Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00314

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Ачуут шинэ хорооны 9 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух Онход овогт Няланборын Баяраа /РД:ГО76013177/, Дархлагдсан овогт Сандагийн Байгалмаа /РД:ЖБ79090261/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5264458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00343/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Баяраа, С.Байгалмаа нар нь Хаан банкны Булган салбараас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 6374284 төгрөгийг авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 205 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Н.Баяраа, С.Байгалмаа нараас үндсэн зээл 4708866 төгрөг, зээлийн хүү 535637 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19954 төгрөг нийт5264458 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Н.Баяраа, С.Байгалмаа нарт холбогдох 5264458 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 5264458 төгрөгөөс 2600000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, үлдэгдэл 2664458 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор Хаан банкинд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Н.Баяраа, С.Байгалмаа нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Н.Баяраа, С.Байгалмаа нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5264458 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Н.Баяраа, С.Байгалмаа нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5264458 /таван сая хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгөөс 2600000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, үлдэгдэл 2664458 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Н.Баяраа, С.Байгалмаа нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 5264458 /таван сая хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгөөс 2600000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, үлдэгдэл 2664458 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 103753 /нэг зуун гурван мянга долоон зуун тавин гурван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Баяраа, С.Байгалмаа нараас 51876 /тавин нэгэн мянга найман зуун далан зургаан/ төгрөг, Төрийн сангаас 51876 /тавин нэгэн мянга найман зуун далан зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН