Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 992

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М т холбогдох эрүүгийн 1906 00233 0805 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green” нэртэй авто угаалгын газарт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Ц ийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдрийн урьд орой нь Цэнд манай угаалгын газарт ажилладаг байсан нэг охинтой намайг хардаад тэр охины гэрийхэн рүү нь хэл амаар доромжлоод мэссэж биччихсэн байсан. Тэгсэн манайд ажилладаг охины ээж, ах хоёр нь ажил дээр ирээд намайг унтаж байсан чинь ах нь миний толгой руу цохиж сэрээгээд над руу уурлаад байсан. Би босоод Цэндийн унтаж байсан өрөө рүү нь орж уурлаад би цахилгаан тогоо авч хана руу шидээд гарч наад асуудлаа шийд гээд Цэндийг хоёр гараараа түлхсэн чинь орны хажуугаар уначихсан. Цэнд босч өрөөнөөс гараад угаалгын газрын гадаа тэр хүмүүстэй 2-3 цаг орчим маргалдаж байгаад орж ирсэн. Эргэж орж ирэхдээ Цэнд миний гар эвгүй болчихлоо хугарсан юм шиг байна гэж байсан. Тэгээд удаагүй Цэнд эмнэлэг яваад үзээс хойш буцаж ирэхдээ гар нь хугарсан байна гээд гараа гипсдүүлчихсэн ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 65-69, 79-80, 86-87 дугаар хуудас/,

Хохирогч Э.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би УБ хот Баянзүрх дүүргийн 16-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Green” нэртэй авто угаалгын газрыг түрээслэн ажиллуулдаг байсан. Тэгээд 2018.08.02-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Б.М ын хамтаар уг угаалгынхаа газар байж байгаад ойр зуурын мөнгө төгрөгний асуудлаас болоод хоорондоо маргалдаж байгаад Б.М надад уурлаад миний давсаг орчимд хөлөөрөө 2 удаа тийрсэн. Би арагшаа хана түшээд ойчсон. Тийрүүлээд хананы төмөр налж унахдаа баруун гарынхаа шууны ясыг хугалсан байсан. Тухайн үед би жирэмсэн байсан, мөн гэрийнхнээсээ нуугаад хуулийн байгууллагад гомдол гаргаагүй байсан. Б.М намайг хөлөөрөө тийрэх үед бидний хажууд хэн нэгэн хүн байгаагүй байх. Би Мөнхбаярт зодуулсаныхаа дараа тэр дор нь цагдаад хандаагүй, өөрөө хувиараа эмнэлгээр явж байгаад 2018 оны 09 дүгээр сард манай гэрийхэн намайг зодуулсаныг мэдээд аав У.Э  миний өмнөөс Дундговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Тухайн үед би анх цагдаа дээр очиж мэдүүлэг өгөхдөө яг хэрэг болсон өдрийг сайн санахгүй байсан. Байцаагч заавал хэрэг болсон өдөр нь байх ёстой гэсэн болохоор нь мэдүүлгээ 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-15, 22-24, 70-72, 83-85 дугаар хуудас/,

Гэрч У.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би охин Цэндийн гарыг хугарсан талаар 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Манай охин Цэнд өөрөө над руу утсаар яриад угаалгын газарт ажиллаж байгаад хальтирч унаад гараа хугалчихлаа гэж ярьсан. Сүүлд нь 2018 оны 10 дугаар сард Мөнхбаяр зодоод гарыг нь хугалсан талаар мэдсэн, тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Манай охин урьд өмнө нь нөхөртөө зодуулж байсан талаар хэлж байгаагүй манай эхнэр л охины чинь нүүр нь хөхөрсөн яваад байна чамаас зодуулсанаа нуугаад байна л гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/,

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 24ий өдрийн шинжээчийн ¹180200295 дүгнэлтэд “Э.Ц ийн биед баруун тахилзуур ясны бороолсон хугарал тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹190200009 дүгнэлтэд “Э.Ц ийн биед баруун тахилзуур ясны бороолсон хугарал тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн нь өөрчлөгдөхгүй” гэжээ /хэргийн 30 дугаар хуудас/,

Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 7 дугаар хуудас/,

Дундговь аймгийн прокурорын газрын прокурорын гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн тогтоол /хэргийн 10 дугаар хуудас/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 58 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Green” нэртэй авто угаалгын газарт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Ц ийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би босоод Цэндийн унтаж байсан өрөө рүү нь орж уурлаад би цахилгаан тогоо авч хана руу шидээд гарч наад асуудлаа шийд гээд Цэндийг хоёр гараараа түлхсэн чинь орны хажуугаар уначихсан. Цэнд босч өрөөнөөс гараад угаалгын газрын гадаа тэр хүмүүстэй 2-3 цаг орчим маргалдаж байгаад орж ирсэн. Эргэж орж ирэхдээ Цэнд миний гар эвгүй болчихлоо хугарсан юм шиг байна гэж байсан. Тэгээд удаагүй Цэнд эмнэлэг яваад үзээс хойш буцаж ирэхдээ гар нь хугарсан байна гээд гараа гипсдүүлчихсэн ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 65-69, 79-80, 86-87 дугаар хуудас/, хохирогч Э.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргалдаж байгаад Б.М надад уурлаад миний давсаг орчимд хөлөөрөө 2 удаа тийрсэн. Би арагшаа хана түшээд ойчсон. Тийрүүлээд хананы төмөр налж унахдаа баруун гарынхаа шууны ясыг хугалсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-15, 22-24, 70-72, 83-85 дугаар хуудас/, гэрч У.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би охин Цэндийн гарыг хугарсан талаар 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Манай охин Цэнд өөрөө нард руу утсаар яриад угаалгын газарт ажиллаж байгаад хальтирч унаад гараа хугалчихлаа гэж ярьсан. Сүүлд нь 2018 оны 10 дугаар сард Мөнхбаяр зодоод гарыг нь хугалсан талаар мэдсэн тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Манай охин урьд өмнө нь нөхөртөө зодуулж байсан талаар хэлж байгаагүй манай эхнэр л охины чинь нүүр нь хөхөрсөн яваад байна чамаас зодуулсанаа нуугаад байна л гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 24ий өдрийн шинжээчийн ¹180200295 “Э.Ц ийн биед баруун тахилзуур ясны бороолсон хугарал тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 28 дугаар хуудас/, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹190200009 “Э.Ц ийн биед баруун тахилзуур ясны бороолсон хугарал тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн нь өөрчлөгдөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 30 дугаар хуудас/, Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 7 дугаар хуудас/, Дундговь аймгийн прокурорын газрын прокурорын гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн тогтоол /хэргийн 10 дугаар хуудас/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 58 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 46 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,хохирогч нь гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж дүгнэв.

Хохирогч Э.Ц  нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл болон хохирогчоор удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.М ыг бусдад төлөх төлбаргүй гэж үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.