Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 990

 

  2019         06         20                                       2019/ШЦТ/990

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.А д холбогдох эрүүгийн 1906 03199 1406 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.А , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн 10-421 тоотод иргэн Д.Э ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Д.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр найз Өлзийбат, Ганбаяр, Нарандалай нартай хамт Баянзүрх дүүргийн, 28 дугаар хороо, Хужирбуланд байдаг найз Амгалантөрийн гэрт очиж архи хувааж уусан. Тэгээд бид нар архи ууж байгаад би нилээн согтчихсон байсан. Нэг сэртэл Амгалантөр миний үснээс зулгаагаад нүүр лүү хөлөөрөө өшиглөж байгаад намайг гар гээд гэрээс чирч гаргасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-9, 13-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Нарандалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 10-421 тоотод Амгалантөрийнд 13 цагийн үед нөхөр Эрдэнэбулганы хамт очсон. Амгалантөр нөхрийг маань шууд цохиж аваад үснээс нь зулгаагаад нүүр лүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24ий өдрийн шинжээчийн ¹6330 дүгнэлтэд “Д.Э ы биед баруун хөмсөг, дух, зүүн даланд зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангийн 10-421 тоотод иргэн Д.Э ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, хохирогч Д.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр найз Өлзийбат, Ганбаяр, Нарандалай нартай хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд байдаг найз Амгалантөрийн гэрт очиж архи хувааж уусан. Тэгээд бид нар архи ууж байгаад би нилээн согтчихсон байсан. Нэг сэртэл Амгалантөр миний үснээс зулгаагаад нүүр лүү хөлөөрөө өшиглөж байгаад намайг гар гээд гэрээс чирч гаргасан...” гэх мэдүүлэг /хэргийн 6-9, 13-16 дугаар хуудас/, гэрч Б.Нарандалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амгалантөр нөхрийг маань шууд цохиж аваад үснээс нь зулгаагаад нүүр лүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24ий өдрийн шинжээчийн ¹6330 “Д.Э ы биед баруун хөмсөг, дух, зүүн даланд зулгаралт, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтэд /хэргийн 19 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.А д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Э.А д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Э.А д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.