| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00356/И |
| Дугаар | 130/ШШ2016/00422 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2016/00422
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын**дугаар багт орших, утас *************, регистрийн дугаар *******, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт оршин суух, утас *****, регистрийн дугаар ******, У овогт Мы А,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт оршин суух, утас ****, регистрийн дугаар ****, Ш овогт Мийн М нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн нийт төлбөр 4700955.62 /дөрвөн сая долоон зуун мянга есөн зуун тавин таван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.А, М.М нар нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х банктай зээлийн 1260009681 дугаар гэрээ байгуулж 6000000 /зургаан сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баталгаат ипотекийн 1260009681-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-************* дугаартай Баян-Өлгий аймгийн, Өлгий сумын 13-р баг, Жана-ауыл 84 м.кв агуулах, Ү-********** дугаартай Баян-Өлгий аймгийн, Өлгий сумын 13-р баг, Жана-ауыл 40 м.кв үйлчилгээний байр, нэгж талбарын 031306805 дугаартай Баян-Өлгий аймгийн, Өлгий сумын 13-р баг, 950 м.кв эзэмших эрхийн газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн 1260009681 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 8 дүгээр 31-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч М.А, М.М нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн бизнесийн үйл ажиллагаа нь зогссон зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн 1260009681 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч М.А, М.М нар нь зээлийн 1260009681 дугаар гэрээний 3.2.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч М.А, М.М нарын зээлийн үлдэгдэл 2016 оны 6 дугаар 16-ны өдрийн байдлаар: Зээлийн 1260009681 дугаар гэрээний үндсэн төлбөр 3749549.62 төгрөг, хүү 893728 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57678 төгрөг нийт 4700955.62 төгрөг байна.
Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна:
1.Зээлийн нийт төлбөр болох 4700955.62 төгрөгийг М.А, М.М нараас гаргуулах.
2.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах.
3.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, М.А, М.М нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.А, М.М нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Бид Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 6000000 төгрөгийн зээл авсан ба уг зээлээс үлдсэн 4700955.62 /дөрвөн сая долоон зуун мянга есөн зуун тавин таван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг төлж өгөх болно. Төлөөгүй тохиолдолд барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрч байна. Иймд бид М.А, М.М нар нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас нэхэмжилж буй 4700955.62 /дөрвөн сая долоон зуун мянга есөн зуун тавин таван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч М.А, М.М нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч зээлийн нийт төлбөр 4700955.62 /дөрвөн сая долоон зуун мянга есөн зуун тавин таван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.А, М.М нар хүлээн зөвшөөрч, тайлбараа бичгээр өгсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах шаадлагагүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1260009681-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, уг гэрээний 1 дүгээр хавсралт зэрэг нотлох баримтаар хариуцагч М.А, М.М нар нь зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах 850 м.кв талбайтай эзэмшлийн газар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах 84 м.кв талбайтай агуулах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах 40 м.кв талбайтай үйлчилгээний байрыг тавьсан болох нь нотлогдож байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч М.А, М.М нар нь зээлийн төлбөрөө сайн дураар төлөхгүй бол Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан М.Агийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах, эзэмших эрхийн гэрчилгээний 000504728 дугаартай, нэгж талбарын 031306805 дугаартай, 850 м.кв талбайтай эзэмшлийн газар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах өмчлөх эрхийн 000238055 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-************* дугаартай, 84 м.кв талбайтай агуулах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах, өмчлөх эрхийн *************** гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, 40 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90166 төгрөгийн тал нь болох 45083 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 45083 төгрөг, мөн хариуцагч М.А, М.М нараас 45083 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.А, М.М нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн нийт 4700955.62 /дөрвөн сая долоон зуун мянга есөн зуун тавин таван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 90166 төгрөгийн тал нь болох 45083 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 45083 төгрөг, мөн хариуцагч М.А, М.М нараас 45083 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.А, М.М нар нь сайн дураар биелүүлээгүй бол Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан М.Агийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах, эзэмших эрхийн гэрчилгээний 000504728 дугаартай, нэгж талбарын 031306805 дугаартай, 850 м.кв талбайтай эзэмшлийн газар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах өмчлөх эрхийн 000238055 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-************* дугаартай, 84 м.кв талбайтай агуулах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах, өмчлөх эрхийн *************** гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, 40 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК