| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00274/И |
| Дугаар | 00315 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00315
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт оршин суух Э.Гансүх, Д.Отгонбаяр нарт холбогдох зээл 1716065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Гансүх,хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбаяр нар нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны Булган салбарын харьяа Хялганат тооцооны төвөөс малчны зээлийн гэрээ байгуулан 2000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгчид нь малчны зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 83 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгчид 2016 оны 02 дугаар сарын 23, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд зээлийг буцаан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч одоог хүртэл зээлээ төлөөгүй байна. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ-15/16 дугаар зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1415056 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 280423 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11586 төгрөг, нийт 1716065 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Э.Гансүх, Д.Отгонбаяр нарт холбогдох 1716065 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Э.Гансүх, Д.Отгонбаяр бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган салбар нь Э.Гансүх, Д.Отгонбаяр нарт холбогдох зээл 1716065 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.Гансүх, Д.Отгонбаяр нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 1716065төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаар Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт оршин суух Э.Гансүх, Д.Отгонбаяр нарт холбогдох зээл 1716065 /нэг сая долоон зуун арван зургаан мянга жаран тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 1716065 /нэг сая долоон зуун арван зургаан мянга жаран тав/ төгрөгийг бүрэн барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42407 /дөчин хоёр мянга дөрвөн зуун долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 21204 /хорин нэгэн мянга хоёр зуун дөрөв/ төгрөг, хариуцагчаас 21204 /хорин нэгэн мянга хоёр зуун дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН