Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 991

 

  2019         06         20                                       2019/ШЦТ/991

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

иргэний нэхэмжлэгч Х.Б ,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 1903 00267 0190 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 05 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн гудамж, Жанжин клубын хойд замд Х.Б ын эзэмшлийн Тоёота Прис 10 маркийн 27-29 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Э ийн жолоодож явсан Хьюндай Соната маркийн 52-31 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Н.М , У.Ш нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Хьюндай Соната маркийн 52-31 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 6.238.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад Приус 10 машин байсан. Шүүгдэгч нь миний машиныг худалдах, худалдан авах гэрээ хийгээд авахаар болсон байсан. Би Б н эхнэр М тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Миний мөнгийг битгий удаагаарай гэсэн чинь ийм хэрэг болсон. Би Б н аав, ээжтэй ярихаар эхний үед мөнгийг чинь өгнө гэж хэлдэг байснаа одоо болохоор Б тай ярь гэдэг. Би 5.100.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би 8 сард гэр барих гээд байгаа тул тэрнээс өмнө хохирол төлбөрөө авчихмаар байна. Бид хоёр хоорондоо тохиролцоод гэрээ хийсэн мөнгө 5.400.000 төгрөг...” гэв.

Шүүгдэгч Б.Б н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019.03.15-ны өдөр 17 цагийн орчимд ажлаа тараад Налайхаас хот руу орж ирээд таксинд явж байгаад 23 цагийн орчимд байх 2 лааз пиво уугаад тэгээд 05 цагийн орчимд байх найз охин М г найзынх нь хамт офицерүүдийн ордны автобусны буудлаас аваад бид Налайх руу харих замдаа Жанжин захын хойд талын замд урдаа явч байсан Сонота-7 маркийн 52-31 УНД дугаарын автомашиныг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Энэ ослын улмаас манай найз охин М , найз Ш  нар нь биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Ослын газар цагдаа нар ирээд хэмжилт хийхэд би байхгүй байсан. Осол болсоны дараа би хэсэг хугацаанд ухаан алдаж түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан байсан. Би машиныг өөрөө барьж явсан. Намайг драгер багажаар үлээлгэж шалгахад 0.76% гарсан байгаа. Энэ машин нь Базарсад гэдэг хүний эзэмшлийн машин, Базарсадаас 5.400.000 төгрөгөөр бодож манай найз охин М  өөрийнхөө нэр дээр худалдан авах гэрээ хийж авсан, тухайн үед машины төлбөрийг өгөөгүй байсан. Би Приус-10 маркийн 27-29 ГСА дугаартай автомашиныг албан ёсны үнэлгээнд оруулахад 3.266.000 төгрөгний үнэлгээ гарсан. Би М , Ш  нарын шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан байгаа. М  120.000 төгрөгөөр тархины зураг авахуулсан, Ш ыг 150.000 төгрөгөөр аарцаг, нурууны зураг авахуулсан юм. Ш  надаас өөр хохирол нэхэмжлэхгүй гэсэн, М  бид хоёр нэг гэр бүл болж байгаа учраас надаас өөр хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Би энэ автомашинд албан ёсны үнэлгээгээр 6.238.000 төгрөгний үнэлгээ гарсан байсан, би одоо энэ машины хохиролд 5.138.000 төгрөгийг бэлэн өгөөд байна, одоо 1.100.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Уг машинд сууж явсан зорчигч М.П гийн эмчилгээний зардалд одоогоор ямар нэг хохирол төлөөгүй байгаа. Мөн Приус 10 маркийн 27-29-ГСА дугаартай автомашины хохирлыг мөн төлж чадаагүй байгаа М  бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй, нэг гэрт ороод 1 жил болж байна. М  бид хоёр Налайх дүүргийн 1-р хороо, Уурхайчдын 9-473 тоотод айлын хашаанд түр байсан одоо байхгүй, би гэртээ байгаа, М  Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуу овооны АОС 5-118 тоотод гэртээ байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 101-109 дүгээр хуудас/,

Хохирогч Н.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019.03.15-ны өдөр манай найз Ш  Сайншандаас ирсэн, би тосож аваад Ш ын нутгийн танил эгчийнд буюу Шархаданд бид хоёр очсон юм. Тэнд 3-4 пиво уусан юм. Тэгээд шөнийн 2 цагийн орчимд байх Б  руу ярихад одоо очих гэж байна гэхээр нь манай найз охин Ш  бид хоёр очсон. Бид хоёрыг очиход Б  машин дотроо унтаж байсан. Тэгээд бид 2 Б г сэрээгээд Налайх руу хөдөлсөн. Өглөө үүр цайж байсан учир Ш  бид хоёр машинд суугаад унтаж явахад гэнэт бөөн дуу чимээ гарсан, би хэсэг хугацаанд ухаан алдсан юм шиг байна лээ, одоо бодоход машинаас яаж бууснаа санахгүй байна, нэг мэдсэн түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү явж байхдаа ухаан орсон. Гэмтлийн эмнэлэг дээр очоод би өөрийнхөө баруун гар болон хоёр хөлний рентген зургийг авхуулсан, эмч нар үзээд хугарсан байна гээд шууд шохойдож өгсөн. Гэмтлийн эмнэлэг дээр байхад цагдаа нар ирээд бид нарыг драгер багажаар үлээлгэж байсан, намайг үлээлгэхэд 0.98% гарч байсан. Б тай бид хоёр ямар нэгэн архи дарс уугаагүй, би машинд суухдаа Б г архи уусан байсныг мэдээгүй. Одоо миний нуруу өвдөж босож чадахгүй байна, мөн удаан зогсож чадахгүй, толгой байнга өвдөж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-20 дугаар хуудас/,

Хохирогч У.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019.03.15-ны өдөр Дорноговь аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Намайг найз охин М  тосож аваад, бид Шархаданд танил эгчийндээ очсон юм. Тэнд бид хоёр 3-4 том пиво уусан. Тэгээд шөнийн 02 цагийн орчимд байх манай найзийн нөхөр нь таксинд явж байгаа, одоо бууж ирнэ гэхээр нь, Налайх руу очиж хононо гээд бид хоёр Шархаднаас Офицеруудын ордоны Налайх руу явдаг автобусны буудал дээр очиход Б  машин дотроо унтаж байхаар нь манай найз нөхрөө сэрээгээд бид гурав Налайх руу хөдөлсөн. Тэгээд өглөө үүр цайж байсан учир М  бид хоёр түр зүүрмэглэсэн байсан, гэтэл машинтай мөргөлдчихсөн байсан. Тэгээд түргэний машин ирээд бид нарыг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод би бүх биеийнхээ рентген зургийг авахуулсан, эмч нар үзээд ямар нэгэн хугарсан зүйл байхгүй, зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн. М  бид хоёр л пиво уусан, Б г уусан байсныг мэдээгүй. Энэ машиныг Б  өөрөө барьж явсан. Одоо миний ахар сүүлээр хатгаж, мөн зүүн хөл гишгэж болохгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-25 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Р.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Сонота 7 маркийн 52-31-УНД дугаарын автомашин нь Мөнх Такси ХХК-ний эзэмшлийн машин юм. 2019.03.15-наас 16-нд шилжих шөнө энэ машиныг манай байгууллагаас гэрээ хийж авсан Э  гэх залуу барьж явж байхад нь араас нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ жолоодож явсан Т.Приус-10 машины жолооч нь мөргөсөн гэсэн, энэ ослын талаар мэдэх зүйл байхгүй, би хоёр хоногийн дараа энэ ослыг мэдсэн. Энэ машиныг гэрээ хийж авсан Э  нь албан ёсны үнэлгээнд оруулсан гэсэн, 6.238.000 төгрөгний үнэлгээ гарсан байна лээ. Манай байгууллага нь иргэн Э тэй 7 хоногийн ажлын тав хоногоор тооцож өдрийн 25.000 төгрөгийг авах нөхцөлтэйгээр гэрээ хийсэн. Манай байгууллагад 6.238.000 төгрөгний үнэлгээ гарсан байсан, Б н аав Бат-Эрдэнэ нь одоогийн байдлаар манай байгууллагад 5.100.000 төгрөгийг өгөөд 1.138.000 төгрөг үлдсэн байна. Манай байгууллагын автомашин нь ослоос хойш хөдөлгөөнд оролцоогүй, гэрээнд заагдсан өдрийн орлого болох 25.000 төгрөгийг нөхөн авч чадаагүй одоо болтол алдагдалд ороод байна, мөн үлдэгдэл 1.138.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 34-36 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Приус 10 маркийн 27-29 ГСА дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин. 2019.03.16-ны шөнө би энэ машиныг барьж яваагүй. Манай аавын дүүгийн хүүхэд М  болон түүний нөхөр Б  нар барьж явсан байх, зам тээврийн осолд холбогдсоныг би сая л мэдсэн. Б , М  нар миний машиныг 5.400.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 2019.03.10-нд байх худалдан авах гэрээ байгуулаад тэгээд би Б , М  нарт машинаа өгөөд явуулсан, одоогоор машины төлбөрөө аваагүй байгаа юм. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулж чадахгүй, тухайн үед би энэ машиныг барьж яваагүй, харин би өөрөө хохирсон байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.03.16-ны шөнө барьж явсан Т.Приус 10 маркийн 27-29 ГСА дугаартай автомашиныг манай аавын дүүгийн хүүхэд М  түүний нөхөр Б  нар барьж явсан. Б , М  нар миний машиныг 5.400.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 2019.03.10-нд байх худалдан авах гэрээ байгуулаад тэгээд би Б , М  нарт машинаа өгөөд явуулсан, одоогоор машины төлбөрөө аваагүй байгаа юм. Б , М  нараас машины төлбөрөө нэхэмжилж байна. Би албан ёсны үнэлгээ хийлгээгүй, Б  үнэлгээ оруулсан байсныг би сая албан ёсны үнэлгээтэй танилцлаа. Би албан ёсны үнэлгээг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-43 дугаар хуудас/,

Гэрч Ц.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019.03.15-наас 16-нд шилжих шөнө 04 цагийн орчимд байх Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудал дээр явах гээд зогсож байтал нэг залуу ирээд Амгалан орох гэсэн юм гэхээр нь уг залууг суулгаад Чулуу овооны пост өнгөрөөд замын урд талын Хаан Банкны АТМ-ээс нөгөө залуу мөнгө аваад тэгээд бид цааш хөдлөөд явж байтал араас Т.Приус 11 маркийн 27-29 ГСА дугаарын автомашин маш хүчтэй мөргөсөн миний машин эсрэг урсгалд ороод замын хойд талын хашлага даваад зогссон юм. Би нэг хэсэг шоконд ороод машинаасаа буугаад хойд суудалд сууж байсан зорчигчийн биеийн байдлыг нь асуугаад машин дотроо сууж байсан. Би цагдаад дуудлага өгье гээд нөгөө мөргөсөн машин дээр очоод эргээд хартал миний машинд сууж явсан зорчигч залуу өөр машинд суугаад явчихсан байсан юм. Тэгээд байж байтал зорчигч залуу хэсэг хугацааны дараа буцаад ирсэн, би 103 дуудлага өгсөн байсан, удалгүй түргэний эмч нар ирээд Т.Приус 11 маркийн автомашинд сууж явсан гурван зорчигчийг мөн аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод би өөрийнхөө тархи болон цээж, баруун хөлний рентген зураг авахуулсан, эмч нар үзээд одоогоор хугарсан гэмтэл байхгүй байна нарийн шинжилгээ өг гэсэн юм. Би ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд 40-50-км/ц хурдтай явж байсан юм. Надаас гадна нэг зорчигч машиний баруун хойд суудалд сууж явсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч М.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019.03.15-наас 16-ны шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудлаас харих гээд Сонота 7 маркийн 52-31-УНД дугаарын автомашинд таксины журмаар суугаад явж байгаад Баянзүрх дүүргийн нутаг, Чулуу овоо өнгөрөөд “Хаан” банкны АТМ-ээс таксинд өгөх мөнгөө аваад уг машиндаа суугаад цаашаа хөдлөөд явж байтал миний сууж явсан Сонота 7 маркийн автомашины араас маш хүчтэй мөргөсөн, тэгээд л юу болсоныг мэдэхгүй би хэсэг хугацаанд шоконд орчихсон байсан юм. Нэг мэдсэн өөр машинд суучихсан амьсгалж чадахгүй байсан, тэр машины жолоочоос би амьсгалж чадахгүй байна юу болов гэхэд уг машины жолооч чи сая миний машинд суусан, сая зам дээр хоёр машин мөргөлдчихсөн байсан чи тэр мөргөлдсөн машинуудын нэгэнд нь сууж байсан юм биш үү, чи буцаж очих хэрэгтэй гээд нөгөө жолооч намайг буцааж осол болсон газарт авчирч өгсөн. Намайг өөр түргэний машин ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би гэмтлийн эмнэлэг дээр очоод бүх биений рентген зураг авахуулсан, одоогоор хугарсан гэмтэл байхгүй байна, зөөлөн эдийн гэмтэл байна дахиж томографикийн зураг авахуул гээд тухайн үед өвчин намдаах тариа хийж өгсөн. Тэгээд би 2019.03.16-ны өдөр хувийн эмнэлэгт очиж тархины томографийн зураг, нурууны зураг, авхуулсан өнөөдөр “Мөнгөн Гүүр” эмнэлэгт очиж ЭХО-д харуулж мөн мэдрэлд үзүүлсэн юм. Би машины баруун хойд талын суудалд сууж явсан. Жолооч бид хоёроос өөр хүн сууж яваагүй. Би тухайн орой 2 лааз пиво уусан байсан. Одоо миний нуруу татаад байна, зүүн хөлний шагай хавдсан байгаа, зүүн эрүү жоохон хөндүүр оргиж байна, алхаад явж байхад амьсгаа давхцаад бүтэн амьсгаа авч болохгүй байна. Мөн хүзүү жоохон хөшиж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019.03.16-ны үүрээр 05 цагийн үед гэртээ харих замд Баянзүрх дүүргийн нутаг Жанжин захын хойд талын зам дээр Т.Приус 11 маркийн Сонота 7 маркийн хоёр автомашин мөргөлдсөн байсан. Намайг уг хоёр автомашины хажуугаар нь гарах гэтэл одоо бодоход Соната 7 автомашины жолооч нь бололтой нэг залуу гар өргөсөн, би зогсоод бууж очоод яасан юм бэ гэхэд та 102 болон 103 дуудлага дуудаад өгөөч гэхэд би өөрийн утсаар 102, 103 дуудлага өгсөн. Намайг байхад Т.Приус 10 маркийн автомашины жолоочийг аваад явсан, би тэгээд л яваад өгсөн. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирэхэд би байгаагүй. Намайг очиход Сонота 7 маркийн автомашин  нь урсгал сөрөөд замын хойд талын хашлага даваад зогсож байсан. Т.Приус 11 маркийн машин нь ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт харсан байдалтай зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 55-56 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹3785 дүгнэлтэд “У.Ш ын биед ахар сүүлний 1-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 68 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹3786 дүгнэлтэд “Н.М гийн биед тархи доргилт, баруун гуя, зүүн өвдөг, зүүн баруун шилбэнд цус хуралт, зүүн гарын алганы 1-р ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 72 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-10 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.76% болох нь тогтоогдсон тэмдэглэл /хэргийн 11 дүгээр хуудас/,

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 15 дугаар хуудас/,

Ашид Билгүүн ХХК-ний 6.238.000 төгрөгийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 83-85 дугаар хуудас/,

Ашид Билгүүн ХХК-ний 3.266.000 төгрөгийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 89-90 дугаар хуудас/,

Мөрдөгчийн магадлагаа /хэргийн 96-97 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 115 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 05 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн гудамж, Жанжин клубын хойд замд Х.Б ын эзэмшлийн Тоёота Прис 10 маркийн 27-29 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Э ийн жолоодож явсан Хьюндай Соната маркийн 52-31 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Н.М , У.Ш нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Хьюндай Соната маркийн 52-31 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 6.238.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад Приус 10 машин байсан. Шүүгдэгч нь миний машиныг худалдах, худалдан авах гэрээ хийгээд авахаар болсон байсан. Би Б н эхнэр М тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би 5.100.000 төгрөг нэхэмжилж байгаа. Бид хоёр хоорондоо тохиролцоод гэрээ хийсэн мөнгө 5.400.000 төгрөг...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Б н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019.04.15-ны өдөр 17 цагийн орчимд ажлаа тараад Налайхаас хот руу орж ирээд таксинд явж байгаад 23 цагийн орчимд байх 2 лааз пиво уугаад тэгээд 05 цагийн орчимд байх найз охин М г найзынх нь хамт офицерүүдийн ордны автобусны буудлаас аваад бид Налайх руу харих замдаа Жанжин захын хойд талын замд урдаа явч байсан Сонота-7 маркийн 52-31 УНД дугаарын автомашиныг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Энэ машин нь Базарсад гэдэг хүний эзэмшлийн машин, Базарсадаас 5.400.000 төгрөгөөр бодож манай найз охин М  өөрийнхөө нэр дээр худалдан авах гэрээ хийж авсан, тухайн үед машины төлбөрийг өгөөгүй байсан. М  120.000 төгрөгөөр тархины зураг авахуулсан, Ш ыг 150.000 төгрөгөөр аарцаг, нурууны зураг авахуулсан юм. Ш  надаас өөр хохирол нэхэмжлэхгүй гэсэн, М  бид хоёр нэг гэр бүл болж байгаа учраас надаас өөр хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Би энэ автомашинд албан ёсны үнэлгээгээр 6.238.000 төгрөгний үнэлгээ гарсан байсан, би одоо энэ машины хохиролд 5.138.000 төгрөгийг бэлэн өгөөд байна, одоо 1.100.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Уг машинд сууж явсан зорчигч М.П гийн эмчилгээний зардалд одоогоор ямар нэг хохирол төлөөгүй байгаа. Мөн Т.Приус 10 маркийн 27-29-ГСА дугаартай автомашины хохирлыг мөн төлж чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 101-109 дүгээр хуудас/, хохирогч Н.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б г сэрээгээд Налайх руу хөдөлсөн. Өглөө үүр цайж байсан учир Ш  бид хоёр машинд суугаад унтаж явахад гэнэт бөөн дуу чимээ гарсан, би хэсэг хугацаанд ухаан алдсан юм шиг байна лээ, одоо бодоход машинаас яаж бууснаа санахгүй байна, нэг мэдсэн түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү явж байхдаа ухаан орсон. Гэмтлийн эмнэлэг дээр очоод би өөрийнхөө баруун гар болон хоёр хөлний рентген зургийг авхуулсан, эмч нар үзээд хугарсан байна гээд шууд шохойдож өгсөн. Гэмтлийн эмнэлэг дээр байхад цагдаа нар ирээд бид нарыг драгер багажаар үлээлгэж байсан, намайг үлээлгэхэд 0.98% гарч байсан. Б тай бид хоёр ямар нэгэн архи дарс уугаагүй, би машинд суухдаа Б г архи уусан байсныг мэдээгүй. Одоо миний нуруу өвдөж босож чадахгүй байна, мөн удаан зогсож чадахгүй, толгой байнга өвдөж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-20 дугаар хуудас/, хохирогч У.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өглөө үүр цайж байсан учир М бид хоёр түр зүүрмэглэсэн байсан, гэтэл машинтай мөргөлдчихсөн байсан. Тэгээд түргэний машин ирээд бид нарыг гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод би бүх биеийнхээ рентген зургийг авахуулсан, эмч нар үзээд ямар нэгэн хугарсан зүйл байхгүй, зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн. М  бид хоёр л пиво уусан, Б г уусан байсныг мэдээгүй. Энэ машиныг Б  өөрөө барьж явсан. Одоо миний ахар сүүлээр хатгаж, мөн зүүн хөл гишгэж болохгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-25 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Р.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Сонота 7 маркийн 52-31-УНД дугаарын автомашин нь Мөнх Такси ХХК-ний эзэмшлийн машин юм. 2019.03.15-наас 16-нд шилжих шөнө энэ машиныг манай байгууллагаас гэрээ хийж авсан Э  гэх залуу барьж явж байхад нь араас нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ жолоодож явсан Т.Приус-10 машины жолооч нь мөргөсөн гэсэн, энэ ослын талаар мэдэх зүйл байхгүй би хоёр хоногийн дараа энэ ослыг мэдсэн. Манай байгууллагад 6.238.000 төгрөгний үнэлгээ гарсан байсан, Б н аав Бат-Эрдэнэ нь одоогийн байдлаар манай байгууллагад 5.100.000 төгрөгийг өгөөд 1.138.000 төгрөг үлдсэн байна. Манай байгууллагын автомашин нь ослоос хойш хөдөлгөөнд оролцоогүй, гэрээнд заагдсан өдрийн орлого болох 25.000 төгрөгийг нөхөн авч чадаагүй одоо болтол алдагдалд ороод байна, мөн үлдэгдэл 1.138.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 34-36 дугаар хуудас/, иргэний хариуцагч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Приус 10 маркийн 27-29 ГСА дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин. 2019.03.16-ны шөнө би энэ машиныг барьж яваагүй. Манай аавын дүүгийн хүүхэд М  болон түүний нөхөр Б  нар барьж явсан байх, зам тээврийн осолд холбогдсоныг би сая л мэдсэн. Б , М  нар миний машиныг 5.400.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 2019.03.10-нд байх худалдан авах гэрээ байгуулаад тэгээд би Б , М  нарт машинаа өгөөд явуулсан, одоогоор машины төлбөрөө аваагүй байгаа юм. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулж чадахгүй, тухайн үед би энэ машиныг барьж яваагүй, харин би өөрөө хохирсон байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.03.16-ны шөнө барьж явсан Т.Приус 10 маркийн 27-29 ГСА дугаартай автомашиныг манай аавын дүүгийн хүүхэд М түүний нөхөр Б нар барьж явсан. Б , М  нар миний машиныг 5.400.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 2019.03.10-нд байх худалдан авах гэрээ байгуулаад тэгээд би Б , М  нарт машинаа өгөөд явуулсан, одоогоор машины төлбөрөө аваагүй байгаа юм. Б , М  нараас машины төлбөрөө нэхэмжилж байна. Би албан ёсны үнэлгээ хийлгээгүй, Б  үнэлгээ оруулсан байсныг би сая албан ёсны үнэлгээтэй танилцлаа. Би албан ёсны үнэлгээг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 41-43 дугаар хуудас/, гэрч Ц.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаан Банкны АТМ-ээс нөгөө залуу мөнгө аваад тэгээд бид цааш хөдлөөд явж байтал араас Т.Приус 11 маркийн 27-29 ГСА дугаарын автомашин маш хүчтэй мөргөсөн миний эсрэг урсгалд ороод замын хойд талын хашлага даваад зогссон юм. Би нэг хэсэг шоконд ороод машинаасаа буугаад хойд суудалд сууж байсан зорчигчийн биеийн байдлыг нь асуугаад машин дотроо сууж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод би өөрийнхөө тархи болон цээж, баруун хөлний рентген зураг авахуулсан, эмч нар үзээд одоогоор хугарсан гэмтэл байхгүй байна нарийн шинжилгээ өг гэсэн юм. Би ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд 40-50-км/ц хурдтай явж байсан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 46-47 дугаар хуудас/, гэрч М.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонота 7 маркийн 52-31-УНД дугаарын автомашинд таксины журмаар суугаад явж байгаад БЗД-ийн нутаг, Чулуу овоо өнгөрөөд “Хаан” банкны АТМ-ээс таксинд өгөх мөнгөө аваад уг машиндаа суугаад цаашаа хөдлөөд явж байтал миний сууж явсан автомашины араас маш хүчтэй мөргөсөн, тэгээд л юу болсоныг мэдэхгүй би хэсэг хугацаанд шоконд орчихсон байсан юм. Би гэмтлийн эмнэлэг дээр очоод бүх биений рентген зураг авахуулсан, одоогоор хугарсан гэмтэл байхгүй байна, зөөлөн эдийн гэмтэл байна дахиж томографикийн зураг авахуул гээд тухайн үед өвчин намдаах тариа хийж өгсөн. Одоо миний нуруу татаад байна, зүүн хөлний шагай хавдсан байгаа, зүүн эрүү жоохон хөндүүр оргиж байна, алхаад явж байхад амьсгаа давхцаад бүтэн амьсгаа авч болохгүй байна. Мөн хүзүү жоохон хөшиж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 48-49 дүгээр хуудас/, гэрч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Приус 11 маркийн Сонота 7 маркийн хоёр автомашин мөргөлдсөн байсан. Намайг уг хоёр автомашины хажуугаар нь гарах гэтэл одоо бодоход Соната 7 автомашины жолооч нь бололтой нэг залуу гар өргөсөн би зогсоод бууж очоод яасан юм бэ гэхэд та 102 болон 103 дуудлага дуудаад өгөөч гэхэд би өөрийн утсаар 102, 103 дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 55-56 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹3785 “У.Ш ын биед ахар сүүлний 1-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 68 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹3786 “Н.М гийн биед тархи доргилт, баруун гуя, зүүн өвдөг, зүүн баруун шилбэнд цус хуралт, зүүн гарын алганы 1-р ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 72 дугаар хуудас/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-10 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.76% болох нь тогтоогдсон тэмдэглэл /хэргийн 11 дүгээр хуудас/, Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 15 дугаар хуудас/, Ашид Билгүүн ХХК-ний 6.238.000 төгрөгийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 83-85 дугаар хуудас/, Ашид Билгүүн ХХК-ний 3.266.000 төгрөгийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 89-90 дугаар хуудас/, Мөрдөгчийн магадлагаа /хэргийн 96-97 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 115 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 110 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж дүгнэв.

            Хохирогч Н.М , У.Ш нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Р.М од тээврийн хэрэгслийн эвдэрлийн хохирол болох 6.238.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзэж, харин шүүгдэгч Б.Б ас 5.100.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х.Б ад олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Б н №1237923 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.