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хамтран хариуцагч Х.Еы шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлд дурдсан надаас болон манай эхнэр Х.Р нараас шаардаж буй 54,030,000 төгрөгийг миний бие түүнээс зээлж авч байгаагүй ба надад А.Ааас мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Харин миний бие А.Аад мөнгө зээлж байсан.

А.А өмнө нь манай хадам дүү болох Х.Агаас байнга мөнгө зээлж авдаг байсан учир манай эхнэр болон миний бие түүнд итгэн, мөн хамаатан садан болохоор мөнгө зээлж байсан. Анх 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.А манай эхнэр Х.Ргийн 0000000 дугаарын гар утас руу залгаж надад мөнгө зээлж тус болооч Би Улаанбаатар хотын Б дүүргийн Ст Н нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа, одоо Улаанбаатар хотын Б дүүрэг О ордонд дахин нэг дэлгүүр ажиллуулах гэж хэлээд дахин, дахин мөнгө зээлж, мөнгөний хүүг өгдөг байсан. А.А нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний хүртэлх хугацаанд авсан мөнгө болох 23,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд өгнө гэсэн боловч өгөлгүй, худлаа ярьж, хуурч мэхэлж байсан учир 2015 оны 02 дугаар сард амралтаа авч А.Атай Улаанбаатар хотод очиж уулзахад би та хэдэд худлаа хэлж байсан юм. Ямар нэгэн дэлгүүр ажиллуулдаггүй Улаанбаатар хотын Б дүүргийн Ст ТҮЦ дэлгүүр ажиллуулдаг юм гэж хэлсэн.

Ингээд иргэн А.Аад холбогдуулан Улаанбаатар хотын Б дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулснаар 2015 оны 0 дугаар сарын 17-ны өдөр иргэн хоорондын маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн прокурорын тогтоол гарсан учир 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Аад холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Миний бие А.Ааас мөнгө огт зээлж авч байгаагүй ба харин түүнд туслан мөнгө зээлж байсан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч А.Аын хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нараас зээлийн гэрээний үүрэг 54030000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээсүгэй. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэг талын ашиг сонирхлыг хамгаалж, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 281 зүйлүүдийг зөрчсөн нь дараах баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт .....нэхэмжлэгч А.Ааас биш Е гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4030000 төгрөг, Э гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 100000 төгрөг, 11 дүгээр сарын 7-ны өдөр 450000 төгрөг, К гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150000 төгрөг шилжүүлж байсан нь Х.Р, Х.Е нарын ХААН банкны хуулгаар нотлогдож байгаа боловч уг мөнгийг А.Аын даалгавараар Е, Э, К гэх хүмүүс нь Х.Р, Х.Е нарын ХААН банкны 0000000000дугаар дансанд тушаасан эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр үнэлээгүй байна. Гэтэл А.Аын 000000000данс руу 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Агаас 4000000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Жаас 3000000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Маас 8000000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Еээс 2500000 төгрөг тус тус шилжүүлснийг Х.А, Ж, М, Е нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон ХААН банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна гэж үнэлсэн байдаг.

Гэтэл Х.А, Ж, М, Е нар нь огт шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 43.4, 43.5 заалтуудыг тус тус зөрчиж байхад шүүх үнэлсэн байна. Иймээс хуулийн шаардлага хангаагүй Х.А, Ж, М, Е нарын А.Аын 000000000данс руу шилжүүлсэн гэх 17500000 төгрөгийг шүүхийн үнэлсэн А.Аын 000000000данс руу шилжүүлсэн 52000000 төгрөгөөс хасахад 34500000 төгрөг, мөн хүү алданги тогтоогоогүй зээлийн гэрээ гэж тооцох боломжгүй, 5000000 төгрөгийг сарын дараа 6000000 төгрөг болгож өгнө гэсэн мөнгийг хасаад 28500000 төгрөг нь хуулийн шаардлага хангаж байна.

Нэхэмжлэгч А.А нь ХААН банкны өөрийн 000000000данснаас болон шууд Х.Р, Х.Е нарын ХААН банкны 0000000000данс руу хийсэн нийт мөнгө 54030000 төгрөг байхад шүүх үндэслэлгүйгээр 38200000 төгрөг гэж үнэлсэн байх тул бодитоор эдгээр дансны А.Аын Х.Р болон Х.Ед төлсөн баримтаар 54030000 төгрөгөөс Х.Р, Х.Е нарын А.Аад төлсөн шүүхийн үнэлсэн мөнгөнөөс нотлох баримтаар үнэлэгдэх 28500000 төгрөгийг хасахад 25530000 төгрөг болж байх тул үүнийг Х.Р, Х.Е нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу А.Аад төлөх үүрэгтэй. А.А нь Х.Р, Х.Е нарт зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх төлбөргүй болох нь харагдаж байна. ХААН банкны дансны хуулгууд, ХААН банкинд тушаасан бэлэн мөнгөний баримтуудаар нотлогдож байгаа 25530000 төгрөгийг Х.Р, Х.Е нараас гаргуулж, А.Аад өгөхөөр үнэн зөвөөр уг хэргийг шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх материаллаг эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Аын хариуцагч Х.Р, Х.Е нарт холбогдуулан гаргасан 54030000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нотлох баримтад үндэслэгдээгүй гэж дүгнэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба хэрэгт авагдсан бичмэл баримтуудаас үзвэл, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-тзаасан зээлийн гэрээ байгуулагдсан талаарх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Харин хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хэргийн 5-20 /А.Аын данс/, 75-86 /Х.Р, Х.Е нарын данс/, 110-177 /А.Аын данс/ дугаар тал), орлого, зарлагын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд (хэргийн 62-74, 205-200 дугаар тал), Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд (хэргийн 193-204 дүгээр тал), зохигчийн тайлбар зэргээс үзвэл талуудын хэн аль нь удаа дараагийн үйлдлээр, банкин дахь нэхэмжлэгч А.А, хариуцагч Х.Р, хамтран хариуцагч Х.Е нарын данс руу харилцан мөнгөн шилжүүлгийг бэлнээр болон бэлэн бусаар хийж байсан үйл баримт тогтоогддог боловч энэ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсаныг нотлохгүй бөгөөд дээр дурдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шүүхээс үнэлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нарт 54030000 төгрөг зээлдүүлсэн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-т амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх урьдчилсан нөхцлүүд бүхий гурван үндэслэлийг, мөн хуулийн 190 дугаар зүйлийн 196.1.-т гэрээг байгуулагдсанд тооцох Н үндэслэлийг тус тус хуульчилсан ба хэрэгт авагдсан баримтуудаар эдгээрийн аль нэг урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй буюу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хариуцагч нараас 54030000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 428100 төгрөг тушаасан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа ...баримтаар нотлогдож байгаа 25530000 төгрөгийг Р, Е нараас гаргуулж өгнө үү гэж тэмдэглэн, улсын тэмдэгтийн хураамжид шийдвэрийг эс зөвшөөрсөн хэмжээгээр буюу 25530000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 285600 төгрөг тушаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 50 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 50 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК