| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00373/И |
| Дугаар | 130/ШШ2016/00417 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2016/00417
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт орших, регистрийн дугаар *************, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал З.Ү/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, утас *****, регистрийн дугаар ****************, Б овогт Дий Ед холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 2808768 /хоёр сая найман зуун найман мянга долоон зуун жаран найман/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д овогтой Е нь Х банкны Баян-Өлгий салбараас 2013 оны 09 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан байна. Зээлдэгч цалингийн зээлийн үндсэн зээлд 2,048,464төгрөг, хүү 1,206,680 төгрөг, нийт 3,255,144 төгрөг төлж барагдуулсан болно. Хариуцагч Д,Е нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлүүд нь 442 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.2013 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
2.Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах. 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу: Үндсэн зээлийн үлдэгдэл 2151537, зээлийн хүүгийн төлбөр 607990, нэмэгдүүлсэн хүү 49241, нийт дүн 2808768 төгрөгийг гаргуулаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Е шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2013 онд 4200000 төгрөгийн зээл авсан ба уг зээлийн үлдэгдэл 2808768 төгрөгийг ажлаас халагдсаны улмаас төлөх боломжгүй болсон. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас нэхэмжилж буй 2808768 /хоёр сая найман зуун найман мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг сайн дураар төлж өгөх болно. Иймд миний бие Х банкнаас нэхэмжилж буй 2808768 /хоёр сая найман зуун найман мянга долоон зуун жаран наймайн/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.Е нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчзээлийн нийт төлбөр 2808768 /хоёр сая найман зуун найман мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59890 төгрөгийн тал нь болох 29945 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 29945 төгрөг, мөн хариуцагч Д.Еаас 29945 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Е нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч, зээлийн нийт төлбөр 2808768 /хоёр сая найман зуун найман мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59890 төгрөгийн тал нь болох 29945 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 29945 төгрөг, мөн хариуцагч Д.Еаас 29945 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Е сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК